Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын гадаад худалдаа дэлхийд нөлөөлнө

Урьдчилан төсөөлснөөр 2019 онд Хятадын гадаад худалдаа тогтвортойгоор хөгжих бөгөөд чанар, үр ашиг нь улам нэмэгдэх болно” гэж саяхан илэрхийлсэн байна.

 

       Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр "2018 онд Хятадын гадаад худалдаа тогтвортой хөгжсөн бөгөөд импорт, экспортын хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрч, нийт 30 их наяд юаниас давсан ба дэлхийн худалдааны том гүрний байр сууриа баталсан. Урьдчилан төсөөлснөөр 2019 онд Хятадын гадаад худалдаа тогтвортойгоор хөгжих бөгөөд чанар, үр ашиг нь улам нэмэгдэх болно” гэж саяхан илэрхийлсэн байна.

       Импорт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нэмэгдсээр

       Гаалийн ерөнхий газраас "2018 онд Хятадын гадаад худалдааны импорт, экспортын ерөнхий хэмжээ 30.51 их наяд юаньд хүрсэн ба 2017 оныхоос 9.7 хувиар нэмэгдэн, экспортын хэмжээ 16.42 их наяд юаньд хүрч, 7.1 хувиар нэмэгдсэн. Импортын хэмжээ 14.09 их наяд юаньд хүрч, 12.9 хувиар нэмэгдлээ” гэж мэдээлсэн байна

       "2018 онд Хятадын гадаад худалдаа тогтвортой хөгжсөн бөгөөд хамгийн өндөр түвшинд хүрч, чанар, үр ашиг нь улам нэмэгдсэн” гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчийн Ли Күйвэнь мэдэгдлээ.

       Өнгөрсөн жилд Хятадын гадаад худалдааны хөгжил дараах таван чиглэлд амжилтад хүрчээ.

       Худалдаа эрхлэх орчин сайжрав. Өнгөрсөн жилд Хятад улс татварыг бууруулах, боомтын бизнес эрхлэх орчныг сайжруулах зэрэг бодлогыг хэрэгжүүлж, худалдааг хялбар дөхөм болгох түвшинг дээшлүүлсэн байна. Дэлхийн банкны нийтэлсэн "2019 оны бизнес эрхлэх орчны тайлан”-д Хятад улсын бизнес эрхлэх орчин сайжирч 32-р байранд жагсаад байгаа юм.

       Гадаад худалдааны үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нэмэгдсээр байна. 2018 онд импорт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж 2017 оны 436 мянга байснаас нэмэгдэж 470 мянга болсон ба зах зээлийн хөгжлийг улам ахиулжээ.

       Худалдааны олон түнштэй болсон. 2018 онд Хятадын гадаад худалдааны зах зээл олон талаар хөгжиж нэгэн хэмжээний амжилтад хүрсэн бөгөөд Хятад улс ба "Нэг бүс нэг зам” дагуух улс орнууд, Африк, Латин Америк зэрэг улс орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ тус тус 3.6, 6.7, 6 хувиар нэмэгдсэн байна.

       Хөдөлгөх хүч нэмэгдэв. Гаалийн ерөнхий газрын урьдчилан төсөөлснөөр Хятадын импортын хэмжээ 106.4 хуьд хүрч, экспортын хэмжээ 103.6 хувьд хүрсэн байна. Тоо хэмжээний хувьд импорт, экспортод оруулсан хувь нэмэр нь таван хувиас дээш байж, гадаад худалдааны импорт, экспортын нэмэгдлийн хөдөлгөх хүчин нь тогтвортой болсон.

       Шилдэг чанар, үр ашигтай болов. Импорт, экспортын хэмжээ тэнцвэртэй, бүс нутгийн хөгжил зохицолтой байж, бүтээгдэхүүний бүтэц шилдэг болсон байна. Бүтээгдэхүүнээс үзвэл цахилгаан бараа, тоног төхөөрөмжийн экспортын хэмжээ нэмэгдсэн. Үүнд, төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж 19.2 хувийг эзэлж, гар утас 9.8 хувь, авто машин 8.3 хувийг эзлээд байгаа юм. Электрон барааны импортын хэмжээ 16.9 хувиар нэмэгдсэн бөгөөд хэрэглээний бүтээгдэхүүн 10.9 хувиар нэмэгдэж, далай тэнгисийн бүтээгдэхүүн 39.9 хувиар нэмэгдсэн байна.

       Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдаанд оруулсан нэмэр 50 хувиас давав

       Гадаад худалдааны тогтвортой хөгжилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн оруулсан хувь нэмрийг үл ойшоож болохгүй юм. Ли Күйвэнь:

- 2018 онд Хятадын нийт 372 мянган импорт, экспортын үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж гадаад худалдаанд оролцсон бөгөөд 2017 оныхоос 10.7 хувиар нэмэгдсэн. Энэ нь улам олон хувийн аж ахуйн нэгжүүдийг импорт, экспортын үйл ажиллагаанд оролцохыг уриалсан байна. Үүнээс үзэхэд хувийн аж ахуйн нэгжүүд Хятадын гадаад худалдаанд 50-иас дээш хувьтай хувь нэмэр оруулсан бөгөөд гадаад худалдааны хөгжилд түлхэх хүч болж өгсөн гэж ярьлаа.

       Гаалийн ерөнхий газрын статистик үзүүлэлтээр 2018 онд Хятадын хувийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын хэмжээ 12.1 их наяд юаньд хүрч, 12.9 хувиар нэмэгдсэн ба Хядтадын импорт, экспортын ерөнхий хэмжээний 39.7 хувийг эзэлж, 2017 оныхоос 1.1 хувиар нэмэгдсэн байна. Үүнд экспортын хэмжээ 7.87 их наяд юаньд хүрч, 10.4 хувиар нэмэгдсэн ба экспортын ерөнхий хэмжээний 48 хувийг эзэлж, 1.4 хувиар нэмэгдэв. Импортын хэмжээ 4.23 их наяд юаньд хүрч, 18.1 хувиар нэмэгдсэн байна.

       2018 онд дунд болон баруун, зүүн хойд бүс нутгийн хувийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын өсөлтийн хэмжээ тус тус 20.3, 18.9, 16.7 хувиар нэмэгдсэн. Энэ нь зүүн бүс нутгийнхаас 12.1 хувиар өндөр үзүүлэлт юм.

       Ли Күйвэнь мөн үргэлжлүүлэн:

- Хувийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих тал дээр Гаалийн ерөнхий газраас олон бодлого боловсруулж хэрэгжүүлсэн. Үүнд, Гаалийн татварын баталгааны тал дээр дэмжсэн. Дунд, жижиг аж ахуйн нэгжийн инновацийг дэмжиж, дунд, жижиг аж ахуйн нэгжийн нийтийн үйлчилгээний жишээ үзүүлэх индрийн нөхцөлд нийцсэн, импорт, экспортын судалгаа болон технологийн судалгааны бүтээлүүдийг татвараас чөлөөлсөн. Хувийн аж ахуйн нэгжийн "Гадагш гарах”-д үйлчилгээ үзүүлнэ. Хятадын Гаалийн ерөнхий газар болон дэлхийн 36 улс оронтой AEO-гийн /Authorized Economic Operator/ харилцан зөвшөөрлийг байгуулж, хувийн аж ахуйн нэгжийн тухайн орон нутгийн гаалийн газрын дэмжлэгийг олохыг дэмжинэ гэж хэлсэн байна.

       Энэ онд гадаад худалдаа тотвортой хөгжинө

       2019 онд гадаад худалдааны байдал ямар байх тухай Ли Күйвэнь:

- 2019 онд Хятадын гадаад худалдааны хөгжилд оршиж буй хамгийн том асуудал бол гадаад орчны тогтворгүй асуудал болон зарим улс орны хамгаалах үзэл, өрөөсгөл талын үзэл зэрэг болох бөгөөд үүнээс улбаалж дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах, улс дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтад нөлөөлөх зэрэг асуудал буй болдог гэсэн байна.

       Ерөнхий байдлаас нь үзвэл Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой хөгжиж, Төвөөс гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тал дээр бодлого боловсруулж, үр ашигт хүрсэн. Улмаар энэ оны гадаад худалдааны хөгжилд бодлогын бат бэх үндэс суурь тавьжээ. Үүний дагуу гадаад орчин төвөгтэй, тогтворгүй байдалд гадаад худалдааны өсөлт удаашрах боломжтой гэж Ли Күйвэнь танилцуулсан юм.

       Саяхан Худалдааны яамны сайд Жүн Шань:

- Энэ онд олон улсын будлиантай орчинд бид худалдаагаар улсаа хүчирхэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлж, гадаад худалдааг "Тогтвортой хөгжил дунд сайжруулах” төлөвлөгөөтэй байна. Үүнд, олон улсын зах зээлийн бүтэц, улсын дотоодын зах зээлийн бүтэц, бараа бүтээгдэхүүний бүтэц, аж ахуйн нэгж болон худалдааны арга хэлбэрийг шилдэг болгоно. Гадаад хуладааны шинэчлэлтийг хийж, олон улсын борлуулалтын үйлчилгээний сүлжээг байгуулан гадаадын нэрт бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг худалдааг сайжруулах индрийг байгуулна. Үйлчилгээний худалдааг шинэчлэн хөгжүүлэх 29 туршилтын цэг байгуулах ажлыг сурталчилж, дижитал үйлчилгээ, хятад эм эмнэлэг зэрэг өвөрмөц онцлогтой үйлчилгээг экспортлох суурин байгуулж, үйлчилгээний худалдааны хөгжлийн түвшинг нэмэгдүүлнэ гэж хэллээ.

       Хятад улсын нээлт улмаар өргөжих бөгөөд хангалгын бүтцийн өөрчлөлтийг түлхүү ахиулснаар энэ онд Хятадын гадаад худалдаа тогтвортой хөгжих юм. Улмаар чанар болон үр ашгийн тал дээр улам сайжирна гэдэгт итгэлтэй байна гэж Ли Күйвэнь хэлсэн байна. 

 

Зохиогч: ЧЮ ХАЙФЭН
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: http://www.people.com.cn/
Хятадын гадаад худалдаа дэлхийд нөлөөлнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани