Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийслэлээс 117 мянган өрхийг нүүлгэх мөрөөдлийн төлөвлөгөө

Монгол Улсын өрхийн тоо жилд дунджаар 15 мянгаар өсөж, 2019 оны байдлаар 900 мянгад дөхөж байгаа гэх тооцоог ҮСХ-ны мэдээллээс харж болно. 2017 онд Монголд өрхийн тоо 885 мянга байв. Үүний 390 мянга нь нийслэлд бүртгэлтэй.  Тэр хэрээр улсын ганц мега хотод мянган зовлон нүүрлээд буйг хэн хүнгүй мэднэ. Харин үүнээс гарах гарц нь эдийн засгийг дэмжсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө аж.

Монгол Улс орон зайн газар зохион байгуулалтын төлөвлөлтөөс эдийн засгийн агуулгатай төлөвлөлтөд шилжихээр 2017 оноос эрчимтэй ажиллаж байгаа. Үүний хүрээнд “Газрын шинэтгэлийн үндэсний хороо”-г байгуулж, Ерөнхий сайд удирдахаар баталсан. Өмнө нь зөвхөн орон зайг голлосон нь салбараар “өмчлөгдсөн” нэгдмэл бус тогтолцоог бий болгосон. Харин шинэ төлөвлөлтөөр газрын хэрэгцээ, байгалийн болон бусад нөөцийн оновчтой байршилд нийцүүлэхийн зэрэгцээ хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлээс орон нутагт чиглэсэн нүүдлийг дэмжих болсон нь төлөвлөгөөний амин сүнс гэлтэй.

Өнгөрсөн долоо хоногт БХБЯ, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ойрын жилүүдэд Монгол Улс газар зохион байгуулалтад ямар төлөвлөгөө хэрэгжүүлэхийг нийслэл болон 21 аймгийн холбогдох дарга нарт танилцуулсан. Түүгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг эдийн засгийг дэмжих хөтөлбөртэй уялдуулж, хүн амын төвлөрлийг сааруулах бодлого баримталж байгааг чухалчилсныг энд тэмдэглүүштэй.

Засгийн газраас аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс, уул уурхай дагасан эдийн засгийн төвүүдийг бий болгохоор зорьж буйн зорилго төвлөрлийг сааруулах хүсэлд огтлолцож байгааг хэлэх юун. Чингэхийн тулд “их нүүдэл”-д бэлтгэх шаардлага гарч ирлээ.

Их нүүдлийн үр дүнд нийслэлээс 117 мянган өрхийг эдийн засгийн бүс нутагт шилжүүлэх зорилт дэвшүүлжээ. Сэрчихгүй бол сайхан л зүүд байна гэдэг шиг ёстой л нэг хорхой хүргэм сайхан төлөвлөгөө байгаа биз. Гэхдээ нарийвчлан ухаад үзвэл хэрэгжих боломжгүй эд ч бас биш бололтой.

Төлөвлөгөөнд тусгаснаар суурин хөдөө аж ахуйг дэмжсэнээр 70 мянга, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг дагаж 30.4 мянга, хүнд үйлдвэрийн бүс рүү 12.5 мянга, малжуулах төслийн хүрээнд 3.1 мянган өрх нүүнэ гэсэн тооцоо хийж. Үүн дээр их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудыг нийслэлээс шилжүүлснээр олон тооны өрх орон нутагт нүүдэллэнэ хэмээн тооцоолж байна. Хэт төвлөрлийг сааруулахын тулд нийслэлээс хөдөө нутаг руу суурьших иргэдэд жижиг фермер, хоршоо, нөхөрлөл байгуулахад эдийн засгаар дэмжихийн сацуу газар тариалан, мал, гахай, шувуу, зөгийн аж ахуй эрхлэхэд зориулж газар олголтоор “мялаах” төрийн бодлого энэ юм. Мөн дээрх голын ай савд хамаарч буй 10 аймгийн төвд ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах агропарк барьж, хөнгөн хүнсний 22 үйлдвэрийг өргөтгөн, тус салбарын хөгжлийн үндэсний цогцолбор бүхий кластерыг Дархан-Уул аймагт байгуулах аж.

Төвлөрлөөс “зугатах” бас нэг гарц нь хүнд үйлдвэрт ажиллах боломж. төлөвлөгөөгөөр төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг дархануул, машин тоног төхөөрөмж, металл хийцийн үйлдвэрлэлийг Сэлэнгэ, зэсийн баяжмалын үйлдвэрийг Ханбогд, нүүрс-химийн үйлдвэрийг Багануур дүүрэг, газрын тосныхыг дорноговьд байгуулахаар төлөвлөж байна.

Мөн газар зохион байгуулалтын үүднээс нийслэлийн хүн амын төвлөрөлд жинтэй хувь нэмэр  оруулж буй их, дээд сургууль, ШУ-ны байгууллагуудыг нүүлгэх төлөвлөгөөг шинэчилжээ. Гэхдээ энэ сэдвээр маргаантай байгаа хоёр хувилбар бий. Эхнийх нь Багануур дүүрэгт оюутны хотхон, их дээд сургуулийн нэгдсэн цогцолбор байгуулах. Харин хоёр дахь нь тухайн салбар, чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага байршиж буй, материаллаг нөөц бүхий бүсэд шилжүүлэх хувилбар юм. Сүүлийнх нь эдийн засгийг дэмжсэн төлөвлөлтөд нийцтэй тул хэрэгжих магадлал өндөр. Тухайлбал, ХАА, хүнс, биотехнологийн салбар сургууль, ШУ-ны байгууллагыг Дархан-Уул, Дорнод, Ховд,  Архангай аймагт, уул уурхай болон боловсруулах үйлдвэрийнхийг Багануур, Сайншанд, Баян-Өндөр, Ханбогд руу шилжүүлэх бол машин механизм, металлургийн салбарынх Дархан-Уул, боловсролын салбарынх архангайд төвлөрөх нь ээ. Мөн барилгын салбарын сургууль, байгууллагууд Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өвөрхангай аймаг болон Налайх дүүрэг рүү нүүж, байгаль орчин, экологийнх Хөвсгөл, Ховдод, батлан хамгаалахын сургууль Багахангай дүүрэг, Говьсүмбэрийн аль нэгрүү буурь сэлгэх юм. Харин өндөр технологи, электроник, цахим технологи, нийгэм, улстөр, эдийн  засаг, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын сургууль, байгууллагууд бууриа сахин үлдэхээр байна.

Мөрөөдлийн жагсаалт гэмээр эл төлөвлөлтөд зохион байгуулалт, салбар бүрийн уялдааг сайн хангаж өгвөл хэрэгжих бүрэн боломжтой. Эдийн засгийн төвүүдийг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, зам харгуйг сайжруулах шаардлагатай. Газар төлөвлөлтийн хүрээнд аймгуудыг холбосон авто болон төмөр замын газрыг чөлөөлөх инженер геодези, байгаль орчны үнэлгээний ажлын төлөвлөлт хийгдэж байгаа аж. Төлөвлөгөөг үр дүнд хүргэхийн тулд чамгүй мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Зарим салбарын хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн нь “мөрөөдлийн жагсаалт” бус мөд биелэх боломжтойг бас харуулж байгаа юм. Тухайлбал, Энэтхэгийн хөрөнгөөр нефть боловсруулах үйлдвэр барих, улсын төсвөөр дөрвөн аймагт мах боловсруулах үйлдвэр барих, дарханы кластер байгуулах газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн гээд дурдаад байж болно.

Мөн “мөрөөдөл”-дөө мөнгө хөрөнгө оруулалт хийж чадвал иргэд өөрсдөө нүүгээд очих боломж ч бийг жишээ, баримтаас харж болохоор. Тухайлбал, шинэ онгоцны буудал, Майдар төсөл барихтай холбоотойгоор төв аймагт иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын хэмжээг хамгийн ихээр тогтоож өгсөн байна. Гүйцэтгэлээр 1743 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь мөнгө олох боломжтой газар хэн хүнгүй давхиад хүрдгийн тод жишээ.
Энэ мэтчилэн мөрөөдөлдөө мөнгө төлөвлөж чадвал нийслэлийн хүн амын нягтрал 40 хувиар буурах төдийгүй эдгээр бүтээн байгуулалтуудыг дагасан бизнесүүд орон нутаг тийш цуврах жим бас тодорч байна. Хүнд, хөнгөн үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүний нийлүүлэгч компаниудыг дагаж шинэ технологи, ноу хау орон нутагт хөгжил дагуулахын зэрэгцээ оюутны зугаа болсон урлаг уран сайхан, шоу цэнгэл, баар ресторан ч хөдөө тийш “соёлын довтолгоон” тээж хүрэх дүр зураг тод байна. Гагцхүү урьд өмнөх сайхан төлөвлөгүүдийн нэгэн адил ажлын сэйфэнд хадгалаад өнгөрөөх бус, ажил хэрэг болгох нь хамгийн чухал.

Эх Сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Нийслэлээс 117 мянган өрхийг нүүлгэх мөрөөдлийн төлөвлөгөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

Өнөөдөр, 10:45
Өчигдөр, 19:54
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 11 минут
Өвөр Монголын өнгөт ”нээрийн хуудсууд” -1

“Синьхуа өдөр бүрийн сонин”, “Өвөр Монголын өдрийн ...

2024 оны 03 сарын 29, 19 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 14 цаг 01 минут
Чанарын баталгаатай Өвөр Монгол-3

2023 онд Өвөр Монгол орны үр тариа, мах, сүүний гарц бүгд дээд ...

2024 оны 03 сарын 29, 13 цаг 08 минут
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын ...

2024 оны 03 сарын 29, 11 цаг 51 минут
“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

 "Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл ...

2024 оны 03 сарын 28, 20 цаг 23 минут
Нээлттэй Өвөр Монгол- 4

2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая ...

2024 оны 03 сарын 28, 19 цаг 14 минут
Ногоон Өвөр Монгол- 5

2023 оны 6-р сараас хойш Өвөр Монгол хоногт дунджаар 43000 ...

2024 оны 03 сарын 28, 16 цаг 11 минут
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6

Нарийн сайхан зурж, уран сайхан бүтээсэн бас нэгэн нэрийн хуудас бол ...

2024 оны 03 сарын 28, 13 цаг 47 минут
Goldman Sachs: Зэсийн ханш энэ онд 10 мянган доллар, 2025 онд 12 мянган доллар болно

 Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн өөдрөг үзлийг бий ...

2024 оны 03 сарын 28, 11 цаг 25 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ордын нөөцийг 8.1 тэрбум тонноор баталлаа

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ...

2024 оны 03 сарын 27, 19 цаг 44 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани