Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ураныг умартвал утаанд мөнхөд боомилуулна

 

Ураныг умартвал утаанд мөнхөд боомилуулна

 

УЛС ОРНУУД НҮҮРСНЭЭС НҮҮР БУРУУЛЖ БУЙ Ч ЦӨМИЙН СТАНЦУУДЫГ ТӨДИЙ Л ХӨНДӨХГҮЙ БАЙНА

Утаа үйлдвэрлэдэг янданг буулгах төлөвлөгөө дэлхий даяар ялалт байгуулж байна. Хэдхэн жилийн өмнө "нүүрсгүйгээр дэлхий хол явахгүй” хэмээн том дуугарч байсан орд уурхайн эзэд  өдгөө "амьд” үлдэх арга саам хайх, тэвдэн сандарч явна. Учир нь нүүрсний хэрэглээгээ тэг рүү чирэх улсын тоо өсөж, дэлхийн цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр байсан уг түүхий эдээс татгалзах орны тоо нэмэгдлээ.

Барууны зарим оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станц бараг нүдний гэм болох дөхлөө. Тус бүс нутгийн тэргүүлэх орны нэг болох Их Британи улсад нүүрсний долоохон цахилгаан станц үлджээ. Гарын арван хуруунд ч хүрэхгүй эдгээр станцын нэгийг энэ оны есдүгээр сард хааж, хаалга үүдийг нь түгжихээ Их Британийн Засгийн газар мэдэгдэж байна. 

Ингэж утаа уугиулдаг станцуудыг нэг нэгээр үгүй хийсээр 2025 он гэхэд энэ улс нүүрсээр ажилладаг нэг ч эх үүсвэргүй болох аж.

Их Британи ийнхүү ирэх арван жилийн дотор нүүрснээс бүрэн татгалзах бол Герман 20 хүрэхгүй жилд хатуу түлшээр ажилладаг 84 цахилгаан станцаа хаахаа энэ оны эхээр мэдэгдсэн юм. 2038 он гэхэд тус улсад нүүрсээр ажилладаг станц түүх болно. Хөгшин Европын орнууд дундаас хатуу түлшнээс хамгийн их хамааралтай, аж үйлдвэржсэн Герман нүүрснээс нүүр буруулж буй нь дэлхий дахинд шинэчлэлийн хонх болсон юм.

Улс орнууд нүүрснээс нүүр буруулж буй ч цөмийн станцуудыг төдий л хөндөж зүрхлээгүй хэвээр.

Их Британи, Герман гэлтгүй Франц улс ч "амьд” үлдсэн цөөн хэдэн станцаа өршөөлгүй хаах аж. Мөн өнгөрсөн онд АНУ нүүрсээр ажилладаг 18 эрчим хүчний эх үүсвэрээ зогсоосон бол энэ онд 14-ийг хаахаар төлөвлөжээ.

Ер нь утаа уугиулдаггүй цахилгаан станцуудаа бууруулахаар хөгжингүй орнуудаас эхлээд ид өсөн дэвжиж буй улсууд ч эргэлт буцалтгүй зорьж байгаа. Нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ өнгөрсөн онд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 15 мужийнхаа нүүрсний цахилгаан станцын төслийг зогсоохоор шийджээ. Мөн Индонез, Чили, БНСУ гээд нүүрсний цахилгаан станцуудыг нүд үзүүрлэх орнууд дуусахгүй.

Ийнхүү улс орнууд утаат эх үүсвэрүүддээ "баяртай” хэмээн хэлэх зуур нэгэн цагт нүүрсний станцууд руу байдаг мөнгөө баруун солгойгүй цацдаг байсан хөрөнгө оруулагчид ч зангаа хувиргажээ. Томоохон төслүүдийг урагшлуулах санхүүгийн бяр чадал бүхий дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчид болох HSBC, Deutsche Bank, Danske зэрэг банк нүүрсний станцын төслүүдийг чиглэх мөнгөө хасаж, хязгаарлаж байна. БНСУ-ын Хөгжлийн болон Экспорт, импортын банк энэ төрлийн төслүүдийг чиглэх хөрөнгө оруулалтаа зогсоосноор Индонезид 1000 мегаваттын хоёр ч цахилгаан станцын төсөл гацжээ.

Нэгэн цагт уриа лоозон төдий сонсогдож, хүрэхэд хол байсан шинэ эрин хөрсөндөө бууж эхэллээ. Эх дэлхийн ирээдүйн өмнө хүлээсэн үүргээ хөгжсөн, хөгжиж буй, баян, ядуу гээд бүх орон ухамсарлаж, байна. Дэлхий ийнхүү цэлмэг тэнгэр рүү алхаж байхад Монгол Улс хааш чиглэж байна вэ гэдгийг зайлшгүй хөндөх ёстой байх.

21 дүгээр зуун гараад 20 жил өнгөрч байхад занар, уран, нар, салхины гээд эрчим хүчний нөөцөөр баян Монгол Улс дотоодын хэрэгцээгээ ч хүний гар харалгүйгээр хангаж чадахгүй, гал алдахад ойрхон байна. Сэргээгдэх эрчим хүчинд горьдлого тавьж байгаа ч нар даган анивчиж, агаарын урсгалын ая талыг хардаг энэ төрлийн эх үүсвэрүүд монголчуудыг илч, гэрлээр найдвартай хангах эсэх нь эргэлзээтэй.

Ирэх жилүүдэд хөрөнгө оруулалт татахад илүү хүнд болох нүүрс болон найдвартай эсэх нь тодорхойгүй сэргээгдэх эх үүсвэр Монгол Улсын эрчим хүчний ирээдүйг эмзэг, дорой харагдуулж байна. Тиймээс бидэнд илүү найдвартай шинэ эх үүсвэрийн эрэлт хэрэгцээ үүсэж байгаа юм. Харин дэлхий нийт нүүрсийг орлох нэг найдвартай эх үүсвэрээр цөмийн эрчим хүчийг сонгож байгаа юм.

Улс орнууд нүүрснээс нүүр буруулж буй ч цөмийн станцуудыг төдий л хөндөж зүрхлээгүй хэвээр. Ойрын жилүүдэд дэлхий даяар цөмийн 60 гаруй реактор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нүүрсний хэрэглээгээ танаж буйгаараа дэлхий нийтээс сайшаал хүртэх болсон өмнөд хөрш л гэхэд 2020 он гэхэд цөмийн 50 реакторыг амь оруулахаар зорьж буй бол Энэтхэг цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ 10 дахин нэмэхээр төлөвлөжээ.

Барууны зарим оронд нүүрсний цахилгаан станц бараг нүдний гэм боллоо

Гэтэл ураны чамлахааргүй нөөцтэй гэгддэг манай улс үүнийг анзаарч байгаа ч юм алга. Монгол Улс одоогоос 20 жилийн өмнө Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогоо УИХ-аар баталж байжээ. Энэ бодлогын дагуу бид 2017 онд цөмийн эрчим хүчний станцаа дэд бүтцийн хамт байгуулахаар байв.

Гэвч 2010 онд Японы "Майничи” сонины сурвалжлагч цөмийн хаягдалтай холбоотой нийтлэл бичсэнээр нийгэм, улс төрийн орчинд эргэлзээ үүссэн байна. Ингээд цөмийн станцын сүүдрийг сөхсөн сэдвүүдийг сэвж эхэлсэн. Улмаар 2011 онд Фүкүшимад осол гарснаар атомын цахилгаан станц нь аюултай гэсэн ойлголтыг төрүүлж, олон нийтийг айдаст автуулсан нь үнэн.

Нэрмээд улс төрийн сонгууль нь залган, цөмийн салбарын үйл ажиллагааг Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс хасаж, 2014 онд Цөмийн энергийн газрыг татан буулгаж байжээ. Дайран дээр давс гэгчээр Дорнодын ураны ордод хайгуул хийж байсан Канадын "Хан ресурс” компани болон Монгол Улсын Засгийн газар хооронд маргаан эхэлж, уг заргад бид ялагдал хүлээснээр, манай ураны салбарыг сонирхож байсан хөрөнгө оруулагчид ч үргэсэн билээ. Францын "Арева” компани бараг 20 гаруй жилийн өмнөөс манайд хайгуул судалгаа хийсэн хур туршлагатай. Гэвч Монголын нийгмээр хөвж байсан үнэн, худал нь үл мэдэгдэх хардлага, хэт туйлшралын хайчаар уг төслийг хэрчсээр өдий хүрлээ.

Монголчууд ураны хайгуулын төслүүдийг аюул хэмээн амийг нь таслах зуур агаарын бохирдлын харанга Улаанбаатарын хоолойг боомилж байна. Хүн төрөлхтөн цөмийн энергийг хөгжлийнхөө хөшүүрэг болгоод хагас зууныг үдэх гэж байхад Монгол Улс хүрэл зэвсгийн үеийнхэн шиг мэдэхгүй юмныхаа дайсан болчихсон явна.

Айсан хүнд аргал хүртэл хөдөлдөг гэгчээр цөмийн салбарын сүүдрийг байсхийгээд сөхөж, нийгмийг айдаст автуулна. Бид эрүүл  мэндээс эхлээд байгаль орчин, геологи, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологийг ашиглаж, үр шимийг нь хүртэж буй атлаа эрчим хүч үйлдвэрлэхээс айж бэргэнэ.

"Цөмийн станцыг Монголд байгуулах цаг болоогүй, өндөр хариуцлага, сахилга, чадвар нэхдэг энэ салбарт монгол хүн ажиллаж чадахгүй” хэмээн зарим хүн хэлэх нь бий. Тэгвэл монгол хүнийг чадвартай, хариуцлагатай болохыг 22, 23 дугаар зуун хүртэл хүлээх үү. Ингэсээр суутал Монгол одоогийн Венесуэль шиг энэ зууны харанхуй улс болж, хар утаанд утуулж дуусах нь.

"Засгийн газрын мэдээ" сонин



Ураныг умартвал утаанд мөнхөд боомилуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани