Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л. Оюун-Эрдэнэ дарга аа, амлалтандаа хүрээрэй

Санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг. 
Энэ жишгээр АН-ын Засаг барьсан хугацаанд Монгол Улсын Засгийн газар "Чингис" болон "Самурай” бонд гаргасан гэгдээд байгаа. Тэгвэл энэхүү их мөнгө өдгөө хаашаа гарч Монгол Улсад ямар үр өгөөжөө өгчихөв өө гэх асуултын тэмдэг гарч байсан ч хариулт нь тодорхойгүй үлдсэн юм. Тиймээс Засгийн газрыг дангаараа бүрдүүлсэн МАН-ынхан " Чингис”, "Самурай” бондын зарцуулалтад дахин анхаарлаа хандуулж ажлын хэсэг гаргаж шалгалт оруулахаар боллоо.

Уг нь МАН-ын АН-ыг Засаг барьж байх үед хэд хэдэн удаа шалгалт хийхийг оролдсон ч хүчин мөхөстөж байсан. Тодруулбал, 2015 оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх бондын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн боловч эрх баригчдын шахалт хавчилгаас болж нөхцөл байдал ямархуу байгаа, хэн гэгч эрх мэдэлтэн хэдэн төгрөг хаашаа зувчуулсан гээд олон зүйлийг ил болгож чадаагүй.

Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ахалсан ажлын хэсэгт УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны Г.Батхүү, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Л.Чойжилсүрэн,Ч.Хүрэлбаатар, Г.Уянга, Х.Болорчулуун нарын гишүүд багтаж байсан юм.

Тэд хийсэн шалгалтынхаа үр дүнг олон нийтэд танилцуулахыг хүсч байсан ч УИХ дахь АН-ын Г.Батхүү, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Х.Болорчулуун нар гарын үсэг зураагүйн улмаас энэхүү шалгалтын дүн нууц хэвээр үлдсэн юм. Тэгвэл олонхийг бүрдүүлсэн МАН-ынхан энэ удаад хэлсэн амандаа хүрч бондын мөнгөнөөс хумслагчдыг ил болгож чадах болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна.

ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛОН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧ БАЙСАН

Тухайн үед ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, "Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд олон ноцтой зөрчил илэрснийг дурдаж байв

Ялангуяа УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын туслах байснаа гэнэтхэн дэвшиж "Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Мөнхбатын удирддаг банк тухайн үед санхүүгийн ноцтой алдаа, дутагдал гаргаж, булхай луйврын шинжтэй маш олон санхүүжилт олгосоор ирснийг дурдаж байсан юм.

Тэгвэл АН-ын Засагласан он жилүүдэд багагүй будлиантай ажилласан "Хөгжлийн банк”-ны эх сурвалжийг хөөж үзвэл Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор "Хөгжлийн банк”-ыг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас "Хөгжлийн банк”-ны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан байдаг.
Дээрх хуулиар "Хөгжлийн банк” нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар заажээ.

Ингээд Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор "Хөгжлийн банк”-ны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг баталж хуулийн дагуу албан ёсоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн байдаг.

2010 оны долоодугаар сарын 09-ны өдөр баталсан Монгол Улсын 2010 оны "Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах” хуульд "Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр тогтоож 2010 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын 283 дугаар тушаалын дагуу банкны дүрмийн санг бүрдүүлжээ.

"Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 2011-2014 оны Төсвийн тухай хуулиудаар нийт 127.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нийн байдлаар 143.9 тэрбум төгрөг болсон байна.

Ингээд "Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, "Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс шалгалт хийсэн зарим ноцтой баримтыг эргэн сануулая.

-УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар "Чингис бонд"-ыг олон улсын зах зээлд таван жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын, 10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын бондыг тус тус арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого орж байсан байна.

Тэгвэл одоо энэ их хөрөнгө мөнгө хаашаа юунд зарцуулагдаж улс орны эдийн засаг ингэтлээ муудах болов оо. Угтаа бол тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагууд хийгээд АН-ынхан "Чингис, Самурай” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголт ил тод бус, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулж төслүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгоогүй түүнчлэн "Чингис, Самурай” бонд, "Хөгжлийн банк”-ны эх үүсвэрүүдийн хоорондын зааг ялгаа зорилго, чиглэлийг байхгүй болгож өөрсдийнхөө хар хайрцаг болгож байсан юм.

ӨМНӨХ ХӨГЖЛИЙН БАНКЫГ ШАЛГАСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУТУУ АЖИЛЛАСАН

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар та бүхэн "Чингис”,”Самурай” бондын зарцуулалтыг хэн гээч улстөрч, бизнесменүүд гap, хөлөө угааж, хэд гурван тэрбумаар нь хулгайлан зувчуулсныг яаралтай ил болгож монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан албан тушаалтнуудад нэн даруй хариуцлага тооцох хэрэгтэй байх.

Ингэж хэлэхийн учир нь 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Үндэсний Аудитын газраас дараах мэдээллийг өгч байсан юм. Үүнд, "Чингис” бонд 1.5 сая ам долларын санхүүжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, одоо 520 тэрбум төгрөг үлдээд байгаа тухай зарласан байдаг.

Хэдийгээр бондын мөнгөний зарцуулалтын талаар тодорхой хэмжээгээр мэдээлсэн ч эдгээр бондоос тухайн үеийн УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь ямар зориулалтаар хэчнээн тэрбум төгрөгийг хэзээ, ямар төсөл хэрэгжүүлэхээр авсныг л ил болгож өгөхийг олон нийт хүсч байна. Л.Оюун-Эрдэнэ дарга аа. Манай сайт бондтой холбоотой асуудлыг цаашид хүргэсээр байх болно.

Р.Саруул

 

Л. Оюун-Эрдэнэ дарга аа, амлалтандаа хүрээрэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани