Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Онц дэглэм ба "Эрдэнэт": Өттэй мал таргалдаггүй

 

Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй

Нэг зүйлийг сануулахад, 2009-2010 онд Жаст группийн Стандарт банктай байгуулсан зээлийн гэрээний маргааныг Лондоны олон улсын арбитрын шүүх /ЛОУАШ / хянаж үзээд  "Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл болох 50 орчим сая ам.долларыг "Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг  одоогоос хоёр жил хагасын өмнө буюу 2016 оны есдүгээр сард манайд ирүүлжээ. Уг зээлийн батлан даагч нь (Батлан даагч гэдэг нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг өмнөөс нь биелүүлэхээ бичгээр илэрхийлж баталгаа гаргасан этгээд) "Эрдэнэт” үйлдвэр мөн гэдгийг шүүх тогтоосон учраас тэр.

Үүнээс өмнө арбитрын шүүх дөрвөн ч удаа хуралдаж, дээрх хугацаанд Стандарт банкнаас гаргасан шүүхийн зардал болон "Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн хүүд дахиад 40 гаруй сая ам.долларын төлбөр тавигдсан. Ингээд нийтдээ 90 орчим сая ам.долларын өр, төлбөрийг "Эрдэнэт” үйлдвэрийн нуруун дээр буулгасан байна.

Гэвч шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш арван сар өнгөрөхөд Монголын Засгийн газар болон "Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны долдугаар сард Стандарт банкны нэхэмжлэлээр ЛОУАШ дахин хуралдаж, 2017 оны тавдугаар сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, шүүхийн зардал нийлсэн 90 гаруй сая ам долларын төлбөрөөс хүү тооцохоор шийдвэрлэсэн байна. Сарын хүү нь 1 орчим сая ам.доллар. Үүний үр дүнд 2018 оны зургаадугаар сарын байдлаар "Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өр 100 гаруй сая ам долларт хүрсэн байв. Үүнээс хойш дахиад найман сар өнгөрчихөөд байна.

Уг нь одоогоос жил гаруйн өмнө, 2018 оны хоёрдугаар сард УИХ-ын хэсэг гишүүд "Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд өр төлбөртэй нь үнэн эсэх талаар Засгийн газарт асуулга тавьж, түүнийхээ хариултыг авсан. Энэ болтол Засгийн газар ""Жаст”-ын өрийг "Эрдэнэт” үйлдвэр төлөх ёсгүй. Зээл авсан, баталгаа гаргасан буруутай этгээдээр нь төлүүлнэ” хэмээн зүтгэсээр байсан билээ. Харин УИХ-ын гишүүд албан ёсоор асуулга тавьсны дараа арга буюу "Шүүхийн маргаанд "Эрдэнэт” үйлдвэр ялагдсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тийм ч учраас өрийн асуудлыг шийдүүлэхээр ажлын хэсэг гаргаж, дахиад нэг жил өнгөрөхөд асуудал бахь байдагтаа байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл нэг л өдөр 49 хувь байтугай 51 хувиа тавьж туучихаад "Үнээгээ алаад, дэлэнг нь шараад идчихсэн” өлсөөд сууж байх вий. Тэгэхээр үйлдвэрийнхний ч, бидний ч хувьд хамгийн ойрын бөгөөд номер нэг зовлон "Монголын зэс”-ийн 49 хувь ч биш, Стандарт банкинд төлөх ёстой өр төлбөрийн асуудал болов уу.

Яагаад "Эрдэнэт” төлөх ёстой тухай

Ш.Батхүү ("Жаст”-ын эзэн) нарыг "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан асуудлаар барьж нэг, тавьж нэг шалгасаар таван жил гаруйн хугацаа өнгөрлөө. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өрийн асуудал анх сөхөгдөж, Ш.Батхүү гэдэг хүн АТГ-ын байнгын үйлчлүүлэгч болсон түүхтэй. Өрийн асуудал сөхөгдөөд ирэнгүүт авчираад хийчихнэ, намжаад ирэхээр нь тавиад явуулчихна. Ингэж тэгж явсаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч дуусах бололтой юм шиг байна. Энэ бол манай л ёс.

Харин хүний ёс бол өөр өө. Лондоны олон улсын арбитрийн шүүх / ЛОУАШ / жишээ нь "Эрдэнэт” үйлдвэрээр "Жаст”-ын өрийг төлүүлнэ ээ л гэсэн бол төлүүлж дуусна. Манайхаас өөр оронд, дэлхийн жишигт хууль, шүүх нь ингэж ажилладаг. Барьцаа, баталгаан дээр гарын үсэг зурсан хүн хэн байх, хэн идэж уусан нь тэдэнд огтхон ч хамаагүй. Гагцхүү Монголын нэрийн хуудас болсон "Эрдэнэт” гэдэг үйлдвэр зээлийн баталгаа болсонд учир байна. Тиймээс "Эхлээд манай үйлчлүүлэгчид төлөх ёстой өр төлбөрөө барагдуул. Хэн нь хэнээсээ хулгайлсан тухай асуудлаа дотооддоо шалгаж шийдвэрлэ ээ” л гэж байна.

Үүнээс үзэхэд нэгэнт төлөх ёстой өр төлбөрийг эртхэн төлж барагдуулах нь наанадаж эдийн засагт хэмнэлттэй, цаанадаж "аминд халгүй” байна. Асуудал ужигарвал өнөө "Эрдэнэт”-ээ тэр чигээр нь тавиад туух магадлалтай.

Анх УИХ дээр өрийн асуудал яригдаж байхад л "Үйлдвэрийн дансыг битүүмжилнэ шүү” гэдэг анхааруулгыг шүүхийн зүгээс өгч байсан. Стандарт банкнаас шүүхэд гаргасан хүсэлт ч бас тийм. Тиймээс шүүх үйлчлүүлэгчийнхээ нэхэмжлэлийг хангахын тулд нэг л өдөр "дансыг чинь битүүмжиллээ” гэхэд бидэнд зугтах газар байхгүй. Монгол руу орж ирдэг валютын урсгалын тал нь хаагдаж, Орхон аймгийн амьдрал тэр чигээрээ зогсоно (төсвийнх нь 90 хувийг үйлдвэр дангаараа бүрдүүлдэг). Улсын төсөв өм цөм онгойгоод, цалин тэтгэврээ ч тавьж чадахаа болино.

Наанадаж үйлдвэрийн удирдлагууд албан томилолтоор, ажил хэргийн шугамаар, гадаад түншүүдтэйгээ уулзахаар гадагшаа явлаа гэхэд хилийн хорио тавиад хөлийг нь тушчих аюултай. Тэгээд ч өрөө төлөхгүй байх нь үйлдвэрийн гадаад нэр хүндэд хохиролтой. Магадгүй "Манайх 40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй, дэлхийд дээгүүрт ордог зэсийн үйлдвэр ээ. Манайд хөрөнгө оруулна уу” гээд алгаа тосоод очих цаг ирэхэд хөрөнгө оруулагч нар энэ үйлдвэрт, цаашлаад Монголын Засгийн газарт итгэх үү?

Шаварт суусан шарын эзэн хүчтэй

Харин ч өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн маргаан, улс төрийн хэрүүлээс холхон сууж, энэ том үйлдвэр, хамт олныг өдий зэрэгтэй аваад ирсэн үйлдвэрийн удирдлагуудад талархууштай. Хэрэв улстөрчдийн энэ хэрүүл маргаан хуулийн хүрээнээс хальж, хувь хүмүүсийн хэрүүл тэмцэл болоод явчихвал үйлдвэрийн ирээдүйг нэг хүний, нэг хэсэг хүний хүчээр тогтоон барих аргагүй болно. Ядаж л шүүхийн шийдвэрээр тавигдсан өр төлбөрөө цэгцэлчихвэл ажил хариуцаж байгаа хүмүүсдээ ч дэмтэй, ашгийг нь хүртэж суугаа ард иргэддээ ч өгөөжтэй юм даа.

Угаасаа "Эрдэнэт” үйдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагууд дунд сайн нэр зүүсэн нь нэг ч байдаггүй юм. Тэр тусмаа "Эрдэнэт үйлдвэр-Стандарт банк” гэдэг энэ холбоо үг бий болсноос хойш хэн ч сайхан харж, сайнаар хэлэхээ больсон. Ийм шавар, балчиг дунд ажил явуулна гэдэг хэн хүний хүсээд байх, хүсээд ч чадах зүйл биш. Харин ч үйлдвэрийн удирдлагууд "шаварт унасан шарын эзэн хүчтэй” хэмээн зүтгэж, өр барагдуулах сан хүртэл байгуулаад, хуримтлал үүсгэчихсэн Засгийн газрын амыг хараад сууж байгаа сураг дуулдсан. Засгийн газар эрхийг нь нээгээд өгчихвөл өрөө төлчихье, үйлдвэрээ аварья л гэж байгаа байлгүй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг үг ч бас бий.

Б.Сэмүүн

 

 


Онц дэглэм ба "Эрдэнэт": Өттэй мал таргалдаггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:26
ИРЭХ САРЫН 15-ААС ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХОРИГЛОНО

  Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий ...

Өчигдөр, 16:00
БНХАУ-ААС МАНАЙ УЛСАД МАЗААЛАЙГ ХАМГААЛАХАД ЗОРИУЛЖ 660,143 ЮАНИЙН ӨРТӨГ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ӨГЛӨӨ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын ...

Өчигдөр, 14:31
ТУРЖ ЭЦСЭН ЦАГААН БААВГАЙ НУТГААСАА 700 КМ-ИЙН АЛСАД ИРЖЭЭ

Оросын алс дорнодын Камчаткын хойгийн иргэд анх удаа умард туйлын цагаан ...

Өчигдөр, 14:23
Таван тоннын даацтай гүүрээр 40 тоннын автомашинууд сүлжилдэж байна

  Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 1 дүгээр баг буюу ...

Өчигдөр, 12:27
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоолоо

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Хүрээлэн байгаа орчны ...

Өчигдөр, 10:46
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи ...

Өчигдөр, 09:23
Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хугацаатай албан даалгавар гаргав

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ...

2019 оны 04 сарын 17, 17 цаг 47 минут
Цус ойртолтоос аврах төмөр зам

  Монголын төр байгалийн баялгаа тэр дундаа нүүрсээ хэрхэн зарах ...

2019 оны 04 сарын 17, 16 цаг 58 минут
Шинжээчид: Эдийн засагт гарах эерэг хийгээд сөрөг нөлөөллүүд

Өнгөрсөн жил чамлахааргүй өсөлттэй байсан Монголын эдийн засгийн нөхцөл ...

2019 оны 04 сарын 17, 15 цаг 57 минут
Сингапурын эцэг Ли Куан Югийн хүчирхэг эшлэлүүд

Сингапурын эцэг гэгддэг Ли Куан Ю нь 1959-1990 оны хооронд тус ...

2019 оны 04 сарын 17, 15 цаг 04 минут
Уул уурхайгаас болж эвдэрсэн газруудыг дахин тоолно

  Завханд нийт таван сумын нутагт 20.2 га газар, уул уурхайн ...

2019 оны 04 сарын 17, 13 цаг 04 минут
АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ

  АНУ өнгөрсөн онд газрын тосны экспортын хэмжээгээ хоёр дахин ...

2019 оны 04 сарын 17, 12 цаг 17 минут
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

  Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт ихэсч, гал түймэр гарах ...

2019 оны 04 сарын 17, 11 цаг 24 минут
Шинэ экскаватор амжилттай угсарсан ажилтнуудыг урамшууллаа

  “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К ...

2019 оны 04 сарын 17, 10 цаг 54 минут
Үхрээ хогоор хооллодог Монголын эмгэнэл

Өдөржин хог эргүүлдсэн үхрийнхээ сүүг ууж, махыг нь идсээр байна Үхэр ...

2019 оны 04 сарын 17, 10 цаг 37 минут
2019 оны 04 сарын 17, 10 цаг 22 минут
2019 оны 04 сарын 17, 10 цаг 02 минут
Японд зэсийн баяжмал гаргаж, БНСУ-ын компани Монголын жоншийг сонирхож байна

  Монголын эдийн засгийн зүтгүүр хүч болсон зарим металлын  ...

2019 оны 04 сарын 17, 09 цаг 27 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас ...

2019 оны 04 сарын 17, 09 цаг 23 минут
Сангийн сайд асан Б.Болорыг “Монголын зэс корпорац”-тай холбоотой хэрэгт яллагдагчаар татжээ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал ...

2019 оны 04 сарын 16, 17 цаг 43 минут
УУЛ УУРХАЙГААС БОЛЖ ЭВДЭРСЭН ГАЗРУУДЫГ ДАХИН ТООЛНО

  Завханд нийт таван сумын нутагт 20.2 га газар, уул уурхайн ашиглалт ...

2019 оны 04 сарын 16, 17 цаг 42 минут
"Ройтерс": Австралид тавьсан хориг Монголд сайнаар нөлөөлж эхэллээ

  БНХАУ-ын эрх баригчид энэ оны эхээр Далиан ...

2019 оны 04 сарын 16, 16 цаг 17 минут
Шинжээчид: Эдийн засагт гарах эерэг хийгээд сөрөг нөлөөллүүд

Өнгөрсөн жил чамлахааргүй өсөлттэй байсан Монголын эдийн засгийн нөхцөл ...

2019 оны 04 сарын 16, 15 цаг 48 минут
Коксжих нүүрсний зах зээлийн сэргэлт үргэлжилнэ

Тонн нүүрсээ 70 бус 90 ам.доллараар борлуулах боломж ЭТТ-д байна Монгол ...

2019 оны 04 сарын 16, 15 цаг 39 минут
Нотр-Дамын сүмийг сэргээн босгоход 10 гаруй жилийн хугацаа шаардлагатай

Парисын Эх дагинын сүмийг сэргээн босгоход 10-12 жилийн хугацаа ...

2019 оны 04 сарын 16, 11 цаг 51 минут
ГУРВАН АЙМАГТ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР АССАН БАЙНА

  Хуурайшилт ихтэй байгаа энэ өдрүүдэд ой хээрийн түймэр гарах эрсдэл ...

2019 оны 04 сарын 16, 11 цаг 33 минут
Монголд ѳѳрийгѳѳ “ОД” гэж боддог тэнэгүүд олширчээ

Бие тоох бол өвчин …Монголд ѳѳрийгѳѳ “ОД” гэж боддог ...

2019 оны 04 сарын 16, 11 цаг 01 минут
Лицензээ төрдөө буцаасан улсуудад юу тохиолдож байв?

 Популизм+үнийн өсөлт=? Төрд лицензүүдийг буцаан авах талаарх яриа ...

2019 оны 04 сарын 16, 08 цаг 50 минут
Коксжих нүүрсний зах зээлийн сэргэлт үргэлжилнэ

 Монгол Улс 2019 онд түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспортолж, ...

2019 оны 04 сарын 16, 08 цаг 43 минут
"Rio Tinto" зэсийн "Resolution Copper" төсөлд нэмэлт 302 сая ам.долларын хөрөнгө оруулна

 "Rio Tinto” групп АНУ-ын Аризона муж дахь "Resolution Copper” төсөлд ...

2019 оны 04 сарын 16, 08 цаг 17 минут
Туйлын туяа нарнаас ирэх соронзон шуурганаас дэлхийг хамгаалдаг

  Хойд мөсөн туйлтай ойр оршдог Швед, Норвеги улсуудын хойд хэсгээр ...

2019 оны 04 сарын 15, 17 цаг 28 минут
Багануурын лицензийг хууль зөрчиж олгосон гол буруутан Лу.Болд уснаас хуурай үлдэх үү?

“Алтайн гянт” компани төрийн өмчит "Багануур" компанийн ...

2019 оны 04 сарын 15, 16 цаг 22 минут
Дараах гурван гишүүнээр "туг тахиж", ЖДҮ-ийн хэргийг хаахаар болжээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас гурван хувийн хүүтэй зээл авч, ...

2019 оны 04 сарын 15, 13 цаг 46 минут
ХЯТАДЫН МӨНГӨ ХҮЧТЭЙ Ч, ИРГЭДИЙН НУТГАА ГЭСЭН СЭТГЭЛ, ТЭМЦЭЛ ИЛҮҮ ХҮЧТЭЙ ШҮҮ, ДАРГА НАР АА!!!!

Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга ...

2019 оны 04 сарын 15, 12 цаг 33 минут
ГҮНИЙ УСАА БАГА АШИГЛАЖ, ГАДАРГЫН УСАА ИХ ХЭРЭГЛЭЖ СУРЪЯ

  Ус байгалийн стратегийн үнэт баялаг гэж усны салбарынхан үздэг. ...

2019 оны 04 сарын 15, 11 цаг 31 минут
Нүхэн жорлон хөрсний бохирдлын гол шалтгаан хэвээр байна

Нийслэлийн хөрсний бохирдолын гол шалтгаан нүхэн жорлон хэвээр байна. ...

2019 оны 04 сарын 15, 11 цаг 28 минут
Tөмөр замд илгээх 1,800 цэргийн амь насанд Батлан хамгаалах яам баталгаа өгч чадах уу?

Барина, бүтээнэ хэмээн олон жил хэлэлцэн, их хэмжээний хөрөнгө завшсан ...

2019 оны 04 сарын 15, 11 цаг 01 минут
В.Путины эзэнт гүрэн жүдогийн мэх хэрэглээд байна уу?

“Тime“ сэтгүүлд орчин үеийн Орос орныг  бараг бүх тивийн ...

2019 оны 04 сарын 15, 10 цаг 05 минут
Дубайн гэрээний эргэн тойронд

  Үндэсний өдөр тутмын сонинууд 2015 оны тавдугаар сарын 20-ны ...

2019 оны 04 сарын 15, 09 цаг 54 минут
БУСДЫН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ХЭЧНЭЭН АЙЛ ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ СҮЙДЭХ ЁСТОЙ ВЭ

  Энэ жил ихэнх нутгаар цас багатай, хаврын хуурайшилт ихтэй үед ой ...

2019 оны 04 сарын 15, 09 цаг 42 минут
Владимир Путины хөрөнгө орлогын мэдүүлэг ил болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хөрөнгө орлогын мэдүүлгийг Кремлийн ...

2019 оны 04 сарын 13, 15 цаг 34 минут
Могойн голын нүүрсний экспорт түр зогслоо

      "Могойн гол” ХК  нүүрсний уурхайн үйл ...

2019 оны 04 сарын 13, 14 цаг 55 минут
Ажлын хэсгийн “ажиллаагүй” дүгнэлт

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, ...

2019 оны 04 сарын 12, 17 цаг 23 минут
Үндэсний аудитын газар “Оюутолгой”-н гэрээг дангаараа шалгаж чадахгүй

 ОУ-ЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ХӨЛСЛӨХӨД $1 САЯ ШААРДЛАГАТАЙ ...

2019 оны 04 сарын 12, 16 цаг 39 минут
Хавх аян үр дүнтэй болжээ

  Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд Ан агнуурын ...

2019 оны 04 сарын 12, 16 цаг 00 минут
Оросын транзит тээвэрт олгосон давуу эрх дотоодын компаниудад цохилт болж байна

Монголын нутгаар дамжуулан Хятад руу чиглэсэн Оросын төмөр замын транзит ...

2019 оны 04 сарын 12, 14 цаг 29 минут
Оросын транзит тээвэрт олгосон давуу эрх дотоодын компаниудад цохилт болж байна

  Монголын нутгаар дамжуулан Хятад руу чиглэсэн Оросын төмөр замын ...

2019 оны 04 сарын 12, 13 цаг 04 минут
ШИНЭ ЗАМ 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Өмнөговь аймагт өнгөрсөн 2018 онд автозам, дугуйн зам, гэрэлтүүлэг, байшин ...

2019 оны 04 сарын 12, 11 цаг 56 минут
Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах нь Богд уулыг залгих санаархлын эхлэл үү

  Баячуудын замбараагүй төлөвлөлт бүхий хотхон болчихоод байгаа ...

2019 оны 04 сарын 12, 10 цаг 59 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани