Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарыг улстөржүүлэхгүй явуулахсан

Уул уурхайн салбарыг улстөржүүлэхгүй явуулахсан "Буурьнаасаа хөдөлсөн чулуу гурван жил байраа олдоггүй” гэдэг шиг манай уул уурхайн салбар нэг хэсэгтээ л зүг чигээ олохгүй төөрч будилж явсан алдаа бий. Гэхдээ алдсан алдаанаасаа хурдан суралцаж өндийж чаддаг байх нь хамгийн чухал чадвар юм. Тиймээс л зүгээ олохгүй будилж явсан энэ салбар эрийн цээнд хүрч байна гэж дүгнэх гээд байна. Энд элдэв янзын нялуурал, хэн нэгэнд тал засах гэсэн хувийн эрх ашиг алга.

 

Бодит байдлын дүгнэлт, мэргэжилтнүүдийн хэлсэн ярьсныг өмнөх алдаануудаа сайжруулж, эдийн засгийн голлох хүч болсон энэ салбарын ирээдүй гэрэлтэж байгаа учраас ингэж дүгнээд байна. Хамгийн ойрын жишээг дурьдая. Урт удаан хугацааны турш маргаан дагуулаад байсан төмөр замын царигийн асуудлаа Засгийн газар эцэслэн шийдэж  шинэ төмөр зам барих УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж эхэллээ.

 

Энэ маргаан хичнээн он дамжиж, хэдэн төрийн нүүр үзсэнийг надаар хэлүүлэх юун. Ямартай ч шат ахиулах нэг том шийдвэр гарснаар машинаараа нүүрсээ зөөдөг, дэд бүтцийн асуудлаа шийдэж чадаагүйгээс алдаж байсан асар их мөнгөний урсгал эргэж улсдаа шингэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ уул уурхайг хөгжүүлэх үндсэн дөрвөн бэрхшээл байдгийг онцолсны нэг нь дэд бүтэц, тээвэрлэлтийн асуудал гэдгийг цохон тэмдэглэжээ. Тэрбээр, "Манай экспортын үндсэн түүхий эд бол нүүрс, төмрийн хүдэр, жонш гэх мэт овор хэмжээ ихтэй ашигт малтмалууд байдаг. Нүүрс гэхэд л дор хаяж 15-20 сая тонноор яригддаг байх жишээтэй.

 

Ийм нөхцөлд тээврийн дэд бүтцийн байдал, үүнээс улбаатай бай­галь орчинд үзүүлж байгаа сө­рөг нөлөөлөл зэрэг нь экс­пор­тын цаашдын өсөлтийг хан­гахааргүй байна. Аль болох хур­дан төмөр зам барих, тө­мөр замын царигийнхаа асууд­лыг хурдан шийдмээр бай­на. Автомашинаар нүүрс зөө­дөг орон ховорхон. Энэ тө­мөр за­мын асуудлыг олон жил ярь­сан боловч бодлогын хэрэг­жилт тун хангалтгүй, одоо л нэг юм шийдэгдэхээр болж байх шиг байна. Жилд 20 сая тн нүүрсийг төмөр замаар тээвэрлэнэ гэж үзвэл нэг тонн нүүрсний тээврийн зардлаас ойролцоогоор 15 ам.доллар хэмнэхээр байгаа бөгөөд эндээс төмөр замаа өдийд барьчихсан бол манай экспортын орлого жилд 300 сая ам.доллараар нэмэгдэх тооцоо гарч байна” хэмээн ярьсан юм. Тэгэхээр бид жилдээ л 300 сая ам.долларыг зүгээр л салхинд хийсгэж байсныгаа одоо л барьж авах гэж шат дараатай ажиллаж эхэллээ.

Хоёрдугаарт, Засгийн газраас сар гаруйн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөл УИХ-аар батлагдан гарлаа. Энэ тогтоолын амин сүнс нь мэдээж уул уурхай. Улсын эдийн засгийн нэг чухал хөшүүрэг болсон уул уурхай нэг ёсондоо олон хүний итгэлийг тээх болчихоод байгаа юм. 100 хоногт Засгийн газар юу хийх бол эдийн засгийг аврах болов уу. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үү гэдэг бүх зүйлийн эх үндэс нь уул уурхайгаас хамааралтай болчихоод байгаа юм.

 

100 хоногт бодлого боловсруулж, гарцаа олохын тулд Д.Ганхуяг сайдын нуруун дээр хэд дахин илүү их ачааг үүрүүлж байгаа хэрэг гэж дүгнэж болно. Тухайлбал,  Гадаад хөрөнгийн урсгалыг сайжруулах талаарх тогтоолын төслийн нэгдүгээр заалтад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүчингүй болсон цуцлагдсан, маргаантай байгаа 300 гаруй лицензийн асуудлыг шийдсэнээр 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь дээр хэлсэнчлэн бууриа олоогүй бужигнаж явахдаа хийсэн бидний нэг том алдаа байсан.

АМГ-ын дарга Д.Батхуяг гэх мэт цөөхөн хэдэн хүний лай ланчигаас болж 106 лицензийг хүчингүй болгосон. Үүний хариу мэдээж монголчуудын амьдралд хүн­дээр туссан нь нууц биш. Уул уур­хайн хөрөнгө оруулагчид итгэл алдарч, монголоос гарч явах нь ихэссэн. Лицензээ хураалгасан хэсэг бүлэг нь ёстой л Монголын төрийг зүхэн занаж байсан нь нууц биш. Харин одоо энэ бүхнийг засах үүрэг эргээд төрд ногдож байна. Хэсэг нөхдийн хийсэн алдааг баллуурдаж, өнгөцхөн дүгнэж байсан өөрсдийнхөө алдааг засах боломжийг Ашигт малтмалын тухай хуульд нэ­мэлт  өөрчлөлт оруулах замаар ший­дэх боломжтой болж бай­гаа юм.

 

Энэ хуулийн нэмэлт өөрч­лөлтийн талаар сөрөг хүч­нээс шүүмжлэл ирж байгаа. Мөрийн хөтөлбөрөөсөө алхам ухарсан, лиценз олгохгүй гэсэн атлаа лицензийн наймааг тэд цэцэглүүлэх нь гэж хардаж байгаа. Гэхдээ тэдний арга барилаас шал өөр байдлаар энэ асуудлыг шийднэ гэдгийг Д.Ганхуяг сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Өөрөөр хэлбэл, Урт нэртэй хуулийн үзэл баримтлалтай энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хар­шилдахгүй. Ирээдүй хойчдоо хадгалсан их үүц рүүгээ хумсын төдий ч хуруугаа дүрэхгүй гэсэн үг.

 

Газар нутгийн 70-80 хувь нь онгон дагшинаараа үлдэж үлдсэн 20 хувьд нь олгочихсон бай­сан лицензүүдийг хаас­ныгаа арай зөөлрүүлэх асууд­лыг хөндөнө. Цаашлаад өнөөдөр орхигдчихоод байгаа хай­гуулын зөвшөөрлийг олгож энэ салбарын хөгжлийг дэмжих са­наа нуугдаж байгаа юм. Хайгуу­лын салбарыг хөгжүүлж, газар нутгийнхаа баялгийг судлаж тогтоохгүйгээр бид ирээдүй хойчдоо их баялаг хадгалж байна гэж "баярхах” боломж байхгүй.

Тиймээс тө­рөөс тогтоосон газар ну­тагт хай­гуулын тусгай зөвшөөр­лийг олгож эхлэх, ингэснээр шинэ хөрөнгө оруулалтыг татах болон Монгол Улсын баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн ба­тал­гаа чадавхийг улам сайж­руулах, хариуцлагатай уул уур­хайг хөгжүүлэх, бүтээг­дэ­хүүний зах зээлийн энэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө оруу­лалт ихээр шаардагддаг энэ сал­барын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх гол зорилтуудыг хэрэгжүүлж чадах нөхцөл бүрдэх юм.

 

Хайгуулын үйл ажиллагаа сэргэснээр жилд 1.0-1.5 тэрбум ам.долларын жижиг дунд хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ төслийг цаг алдалгүй баталж чадвал манай уул уурхайн салбар ойрын жилүүдэд барууны олборлох үйлдвэрлэлийн салбарт тэр­гүүлэгч болох сайхан ирээдүй харагдаж байна. Гуравдугаарт, мөн л эдийн засгийг идэвх­жүүлэх тогтоолын төсөлд тус­гасан Оюутолгойн бүтээн бай­гуулалтыг дэмжих тухай асуу­дал байгаа.

 

Энэ төслийн далд уурхайн бүтээн байгуулалт зогсч Монгол Улсын төсөвт орж ир­дэг байсан их мөнгөн урсгал үнэндээ улс­төржилтөөс болж хаагдчихсан. Энэ асуудалд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажил­лахаар тогтоолын төсөлд тусгасан нь Оюутолгойн өмнө бууж өгч байгаагаас тэс өөр шалтгаантай. Учир мэдэх нөхөд үүнийг ойлгох ч улстөржүүлж байгаа харалган нөхдүүдийн хувьд бол бууж өгсөн мэт харагдах нь зүйн хэрэг юм.


Гэхдээ улс төрийн элдэв шалт­гаанаас болж ойлголцож ча­дахгүй байгаа асуудлаа шийдэж чадсанаар хоёр тэр­бум ам.долларын төслийн сан­хүүжилт ойрын хугацаанд хийгдэж эдийн засгийн идэвхи сайж­­рах учиртай. Хөрөнгө оруу­лагч­тай адилхан төвшинд сэтгэж, тэдний тавьсан са­на­лыг хүндэтгэн үзэж, өөрсдийн­хөө тавьсан саналыг ч мөн ойлгуулж ажиллах нь наад зах нь Монгол Улсын нэр хүнд хө­рөнгө оруулагчдын хүрээнд эргэж сэргэх, цаашлаад эдийн зас­гийн томоохон бүтээн бай­гуулалтууд хөдөлгөөнд орох бо­ломж бүрдүүлнэ гэдгийг улс­төрч­дийн жишээлдэг долоон бууд­лын Должин эмээ ч мэдэж байгаа.

 

Оюутолгойн гэрээндээ эргэж хургасан, улстөрчдийн увайгүй үйлдэл бүхэн хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн. Тий­мээс энэ улс Оюутолгой дээр ямар байдлаар хөдлөх нь вэ гэдгийг гадны хөрөнгө оруу­лагчид анаж байгаа нь үнэн. Энд бид алдаа гаргахгүй л бол тэд буцаад орж ирэхэд бэлэн байгаа. Дөрөвдүгээрт, Тавантолгойн ирээдүй одоо гэрэлтэж эхлэх нь байна. Дээр хэлсэнчлэн төмөр замын царигийн асуудлаа шийд­вэрлэж дэд бүтцэд анхаарч эхэл­вэл нүүрснээс олох үр ашиг эрс дээшилнэ. Мөн Чалькод төлөх өрөө төлж дуусч байгаа сайхан мэдээг яамнаас өгсөн.

 

Удлаа гэхэд л долдугаар са­рын сүүл гэхэд үлдсэн 40 тэр­­бумаа төлчихвөл баруун, зүүн цанхийн бүх нүүрснээс олох ашиг монголын эдийн за­сагт цутгах учиртай. Мөн Ерөн­хий сайд айлчлалынхаа үеэр Таван толгойн ордоос да­раагийн 20 жилд нийлүүлэх кокс­жих нүүрсний тоо хэм­жээтэй хол­богдсон санамж би­чиг бай­гуулсан нь ажил хэ­рэг болж эхэллээ. Бондын санхүүжил­тээр Таван толгойд баригдах цахилгаан станцын төсөл амжилттай урагшилж байгаа зэрэг сайхан мэдээг дуулгая. Сард 50 сая ам.долларын борлуулалт хий­сэн мэдээг ч "Эрдэнэс Та­вантолгой” компанийн зүгээс өгчээ.

 

Өнгөрсөн хугацаанд Уул уурхайн яам ажил хийсэнгүй гэх шүүмжлэл хамгийн их явсан. Гэхдээ энэ салбарын тогтворгүй байсан эрхзүйн орчныг тогтвортой байлгахын тулд ажиллаж ирснийг энэ мэт жишээ нотолж байна. Тогтвортой орчныг бүрдүүлэх гэж бид хэдэн арван жилийг өнгөрүүлсэн. Тэгвэл эрхзүйн орчноо тогтвортой болгосны үр ашиг өнөө жилээс эхлэн бодит ажлууд болж эхэлжээ. Бууринаасаа хөдөлсөн уул уур­хайн салбар Шинэчлэлийн Засгийн газрын үед байраа олж чадсан нь л чухал болж байна. Уул уурхайг улс төрөөс хол байлгахсан.

Б.Өнөртогтох

Монголын мэдээ
Уул уурхайн салбарыг улстөржүүлэхгүй явуулахсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани