Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Салхит”-ын тусгай ажиллагааг “Эрдэнэт” дээр давтах уу

“Салхит”-ын тусгай ажиллагааг “Эрдэнэт” дээр давтах уу

 

Б.ДАМДИН-ОЧИР

Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа 2019 он гарахын өмнөхөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг дайлаар мордож очоод "эзэлж” байв.

Амралтын өдрийн өглөөгүүр гэнэтхэн цахим сүлжээнд баахан хар машин тоос манаруулан давхиж, нэгэн "кээмп”-д очоод, тэр машинуудаас Г.Занданшатар гэдэг "жанжин” зэвсэг агссан, нүүрэндээ багтай тусгай албаныхныг дагуулчихсан бууж, харуул хамгаалалтыг нь хариуцдаг бололтой саарал хувцсаар жигдэрсэн хэдэн пөөнөгөр нөхрийг том том дуугарч айлгаад, нам нам тонгорч унагаад гарыг нь хүлж байгаа жигтэй сонин бичлэг тавигдаж байлаа. Бас телевизийн камер дагуулчихсан. Тэр нь "жанжин”-ы үг, хөдөлгөөн бүрийг алдалгүй бичсэн байв.Үйл явдал нь ийм сүртэй. Харин уг зорилго нь учиргүй "даруухан” байсан юм билээ. Г.Занданшатар Салхитын мөнгөний ордын лицензийг цуцлах гэж л явсан байдаг.

Уг нь ганц лиценз цуцлах тухай мэдэгдлийг гардуулахад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байтугай тагнуулын тусгай албаныхан ч хэрэггүй юм. Мэргэжлийн байгууллага шийдвэрээ гаргаад, нэг байцаагч очоод л гардуулчих эд байв. Ингэж сүржигнэж очоод ганц цаас гардуулчихаад л буцсан байдаг юм. Мэдээж хэрэг, лиценз цуцлах хуулийн шаардлага үүссэн л байгаа юм. Улаанбаатарт буцаж ирсэн хойноо Г.Занданшатар "…Салхитын лицензийн талаар сонирхсон бүхнийг нэр устай нь тэмдэглэн мэдээлж байх” үүргийг АМГ-ынханд өгч, нэг хэсэг энэ асуудлаар төрийн байгууллагынхан ч ам ангайж чадахаа больсон.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Салхитын ордын наймаа, эзэмшилтэй холбоотойгоор Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан хуулийн фирмд хуульчаар ажилладаг эмэгтэй нас барсан хэрэг гарав. Энэ явдлын дараа өнөөх сүржигнээд байсан Г.Занданшатар ажил үүрэг нь солигдсон гээд холдсон уу яасан таг чиг. Юутай ч Г.Занданшатарын "Хүргэн хүү”-гийн Дэмбэрэл шиг тусгай ажиллагаа явуулж дуулиан шуугиан тариад байсны дараа ийм зүйл болсон юм. Тэгвэл ийм ажиллагаа "Эрдэнэт” үйлдвэр дээр болж магадгүй байна. "Жанжин” нь бас л ЗГХЭГ-ын дарга хүн болж байна. Томилогдоод удаагүй ч "Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар онцгой анхаарал тавьж, зарим нэг шийдвэрийг гаргаад байгаа Л.Оюун-Эрдэнэ энэ ажиллагааг удирдах бололтой. Учир нь 2019 оны хоёрдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсантай холбоотой Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үеийн Засгийн газрын хуралдааны протоколыг ил болгож байгаагаа мэдэгдсэн.

Мөн худалдаж авсан процесс нь олон хууль зөрчсөн гэдгийг онцолж байв. Тэрээр энэ асуудлаа тэр өдөртөө ҮАБЗ-д танилцуулсан байдаг юм. Харин үүнээс хоёр хоногийн дараа энэ сарын 1-ний өдөр "Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч "Монголын зэс корпораци”-ийнхан Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгөв. Тэд өөрсдийгөө гүтгүүлсэн, нэр хүндээ халдлагад өртсөн гэж үзсэн байна.

Тэгвэл өчигдөр бүтэн сайны амралтын өдрийн өглөө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордон дахь албан өрөөндөө эртлэн ирж "Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг шалгах, УИХ, Засгийн газрын тогтоолыг биелүүлэх ажлын хэсгийнхнийг дуудаж цуглуулсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Тэрээр ажлын хэсгийг хуралдуулж, энэ хурлаараа хоёрдугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-өөс гаргасан Зөвлөмжийн талаар хэлэлцсэн гэсэн мэдээлэл байна.

Уг Зөвлөмжид "Эрдэнэт”-ийн 49 хувийг Төрд буцаан авах асуудлаар тодорхой арга хэмжээ авах тухай тусгасан бололтой юм.

Тиймээс уг Зөвлөмжийн дагуу Ажлын хэсэг хэрхэн ажиллах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хуралдсан болж таараад байгаа юм. Тэгэхээр энэ долоо хоногт ҮАБЗ-өөс "Эрдэнэт”-ийн 49-ийн талаар чухам ямар Зөвлөмж гаргасан, амралтын өдрөөр хүртэл хуралдсан Засгийн газрын ажлын хэсэг үүнийх нь дагуу ямар арга хэмжээ авах вэ  гэдэг тодорхой болно гэсэн үг.

Тээр жил, 1998 онд одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ТӨХ-ны дарга байхдаа "Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгийг эзгүйд өрөөнийх нь хаалгыг цүүцдэж эвдэлж ороод "эзэлж” байлаа.

Засгийн газарт 21 жилийн өмнөх ийм туршлага бий гэсэн үг. Ийм явдал "Эрдэнэт”-д болох магадлалтай боллоо. Яг ингэхгүй ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зэвсэг, цэрэг агсаад Г.Занданшатар Салхитын ордыг дайрсан шиг "Эрдэнэт” рүү мордож магадгүй байна.

 

Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан байж болзошгүй

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг тэрээр онцолсон. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг нотлох баримтууд олон нийтэд ил болох боломжтой болж байгаа нь хамгийн чухал гээд "Монголын зэс корпораци”-ийнхан санхүүжилтээ хэрхэн босгосон, хамжиж оролцсон нэр бүхий компаниудын эзэд нь хэн байсан, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас ямар аргаар нийт хэдэн удаа гүйлгээ хийсэн зэргийг тэрээр сэтгүүлэдэд тайлбарласан юм. Худалдаа хөгжлийн банк, "Монголын зэс корпораци” хоорондоо холбоотой гэдгийг нотолсон баримт бас тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд байгааг ч тодотгосон. Энэ талаар, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах 23-р тогтоолыг УИХ-аас гаргасан. Энэ тогтоолыг Үндсэн хуулийн Цэцээс зөрчилгүй гэдгийг тогтоосон байдаг. Гэтэл "Монголын зэс корпораци” шүүхэд гомдол гаргаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан. Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон "Монголын зэс корпораци” хоорондоо хамааралгүй гэсэн заалт. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани  санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай  гэдгийг тухайн үед болсон Засгийн газрын хурал дээр нэр бүхий хүмүүс хэлж байсан байна” гэлээ.

Эх сурвалж: www.zasag.mn /2019.2.27./

 

Ц.Пүрэвтүвшин: Манай компанийн талаар тараасан буруу мэдээллээ залруулж, уучлалт гуйх ёстой

"Монголын зэс корпораци”-иас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг компанийн нэр хүндэд халдсан гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар "Монголын зэс корпорац”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин "Өнгөрсөн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний хийсэн мэдэгдэлтэй холбодуулж, албан ёсоор мэдэгдэл хийж байна. Нэр төрөө сэргээлгэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Манай компанийн талаар тараасан буруу мэдээллээ залруулж, уучлалт гуйх ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай компанийн эзэмшиж буй 49 хувийг Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас шалгаж байгаа.

Бид холбогдох бичиг баримтаа цаг тухайд нь өгсөн. Нийт 10 гаруй удаа байцаалт өгсөн. Манай компанитай хамтарч ажилладаг байгууллагын дарга удирдлагуудыг 70 гаруй удаа дуудаж байцаалт авсан. Бид нээлттэй хамтарч ажиллаж байгаа. Хууль хүчний байгууллагад саад учруулсан зүйл байхгүй. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ гишүүн хууль хүчний байгууллагын шалгах ажилд саад учруулж байгаа мэтээр харлуулж байна. Тэр хүн дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна лээ. Тэгсэн атлаа ямар хүнээс байцаалт авсныг зориуд орхигдуулж байгаа нь гайхаш төрүүлж байна.Монгол Улсад монгол хүн бизнес хийж болохоо больсон юм байна. Их хурлын гишүүд хэвлэлээр ажил хийдэг болсон байна. Өрөө бэлдэж, бүр мэдээлэл өгнө гэж байна. Шүүхээр нэгэнт шийдэгдсэн асуудлыг яагаад эргэж сөхөөд байна вэ. Эцэслэн шийдэгдсэн байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Хэрэг шийдэгдэхгүй байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн давуу байдлаа ашиглаж хуулийн байгууллагаас мэдээлэл авчихаад түүнийгээ тархи угаах байдлаар ашиглаж байна. Төрөөс авсан нэг ч ам.доллар байхгүй. 400 сая ам.доллар авсан гэдэг нь худлаа. Удаа дараа мэдэгдэж, тайлбараа өгч байхад худлаа мэдээлэл хийж ард түмний тархийг угаалаа” гэв.

/Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадаа. 2019.3.1./

 

Д.Баярмагнай: Эрдэнэтийн 49 хувийг авсан санхүүжилтийг 2018 оноос хойш шалгаж байна

Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай www.procuror.mn сайтдаа "сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй, хоорондоо зөрүүтэй мэдээллүүдийн бодит байдлыг олон нийтэд хүргэх зорилготой” гэж тодотгосон ярилцлагадаа "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ярьжээ. Тэрээр "УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "..Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбогдолтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас түдгэлзүүлсэн” гэж  ярьсан. Энэ ташаа мэдээлэл. 2018 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас "Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттэй холбогдолтой асуудлыг шалгуулах тухай” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг АТГ-т хүргүүлсэн байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнээс хэргийг түдгэлзүүлсэн, хаасан зүйл огт байхгүй. Хэрэгт нэлээдгүй ажиллагаа хийгдсэн байгаа” гэв.

Эх сурвалж: www.prokuror.mn /2019.3.2./

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


“Салхит”-ын тусгай ажиллагааг “Эрдэнэт” дээр давтах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани