Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бизнес эрхлэгчид мэргэжлийн хяналтыг авлигад хамгийн их идэгдсэн гэв

Өндөр татвар бизнесийн орчны хамгийн том бэрхшээлээр нэрлэгдэв

Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварын индекс 124-өөс 101-т дэвшиж сайжирсан ч төсвөө үр ашиггүй зарцуулдаг орнуудын жагсаалтад эхний аравт багтсан хэвээр байгаа нь төрийн албанд авлига их байдагтай шууд холбоотой.

Азийн сангаас жил бүр бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын судалгаа хийдэг. Түүгээр бизнес эрхлэгчид өөрсдөд учирсан “зовлон”-гоо илэрхийлдэг болсоор өдгөө гурван жилийн нүүр үзэж байна. Тус судалгаагаар бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд саад учруулж буй төрийн байгууллагуудын жагсаалтыг ч гаргадаг юм. Түүгээр татвар, мэргэжлийн хяналт, гааль, орон нутгийн захиргааны байгууллагууд хамгийн их гай болдог талаар 330 компанийн удирдах түвшний ажилтнууд дуу нэгтэй хариулжээ. Сүүлийн гурван жилийн байдлаар татварын газар энэ жагсаалтыг тасархай тэргүүлж байгаа нь бизнес эрхлэгчдэд татварын дарамт их байдгийн тод илрэл юм. Төр оршихын тулд татвар байх нь тодорхой боловч татвар авахдаа бизнесийг боомилж болохгүйг мяндагтан, мундгууд ойлгоогүй л байна. 2018 онд бизнесийн орчинд тулгарсан хамгийн гол бэрхшээл “өндөр татвар” гэж энэ салбарынхан мэдэгдлээ. Үүнийг татварын хуулийн шинэчлэлээр удахгүй засна хэмээн “тайвшруулах тариа” хийснээс хойш багагүй хугацаа өнгөрч буй. Татварын багц хуулийг парламентаар хэлэлцэхээр аль эрт өргөн барьсан ч суудлын хэрүүл, суулт тэмцлээс шалтгаалж он дамначхаад байгаа нь бизнес эрхлэгчид татварын дарамтаасаа илүү бэрхшээл болчхоод байна. УИХ-аар татварын багц хуулийг батлахын тулд өргөн барьсан гурван хууль болон дагаж 29 хууль, 45 эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулахаар хүлээж байна. Үүнээс харахад бизнесийн орчинд эрх зүйн зохицуулалт ямар дутмаг байсныг төвөггүй ойлгох биз ээ. Мөн хууль батлагдмагц 18 мянган ААН 36.8 тэрбум төгрөгийн шууд хөнгөлөлт эдлэхээр хүлээж байгаа нь татварын дарамт хэр байгааг мөнгөн утгаар илэрхийлж байгаа хэрэг.

“Хар жагсаалт”-ын удаах байранд тусгай зөвшөөрөл, лиценз олголтын шат дамжлага нэрлэгдэж бизнесийн орчинд саад учруулагчаар тодорсон. 2016 онд бизнес эрхлэгчдийн 17 хувь нь тусгай зөвшөөрөл “проблем” болж байсан гэсэн бол энэ үзүүлэлт 2017 онд 22.4, өнгөрсөн жил 24.8 хувь болж өсжээ. Нэгэнтээ Ерөнхий сайд олон цаас урж, хогийн саванд хийснээс хойш энэ чиглэлийн бичиг баримт бас л хуримтлагдсан байна.

Төрийн албан дахь авлигад хамгийн их өртсөн байгууллагын жагсаалтад гаалийн алба сүүлийн гурван жил дэд байранд баттай зогссоор байна. Бизнесийнхэн эргэлтээ нэмэхийн тулд гаалийн байгууллагын шат дамжлагыг товчлохыг хүсдэг. Энэ нь авлигад хүрэх хөшүүрэг болдгийг хэн үгүйсгэх вэ. Импорт зонхилсон худалдааны байгууллага гаалийн бүрдүүлэлт, ачаа тээврийн аюулгүй байдал зэргээс эхлээд гаалийнхныг царайчлах зүйл мундахгүй. Гуйна гэдэг гутамшигт тооцогддог болохоор гутамшигтай арга замаар ажлаа бүтээхээс аргагүйд хүрдэг биз. Тиймгүйсэн бол энэ салбарын 330 саналын дийлэнх нь гааль авлигад их өртсөн гэж жил дараалан хариулахгүй байх сан. Энэ жил Засгийн газраас гаалийн албаны шинэчлэлийг хийж, бараа эргэлтийн хурдыг нэмэхээр амлаад буй. Техник, технологийн шинэчлэл хийлгүй олон жил гаалийн байцаагчийн нүдээр “ажилласан” энэ салбар хамгийн их хардлагад өртөх нь зүй. Үүнийгээ ч сайн ашигласан биз. Харин гаалийн шинэчлэлийн дараа тэднийг жагсаалтад сүүл мушгиарай хэмээн ерөөе.

Бизнесийн орчинд авлигад хамгийн их өртсөн байгууллагууд хэл амнаас гарахын тулд ямар ажил зохиодгийг сураглавал семинардаж, сэм найрдаад тардаг тухай л ойлголт олон нийтийн дунд бөх оршсоор байна. Үүнийг “төрийн албан дахь авлига таны бизнест хэр нөлөөлдөг вэ” гэсэн асуултад 79 хувь нь тодорхой хэмжээнд болон маш их гэж хариулснаас харахад ойлгомжтой. Төр авлигачдаасаа салж чадахгүй байгаа нь бизнес эрхлэгчдэд муугаар нөлөөлж, цаашилбал хөгжлийн хурдыг сааруулагч болж буй нь дамжиггүй. Мөн монголчууд авлигыг хүлээн зөвшөөрсөөр байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулахад бодитой хүчин зүйл болж байгааг энд дурдахад ер илүүдэхгүй.

Бизнес эрхлэгчдээс “албан бус татвар” нэхдэг байгууллагын тоонд шүүх, цагдаа, шийдвэр гүйцэтгэх байгууллага орж байгаа нь бас анхаарал татна. “Хар жагсаалт”-ын эхний тавд дээрх байгууллагуудыг нэрлэсэн нь нэгийг өгүүлж байна. ААН-үүдийн 35 хувь нь эдгээр байгууллага авлигад их өртсөн гэж мэдүүлсэн нь жижгүүд ч “хонгил”-оор ордог гэдгийн хариулт биш гэж үү.

Бизнес эрхлэгчид мэргэжлийн хяналтынхныг авилгад хамгийн их өртсөн гэв

Цагдаагийн хурандаа нар ч эх захгүй баяжсан жишээ дуулдсаар байгаа. Төсвийн цалингаар хэр хөрөнгө цуглуулж болохыг хэн хүнгүй мэдэх тул тэднийг бизнес эрхлэгчдийг дарамталсан гэж хардах үндэслэл дүүрэн. Бизнесийн аль ашигтай салбарт цагдаагийн албан тушаалтнууд монополь тогтоож байгаа гэсэн яриа гарсан нь ч үүний нэг тал. Төрийн нэрийг барьж бизнесийг нь булаадаг, хувь хүртээхгүй бол хэрэг тохдог байхыг ч үгүйсгэхгүй. Ийм нөхцөлд хууль, хүчний байгууллагад ямар бизнесмэн хандаж далан булчирхайгаа тоочих вэ.

Үүний нөгөө талд АТГ-ын ажилд ахиц гарахгүй байгааг тодорхой харуулчихлаа. Одоогийн үйлчилж буй авлигын эсрэг хууль, тогтоомж бизнесийн орчныг ил тод авлигагүй болгоход үр дүнгээ өгч чадахгүй байгааг олон хүн хэлнэ. АТГ том тулаа хүчрэхгүй, жараахай бүрийг хөөж амжихгүй тийм л байдлаар ажиллаж буйг түмэн олон мэдэж байгаа хойно гүйцэтгэх засаглалыг барьж буй Ерөнхий сайдад хандахаас аргагүй. Азийн сангийн энэ судалгаа бол нийгмийг хамарсан том судалгаа биш ч гэсэн хөндлөнгөөс хийсэн, төрд долигоноогүй, бизнес эрхлэгчдэд чиг заачихдаг “суурь” судалгааны нэг учраас бодитой үр дүнг үүгээр шүүж болох мэт. Ядаж л бизнес эрхлэгчдийн дуу хоолойг тод сонсохын тулд энэ судалгааны үр дүнгээр төрийн зарим байгууллагын ажлыг дүгнэж болмоор. Ялангуяа, авлигад их өртсөн нэр зүүж хар жагсаалтыг манлайлж буй татвар, мэргэжлийн хяналт, гааль, цагдаа, газар, кадастрын албаны ажлын нэг үзүүлэлтийг үүгээр тогтоож, удирдлагатай нь хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. Ядаж л эхний гуравт жагссан төрийн байгууллагын удирдлагыг шууд халдаг болчихвол хэн бизнесийнхнийг дарамталсан гэдгээр ажлаа өгөхийг хүсэх вэ дээ. Цаашлаад төрийн зүгээс бизнесийг дэмжих, авлигатай тэмцэхэд бодитой ажил болох биш үү. Аливаа зүйл яаж ч муудсан сайжрах тал руугаа явж байдаг гэсэн афоризм бий. Үүнээс муу зүйл гэж байж таарахгүй тул засах цаг нь тулсан. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Төрд хууль гэж байдаг юм шүү гэдгийг хууль завхруулж байгаа хүмүүст ойлгуул. Яс маханд нь мэдрүүл” гэсэн алдартай үгээр энэ сэдвийг нээлттэй үлдээе.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Бизнес эрхлэгчид мэргэжлийн хяналтыг авлигад хамгийн их идэгдсэн гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани