Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинэхэн даргын шидэт намтар...

Анхнаасаа Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 100 хувийн итгэлийг хүлээн М.Энхболдын дараа УИХ-ын даргад нэр нь дэвшигдээд байсан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэмээгч “Аз нь гийсэн нөхөр” өнгөрсөн ганцхан хоногийн дотор эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь Бүлгийнхээ хурлаас хоёр ч удаа 100 хувийн дэмжлэг хүлээн өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж, УИХ-ын дарга болохоор орж ирээд байсан билээ. Тийм ч учраас тун саяхан Г.Занданшатарыг УИХ-ын дараагийн даргаар тавих уу яах вэ гэдэг асуудлыг эрх баригч МАН-ын гишүүд зонхилсон УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэчихлээ. Мэдээж тэрээр Удирдах зөвлөл болон УИХ дахь Бүлгийнхээ хурлаас олонхийн дэмжлэгийг хүлээж, нэг ёсондоо “Хүссэн ялалт”-аа байгуулчихсан болохоор түүнд сандарч мэгдээд байх шаардлага огтхон ч байгаагүй нь ойлгомжтой.

Харин энэ удаа УИХ-ын гишүүнээр 2004, 2008, 2016 онуудад гурван ч удаа сонгогдож, тэр хоорондоо 2009-2012 онуудад Сү.Батболдын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан бол 2017 оны есдүгээр сарын 8-нд Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийн танхимд ЗГХЭГ-ийн дарга буюу хоёр дахь удаагаа Монгол Улсын сайдаар томилогдон ажиллаж байгаа “Аз од нь гийсэн” энэ товаришын намтар түүхээс жаахан танилцуулах нь зүйтэй болов уу гэж бодлоо. Тэрээр 1970 оны гуравдугаар сарын 8 буюу Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт төрөхөд нь эх барьж авч байсан Ёндонцоо нэртэй эмч түүний өнөөдрийн алдар Занданшатарыг нь өгч байсан гэдэг. Түүний аав Д.Гомбожав нь олон жил сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан Баянхонгорчууддаа ихэд нэр хүндтэй БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, тун ч сүрхий хүн байсан талаар дурсан ярьдаг хүн олон байдаг гэсэн. Өнөөдөр Монголын төрийн дээд эрхийг баригч, хууль тогтоогч 76 гишүүнийг командлах эрх буюу УИХ-ын даргаар тоилогдож байгаа Г.Занданшатарын аав Д.Гомбожав нь түүнийг хоёрхон настай байхад Намын дээд сургуульд суралцахаар болж Баянхонгороос Улаанбаатарт нүүж ирсэн гэдэг.

Тухайн үедээ түүний аав Д.Гомбожав гуай шатарт тун ч хорхойтой, Намын дээд сургуульд сурч байсан сум, нэгдлийн дарга нар тэднийд ирж байнга л шатар тоглодог байсан учраас Г.Занданшатар хүү тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурсан тул өнөөдөр Засгийн газар, УИХ-д хэнийг ч урдаа гаргахгүй шахам шилдэг шатарчин болсон гэх юм билээ. Тэрээр хар багаасаа л байнга шахуу шатар сугавчилчихсан тааралдсан хүн болгоныг шахуу “Хүүе ганц нүүчихье” хэмээн шалж явдаг, аавыгаа орой ирэхэд нь тоглох гээд хүлээгээд сууж байдаг хүүхэд байсан талаар нь ээж О.Дашзэвэг гуай нь дурссан байдаг. Тэгээд ч хайртай ээж нь хүүгээ шатар тоглохыг ихэд дэмжиж, “Шатар бол монгол хүний оюун ухааны тоглоом. Даалуу бол хятад худалдаачны тоглоом. Харин хөзөр бол орос ноёны тоглоом” гэдэг байж. Тийм ч болохоор дунд сургуулиасаа эхлээд л хамгийн сайн шатарчин болсон Г.Занданшатар нь 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгсч байхдаа Эрхүүгийн оюутнуудын дунд алдаршсан шатарчин болчихсон байсан гэдэг. Харин тэрээр Эрхүүд оюутан байхдаа л Орос, Монгол, Украин, Польшийн хооронд наймаа хийгээд нааш цааш сүлжчихдэг байсан бөгөөд гуравдугаар курст байхдаа Монгол руу их хэмжээний бараа гаргах гэж байгаад Оросын хил дээр бараагаа хураалгаж байсныг нь хамт сурч байсан нэг нөхөр нь баахан өндөр авхуулаад тараачихсан гэх юм билээ. Тэгээд ч тухайн үедээ Оросын гаалийнхан ихээхэн барааг нь хураасан тухайгаа Эрхүүгийн Ардын аж ахуйн дээд сургууль руу нь мэдэгдсэн бөгөөд албан бичгийг хүлээж авсан багш нь сургуулийнхаа удирдлагад мэдэгдэлгүйгээр өөрийг нь дуудаж уулзаад сургуулиас хөөлгөхгүй талаар хэлж, тэрхүү дуулиантай хэргийг нь хав дараад өнгөрүүлж байжээ. Өнөөдөр УИХ-ын дарга болж байгаа тэрээр Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ойгоор үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд үзүүрлэж, тэргүүн байрыг нь иргэн Д.Ламжав эзэлж байжээ. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүдийн дунд зохион байгуулсан “Цэцэн түшээ-2017” тэмцээнд түрүүлж байв. Шатарт тун ч хорхойтой тэрээр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов, Болгарын шатарчин, дэлхийн 10 удаагийн аварга А.Стефанова нараас гадна Монголын их мастеруудтайгаа тоглон хожиж, хожигдож явсныг нь өнөөдөр ч дурсах УИХ-ын гишүүд олон бий ажээ.

Тэрээр шатрын цуглуулгатай бөгөөд тэдний нэг нь өөрийнх нь нэрийн бэлгэдэл болсон зандан модон шатар байдаг гэх юм билээ. Монголын улстөртэй 2000-аад оноос зууралдаж хамгийн анх 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш олон нийтэд танигдан улстөрд гүнзгийхэн орсон тэрээр 2017 оны есдүгээр сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу “Давхар дээлтэй” сайд хүртлээ дэвшсэн билээ. Гэхдээ түүний Монголын улстөрд зүтгэсэн карьер дандаа сайхан шулуун, дардан байгаагүй юм. Тэрээр ёстой л “Үхэхээс бусдыг туучсаар өнөөдрийнхөө өндөрлөгт хүрсэн” нэгэн юм. Тухайлбал тэрээр дандаа л “Нэр цэвэр, цагаан гартай нэгэн” байгаагүй нь ч үнэн билээ. Ямар сайндаа л БНСУ-д байсхийгээд л очиж тэндхийн хэдэн казиног дуустал нь хэсч, ихээхэн мөнгө алдан шуугиулж явсан нэгэн билээ.

Гэхдээ тун удалгүй тэр муухай алдраа арилган хусчихаад 2008 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгорчуудынхаа итгэлийг дахин хүлээж, УИХ-д давхиад л ороод ирсэн байдаг. Гэхдээ ялалт амжилт дандаа л түүнийг дагаад явсангүй. Тухайлбал 2012 оны сонгуулиар одоогийн УИХ-ын гишүүн М.Билэгттэй хамт Баянхонгор аймагтаа нэр дэвшсэн ч ялагдчихсан. Тухайн үед М.Билэгт гишүүн тэр хоёр “Бидон” хочит Д.Ганбат, өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарт ялагдаж байв. Гэхдээ л “Аз од”-нд ойрхон явдагийнхаа хэргийг гаргаж сонгуульд ялагдсаныхаа дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож Ө.Энхтүвшин даргатайгаа хамт намаа удирдсан түүх бас бий. Харамсалтай нь тун ч удалгүй 2012 оны орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг амжилтгүй удирдсан гэдэг үндэслэлээр ажлаа хүлээлгэн өгч хэсэг л чимээ алдарсан удаатай.

Улмаар 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байхдаа авто машины осолд орж маш хүнд гэмтэл авсан байдаг. Гэхдээ азаар АНУ-д байсан тулдаа маш сайн эмчилгээ хийлгэн эрүүл саруул болж, Монголын улстөрд эргэн ирснээр өнөөдрийнхөө оргилд гараад байгаа нэгэн юм. Ёстой л “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэгчийг яруу тодоор нотолж явсаар тун саяхан өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон 65 гишүүний 63 нь буюу 95.2 хувь нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэнээр тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Хууль тогтоох дээд байгууллагыг толгойлох боллоо. Ийнхүү хоёрхон өдрийн дотор УИХ-ын шинэхэн даргаар томилогдоод байгаа Гомбожавын Занданшатарын “Шидэт намтар”-ыг товчхон өгүүлэхэд ийм буюу...  

Д.Энхтүвшин

 

Шинэхэн даргын шидэт намтар...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Осол болсон уурхайн эзэд зугтаажээ

 Налайх дүүрэгт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай "Эрдэнийн хөгжил” ...

Өнөөдөр, 08:45
Гамшгийн нөхцөлд амьдарч байхад бэлэн байдал шалгаж яах юм

Онцгой байдлын ерөнхий газрынхан өнгөрөгч долоо хоногт Төрийн ордонд ...

Өчигдөр, 17:03
Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

 Өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгэр сарын 08-нд Улсын дээд шүүхийн ...

Өчигдөр, 16:29
Налайхын уурхайд дөрвөн хүн осолдож, гурав нь нас баржээ

 Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд энэ сарын 20-ны орой ...

Өчигдөр, 16:24
NHK: Монгол Улс өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг БНАСУ-д уриаллаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ун дөрөвдүгээр ...

Өчигдөр, 15:51
Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг цэргүүд барьж байна

  ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь ...

Өчигдөр, 15:25
Иранаас нефть импортолдог орнуудын эсрэг АНУ хориг арга хэмжээ авч магадгүй

 ВАШИНГТОН./VOA/."Япон, БНСУ, Турк зэрэг таван улс Иранааснефтийн ...

Өчигдөр, 15:07
Өчигдөр, 13:53
Торгуудын их нүүдэл...

Торгуудын их нүүдэл (1771-72). 1771 онд Орос ороныг хоёрдугаар Екатарина ...

Өчигдөр, 13:46
“Монголросцветмет” компанийн захирал Б.Мөнхбат торгонд хөлбөрч тосонд өнхөрч явна

  Төрийн өмчийн “Монголросцветмет” компани гэж бий.  ...

Өчигдөр, 13:40
Өчигдөр, 11:56
6.5 сая га нутгийг цөлжилтөөс хамгаалжээ

Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг ...

Өчигдөр, 11:44
Санжаасүрэнгийн Зориг: Хүнд итгэх явдал хамгийн чухал

Санжаасүрэнгийн Зориг “Уулзах цаг” нэвтрүүлгийн хэсэг (1990 ...

Өчигдөр, 11:44
РИОТИНТО ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИШ

Риотинто гэдэг компани Оюу толгойн ордод хөрөнгө оруулагч биш юм байна! ...

Өчигдөр, 11:03
БАЙГАЛЬ ОРЧМЫН БҮС НУТАГТ ГАЛ ТҮЙМЭРТ ХОХИРОГЧДЫН ТОО 29 ХҮРЧ НЭМЭГДЛЭЭ

  Байгаль орчмын бүс нутагт дэгдсэн түймрийн хохирогчийн тоо 29 ...

Өчигдөр, 10:46
Гишүүдээ, ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах нь ЗӨВ ҮҮ

  Улс орнуудын ойрын ирээдүйн хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал ...

Өчигдөр, 09:49
Утааг мартахаасаа өмнө амжиж унших нэг зүйл

  Утааны улирал ард хоцорч, хэн хүнгүй л урин цагийг угтан хөөрцөглөж ...

Өчигдөр, 09:11
2019 оны 04 сарын 21, 01 цаг 27 минут
БНХАУ-ын нүүрсний гарцын өсөлт I улиралд саарав

 БНХАУ-ын нүүрсний гарцын өсөлт I улиралд өмнөх оны мөн үетэй ...

2019 оны 04 сарын 20, 21 цаг 11 минут
Уул уурхайн салбарын 3 хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж байна

Уул уурхайн салбарын голлох 3 хуулийн өөрчлөлтийг УИХ-ын бүтцийн ...

2019 оны 04 сарын 20, 20 цаг 38 минут
Эрдсийн экспорт эхний улиралд өслөө

 НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨССӨН Ч ТӨЛӨВЛӨСӨН ОРЛОГОО ОЛОХ ЭСЭХ НЬ ӨНӨӨ ХЭР ...

2019 оны 04 сарын 20, 19 цаг 50 минут
Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой

 ХҮЛЭМЖИЙН ХИЙН НӨЛӨӨГӨӨР ӨНДӨРЛӨГ ГАЗРУУДАД ДУЛААРАЛ ИЛҮҮ ЯВАГДАНА ...

2019 оны 04 сарын 20, 18 цаг 35 минут
Венесуэл улс "Роснефть" компанийн тусламжтайгаар хориг арга хэмжээг тойрон гарч байна

  Венесуэлийн эрх баригчид АНУ-ын авсан хориг арга хэмжээнүүдийг ...

2019 оны 04 сарын 20, 17 цаг 03 минут
ТАВАН ОРОН СУУЦТАЙ ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ УУЛ УУРХАЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН

  Төрийн нарийн бичгийн дарга нараасаа бэл бэнчингээрээ Уул уурхайн ...

2019 оны 04 сарын 20, 12 цаг 46 минут
Багануурын орд дээр Засийн газар ялалт байгуулсан уу, эсвэл ялагдал хүлээв үү?

Өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгэр сарын 08-нд Улсын дээд шүүхийн ...

2019 оны 04 сарын 19, 17 цаг 23 минут
ОХУ-ААС УКРАИНД НЕФТЬ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОВ

  ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр Украинд нефть болон ...

2019 оны 04 сарын 19, 13 цаг 43 минут
Зэсийн баяжмалын экспорт нэмэгджээ

Монгол Улс энэ оны эхний улиралд 361 400 тонн зэсийн баяжмал экспортолж, ...

2019 оны 04 сарын 19, 11 цаг 59 минут
42 мянган жил хадгалагдсан унаганаас шингэн цус олжээ

Умард дорнодын холбооны их сургуулийн судлаачид 42 мянган жилийн өмнө ...

2019 оны 04 сарын 19, 11 цаг 45 минут
Ц.Даваасүрэн сайдын дайралцах сэдэв одоо Оюутолгой биш шүү

  Оюутолгой эдийн засгийн ач холбогдлоосоо гадна орчин цагийн Монгол ...

2019 оны 04 сарын 19, 10 цаг 51 минут
Архидалт бол нийгэмд үүссэн аюул юм

Улаанбаатар хотын нэг өдөр үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг ...

2019 оны 04 сарын 19, 10 цаг 01 минут
“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

  “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио ...

2019 оны 04 сарын 19, 09 цаг 26 минут
Нүүрсний экспорт нэмэгдэж, орлого нь өсчээ

  Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өссөн талаар зарим ...

2019 оны 04 сарын 19, 09 цаг 25 минут
“Жаст”-ын Ш.Батхүү цагаадна

  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн ...

2019 оны 04 сарын 19, 09 цаг 10 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим ...

2019 оны 04 сарын 19, 09 цаг 03 минут
2019 оны 04 сарын 18, 17 цаг 26 минут
ИРЭХ САРЫН 15-ААС ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХОРИГЛОНО

  Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий ...

2019 оны 04 сарын 18, 16 цаг 00 минут
БНХАУ-ААС МАНАЙ УЛСАД МАЗААЛАЙГ ХАМГААЛАХАД ЗОРИУЛЖ 660,143 ЮАНИЙН ӨРТӨГ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ӨГЛӨӨ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын ...

2019 оны 04 сарын 18, 14 цаг 31 минут
ТУРЖ ЭЦСЭН ЦАГААН БААВГАЙ НУТГААСАА 700 КМ-ИЙН АЛСАД ИРЖЭЭ

Оросын алс дорнодын Камчаткын хойгийн иргэд анх удаа умард туйлын цагаан ...

2019 оны 04 сарын 18, 14 цаг 23 минут
Таван тоннын даацтай гүүрээр 40 тоннын автомашинууд сүлжилдэж байна

  Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 1 дүгээр баг буюу ...

2019 оны 04 сарын 18, 12 цаг 27 минут
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоолоо

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Хүрээлэн байгаа орчны ...

2019 оны 04 сарын 18, 10 цаг 46 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи ...

2019 оны 04 сарын 18, 09 цаг 23 минут
Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хугацаатай албан даалгавар гаргав

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ...

2019 оны 04 сарын 17, 17 цаг 47 минут
Цус ойртолтоос аврах төмөр зам

  Монголын төр байгалийн баялгаа тэр дундаа нүүрсээ хэрхэн зарах ...

2019 оны 04 сарын 17, 16 цаг 58 минут
Шинжээчид: Эдийн засагт гарах эерэг хийгээд сөрөг нөлөөллүүд

Өнгөрсөн жил чамлахааргүй өсөлттэй байсан Монголын эдийн засгийн нөхцөл ...

2019 оны 04 сарын 17, 15 цаг 57 минут
Сингапурын эцэг Ли Куан Югийн хүчирхэг эшлэлүүд

Сингапурын эцэг гэгддэг Ли Куан Ю нь 1959-1990 оны хооронд тус ...

2019 оны 04 сарын 17, 15 цаг 04 минут
Уул уурхайгаас болж эвдэрсэн газруудыг дахин тоолно

  Завханд нийт таван сумын нутагт 20.2 га газар, уул уурхайн ...

2019 оны 04 сарын 17, 13 цаг 04 минут
АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ

  АНУ өнгөрсөн онд газрын тосны экспортын хэмжээгээ хоёр дахин ...

2019 оны 04 сарын 17, 12 цаг 17 минут
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

  Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт ихэсч, гал түймэр гарах ...

2019 оны 04 сарын 17, 11 цаг 24 минут
Шинэ экскаватор амжилттай угсарсан ажилтнуудыг урамшууллаа

  “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К ...

2019 оны 04 сарын 17, 10 цаг 54 минут
Үхрээ хогоор хооллодог Монголын эмгэнэл

Өдөржин хог эргүүлдсэн үхрийнхээ сүүг ууж, махыг нь идсээр байна Үхэр ...

2019 оны 04 сарын 17, 10 цаг 37 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани