Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалиа хайрлах хайр мухар сүсэг хоёрын хил хязгаар

Уламжлалт шашин шүтлэг Монголд эргэн дэлгэрэхдээ ихээхэн гажуудал дагуулж, байгальд хор хөнөөл учруулахуйц зан үйлүүдийг шинээр бий болгож байна. Тэдгээрийн золиос нь онгон байгапь, ой модод юм.

Монголчууд байгаль дэлхий дээрх ус, чулуу, мод гээд бүх зүйл амьд гэж эртнээс үзсээр ирсэн. Тийм болохоор байгалиас ямар нэг зүйл авахдаа аргадаж гуйж байж авдаг, хэрэгцээнээсээ илүү зүйл авахыг цээрлэдэг байв. Энэ нь эрс тэс уур амьсгалтай, эмзэг хөрстэй Монгол орны байгалийн унаган төрхийг саяхныг хүртэл хэвээр нь хадгалах гол хүчин зүйл болсон юм.

Байгалиа хайрлах энэ уламжлалыг ихэнхдээ хүмүүсийн итгэл бишрэлээр дамжуулан амьдралын хэвшил болгодог байжээ. Олон мянган жилийн түүхтэй бөө мөргөл ингэж байв. Монгол улсын нутагт анх 1580-аад онд нэвтэрч, улмаар үндэснийх болтлоо нутагшсан буддын шашин ч мөн адил ингэж байв.

1937-1990 оны хооронд коммунист төр монголчуудад шашингүйн үзлийг тулган хүлээлгэж, иргэдийн шүтэж бишрэх эрхийг хааж боосон ч байгаль дэлхийгээ амьдчилан хайрлах, хүндэтгэх уламжлал ихэнх хүмүүст хадгалагдсаар байсан юм. 1990 оноос шүтэх бишрэх эрх чөлөөтэй болсноор уламжлалт шашны шинэ сэргэлтийн үе эхлэв.

Энэ үеэр эрт дээрээс шүтэгдэж байгаад буддын шашинд түрэгдэн бараг мартагдаад байсан бөө мөргөл хаа сайгүй сэргэж эхэлсний гэрч нь өнөө цагийнхан болж байна. Бөө мөргөл анх сэргэхдээ зөв замаар явсангүй. Олон зуунаар мартагдсан шүтлэг мөргөлийн зан үйлийг ийм л байсан болов уу гэх төсөөллөөр хийж эхэлсэн нь тэр бүр зөв байсангүй. Түүний нэг нь хадаг модонд уях ёс юм.

Хадаг уг нь бөө мөргөлд огт хүртээлгүй, харин Буддын соёлыг даган орж ирсэн эд. Хүр хорхойноос гаргаж авдаг, зөөлөн торгомсог, олдоц багатай, түүнийгээ дагаад үнэтэй эд байв. Тийм болохоор онцгой хүндэтгэлт зан үйлд хэрэглэдэг байж. Гэтэл Хятадын овсгоотой үйлдвэрлэгчид орчин үеийн синтетик хадгийг маш хямд, өнгө үзэмж сайтай хийж эхэлсэн нь хадаг хэрэглэдэг орнуудын шашны зан үйлд том өөрчлөлт авчирлаа.

Түүний тусгал нь монголчууд хадгийг ургаа мод, хад чулуу, тэр бүү хэл төв суурин газрын гүүрний хашлага, шонгийн модонд хүртэл уядаг болсон явдал юм. Хүмүүс хадгийг янз бүрийн сэдэл зорилгоор уядаг. Зарим нь газар лусын эзэнд эдийн дээдийг өргөж, аргадаж, аврал ивээлд нь багтаж байна гэж бодно.

Зарим нь муу муухайгаа энд зангидан үлдээж байна гэж шившиж уяна. Гай барцдаасаа ийм маягаар дом хийн салж болно гэж зарим нь хатуу итгэдэг. Тийм болохоор хэн нэгний уясан хадгийг өөр хүн зүрхэлж авдаггүй, хотын гудамж талбайг цэвэрлэх үүрэгтэй хүмүүс ч хараагүй мэт өнгөрөөдөг.

Аян замаас олсон санаа

2013 оны зургадугаар сарын 16-ны өглөө. Бид Дархан хотоос Улаанбаатарыг зүглэн хөдлөх гэж байв. Бид гэдэг маань миний хань Ш.Должинсүрэн, унаган багын анд Д.Батсуурь, түүний гэргий А.Оюунчимэг нар.

Амралтын өдөр яагаа ч үгүй эрт Улаанбаатар орж байхын оронд хэдүүлээ зам дагуух моднуудад уясан хадгийг цэвэрлэвэл ямар вэ гэсэн саналыг бүгдээрээ зөвшөөрөн дэмжив. Хайч, цаасны хутга, бээлий, шуудай тэр дор нь худалдаж авав.

Дарханаас Баруунхараа хот хүртэлх 50 км засмал зам дагуух моддын хадгийг цэвэрлэх гэж бид бүтэн өдрийг зарцуулж, орой нь ядарч сульдсан ч сэтгэл хангалуун гэгч нь гэрийн бараа харцгаав.

Залуу модод их хурдан ургаж бүдүүрдэг болохоор түүнд уясан хадаг чивчирч чангараад их биерүү нь шигдэн орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг болохыг би хоёр жилийн өмнө хэсэг нөхдийн хамт Улаанбаатар хотод Туул голын эрэг дагуух газрын моддыг цэвэрлэж байхдаа ойлгосон. Синтетик хадаг барагтай бол тасардаггүй, цаг хугацааны уртад мод руу яг л төмөр утас мэт шигдэн ордог.

Харин энэ удаад тэрхүү хадаг нь өт хорхой үүрлэх аятай таатай орон зай болдгийг олж мэдсэн юм. Мод ороосон хадагны цаагуур том том өт хорхой үржиж,. модны шим шүүсээр амьдарч, харин хөөрхий мод хатаж өмхөрдөг юм билээ. Бас болжмор сарвуугаараа хадганд ороолдоод салж чадахгүй үхсэнийг ч харлаа.

Өтөнд идүүлж буй модод, хадганд боомилуулан тасрах шахсан мөчирний зургийг фэйсбүүк дээрээ тавьсныг минь үзээд маш олон хүмүүс цочирдон гайхаж, модонд хадаг уях ийм муу үр дагавартай юм гэж үү хэмээн дуу алдацгаасан.

Цахим ертөнцийнхөн Баруунхараагийн хажууханд байх нэгэн залуухан мод хадганд чивчиртэл ороолгочихоод амьдрах гэж хэрхэн тэмүүлсний ул мөр болох тасрах шахсан мөчирний зургийг бие биедээ дамжуулж, санал сэтгэгдлээ хуваалцаж байв.

Би тэр залуухан модыг модонд хадаг уяж үхүүлэхийн эсрэг аяны гол бэлгэдэл болгохсон гэж боддог. Хүмүүст жил жилийнх нь зургийг үзүүлж, тэгэхэд амьдрал бэлэглэсэн мод минь ийм болжээ хэмээн харуулна, мухар сүсгийн хорт үр дагаврыг байнга сануулна гэж төлөвлөөд байгаа.

Ийм жишээ бусад улс оронд байж л байдаг. Ялангуяа Сахарын элсэн цөл дэх Тэнэрэгийн модны гунигт түүх унаган байгалиа хайрлахгүй бол хэрхэн сөнөж мөхдөгийн бодит жишээ болсоор байна.

Хааш хаашаа хэдэн зуун километр газарт нэг ч өвс ургамалгүй эзгүй хоосон цөлийн гүнд гав ганцаараа ургаж байгаад хүний буруугаар амь тасарсан тэрхүү модны гунигт түүхийг санах бүрт сэтгэл минь эмзэглэдэг. Энэ эмзэглэл яван явсаар модны хадаг цэвэрлэхэд хүргэсэн байж ч мэднэ.

"Амьд байгалиа хайрлая" гэдэг сайн санааны аян санаачилна, олон нийтийг татан оролцуулна, чадвал бүх нийтийн хөдөлгөөн болгоно гэж би  Дарханы зам дагуух моддоос өттэй, тоос шороотой хадаг салгаж зогсохдоо хатуу шийдсэн юм.

Мухар сүсгийн золиос

2013 оны долдугаар сарын 22. Хэвлэлийн бага хурал хийж "Амьд байгалиа хайрлая" сайн санааны аянд нэгдэхийг уриаллаа. Энэ санаачилгыг мань хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөн, нийгмийн янз бүрийн давхаргынхан талархан дэмжиж, хэзээ хаашаа явах вэ хэмээн лавлаж эхэллээ.

Хадганд боомилуулсан модод Монголын хаа сайгүй байгаа болохоор хаашаа ч явсан болохоор байлаа. Нийслэл хотын эргэн тойрны ногоон бүс тэр чигээрээ хадаг яндар, хог хаягдал. Хөдөө орон нутаг дахь нийтээрээ хүндэлж дээдэлдэг бүх газар хадаг яндар. Тийм болохоор сонголт хийхэд хэцүү байсан бөгөөд эцэст нь Сэлэнгэ аймгийн нутагт байдаг Ээж модны орчныг цэвэрлэхээр болов.

Улаанбаатараас 310 км зайд байх Ээж модыг хүсэл биелүүлэх шидтэй гэж үзэн шүтэж эхэлсэн нь чухам хэзээ вэ гэдгийг мэдэхгүй. Ямартай ч анхны шүтэж байсан мод нь шатмагц өөр нэгийг "Ээж мод" хэмээн "тодруулсан", энэ байдал сүүлийн хориод жилд дөрвөнтөө давтагдсан гэх. Энд зарим өдөр 300 хүртэл тооны машин хол ойроос ирдэг гэхээр хэр их хөлтэй газар гэдэг нь тодорхой.

2003 онд Д.Бямбадорж гэдэг зайран энд бөөгийн тахилга хийснээс хойш жил бүр олон тооны бөө, сүсэгтнүүд очиж хавар, намрын тахилга гэж хийдэг болжээ. Үүний улмаас энд ирэгсдийн тоо огцом нэмэгдэж, ганцхан Ээж гэх модыг биш, эргэн тойрных нь бүх модонд хадаг уядаг болжээ. Ингэж хадгаар бүрхсэн моддын эзлэх талбай ойролцоогоор 5-6 га газар гэхээр ямар их газар, хичнээн олон мод хүмүүсийн мухар сүсгийн золиос болж байсан нь тодорхой.

Хамгийн гол нь Ээж модонд ирсэн хүн эндээс юу ч авч явж болохгүй гэсэн эзэнгүй яриа тэнүүчилдгийн улмаас мөргөлчид хогоо хүртэл үлдээдэг "хачирхалтай ёс" тогтсон байв. Ерөөсөө мухар сүсэг гэдэг ямар инээдэмтэй байдал үүсгэдгийг Ээж модонд хүүхнүүд хөхний даруулгаа тайлж үлдээдэг ёс дэлгэрснээс харж болно.

Ингэвэл хүүхэдтэй болно гэж хэн нэг нь "айлдсаны" улмаас үр хүүхдийн мөрөөдөлд автсан хөөрхий бүсгүйчүүд ийнхүү олны дунд хөхний даруулгаа шувталж зогсох болж. Сүсэгтнүүд Ээж мод болоод эргэн тойрны моднуудад хадаг яндар нэвсийтэл зүүж, сүү архи нортол нь цацаж, тос түрхэж, дараагийн хүмүүс нь мөнөөх үйлийг давтан хийдгээс болж халуун дулаан цагт тэр орчимд нигширч муудсан үнэр ханхалж, ялаа батгана бужигнаж, өт хорхой үржиж, мөргөлчдийн өргөсөн хүнсний зүйлээс ахиухан хүртэх гэсэн нохой, үхэр хүртэл хүмүүстэй орон зай булаалдана.

Холоос ирсэн мөргөлчид энэ газарт ариун гэгээн юм юу ч үгүй болсныг үл анзааран хүслээ шивнэж, залбирч, зарим нь газар сөгдөн сунаж мөргөнө. Мухар сүсэг гэдэг хүнийг сохор болгодог аж.

Бид олуулаа, бүр олуулаа гэх итгэл

Ээж мод руу бид хоёр удаа очиж цэвэрлэсэн юм. Эхний удаад жараад, дараагийн удаад 120 орчим хүн сайн дураараа явсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Байгаль хамгаалах сан, үндэсний үйлдвэрлэгч компаниуд манай аяныг дэмжлэг их тус болсныг хэлэхгүй байж чадахгүй нь.

Аяны үеэр "Будда" төвийн тэргүүн Хоролбат лам хадагны  зөв хэрэглээний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонтаа ярьж, өөрөө шавь нартайгаа хамт Ээж модонд очиж хадаг цэвэрлэлцсэн юм. "Тэнгэрийн тод тамга" ТББ-ын залуучууд бидэнд их тус болсон. Тэнгэр шүтлэгтнүүд, бөө нараас бүрдсэн тус байгууллагын залуус бөө мөргөл бол байгаль дэлхийд хор учруулах ямар нэгэн зан үйл үйлдэх ёсгүй, өнөөгийн бөө нарын хийгээд байгаа зан үйлийн ихэнх нь хүмүүст буруу хүмүүжил олгож байна гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ.

Халх удган Огторгуй ийм ажил зохиогдож буйг сонсоод биднийг дэмжихээр өөрийн найз нөхдийг дагуулан Ээж модон дээр ирсэн бегөөд олон нийтэд хандан түүний нүдэндээ нулимстай хэлсэн үг хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн.

Тэрээр "Би энэ газрыг ариун дагшин газар гэж эртнээс сонссон. Байгаль ээж үнэхээр энэ газарт гоо ,сайхнаа харамгүй хайрлажээ. Харамсалтай нь хүмүүс бидний буруугаас энэ сайхан ариун дагшин байгаль хогийн цэг болж хувирсан байна. Та нар аав ээждээ золгох гэж ирээд хайр хүндэтгэлийнхээ илэрхийлэл болгож хоолой хүзүү, гар хөлийг нь даавуугаар чивчиртэл баглаж, нүүр рүү нь архи, сүү цацаж, эргэн тойронд нь бүх хогоо хаячихаад явдаггүй биз дээ. Ухаараач ээ хүмүүс ээ. "Амьд байгалиа хайрлая" сайн санааны аянд нэгдээч ээ" гэж хэлсэн юм.

"Тэнгэрийн тод тамга" ТББ-ын тэргүүн Баттөгс "Модонд ингэж хадаг уях заншил монголчуудад байгаагүй. Энэ бол уламжлалт шүтлэг эргэж сэргэх үед нэвтэрч буй буруу зан үйл. Нүүдэлчин монголчууд шашны зан үйл хийхдээ бүү хэл улирлын өнгө даган гэрээ нүүлгэхдээ ч буурин дээрээ ямар нэгэн ул мөр үлдээдэггүй соёлыг бий эрт дээрээс бий болгож чадсан, байгальдаа дэндүү хайртай ард түмэн. Байгальд халтай, бусдад буруу хүмүүжил ойлголт өгөх үзэгдэл болгонтой бид тэмцэх ёстой" гэж ярьж байна.

Ээж модыг цэвэрлэсэн хоёр удаагийн аян хүмүүсийн сэтгэлд хүрч, бас шашны зан үйлтэй холбоотойгоор байгаль орчныг бохирдуулсан байвал гар хүрч, цэвэрлэж болдог юм байна гэсэн итгэл бий болсныг би Монгол орны хаа сайгүй явахдаа мэдэрч, тэр болгонд байгаль дэлхийгээ хайрлах халуун сэтгэлтнүүд маш олон юм байна, бид олуулаа гэсэн омогшил төрдөг болсон. Энэ бол сайн эхлэл, бас сайн сайхны дохио юм.

Шашны хийрхэл эдийн засгийн том хохирол дагуулж байна

Өнөөдөр шарын шашин, бөө мөргөлийн аль аль нь зан үйлдээ хадаг, шахмал цай, торго дурдан зэргийг ихээр ашиглаж байна. Эдгээрийн алийг нь ч Монголд үйлдвэрлэдэггүй бөгөөд ихэвчлэн Хятадаас худалдан авдаг. Шашны эд зүйлсийн худалдаанд маш их хэмжээний мөнгө эргэлддэг нь ойлгомжтой ч чухам хэр хэмжээтэй вэ гэдэг статистик мэдээ хаана ч байхгүй байна. Хятадаас эдгээр барааг авчирч зарж буй худалдаачидтай уулзахад ихэнхдээ 20 орчим хувийн ашиг олдог гэж ярьж байгаа бөгөөд үйлдвэрлэн борлуулагч үүнээс илүү ашиг олж буй нь мэдээж.

Манай аяныхан анхны удаад Ээж модны орчмоос таван тэвш орчим хадаг цэвэрлээд орхисон.  Бидний дараа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын "Ундрагч" компанийнхан "Амьд байгалиа хайрлая" аяныг дэмжин хорь гаруй тэвш хадаг яндар хогийн цэгт ачиж хүргэсэн гэж тус компанийн захирал Д.Соёлбаатар мэдээлж байсан. Хоёр дахь удаагаа бид таван тонн хадаг цэвэрлэсэн. Ганцхан Ээж модны орчимд гэхэд л арваад жилийн дотор ийм их хэмжээний хадгийг өргөл болгон үлдээжээ.

Гэтэл хамгийн хямдхан хадаг өнөөдөр Монголын зах зээл дээр 500 орчим төгрөгийн үнэтэй байна. Үүнийг тонн тонн хадганд шилжүүлэн бодвол ямар тоо гарах бол? Монголын уудам нутгийн хаа сайгүй байгаа хадаг болоод бусад өргөлийн эд зүйлсийн нийт өртгийг тооцоолбол хэд гэсэн дүн гарах бол?

Энд бид янз бүрийн уул хайрханы тайлга тахилга, хутагт хувилгаан тодруулах, шинээр бөө болгох, суварга босгох зэрэг олон олон зан үйлийн цаана эдийн засгийн ямар хохирол гарч буйг огт дурссангүй. Монголчууд эдгээрт ямар их ач холбогдол өгч, хэр нүсэр хөл хөдөлгөөн болдгийг гаднын нэг ч хүн төсөөлж чадахгүй. Яагаад гэвэл тэнд асар их мөнгө ямар ч учир утгагүй урсаж байдаг.

Хөрөнгө хүч урсгасан, цаг хугацаа үрсэн элдэв зан үйл, шашны хийрхэл, туйлшралаас монголчууд оюун санааны төдийгүй экологи, эдийн засгийн асар их хохирол амсаж буйг түрүүч нь ухаарч алдаагаа засахын төлөө хичээж эхлээд байна.

Мухар сүсэг, байгаль дэлхийгээ хайрлан хүндлэхийн зааг ялгаа, хил хязгаар ч нэгэнт тодорхой болж эхлээд байна. Тийм болохоор шашны хийрхэл туйлшралын манан монголчуудын тархи оюунаас бага багаар сарнин арилах болно.

Сэтгүүлч Б.Галаарид

Байгалиа хайрлах хайр мухар сүсэг хоёрын хил хязгаар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани