Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“МАНАН” байгуулагдсан түүх ба зарчмын гажуудал

"Манан" гэх нэр томьёог Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрийн хэллэг болгож оруулж ирсэн. 2012 оны үйл явдлаас хойш. Харин МАН-АН буюу Монголын хоёр том нам нийлж төрийн эрх барих тохироо хийж Засгаа байгуулж эхэлсэн түүх нь 2004 он.

Тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН болсон улс төрийн хүчний Лидер Н.Энхбаяр өөрөө "МАНАН"-гийн үндсэн эх баригч, зохиогч болж мөн тухайн үеийн Эх орон - Ардчилал эвсэл УИХ дээр бүлэггүй болж улмаар "62-ын бүдүүн бүлэг" гэгч байгуулагдаж байлаа.

Хамгийн сонирхолтой нь тухайн үеийн АН-ын дарга нь УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга болж "МАНАН" анхлан мэндэлсэн байдаг. Бодоод үз дээ АН-ын дарга нь нөгөө намынхаа УИХ дахь бүлгийн дарга Идэвхтэн гэж хүний дор орж байлаа шүү дээ.

Тэр үед Ерөнхийлөгч Н.Багабанди байлаа. УИХ-ын дарга нь Н.Энхбаяр болж дараа жил нь Ерөнхийлөгч болох бэлтгэлээ базаав. Харин Ерөнхий сайд нь Ц.Элбэгдорж, сангийн сайд нь Н.Алтанхуяг. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж их улс төрд МАШСН-ын нэр дээр, Эх орон эвслийн квотоор УИХ-ын гишүүн болж байлаа.

Энэ бол МАН, АН хоёр нэг "Хөнжилд" орж хариуцлага, хяналт гээчийг ирээдүйд умартах эхлэлээ тавьсан түүх.

2008 онд МАН-д буюу тухайн үеийн МАХН-д дангаар Засгаа байгуулах боломж, тоо бүрдсэн байв. Аймшигт 7 сарын 1 болсон сонгуулийн жил. Гэсэн ч дахин МАНАН байгуулав. Тэргүүн шадар сайдаар нь хожмын АН-ын лидер Н.Алтанхуяг очлоо. Тухайн үед түүний баг байсан С.Баярцогт Сангийн сайдаар томилогдов. С.Баяр Ерөнхий сайдын хувьд "Таван төгөлдөршил"-өө зарлав. МАНАН-гийн гэх Засгийн газар Оюу толгойн гэрээг байгуулав.

2012 онд АН олон суудал авсан ч дангаар засгаа бүрдүүлэх олонх болж чадсангүй. Дахин МАНАН ба МАХНАН үргэлжлэв.

2004 оноос хойш өртөөлчилсөн хамтарсан Засгууд болох МАНАН-гийн түүх 2016 онд De Jure тасалдав. Гэвч De Facto 12 жил үргэлжилсэн МАНАН-гийн хэлхээс түрийвч, ашиг сонирхол, улс төрийн байр сууриараа олон янзын төрхтэй орооцолдсон намаг болж хувирав.

Өнөөдөр нэг МАНАН-гийн эсрэг харагдах байдлаараа өөр нэг МАНАН-гийн тэмцэл өрнөв. Намын харьяаллаар харвал шүү дээ.

Гэвч МАНАН гэх ойлголт нь зөвхөн МАН+АН гэсэн ангиллын утгаас хальж, хууль шүүх дээр давуу талаа хадгалах хөрвөх чадвартай, янз бүрийн "хонгилтой", тэр нь хуулийн, хар пиарын гэх салаа замуудтай улс төрийн тэмцлийн талбар болж хувирав. Хамгийн заваан нь улс төрчид хувийн дайсагналдаа төрийн, даа ялангуяа хууль хүчний байгууллагыг ашиглаж эхэлсэн.

Сонгодог парламентын засаглалтай орнуудад эвслийн, хамтарсан засаг байгуулж болдог ч нам дамжин хулгай хийдэг, хяналт, тэнцвэр байхгүй ийм нөхцөл байдалд орох нь ховор.

Өнөөдөр МАНАН-г устгая гэж байна. Энэ ойлголтын цаана хулгай луйвраа зогсооё гэсэн утга явж байна. Тэгвэл үнэхээр тэрхүү хулгай луйврыг зогсоохын тулд наанадаж ХУЛГАЙГ АНГИЛАЛГҮЙ УСТГАХ зарчмыг барих ёстой.

Жишээ нь 60 тэрбум, ЖДҮ-гийн дээрэм, нэмэх нь бусад тендер концесс, Эрдэнэт, Таван толгойн асуудлууд... Бүгдэд нь хуулийн дагуу шалгалт явуулж хариуцлага тооцох. "Танай талын хулгай", "Манай талын хулгай" гэж нэгийг хаацайлж, нөгөөг довтлохоос илүү бүгдийг нь нэг мөр шийдэх.

1. М.Энхболд ажлаа өгөх нь тодорхой болж байна. Тэрээр нэг зэрэг УИХ-ын гишүүний ажлаа ч хамт өгч буруу зөвөө хуулиар шалгуулах ёстой. Хэрвээ УИХ-ын даргаас буух төдийнхнөөр асуудал намжвал өнөөдрийн тэмцэл жинхэнэ шударга ёсны төлөө биш, эх оронч төрхөөр халхавчилсан сандал суудлын тэмцэл болж хувирна.

2. МАНАН-г эсэргүүцэж буй хүмүүс дахин яаж МАНАН, Хонгил байгуулахгүй, эзэмшихгүй байх вэ гэдэг логикоо гаргаж тавих хэрэгтэй.

3. УИХ-д олон сонгогдож, Сайд даргын суудлыг он удаан жилээр эзэлсэн МАНАН-гийн бүх үед хариуцлагатай алба хашиж ирсэн хүмүүс нам харгалзахгүй 2020 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ сайн дураараа зарла. Үгүй бол цаг үе түрнэ гэдгийг ухаар.

4. Улсын ТОП түвшний шийдвэр гаргах хүрээнд ажиллаж байсан, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан хүмүүс дахин "эргэн ирэлт" хийж төр самралцахгүй байх.

5. Бид хуультай оронд амьдарч байна. Харин хуулиа алагчлан биелүүлэх, хэрэгжүүлэх ажлыг эгнэгт зогсоох.

6. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шинээр тодрох УИХ-ын дарга нар Засаглалын тэнцвэртэй байдлын горимыг сахиж, нэг нэгнийхээ халаасанд ордог түүхийг дуусгах. Мөн улс орны хэмжээний хөгжлийн концепц тодорхойлж "АЖИЛ" хийх. Сандал суудлын хэрүүл, өс хонзонгийн шинжтэй явуулга, үзэгдэлд автахгүй, сарнихгүй байх.

7. Улс төрийн намууд яаралтай шинэчлэгдэх. Үзэл баримтлалаа ойлгомжтой, товч, дүрмээ ил тод болгох. Шинэ үеийг нээлттэй оруулах. Цэвэр, хууль бус зүйлд хутгалдаж байгаагүй, популист биш, уул уурхайн болон ашиг сонирхлын зөрчилтэй бизнестэй хутгалдсан хүмүүсийг дэвшүүлэхгүй байх. Мөнгөний хамаарал, хүсэл шунал бага хүмүүсээ дэмжих.

8. Монголын хөгжлийн стратегийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид нэн даруй нэг мөр тодорхойлж байнга шинэчилж байх.

9. Ирэх сонгуульд аль нэг нам олонх болохгүй бол аягүй бол МАНАН дахин байгуулагдаж болзошгүй. Тийм тохиолдолд намууд хамтарсан ч, нам дамжсан хулгайн бүлэглэлд орогнох зай үлдээхгүй байх.

10. Сонгогчид мөнгө сарвайсан улстөрчдийн өөдөөс зоригтойгоор дунд хуруу гаргаж, эрүүл сонголтын төлөө тэмцэж чаддаг байх. Санал худалдан авах гэсэн оролдлого болгоныг таслан зогсоох ухамсар, үнэт зүйл дээр бат зогсох.

Иргэд, олон нийт илүү мэдээлэлтэй нийгэмд шилжихийн хэрээр ил тод байдалд тэнцэхгүй улстөрчид моодноос гарах болно. Зарчим барьдаггүй хүмүүс түр зуурын үзэгдэл болно.

С.Эрдэнэболд

 

“МАНАН” байгуулагдсан түүх ба зарчмын гажуудал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Хууль бусаар алт олборлосон гэх Хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ

 Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн нутагт хууль бусаар, хятад иргэд алт ...

Өчигдөр, 18:49
Австралийн нүүрс Хятадын зах зээлд эргэн ирэв

 Хятад, Австралийн 5G технологийн маргаанаас үүдэлтэй он дамнан ...

Өчигдөр, 16:14
Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлж эхэллээ

 Дэлхийн номер нэг болон хоёрт эрэмбэлэгдэж буй эдийн засгуудын ...

Өчигдөр, 16:10
ОХУ-ын нүүрсний экспорт 110 сая тоннд хүрчээ

 Хойд хөршийн нүүрсний экспорт оны эхний долоон сарын байдлаар ...

Өчигдөр, 15:52
Хамгийн сүүлчийн авлигач оймсоо тайлахад...

Хамгийн сүүлчийн олигарх ордноос явахад Хамгийн сүүлчийн луйварчин төрөөс ...

2019 оны 08 сарын 16, 13 цаг 21 минут
“Факт үнэнээс чухал”

Баабар гуай ээлжит нийтлэлээ бичжээ. Тэр хэзээд цаг үеэ мэдэрдэг, эмзэг ...

2019 оны 08 сарын 16, 12 цаг 48 минут
Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ

 ОХУ-ын алт валютын нөөц найман жилийн хугацаанд анх удаа Саудын ...

2019 оны 08 сарын 16, 12 цаг 11 минут
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого өсчээ

 "Эрдэнэс-Тавантолгой” ХК– ийн нүүрс тээвэрлэлт, экспорт хэвийн ...

2019 оны 08 сарын 16, 11 цаг 51 минут
Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд орхон голыг онилж байна-2

 Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баян бүрд болсон Орхон гол алтны ...

2019 оны 08 сарын 16, 11 цаг 31 минут
Сэргээгдэх эрчим хүчний Pattern Energy хөрөнгө оруулагчдыг татлаа

 АНУ, Канад, Японд салхин болон нарны фермүүд эзэмшдэг Pattern Energy ...

2019 оны 08 сарын 16, 11 цаг 22 минут
Ираны нефть тээвэрлэгчийг суллана

 Гибралтарын эрх баригчид Ираны нефть тээвэрлэгч "Grace 1” хөлөг ...

2019 оны 08 сарын 15, 19 цаг 18 минут
2019 оны 08 сарын 15, 17 цаг 56 минут
Дотоодын нийт бүтээгдэхүүн 7.2 хувиар өсжээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны хагас ...

2019 оны 08 сарын 15, 17 цаг 44 минут
Шахмал түлшний “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэгүй тараана"

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх ...

2019 оны 08 сарын 15, 17 цаг 41 минут
700-800 ЖИЛИЙН ТЭРТЭЭ МӨНХ ЦЭВДЭГТ ТЭС ХӨЛДҮҮ ХАДГАЛАГДСАН ӨРӨМ, ШАР ТОС ОЛДЖЭЭ

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол ...

2019 оны 08 сарын 15, 16 цаг 49 минут
АНУ-ын нөөц дундарч, нефтийн үнэ дээшиллээ

 АНУ-ын Засгийн газрын мэдээгээр тус улсын түүхийн нефтийн нөөц ...

2019 оны 08 сарын 15, 15 цаг 25 минут
Эрдсийн экспорт өссөн ч төлөвлөгөөнөөс хол дутуу байна

 НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТӨ­ЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛ НЬ БИЕЛЛЭЭ ОЛЖЭЭ ...

2019 оны 08 сарын 15, 15 цаг 10 минут
Хөвсгөл аймгаас 1.8 метр өндөртэй “Монгол амазон эмэгтэй”-н булш илрүүлжээ

ОХУ-ын Тасс агентлаг наймдугаар сарын 05-нд Монгол улсын газар нутгаас 1.8 ...

2019 оны 08 сарын 15, 14 цаг 21 минут
Балбын засгийн газар Эверестийн оргилд авирах уулчдад тавих шаардлагаа өндөрсгөлөө

Өнгөрсөн тавдугаар сард дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестэд авирсан ...

2019 оны 08 сарын 15, 13 цаг 27 минут
"Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн Баянтэсийн уурхайн үйл ажиллагааг зогсоов

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 22-ны ...

2019 оны 08 сарын 15, 13 цаг 02 минут
Хятадын төмрийн хүдрийн импорт 21%-иар өсчээ

Хятад улс долдугаар сард 91.02 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх ...

2019 оны 08 сарын 15, 12 цаг 50 минут
Б.Чойжилсүрэн: Уг нь ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж бодоод л байгаа

-Монголын бизнесийн салбарын түүхэнд төрөөс шалтгаалсан хамгийн их ...

2019 оны 08 сарын 15, 12 цаг 05 минут
"Сауд гоби коэл транс" компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” ...

2019 оны 08 сарын 15, 10 цаг 48 минут
Дахиад ачааны вагон унажээ

Өнөө өглөө 8:30 орчим Мааньт өртөөний 2-р зам дээр 2656 дугаарт галт ...

2019 оны 08 сарын 14, 17 цаг 28 минут
Монгол залуус Хятадуудыг хамгаалж Уул усаа сүйтгэж байна

Дэлхийн Монгол Ногоон нэгдэл ТББ , Дэлхийн Цэцэрлэгт хүрээлэн Монголд ...

2019 оны 08 сарын 14, 14 цаг 24 минут
"Монголросцветмет”-ийг 68 тэрбумын өртэйг мэддэг Б.Мөнхбат захирал сардаа 39 саяын цалин авдаг

 -Б.Мөнхбат захирал өөрийн эзэмшлийн байртай ч байгууллагаасаа ...

2019 оны 08 сарын 14, 13 цаг 46 минут
ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ХУУЛЬГҮЙ ХЯТАДУУД ДАВАРЧ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 80 гаруй хувь нь ой модоор ...

2019 оны 08 сарын 14, 13 цаг 29 минут
"Монголросцветмет"-ийг 68 тэрбумын өртэйг мэддэг Б.Мөнхбат захирал сардаа 39 саяын цалин авдаг

-Б.Мөнхбат захирал өөрийн эзэмшлийн байртай ч байгууллагаасаа ашиглалтын ...

2019 оны 08 сарын 14, 11 цаг 36 минут
Монголоос эртний түрэг угсаатны археологийн олдвор олдлоо

 Археологичид Эртний Түрэг угсаатны Ашина Хааны овгийн ховор тамга, ...

2019 оны 08 сарын 13, 15 цаг 58 минут
M4 далан Баяжуулах үйлдвэрийн найдвартай ажиллагааг 4-5 жилээр хангана

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай, ...

2019 оны 08 сарын 13, 15 цаг 10 минут
Нүүрс тээврийн жолооч нарын гомдлыг тусгай утсаар хүлээж авдаг болно

 Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд тээвэр эрхэлдэг нүүрс тээврийн ...

2019 оны 08 сарын 13, 13 цаг 26 минут
Л.Энхболд: Засгийн газар алдаагаа засчихвал маргаангүй болно

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа. -Тост, Тосон бумбын нуруунд үйл ...

2019 оны 08 сарын 13, 13 цаг 05 минут
Байгалийн баялаг нийтийн мэдэлд гэдэг нь яг жинхэнэдээ юу гэсэн үг вэ?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар бүлэг рүү ...

2019 оны 08 сарын 13, 10 цаг 34 минут
Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна

Орхон голын эх, дэлхийн усны сав хагалбар газрыг сэндийчиж буй алтны ...

2019 оны 08 сарын 13, 09 цаг 27 минут
Б.Чойжилсүрэнгийн компанийн лицензийг цуцаллаа, бусдыг нь яах вэ Ерөнхий сайд аа?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр  шуурхай хуралдаан зарлаж, хуулийн ...

2019 оны 08 сарын 13, 09 цаг 11 минут
"Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж ...

2019 оны 08 сарын 13, 08 цаг 38 минут
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь ...

2019 оны 08 сарын 12, 16 цаг 07 минут
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хулгайлсан гэх 365 мянган тонн нүүрсний хэргийг хурдан шийдэх үүрэг өглөө

  Тост тосон бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж, Гурван тэс ...

2019 оны 08 сарын 12, 15 цаг 16 минут
У.Хүрэлсүх: “Сауд гоби коэл транс”-ийн лицензийг өнөөдөр цуцал, техник хэрэгслийг журамла

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа ...

2019 оны 08 сарын 12, 15 цаг 12 минут
Оюу-Толгойн гэрээ бол дэлхийд байхгүй мянганы луйвар

Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны биш ...

2019 оны 08 сарын 12, 15 цаг 04 минут
Өртөг нь үржих болсон ДАЛД УУРХАЙН эргэн тойронд

 2013 оноос эхтэй, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох хүртэл ...

2019 оны 08 сарын 12, 14 цаг 32 минут
Жаст-ын Ш.Батхүү, Г.Алтан нарын “Олон Овоот”-ыг бултуулах операци амжилттай үргэлжилж байна

Ш.Батхүү хэрхэн худалдан авагч болсон түүх Улс төрийн хүчнүүд Засгийн ...

2019 оны 08 сарын 12, 14 цаг 26 минут
Өртөг нь үржих болсон Далд уурхайн эргэн тойронд

2013 оноос эхтэй, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох хүртэл ...

2019 оны 08 сарын 12, 12 цаг 13 минут
Усны хомсдол үүсэх хамгийн өндөр эрсдэлтэй орнууд

 17 улсын 1.8 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын дөрөвний нэг нь ...

2019 оны 08 сарын 12, 12 цаг 12 минут
Алтанширээгийн төмөр замаар анхны зорчигчдоо тээвэрлэв

Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр ...

2019 оны 08 сарын 12, 11 цаг 32 минут
Монголбанк 7.5 тонн алт худалдан авчээ

Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны ...

2019 оны 08 сарын 10, 16 цаг 27 минут
Хөрөнгө оруулагчдын сонирхол ихэссэнээс алтны үнэ $1,500-г давлаа

 АНУ-БНХАУ-ын худалдааны дайн, дэлхийн эдийн засгийн удаашрал, ...

2019 оны 08 сарын 10, 13 цаг 29 минут
Эдийн засаг 2009 оноос хойших хамгийн аюултай түвшинд хүрэв

 ТӨСВИЙГ ТЭЖЭЭХ ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛД УНАЛТ НҮҮРЛЭВ ...

2019 оны 08 сарын 10, 13 цаг 09 минут
Худалдааны дайнаар эрэлт багасаж, нефтийн үнэ уруудлаа

 АНУ, Хятадын худалдааны сөргөлдөөн хурцдаж, валютын дайнд шилжиж ...

2019 оны 08 сарын 10, 12 цаг 53 минут
Б.Чойжилсүрэнгийн уурхайг сайд Д.Сумьяабазар нууцаар СТРАТЕГИЙН ОРДОД оруулжээ

Засгийн газар 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр Стратегийн ач холбогдол ...

2019 оны 08 сарын 10, 12 цаг 22 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани