Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Даваасүрэн: "Оюутолгой"-н эрчим хүчийг 2023 он гэхэд дотоодоос бүрэн нийлүүлдэг болно

Эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх зорилгоор энэ оныг эрчим хүчний салбарын хэмжээнд "Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлажээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Эрчим хүчний салбарт ухаалаг системийг хэзээнээс суурилуулж эхлэх вэ. Системийг суурилуулснаар ямар давуу тал бий болох вэ?

-Дэлхий нийтээрээ ухаалаг систем ашиглан асуудлыг шийддэг болж байна. Бид ч энэхүү ухаалаг системийг ашиглах ёстой.

ТИЙМЭЭС ЭНЭ ОНЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД "УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧ’’-НИЙ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЖ БАЙНА.

Ингэснээр эрчим хүчний салбарт найдвартай үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэхээс гадна цахилгаан, дулааныг хэмнэх байдалд шилжинэ.

Мөн олон улсын жишгийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулж, хүлэмжийн хийг багасгахад томоохон хувь нэмрээ оруулна. Бид энэ жилээс дэлхий дахинд хэрэглэж буй дэвшилтэт арга хэлбэр, технологиудыг нэвтрүүлнэ. Бусад улс оронд ашиглаж буй хамгийн боломжтой хэмээн амьдралд баталсан туршлагуудыг хэрэгжүүлнэ.

Энэ ажлыг "Диспетчерийн үндэсний төв” нэгжийн үйл ажиллагаанаас эхлүүлж байна. Дараагийн ажил нь хамгийн өндөр түвшний технологийн шийдлийг боловсруулж гүйцэтгэдэг, программистуудаас эхлээд инженер техникийн мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэн эрчим хүчний бүтцэд бий болгоно. "Ухаалаг систем”-ийн хүрээнд энэ үйл ажиллагаанд цахилгаан дулааны станц, шугам сүлжээ гээд манай салбарын бүх байгууллага, компани оролцож, дор бүрнээ мэдээллийн технологийг нэвтрүүлж хэрэглэх юм. Өнгөрсөн жил станцуудад аваарь осол гарч дулааны шугам хоолой хагарч байсныг та бүхэн мэднэ.

Тэгвэл одоо ухаалаг системийн хүрээнд мэдрэгч төхөөрөмж суурилуулснаар осол, аваарь, саатлыг урьдчилж мэддэг болно гэсэн үг. Одоо бол аваарь, саатлыг релей хамгаалалтын автоматаар ажилладаг төхөөрөмжийн тусламжтайгаар мэдэж байгаа. Харин ухаалаг системийн мэдрэгч төхөөрөмж байрлуулснаар түүний дагуу ирсэн мэдээллийн дагуу доголдол саатлыг цаг тухайд нь урьдчилан мэдэж,  засч сайжруулах арга хэмжээ авч ажилладаг болно.

Өөрөөр хэлбэл, шугам хоолойн металлыг мэдрэгч суурилуулснаар тухайн шугам хоолой хэр элэгдэж хуучирсныг металлын бүтцээр нь мэдээд солино гэсэн үг. Ингэснээр тухай бүр шинэчилж аваарь, саатлыг эрс багасгана.

Жишээлбэл, эхний ээлжид бид ОХУ-тай хамтран ДЦС-4-ийн шинэчлэл мэдрэгч анхны төхөөрөмжийг суурилуулах гэж байна. Цаашлаад дамжуулах, түгээх сүлжээнүүдэд ийм тоног төхөөрөмжийг суурилуулж нэвтрүүлнэ. Ингэснээр салбарын хэмжээнд ухаалаг эрчим хүчний хэрэглээтэй улс болох эхний суурийг энэ онд тавина.

-Ухаалаг систем суурилуулах хөрөнгийг улсын төсөвт тусгасан уу. Уг системийг бүрэн суурилуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ? 

-Хөрөнгийн тооцоог хараахан гаргаагүй, ажил хийгээд эхлэхээр тодорхой болно. Тиймээс энэ жилийн төсөвт тусгаагүй. Төлөвлөгөөг гаргасан байгаа.

Энэ талаар эрчим хүчний байгууллагуудын ТУЗ-дхандан "Та бүхэн өөрийн байгууллагын хүрээнд ямар шийдлүүд гаргаж болох талаар төлөвлөн тэр чиглэлд тодорхой хөрөнгө санхүү төлөвлөж, ТУЗ-өөр батлуулж ажиллаарай” гэсэн чиглэл өгсөн. Жишээлбэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд станцуудад байгаа зуухнуудад янз бүрийн дэвшилтэт төхөөрөмжийг тавина. Ингэснээрээ түүнээс гарч байгаа хорт хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг авна. Мөн төслийн системүүдэд төхөөрөмжүүдийг байрлуулна. Нэг талаас найдвартай ажиллагаа сайжирна. Нөгөө талаас хүлэмжийн хийд тавьж байгаа хяналт сайжирна.

-Эрчим хүчний яам агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үүрэг хүлээсэн байдаг. Яг өнөөдрийн байдлаар энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Салбарын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр үндсэн ажлыг хийж байна.

НЭГДҮГЭЭРТ.

Нийслэлийн айл, өрхийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн 42 мянган айл өрхөд дөрвөн кВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрүүлж өгч байгаа юм. 

ЭНЭ АЖИЛ ҮНДСЭНДЭЭ ДУУСАХ ШАТАНДАА ЯВНА.

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, эдийн засгийн хувьд үр ашигтай халаагуурыг 42 мянган айл ашиглах боломж бүрдэж байна гэсэн үг.

Цахилгаан халаагуурт холбогдох 42 мянган өрхөд Таваншар, Баянхошуу, Зурагт, Долоон буудал, Дарь-Эх, Шархадны тодорхой хэсгийн айлууд багтаж байгаа.

ХОЁРДУГААРТ,

ирэх тавдугаар сарын 1-нээс нийслэлийн айл, өрх түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болж байгаатай холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орууллаа.

Эхний ээлжид жилдээ 250 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ. Үүнийг жилд 600 мянган тонн шахмал түлш нийлүүлэх үйлдвэр болгон өргөтгөх ажлыг ойрын хугацаанд хийхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эхний хагас жилд багтаан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 2020 оны өвөл гэхэд нийслэлийн гэр хорооллын айл, өрхөд шаардлагатай шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, нийлүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж байна.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр айл, өрхийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлж байгаа. Ирэх намраас шахмал түлш хэрэглээд эхлэхээр шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоох уу?

-Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт 2019-2020 онд үргэлжилнэ. Шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулснаараа наад зах нь агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэж тооцож байгаа. Одоогийн "Тавантолгойн түлш” ХХК-д  үйлдвэрлэж байгаа шахмал түлшийг лабораторийн түвшинд туршиж үзэхэд утааг 70 хувь бууруулж байгаа юм.

ГЭХДЭЭ ЭНЭ ТҮЛШИЙГ АЙЛ, ӨРХ 100 ХУВЬ АШИГЛАЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ.

Учир нь, зуух байгаа цагт түүнд юу ч түлж магадгүй. 200 мянган зуухыг хянана гэдэг хүндрэлтэй. Тиймээс энэ эрсдэлийг тооцож утааг 50 хувь бууруулах боломж байна гэж үзсэн. Гэхдээ зөвхөн шахмал түлш бус цахилгаан халаагуур ашиглана гэж үзэж байна. Тиймээс эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжилнэ.

-Эрчим хүч нийлүүлдэг байгууллагууд алдагдалтай ажиллаж байгаагаа хэлдэг. Танай салбар өнөөдөр хэдий хэмжээний алдагдалтай байна. Алдагдлыг нөхөх арга зам бий юү?

-Эрчим хүч үйлдвэрлэдэг зардал борлуулж байгаа үнээсээ давсан. Тодруулбал, эрчим хүчний салбар өнгөрсөн жилээс 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж эхэлсэн. Энэ алдагдал олон хүчин зүйлээс шалтгаалж байна.

Эрчим хүчний салбар түлш, сэлбэг хэрэгслээ импортоор авдаг. Тиймээс валютын ханшийн өсгөлт голлон нөлөөлж буй учир үнэ тарифаа эргэж харах шаардлагатай байгаа.

-Манай улс эрчим хүчнийхээ хэдэн хувийг импортоор авч байна вэ. Импортын эрчим хүчийг багасгахын тулд томоохон хэмжээний дулааны станц барих шаардлагатай гэж судлаачид үздэг. Манай улс станц барих уу, эсвэл сэргээгдэх эрчим хүчээ түлхүү ашигладаг болох уу?

-Бид хоёр хөрш орноосоо импортын эрчим хүчээ авч ашиглаж байгаа. Хамгийн том хэрэглэгч нь "Оюутолгой” компани. Үүнийг бууруулах чиглэлийг өгсөн. Та бүхэн мэдэж байгаа "Оюутолгой" компанийг дотоодоосоо эрчим хүчээр хангах, 2019 оноос эхлэн дотоодоос эрчим хүч нийлүүлэх гэрээнд өнгөрсөн оны төгсгөлд гарын үсэг зурсан. Тиймээс энэ оноос эхлэн тодорхой хэмжээгээр "Оюутолгой”-н эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо нийлүүлж эхэлнэ.

Үүний тулд бид эх үүсвэрээ бүрдүүлсэн байх ёстой. Одоогийн байдлаар Эрдэнэт, Дарханы дулааны станцыг 40 Мвт-аар өргөтгөх ажлыг эхлүүлж байна.

МӨН ТЭЦ-4-ИЙН ДӨРВӨН ГЕНЕРАТОРЫН ХҮЧНИЙ ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, 90 МВТ-ЫН ШИНЭ ХҮЧИН ЧАДЛЫГ БИЙ БОЛГОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА.

Мөн ойрын хугацаанд ТЭЦ-З-ыг 75 Мвт-аар, Амгалангийн дулааны станцыг цахилгаан станц болгон 50 Мвт-аар өргөтгөх ажлыг хийнэ. Ингэснээр импортоор авч байгаа эрчим хүчийг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, "Оюутолгой’’-н гаднаас авч байгаа 400 Мвт-ын эрчим хүчийг орлох хэмжээний эрчим хүчийг цаашдаа бүрдүүлнэ гэсэн үг. 2023 он гэхэд "Оюутолгой”-н эрчим хүчний импортын хэрэгцээг дотоодоосоо бүрэн нийлүүлдэг болно. Сэргээгдэх эрчим хүчээр импортын эрчим хүчийг шийдэхгүй. Ялангуяа Нарны цахилгаан станцын хувьд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж, эсрэгээрээ импортыг нэмэгдүүлж байгаа. Учир нь, өдөр нь нартай байхад эрчим хүч нийлүүлж байгаад орой байхгүй болчихож байгаа юм. Энэ дутагдаж байгаа 50 Мвт-ын эрчим хүчийг нөхөхийн тулд ОХУ-аас авахаас аргагүй байдал үүсч байна.

-V цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудал ямар шатандаа явна вэ?

-V цахилгаан станцын хөрөнгө оруулагч консерциум задарсан учир барих боломжгүй байдал үүссэн. Тиймээс одоо байгаа цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал, II цахилгаан станцыг 350 Мвт-ын хүчин чадалтай болгон өргөтгөхөөр ТЭЗҮ-г боловсруулсан.

Холбогдох албаныхан БНХАУ-д айлчилж, манай эрчим хүчний системд шаардлагатай эрчим хүчний хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхээр тохиролцсон. Ойрын үед бид дунд хугацааныхаа хэрэгцээнд үндэслэн одоо байгаа эх үүсвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх хэлбэрээр асуудлыг шийдвэрлэнэ. ТЭЦ-3, Амгалан дулааны станц зэргийг шинэчлэн өргөтгөж байгаа нь ийм учиртай.

-Эрчим хүчний хэрэглээ тогтмол өсч байна. Хэрэглээг асуудалгүй болгоход эх үүсвэрээ яаж хангах вэ?

-Манай эрчим хүчний систем бие даасан биш. Системийн аюулгүй ажиллагааныхаа зохицуулалтыг ОХУ-тай 220 кВт-ын шугамаар холбогдож хийдэг. Би цаашдаа эрчим хүчний системээ хараат бус байлгах найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр нэг томоохон эх үүсвэрийн зарим асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэсэн.

Ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь манай эрчим хүчний системийн бие даасан байдалд томоохон ахиц түлхэц болно гэж үзэж байна. Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчны байдлаас болж удааширсан. Үүнийг хийж дуусгавал манай системийн бие даасан байдал бүрэн хангагдана. Харин айл, өрхийн эрчим хүчний асуудлыг нарны эх үүсвэр ашиглан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Агаарын орчны бохирдлыг бууруулахтай холбогдуулан 10 мянган "Нарны дээвэр" төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-"Их тойруу” төслийн хүрээнд 15 дэд станц барих ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-"Их тойруу” дэд станцыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Гэхдээ гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалж байгаль орчны асуудалтай уялдан тодорхой хэмжээний хүндрэл гарсан. Үүнтэй холбоотой шүүхийн маргаан үүссэн учир зогссон. Ер нь одоо ажил хийх гэхээр иргэдийн зүгээс газрын маргаан үүсгэдэг. Тухайлбал, "Хүчит шонхор” захын ойролцоо шарилын асуудлаас болж 8000 орчим айлд дөрвөн кВт-ын халаагуур залгах боломж бүрдүүлэх ажил хоёр, гурван сараар саатсан. Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний томоохон ажил хийхэд газар чөлөөлөлтийн асуудал маш том саад учруулдаг болчихсон байна.

Сэтгүүлч М.Энхцэцэг

/Монголын үнэн сонин/

 


Ц.Даваасүрэн: "Оюутолгой"-н эрчим хүчийг 2023 он гэхэд дотоодоос бүрэн нийлүүлдэг болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани