Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Баяраа: Хөрөнгийн зах зээлээс хүүгүй мөнгө босгомоор байна

Ж.Баяраа: Хөрөнгийн зах зээлээс хүүгүй мөнгө босгомоор байна Д.ОЮУНЧИМЭГ

Бетон зуурмаг, арматурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй "Карьер майнинг” компанийн ерөнхий захирал Ж.Баяраатай ярилцлаа.

-Юуны өмнө та компаниа танилцуулахгүй юу?

-Манай компани 1984 онд үүсгэн байгуулагдсан. ЗХУ-ын зээл тусламжийн хөрөнгөөр өргөтгөн элс, хайргыг олон төрлөөр паракцлан ангилах хоёр ширхэг жимснарядыг ашиглалтад оруулсан. 1996 онд "Түшиг Уул” хувьцаат компани болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж нийт 250 гаруй ажилчидтай, компанийн үндсэн хө­рөнгө 30 сая ам.доллар, эргэлтийн хөрөнгө 4.5 сая ам.доллар, нийт үйлдвэрлэлийн хүчин чадлын 60 гаруй хувийг ашигладаг, ул­сын төсөвт жилд до­лоон сая ам.доллар төл­дөг. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн найд­вартай түнш, чанарын гурван удаагийн алтан медальтай. Азийн хол­бооны чанар стандартын шаардлага хангасан байгууллага.

Япон улсаас Монгол улсад хэрэгжүүлсэн "Нарны зам” болон бусад төслүүдэд бүтээгдэхүүнээ 100 хувь нийлүүлснээс гадна Герман улсын төслөөр баригдсан Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын зам барилгын элс, хайргыг нийлүүлсэн.

-Манай улсад бизнес хийхэд маш олон саадыг даван туулж ард нь гардаг хэмээн олон бизнес эрхлэгчид хэлдэг. Та компаниа хөл дээр нь босготлоо олон бэрхшээлтэй тулгарч байсан байх. Тэдгээрийг хэрхэн даван туулдаг вэ?

-Бизнес хийхэд мэдээж бэрхшээл бий. Гэхдээ тэр нь юунаас шалтгаалж байгааг олж харах бэлгийн нүдтэй байх хэрэгтэй. Харин манай улсын төр сохорсон гэдгийг би хэлж чадна. Аливаа зүйлийн зөв, бурууг олж харж чаддаггүй. Бизнес гэж юу вэ гэдгийг мэддэггүй. Түүнийг мэдрүүлдэг газар нь эдийн засгийн шинжлэх ухааны институт байх ёстой. Гэтэл тэр газар нь өөрийнхөө статусаар ажилладаггүй юм. Зарчим нь тухайн институт нь төрийн чиг үүргийн өмнө нь явж байх учиртай. Яаж мөнгө олох аргыг Засгийн газартаа хэлж, зөвлөж, залах хэрэгтэй. Тухайлбал, Ерөнхий сайд, Засгийн газартаа зөвлөгөө өгдөг. Засгийн газар нь түүнтэй уялдсан бодлого боловсруулж зөв голдирлоор ажилладаг байх ёстой. Энэ нь дутагдаж байгаа учраас ямар ч баримжаа байхгүй, самуурсан байдалтай байгааг хүн бүхэн мэднэ. Эндээс юу харж болох вэ гэвэл бүх хүмүүс дур дураараа, өөр, өөрийнхөө байр суурь, үзэл бодолд нийцүүлж эдийн засгийн талаар ярьж байгаа нь сайн үр дагавар авчрахгүй байгааг бид нэлээд олон жил харсаар байгаа шүү дээ.

-Эдийн засгийн шинжлэх ухааны институт гэдэг нь одоогийн Эдийн засгийн хөгжлийн яам гэж олон хүн хараад байна л даа. Таны хувьд?

-Эдийн засгийн хөгж­лийн яам өөрөө институт байх ёстой, яам биш. Эдийн засгийн хөгжлийн институттай байх ёстой гэдэг зүйлийг би байнга ярьж байгаа. Энэ нь мөнгийг хэрхэн олох, яаж үржүүлэх вэ гэдгийг тооцоолдог салбар бүрийн инженер, эрдэмтэд, мэргэжилтнүүд цугларсан газар байна. Энгийнээр ойлговол ТЭЗҮ боловсруулдаг газар гэж ойлгож болох юм. Тэр нь маш том үүрэг, хариуцлагатай бай­гууллага байдаг. Манай улсын хувьд жинхэнэ, сонгодог утгаараа ажил­лаж чадахгүй байгаад харамсдаг. Бусад ор­нуу­дад мэргэжлийн институтууд бий. Аливаа бизнес эрхлэх гэж байгаа хүн тухайн харъяалагддаг институтдаа ханддаг. 1-2 сая ам.доллар төлөөд мэргэжлийн хүмүүсээр ТЭЗҮ-ээ боловсруулуулж авна. Бидний гаргасан зардал эргээд 100-200 сая ам.доллар болж орж ирэх учраас ямар ч бизнес эрхлэгч мэргэжлийнхэнд хандахыг бодно. Энэ нь улсын төсөвт оруулж буй томоохон хувь нэмэр шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн институт нь түүхэн замналаа сайн мэддэг, салбар, салбарын мундагчуудыг цуглуулсан газар байх ёстой. Яагаад мундагчууд, эрдэмтэн судлаачид байх ёстой гэхээр тэдгээр хүмүүсийн хийсэн судалгаа, ажил нь нэг мөнгөөр ч зөрөхгүй таарч байх ёстой. Тиймээс хариуцлага өндөр. Эндээс гарч буй заавар, зөвлөмж, тогтоолыг Засгийн газар нь урдаа барьдаг, хууль мэт дагадаг байх ёстой гэж боддог.

-Манай улсын эдийн засаг хямарсныг мэргэжлийн хүмүүс нь хэлээд байна. Таныхаар энэ нь институтээ зөв зохион байгуулж чадаагүйгээс болсон гэсэн үг үү. Өөр хүчин зүйл нөлөөлж байна уу?

-Яамд жинхэнэ утгаа­раа ажиллаж чадахгүй, зөвхөн нэрийн хуудас төдийхөн байгааг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Уг нь тэд шинжлэх ухаа­ны институттайгаар ажил­ласан бол одоогийн бай­дал өөр байх боломж байсан.

-Гэхдээ нэршлээс илүүтэй яамдын бүтэц, зохион байгуулалт, албан хаагчдын хувьд таны хэлж байгаагаас нэг их зөрүүтэй биш байх гэж бодогдлоо?

-Хамгийн гол нь тухайн газарт мэргэжилтэн, дарга хийж байгаа хүмүүс нь мэргэжлийн бус байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Тэнд шинжлэх ухааны бүтээлээр доктор, профессор хамгаалсан мэргэжлийн эрдэмтэн, судлаач алга. Одоогийн бодит байдлаас харахад жинхэнэ эрдэмтэд нь гудамжинд алхаж явна. Харин сонгуулийн сур­тал­чилгаанд сайн гүйж чадсан нэг нь тэдний оронд ширээний ард суу­гаад, цалин аваад байгааг хэлээд байна.

-Сонгуулийн дараа ялсан намын төлөөлөл төрийн болоод төрийн өмчит компаниудын удирдлага болж очдог гэдгийг хүн бүр мэддэг. Үүнээс болж хувийн хэвшил хөгжихгүй байна уу?

-Миний яриад бай­­гаа институт нь хөдлөшгүй, зөв зохион байгуулалттай байх ёстой юм. Тэгвэл ийм асуудал гарахгүй. Тухайлбал, хот төлөвлөлтийн шинжлэх ухаан өөрийн хийсэн зураг төсөл, ТЭЗҮ-ийг хамгаалж чаддаг, нягт ажилладаг, мэргэжлийн эрдэмтэн, инженертэй байх хэрэгтэй. Энэ нь ямар ч үед ганхахгүй маш сайн суурь байна.

-Аливаа ажлыг хийхдээ, төсөл боловсруулахдаа мэргэжлийн эрдэмтэн судлаачдын санал асуулгыг тусгахгүй байна гэдэг шүүмжлэл тасрахаа больсон. Та үүнийг нэгдсэн нэг системгүйгээс болсон гэж үзэж байгаа юмуу?

-Хүмүүс хэлээд байхад хүлээж авахгүй байгаад л бухимдаад байна. Шинжлэх ухааны том, том эрдэмтэд "Биднийг тоохгүй байна. Бидэнд өгөх мөнгийг салхинд хийсгэчихлээ” гэдэг гомдлыг хэлдэг. Шинжлэх ухааны хүрээлэн, Мэдээлэл технологийн парк гэж байдаг. Гэхдээ энэ биш гэдгийг бүх хүмүүс хэлж байна. Бүх яамдуудад мэргэжлийн инженер, эрдэмтэд зайлшгүй байх ёстой.

-Бизнесийнхэнд тулгамдаж байгаа олон асуудлын талаар ярьж болох байх. Хамгийн гол бэрхшээл нь юу вэ?

-Төр өөрөө учраа олохгүй байна. Намууд сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөө шинжлэх ухааны институ­таар боловсруулж авах хэрэгтэй. Тэгээгүйгээс гарч байгаа үр дагавар өнөөдрийн нөхцөл байдал. Тодруулбал, Засгийн газар мухардалд орсноос ойр ойрхон со­лиг­дож байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэл ч үүнтэй шууд холбоотой. Гарах гарцгүй болчихоод, хувь хүний тоглолт дээр яваад байгаа учраас мухардчихдаг.

-Та уул уурхай, барил­га гээд олон салбарт ажил­ладаг хүний хувьд тулгамдаж буй бэрхшээл юу байна?

-Монголын төр улс орноо эдийн засгийн шинжлэх ухаанаар удир­даж чадахгүй байгаагаас хүндрэл нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр байгааг хэлээд байгаа юм. Бүх зүйлийг шинжлэх ухаанаар удирдах хэрэг­тэйг цаг хугацаа хангалттай харууллаа. Ма­най улсын төр дампуурсан төр гэдгийг хэлчихье. Яагаад гэвэл тэд шинжлэх ухаанаар яваагүй учраас.

-Бизнесийнхний ну­­­руун дээрх ачааг хөнгөлөхийн тулд Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохоор төсөл шалгаруулсан шүү дээ?

-Энд шинжлэх ухаа­ны үндэслэлтэй төсөл байх­гүй. Шинжлэх ухааны институтээр боловс­руулсан төсөл гэдэг чинь шал өөр зүйл бий. Нөгөө кинон дээр гардаг шиг "Биш ээ, Галсан мээрэнгийн эхнэр гэдэг чинь шал хөгшин чавганц байхгүй юу” гэдэг биз дээ. Түүнтэй адил гэж ойлгож болно. Бид боломжгүй зүйлийг боломжтой мэтээр харах гэж оролдсоор ирсэн. Одоо арай өөр байдлаар ажиллах цаг болжээ.

-Хоёулаа сэдвээ ба­гахан өөрчилье. "Чингис”, "Самурай” бондыг үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зарахаар болсон. Энэ нь ч бас судалгаа, шинжилгээ дутмаг шийдвэр байв уу. Эсвэл...?

-Мөнгөө хэрхэн зар­цуулахаа төлөвлөж чадахгүй байгааг ямар ч хүн хараад ойлгохоор байгаа. Ийм байхад би юу гэж хэлэх вэ. Эдийн засгийн шинжлэх ухаанаараа бүх зүйлийг төлөвлөөд, удирдаад явсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Тухайлбал, 1.5 тэрбум ам.доллар орж ирнэ. Түүгээр эдгээр зүйлийг хийнэ гэдэг маш нарийн төлөвлөгөө байх хэрэгтэй. Тухайлбал, ямар үйлдвэр, ямар төмөр зам барихаа төлөвлөөд, түүний үр дүн ингэж гарна гэдэг бүх зүйлийг нарийн тооцоолсон байх учиртай. Гэтэл тийм зүйл огт алга, харамсмаар байгаа биз. Хамгийн энгийн жишээ хэлье. "Нарантуул” за­хын наймаачин 10 сая төгрөгийн зээл аваад наймаандаа явах­­даа бүх нарийн тооцоо, төлөвлөгөөгөө гаргачихсан байдаг юм шүү. Өрх айл ч мөн л ялгаагүй, сарынхаа ор­логыг хэрхэн зарцуулахаа тооцоолсон байдаг. Нэг сая төгрөгийн орлого оллоо гэхэд 200 мянгыг нь хадгаламждаа хийнэ. Энэ нь жилийн дараа 2.4 сая төгрөг болно гэдгээ мэддэг. Микро эдийн засгаа тооцоолж чадахгүйгээр дураараа тараачихаж байгаа нь бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгааг харуулж байна. Тэгсэн хэр нь том төлөвлөгөө яриад сууж болохгүй л дээ. Бид ядуу буурай орны харанхуй системээр мөлхөж байна гэчихвэл буруудахгүй л болов уу. Эдийн засаг, инженерийн тооцоолол байхгүй Засгийн газар юугаа ч хийх вэ дээ.

-Та эдийн засгийн шинжлэх ухаан болон институтын талаар нэлээд ярилаа. Бид үүнийг яаж хөгжүүлэх ёстой вэ?

-Эдийн засгийн шинжлэх ухаан дотроос хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүй. Мөнгө олдог, бороо ордог цонхыг өөрсдөө сайн дураараа хаачихсан. Хөрөнгө оруулалтыг татдаг, үндэсний аюулгүй байдалд харшилж, нөлөөлөхгүйгээр мөнгө олдог арга нь хөрөнгийн зах зээл. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржээ ажиллуулж чадаагүй. Уг нь хөрөнгийн бирж нь ажиллах гээд байдаг ч Санхүүгийн зохицуулах хороонд хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаар мэдлэгтэй, ча­далтай боловсон хүчин байхгүй. Гадны хөрөнгийг яаж татахыг мэдэхгүй. Хамгийн том, ноцтой алдаа энд явж байгааг хэлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүйгээс хэдэн арилжааны банкны мэдэлд орчихоод байна. Банк сарын таван хувийн хүүтэй зээл ав гэвэл бид үг дуугүй авахгүй л бол хоосон хоцорно. Угтаа бидэнд сарын биш жилийн таван хувийн хүүтэй зээл өгөх хэрэгтэй. Ингэж байж үндэсний үйлдвэрлэл хөл дээрээ босно шүү дээ.

-Банкны зээлийн хүү ярьсных нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар одоогийн олгож байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээл бол хүүгүй өгч байгаатай адил гэдэг. Таны бодлоор?

-Америк, Япон гээд бусад орнууд ард иргэддээ хэдэн хувийн хүүтэй зээл олгодог вэ гэдгийг интернэтээр ороод харчихаж болно. Тэд үсрээд л хоёр хувийн хүүтэй мөнгө өгч байгаа. Одоо чинь цахим ертөнц хөгжчихөөд өлгийтэй балчраас өтөл буурал нь ч хүртэл дэлхийн өнцөг булан бүрт юу болж байгааг цаг алдалгүй мэддэг болсон цаг.

-Тэгвэл манай арил­жааны банкны зээлийн хүү буурах боломж танд харагдаж байна уу?

-Хөрөнгийн зах зээл хөгжчихвөл зээлийн хүү өөрөө л уруудаад ороод ирнэ. Банк, хөрөнгийн зах зээл хоёр уралдаж байгаа юм. Миний хувьд хоёр хувийн хүүтэй таван сая ам.долларыг банкнаас зээлсэн нь дээр үү. Эсвэл хөрөнгийн зах зээл дээр энэ мөнгийг хувьцаа эргэлдүүлж хөрөнгө босгосон нь дээр байна уу. Хамгийн гол нь хөрөнгийн зах дээрээс хүүгүй зээл олдоно, банк бол хүүтэй. Тэгэхээр үнэгүй мөнгөнд хүн бүхэн дуртай байдаг биз дээ.

-Уг нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр багагүй хөрөнгө зарсан шүү дээ?

-Эдийн засгийн эрх чөлөө байхгүй байна. Дээрээс нь би түрүүн хэлсэн мэргэжлийн боловсон хүчин, чадалтай эрдэмтэд ажиллахгүй байна. Мөнгийг баруун солгойгүй цацаад байгаа нь буруу. Үнэ тогтворжуулах хөтөлбөр бил үү, баахан мөнгө тараадаг. Шал дэмий зүйл хийж байгаа юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл л мөнгө босгодог гэдгийг дахиад хэлчихье. Жишээлбэл, нэг аж ахуйн нэгжид мөнгө хэрэгтэй болжээ. Гэтэл бүтээгдэхүүнээ хэдий хэмжээтэй борлуулсан бэ гээд асуудал хөвөрч эхэлнэ. Энэ нь менежмент, маркетинг муу, хүмүүс нь толгой нь ажиллахгүй, дээрээс нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл байхгүй. Тэд санхүүгийн хүндрэлээс гарахын тулд банкнаас зээл авах эсвэл хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэж ойлгодог. Одоо үүнийгээ л боль гээд байгаа юм шүү дээ. Миний хэлээд байгаа зүйл хөрөнгийн зах зээл дээр тухайн аж ахуйн нэгжийг хувьцаат компани болгоод 49-50 хувиа зарчих хэрэгтэй. Ашиггүй компанийг 100 хувь эзэмшиж байхаар ашигтайгаас нь ганцхан хувийг эзэмш. Тэгвэл өдөрт хэдэн зуун саяар бороо орно гээд бод доо. Хөрөнгийн ча­­дамж­­тай газар бүх чад­­вартай, чадалтай мэр­гэжилтнүүдийг торгоох боломж бий. Ингэж чад­вал салбартаа тэргүүлэх нь хормын төдийд л шийдэгдэнэ. Би Монголын хөрөнгийн биржийн анхны арилжааг 1995 оны есдүгээр сард хийж байлаа.

-Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүйгээсээ маш олон зүйлийг бид алджээ. Тэгвэл одоогийн эдийн засгийн хямралыг үүнтэй холбож ойлгож болох уу?

-Шууд холбоотой. Эдийн засгийн хямрал гэдэг чинь гаднаас цэвэр, бохир аль ч мөнгө орж ирэхгүй байгаагаас үүдэлтэй. Хөрөнгийн зах зээл дээрээс бидний гаргаж байгаа хувьцааг авах хөрөнгө оруулагч орж ирэхгүй байгаа юм чинь валют тасрах, хомсдох нь цаг хугацааны л асуудал.

-Бид тэгвэл эдийн засгийн хямралаасаа гарахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй юм байна. Гэтэл одоогийн нөхцөлд гадны хөрөнгө оруулагчид манайх руу хандах болов уу?

-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь хуулиа ойр, ойрхон өөрчлөөд байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээгээд байна. Гадны хөрөнгө оруулагчдыг татъя гэвэл хууль эрх зүйн орчин тогтвортой, ойлгомжтой, урт хугацаатай байх хэрэг­тэй. Засгийн газар солигдсон ч түүнийг зал­гамж халаагаар үргэлжлүүлдэг байх нь чухал. Гэтэл өнөөдөр орж ирсэн хөрөнгө оруулалтыг маргааш нь ерөөсөө болилоо гар гээд хөөчихдөг байж болохгүй. Хорвоо жижигхэн шүү дээ. Манай улсаас гар­гасан ганц буруу шийдвэр дэлхий нийтэд гэрлийн хурдаар тархдаг. Манай улсын эмх цэгцгүй, зо­хион байгуулалтгүй байдал нь эдийн засгийн хямралыг өдөөж, хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа гэж боддог.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд яг юу хийх вэ?

-Хуучин баг нь хөдөлж өгдөггүй, юм хийдэггүй, санаачилдаггүй, идэвх­гүй байгаа нь тээг болж байна. Мөн Үнэт цаасны тухай хуулиа хур­­дан хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлээ даруй хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.

-Бас нэг зүйл байна. Татварын өр­шөө­лийн тухай хуулийн талаар ярих боллоо. Энэ сэдвээр ярилцлагаа төгсгөе?

-Татварын өршөө­лийн хууль байх ёстой. Яагаад гэвэл хүний өөрийнх нь бүтээсэн баялгийг өгөөгүйн төлөө, санаатай, санаагүй нуун дарагдуулсан, орлогоо бү­рэн мэдүүлээгүйн төлөө яллаж болохгүй. Хүн бүр мэргэшсэн нягтлан биш, хуульч биш. Мөн компанийн захирлууд аудит биш шүү дээ. Нөгөө талаас нь харвал хүн сэтгэл ханамжтай болтлоо хөрөнгөжиж, баялаг цуглуулж чадахгүй байна. Хөндлөнгөөс компанийн захирал гэж харагдах ч бөөн өртэй, сэтгэлийн дарамттай, ажилчиддаа өөдтэй цалин өгчихөж чадахгүй, захирал гэдэг нэр хүндээ хадгалж чадахгүй байгаа шүү дээ. Олсон жаахан ашгаа нийгмийн даатгал, татвартаа өгөөд л таардаг. Гэтэл татвар нэрээр биднээс авсан мөнгөө тэд буцаагаад дээрэмдчихэж байгаа юм.

Ж.Баяраа: Хөрөнгийн зах зээлээс хүүгүй мөнгө босгомоор байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани