Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгчийн “бэлэг”

Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа хойш тоотой цөөхөн хуулийн төсөл санаачилсан ч ганцыг нь л УИХ-ын босго давуулж чадсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга cap шинийн өмнө ээлжит бэлгээ задаллаа. Тэр нь “Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон” нэмэлтийг Сонгуулийн хуульд оруулах санаачилга.

Энэ тухай хэдхэн хоногийн өмнө Улсын Ерөнхий прокурорын газарт Ерөнхийлөгчийн гар дахь мөнгөн аягыг хурааж дөнгөсөн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн нь тэрүүхэн тэндээ олон нийтээс дэмжлэг аваад амжив. Ингэснээр Ерөнхийлөгчийн Тамгын газар дахиад нэг удаа УИХ-ын гишүүдийн эмзэг цэгийг онож хатган, ээлжит удаагаа нийгмийн сэтгэл зүйн загатнасан газар маажив бололтой.

Учир нь, чуулганы хуралдаан өндөрлөж буй энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нараар оройлуулсан төлөөлөгчдийн “сүрэг” сонгогчдодоо алд цэнхэр хадаг барьж, бэлгийнхээ том жижгээр уралдсан видео бичлэг, фото зураг олон нийтийг баясгах болсон. Зарим шүүмжлэгчдийн зүгээс гишүүдийн овог нэр, бүр зургаа наасан хэвийн боов, чихэр, гурил будаа, ургамлын тос төдийхнөөр ахмад настнуудыг “хуурч“ буй үйл явцыг сонгогчдын боловсролтой холбон тайлбарлаж байгаа.

Бэлгэнд авсан ул боовныхоо хатуу зөөлөн, амт шимтийн талаар гомдол гаргах болсон нь ч үүнтэй холбоотой. Харин нөгөө хэсэг нь төрийн түшээдийн ёс зүйн хэм хэмжээг гадаад, дотоодын нэр хүндтэй сургуульд суралцан дүүргэсэнтэй нь харьцуулан дүгнэж байна. Хэрэв гадаадын нэр хүндтэй их сургуульд тавгийн боов тараахыг заадаг бол манай боловсролын систем тийм ч дорд ороогүй гэж ойлгож болохоор.

Гэхдээ гадаадад ном үзсэн хэд нь боов, чихэр гэсэн уламжлалт сэтгэлгээг даралтын аппарат, зөөврийн гэрлээр баяжуулан бэлгийн багц болгож буйгаараа дотооддоо оройгоор хуулийн диплом өвөртөлсөн нөхдөөсөө ялгарчихаж байгаа юм. Ерөнхийдөө төр түшилцэж буй эрхмүүдийн намрын чуулганы тайлан хамгаалалт нэг иймэрхүү, тэдний бэлгийг тэтгэврийн мөнгөөрөө ганц баярынхаа ард гарч дийлдэггүй ахмадууд баярлан авч байгаа нь ч бас ядуу нийгмийн үнэн төрх. Харин нийгмийн эмзэг асуудал дээр боов, чихэрхэн мэтээр тоглолт хийж байгаа улстөрчдийн үйлдэл Монголын эмгэнэл болсон нь хамгийн харамсалтай дүр зураг.

Тэгвэл УИХ-ын гишүүнээс авахуулаад хоёр ч салбарыг толгойлон сайд хийж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга энэ байдлыг таслан зогсоох гарцыг олж, хуулийн төсөл санаачлах гэж байгаа нь түүнийг магтууштай харагдуулж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь харвал эрхэм Ерөнхийлөгч маань ч УИХ-ын гишүүн байхдаа бусдын жишгийг тойрч биш дайрч гарсан, бэлэг тараагчдын нэг явсан үе бий. Энэ тухай зөвхөн нэг баримт сөхөхөд л тэрбээр 2015 онд УИХ-ын гишүүн байхдаа Баянхонгор аймгаас ижилдэн сонгогдсон Д.Ганбатынхаа хамт зурагт харагдаж буй бэлгийн багцыг ахмадуудад цагаан сарын өмнө бэлэглэж явжээ.

Энэхүү хүндэтгэлийн тодотголтой арга хэмжээнд оролцогчдод нас заасан бөгөөд 66-аас дээш насны ахмадуудад жил бүр cap шинийн гарын бэлэг гардуулдаг уламжлалыг ч тасралтгүй дагаж мөрдсөн байх юм. Үүнээс өмнө Ардчилсан намын албан ёсны DEMPARTY.MN цахим хуудаст дурдсан бөгөөд “ҮХАА-ын сайд Х.Баттулга, УИХ-ын Д.Ганбатын хамт 2013 онд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлэв” гэдэг мэдээ архив болон үлджээ. Гэхдээ энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн үе. Учир нь, тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш бэлэг тараах нь буруу гэдэг итгэл үнэмшилтэй болсон бололтой юм.

Тэгээд ч хууль тогтоогчид болох УИХ-ын гишүүд намрын чуулган завсарлаж буй энэ өдрүүдэд өнгөрсөн хугацаанд баталсан хуулиа олон нийтэд танилцуулж, олон нийтийн санал шүүмжийг ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлогодоо шингээх зорилгоор уулзалт хийж байх учиртай. Гэвч баталсан хуулиа тавгийн боов, төрийн бодлогыг атга чихрээр орлуулах хямд арилжааны шинжийн хууран мэхлэлтээр аргал-даг нь бараг л 20 жилийн уламжлал.

Иймд сонгогчдодоо таалагдах гэсэн хүн “сүрэг”-ийн бэлгийн урт цувааг төсвийн мөнгөөр санхүүжүүлж ирсэн эсэхэд албаныхан нь тодорхой тайлбар өгөх цаг иржээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилгаа хуулийн төсөл болгон УИХ-аар оруулан хэлэлцүүлсэн тохиолдолд бэлэг тарааж явсан өөрийнхөө өнгөрсөн үеийн алдаанд уучлал гуйх нь түүнийг санасандаа хүргэх улс төрийн тоглолт болохыг үгүйсгэхгүй юм аа.

Д.Мягмардорж

 

 

 

Ерөнхийлөгчийн “бэлэг”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮЙЛДЭЛ МОНГОЛ УЛСАД “НОЦТОЙ САНУУЛГА” ӨГЛӨӨ!

Хэд хоногийн өмнө дипломатч Л.Хангай гэдэг хүний “Эдийн засгийн ...

Өчигдөр, 16:42
“Эрдэнэс Монгол”-ын давуу эрхийн хувьцаа “амилах” сураг

  Монгол хүн бүр хоёр том компанийн хувьцаа эзэмшигч болох нь ээ. ...

Өчигдөр, 16:12
Говийн ховордсон ургамлуудыг сэргээхэд “Эрдэнэс Тавантолгой” хамтарна

  "Эрдэнэс Тавантолгой” компаниас зохион байгуулсан инновацийн ...

Өчигдөр, 15:58
С.Чинзориг: Ирэх онд инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь тодорхой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ...

Өчигдөр, 15:25
Гялгар уутны хоригт бэлэн үү

Ирэх гуравдугаар сарын 1-нээс 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн ...

Өчигдөр, 14:42
Алт, зэсийн асар их баялагтай алсын арал

 Номхон далай дахь Бугенвиллийн арал дээрх 58 тэрбум ам.долларын ...

Өчигдөр, 14:22
Явах цаг ойртлоо, У.Хүрэлсүх сайд аа!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн их хямралыг “үүсгэн ...

Өчигдөр, 13:31
Ерөнхий сайд Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзжээ

Цагаан сараас өмнө буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр НИТХ-ын ээлжит бус ...

Өчигдөр, 13:02
ЖДҮ яривал Зөрчлийн хуулиар торгуулна

Өмнөх удаа бичсэн дээ. Уг нь ЖДҮХС-гийн зээлээс 65 тэрбум төгрөгийг ...

Өчигдөр, 12:46
“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2019” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

  “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт ирэх ...

2019 оны 02 сарын 15, 17 цаг 53 минут
В.Путин: Жүдогийн бэлтгэл хийх нь сэтгэл санааг өргөж, юмсыг бодитоор харахад тусалдаг

Жүдогийн бэлтгэл хийх нь сэтгэл санааг өргөж, юмыг бодитоор харахад ...

2019 оны 02 сарын 15, 12 цаг 55 минут
25-40 метрын өргөнтэй Дэлгэрмөрөн гол

Улаан Тайга уулаас эх аван 440 гаруй км зайг туулан урссаар Сэлэнгэ мөрөнд ...

2019 оны 02 сарын 15, 11 цаг 49 минут
М.Энхболдын охин Э.Хуланг ажлаас нь халаагүй, намын үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй гэв

Өчигдөр нэр бүхий хэвлэлүүдээр “УИХ-ын дарга асан М.Энхболдын ...

2019 оны 02 сарын 15, 11 цаг 36 минут
“ХОВД” ГОЛД ОСОЛДСОН ХҮҮГ ХАЙЖ БАЙНА

  Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг, тус сумын 4 дүгээр ...

2019 оны 02 сарын 15, 11 цаг 34 минут
Богино зайны улс төрд цэг хатгая

Улс төр бужигнаж байна. Энэ удаа бүр өргөн хэмжээнд ард түмэнтэйгээ, ...

2019 оны 02 сарын 15, 10 цаг 45 минут
ОПЕК нефтийн эрэлтийн урьдчилсан таамгаа бууруулав

 Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК хоёрдугаар сарын ...

2019 оны 02 сарын 15, 09 цаг 31 минут
Говийн ховордсон ургамлуудыг сэргээхэд “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” хамтарна

  “Эрдэнэс Тавантолгой” компаниас зохион байгуулсан ...

2019 оны 02 сарын 15, 09 цаг 14 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ...

2019 оны 02 сарын 15, 09 цаг 03 минут
“Ихэр наран” ХХК-д шатахуун нэвчсэн хөрсийг цэвэрлэх үүрэг өглөө

Энэ сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын VI багийн нутаг,аймгийн ...

2019 оны 02 сарын 14, 17 цаг 57 минут
2019 оны 02 сарын 14, 17 цаг 41 минут
Асгатын ордод Oростой хамтрахаас өөр сонголтгүй

 Асгатын ордыг төрийн өмчит "Эрдэнэс Монгол” компа­нийн мэдэлд ...

2019 оны 02 сарын 14, 16 цаг 23 минут
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр ...

2019 оны 02 сарын 14, 16 цаг 10 минут
Вант улсын дарангуйлал ба “Эко алтан Заамар”-ыг буруутгахын учир

 -Шүүх засаглалын шийдвэрт Заамарынхан эцсийн найдвараа даатгаж байна- ...

2019 оны 02 сарын 14, 16 цаг 03 минут
Утаа ба эрчим хүч

 "Үнэгүй бяслаг зөвхөн хавханд бий” гэж ОХУ-ын Төмөр замын ...

2019 оны 02 сарын 14, 15 цаг 56 минут
ШАТАХУУН АСГАРСАН ХӨРСИЙГ ХУУЛЖ, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВ

  Энэ сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт ...

2019 оны 02 сарын 14, 15 цаг 29 минут
Овоот-Эрдэнэтийн төмөр зам гацаж, авто замаар солигдсоны шалтгаан юу вэ

Төмөр замаар нүүрс тээвэрлэх заяа манай улсад алга. Учир нь ...

2019 оны 02 сарын 14, 15 цаг 28 минут
Овоот-Эрдэнэтийн төмөр зам гацаж, авто замаар солигдсоны шалтгаан юу вэ

 Төмөр замаар нүүрс тээвэрлэх заяа манай улсад алга. Учир нь ...

2019 оны 02 сарын 14, 14 цаг 06 минут
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зөвлөлдөж байна

"Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны ...

2019 оны 02 сарын 14, 13 цаг 37 минут
БНХАУ Өвөрмонголд жилд найман сая тонн нүүрс олборлох уурхай нээнэ

 БНХАУ Өвөрмонголын өөртөө засах оронд нүүрсний уурхайн шинэ төсөл ...

2019 оны 02 сарын 14, 13 цаг 14 минут
Хятад алтны нөөцөө нэмэх тусам Монгол бууруулж байна

Алтны роялтыг 2.5 хувь болгож өөрчилсөн хуулийн хүчинтэй хугацаа энэ оны ...

2019 оны 02 сарын 14, 13 цаг 05 минут
Б.Ганхуяг: Хувьцааны үнийг өндөр тогтоох боломж бий гэж харж байна

 "Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1,072 хувьцааг "амь оруулах” ...

2019 оны 02 сарын 14, 12 цаг 34 минут
Налайхын зам ашиглалтад ортол нэлээд тэвчээр хэрэгтэй болно доо...

Жаран жилийн тэртээ тавигдсанаасаа хойш олигтой арчилгаа авч үзээгүй ...

2019 оны 02 сарын 14, 12 цаг 14 минут
Ч.Хүрэлбаатар: Алтны татварыг тэглээгүй

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАРААС цаг үеийн асуудлаар дараах асуултад хариулт ...

2019 оны 02 сарын 14, 10 цаг 40 минут
1072 хувьцааны ногдол ашгийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

  Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Эрдэнэс ...

2019 оны 02 сарын 14, 09 цаг 46 минут
2019 оны 02 сарын 13, 19 цаг 42 минут
ОПЕК нефтийн эрэлтийн урьдчилсан таамгаа бууруулав

 МОСКВА. /TASS/. Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ...

2019 оны 02 сарын 13, 19 цаг 25 минут
Урд хөрш рүү таван боомтоор чулуун нүүрс экспортолж байна

 Манай улс урд хөрш рүү таван боомтоор нүүрс экспортолж байна. Эдгээр ...

2019 оны 02 сарын 13, 18 цаг 37 минут
Малчид усны хомсдолд орж болзошгүй байна

2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар цаг уурын өртөө, харуулын талбайн ...

2019 оны 02 сарын 13, 18 цаг 27 минут
Д.Ариунаа: Таван мянгатын дэвсгэртийг хуурамчаар үйлдэгдэхээс бүрэн сэргийлсэн

Таван мянгатын дэвсгэрт шинээр хэвлэсэн асуудалтай ...

2019 оны 02 сарын 13, 17 цаг 24 минут
Ц.Элбэгдорж: Надаас юу ч олж чадахгүй, надад ард түмнээс нуух юм байхгүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, сонирхсон ...

2019 оны 02 сарын 13, 15 цаг 09 минут
ШАТАХУУН АЧИЖ ЯВСАН МАШИН ОСОЛДЖЭЭ

  Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн Чингисийн хаалга ...

2019 оны 02 сарын 13, 12 цаг 05 минут
ОХУ-ын Архангельск муж онц байдал зарлаад байна

  Хойд туйлд ойрхон орших Оросын баруун хойд ...

2019 оны 02 сарын 13, 11 цаг 16 минут
Хөрөнгө оруулагчид Монголоос үргэж байгаа гурван шалтгааныг нэрлэв

Намар, өвөлжин үргэлжилсэн улс төрийн зодоонд Монгол Улс, монголчууд бид ...

2019 оны 02 сарын 13, 11 цаг 13 минут
“Эрдэнэс Тавантолгой” компани мэдлэгийг нутагшуулахын төлөө эрдэмтэдтэй хамтран ажиллахаар боллоо

  Тодорхой цаг үед манай улсын төсвийн орлогын 60 хувийг бүрдүүлж ...

2019 оны 02 сарын 13, 09 цаг 25 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, ...

2019 оны 02 сарын 13, 09 цаг 15 минут
Цагаан баавгайнууд өлсөхийн эрхээр “суурин амьдралд” татагдаж байна

ОХУ-ын нутаг дэвсгэр болох Новая земля (Шинэ газар) хэмээх бүлэг арал ...

2019 оны 02 сарын 12, 17 цаг 54 минут
Мөсөн голууд хурдацтай хайлж эхэлжээ

 ЖЕНЕВ. /TASS/. Олон улсын эрдэмтдийн баг 215 мянга орчим мөсөн ...

2019 оны 02 сарын 12, 17 цаг 37 минут
АНУ-д ажиллах эрхтэй H2 визийг хэрхэн авах вэ?

Түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 хөтөлбөрийн талаар ...

2019 оны 02 сарын 12, 16 цаг 57 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд “Engineers India limited” зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь

  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах ...

2019 оны 02 сарын 12, 16 цаг 18 минут
ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛС ОРОН ДАЯАР ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨЖ ЭХЭЛСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

  Эдүгээгээс 27 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын ...

2019 оны 02 сарын 12, 15 цаг 32 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани