Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросын Сибирьт хар өнгөтэй цас оржээ

Хойд хөршийн Кемерово мужийн гурван хотод нүүрсний тортогтой холилдож хар өнгөтэй болсон цас орсон тул орон нутгийн захиргаанаас нүүрс боловсруулах үйлдвэрээ түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ.

Москва хотоос зүүн зүгт 3000 гаруй километрийн зайд, баруун Сибирьт орших Кемерово муж нь Оросын хамгийн чухал хүнд үйлдвэрлэлийн бүсүүдийн нэг бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох нүүрсний ордуудтай.

Мужийн оршин суугчид хар болон бараан саарал өнгийн цасаар хучигдсан байшин барилга, машинуудын зургийг цахим сүлжээнд нийтэлж, зарим нь тэрхүү нөхцөл байдлыг алдарт "Бөгжний эзэн" цувралын Мордорын ертөнцтэй зүйрлэж байжээ. Түүнчлэн бүс нутгийн цаг агаарын онцлогоос шалтгаалан цасан бүрхүүл дөрөвдүгээр сар хүртэл хайлахгүй байх магадлалтай тул иргэдийн эрүүл мэндэд аюул учирч, хүүхдүүд гадаа тоглох боломжгүй болсныг тэд онцолсон байна.

Хар цасанд хучигдсан