Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц 70 хувьтай байна

Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц 70 хувьтай байна

 

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн менежментийн зөвлөх үйлчилгээний харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Тодруулбал, Энэтхэгийн "Инженерс индиа лимитэд” компанитай Монголын Засгийн газрыг төлөөлж төрийн өмчит "Нефть боловсруулах үйлдвэр” компани гарын үсэг зурсан юм. Энэхүү арга хэмжээ Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон "Петротех” олон улсын зөвлөгөөний үеэр болжээ. Тус үйлдвэрийн дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай байгаа талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэллээ.

Тэрбээр "Цахилгааны 110 кВт-ын шугамын ажил, дэд станц баригдаж дууссан. Авто замын хучилт хийхэд бэлэн болсон байна. Төмөр замын ажил 2-3 км явсан байгаа. Ирэх дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлбэл зургадугаар сар гэхэд нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүх ажил дуусах боломжтой” гэсэн юм. Анх 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж энэ зээлийн хүрээнд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсан юм. Нийтдээ 150 га талбайг эзлэн орших бүтээн байгуулалтын талбайтай Алтанширээ дэх газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах чадалтай энэ үйлдвэр дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах зорилготой билээ.


Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц 70 хувьтай байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *