Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Хэрлэнчулуун: Төр засгаас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажил иргэдийн амьдралд түшиглэсэн, иргэддээ ойрхон, бодитой байх ёстой

Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунтай “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, иргэдийн оролцоо, Хэнтий аймгийн шинэ санаачилгын тухай ярилцав.

-МУ-ын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлалаа. Үүний урьтач нөхцөл болж, танай  аймаг тодорхой ажлууд зохион байгуулжээ. Тухайлбал аймгийн даргын мөрийн хөтөлбөрийн гол зорилтуудын нэг нь ард иргэддээ төрийн үйлчилгээг хүргэх байсан. Өнгөрсөн хугацаанд энэ талаар ямар ажил хийсэн бэ?

2016 оноос хэрэгжүүлж ирсэн Монгол ардын намын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох томоохон зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү зорилтын хамгийн том илэрхийлэл нь 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан явдал байлаа. Бид улсын хэмжээндээ жишиг болохуйц ажлуудыг хэрэгжүүллээ.

-Улсын жишиг болсон гэдэг ойлголт өөрөө их өргөн утгатай л даа. Тиймээс энэ ойлголтыг юугаар нотлох вэ?

Бидний санаачилга, хэрэгжүүлсэн ажил эздэдээ, олон нийтэд хүрсний илэрхийлэл болж, хэд хэдэн аймаг манай жишгийг даган 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Манай бүх туршлага, хэрэгжүүлсэн ажлыг тэр чигээр нь хуулбарлаж, аймагтаа хэрэгжүүлж эхэлсэн болохоор улсын хэмжээнд сайн туршлага болсон юм болов уу гэж дүгнэж байна. Үүнийг олон талаас авч үзнэ. Энгийн, ойлгомжтойгоор тайлбарлахад Засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц, бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээний гэх мэтчилэн гол шалгуур үзүүлэлтээр хамгийн их ахиц гарсан аймгаар нэрлэгдсэн байна. Үүнийг би санаанаасаа зохиож хэлээгүй. Монгол улсад 7 дахь жилдээ судалгаа хийж байгаа Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан байна.

herlen-2

Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд 194 ажил зохион байгуулж, давхардсан тоогоор 98271 хүнийг хамруулсан

-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ямар ажлууд хийсэн бэ?

Аймгийн бүх сум, тосгод, албан байгууллага, агентлаг хэлтэс, ААН-үүд үйл ажиллагааны төлөвлөгөөндөө гэр бүлд чиглэсэн олон талт ажлыг өрнүүлсэн. Үүний нэгээхэн баталгаа бол албан байгууллага, агентлаг хэлтсүүд дотооддоо гэр бүлийн өрөө, хүүхдийн өрөө тохижуулж, сар бүр гэр бүлүүддээ чиглэсэн үйл ажиллагааг зохиож хэвшсэн. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө босгож, зарцуулсан дүн мэдээ гарлаа. Төрийн болон ТББ-ууд, ААН-үүд, ард иргэдийнхээ оролцоотойгоор 194 ажил зохион байгуулж, давхардсан тоогоор 98271 хүнийг хамруулсан. Мөн 7 суманд 31 өрх шинэ гэртэй, 14 өрх байшинтай, 5 айл хашаатай болж, зорилтот бүлгийн 96 өрх газраа хууль ёсны дагуу өмчилсөн. Малжуулах хөтөлбөрт нийт 128 залуу гэр бүл хамрагдаж, 601 сая төгрөгийн мал олгосон бол, аймгийн хэмжээнд 1045 хүн түр болон байнгын ажлын байраар хангагдаж, зорилтот бүлгийн 36 өрхийн амьжиргааг дэмжих үүднээс ОУБ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй хамтран 37 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан дүн мэдээ гарсан.

-Нэлээдгүй чамбай судалгаа гарчээ. Та бүхэн сумддаа, тэр дундаа малчдын хотонд хүрч төрийн үйлчилгээг хүргэсэн нь олон нийтийн таашаалыг хүртсэн. Энэ ажил үргэлжлэх үү?

Бүтэн жилийн хугацаанд төрийн байгууллагууд маань нээлттэй хаалганы зарчмаар ажилласан. Мөн сар бүрийг байгууллагууддаа оноон өгч, бүтээлч ажлын туг аялуулсан. Төрийн байгууллагууд салбар салбараараа орон нутагт, сумдад багт хүрч ажилласан. Ганцхан жишээ дурдахад тав, есдүгээр сард гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээнд анхаарсан. Яг үүн шиг “Гэр бүл ба Эрүүл мэнд”, Гэр бүл ба Ажлын байр, “Гэр бүл ба Хөрөнгө оруулалт”, “Гэр бүл ба Боловсрол”, “Гэр бүл ба Нийгмийн хамгаалал”, “Гэр бүл ба Монгол ёс заншил” гэхчлэн бүх саруудад чиглэсэн  томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Зөвхөн тав, есдүгээр сарын гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээний хүрээнд  аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчдоор ахлуулсан тус бүр 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ажлын хэсэг сумдынхаа бүх багт, малчны хотонд очиж, 11 төрийн байгууллагын 43 нэр төрлийн үйлчилгээг хүргэсэн. Ингэснээр төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн эрүүл мэндийн байдал, орон нутгаас үзүүлж байгаа тусламж, дэмжлэгийн талаар мэдээллийн сантай болж, цаашдаа хэрэгжүүлэх бодлогын баримт бичигтэй боллоо. Өнгөрсөн жил иргэдээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэж холбогдох асуудлыг харьяа байгууллагуудаар шийдвэрлүүлэн эргээд иргэддээ хариуг нь албан ёсоор хүргүүлсэн. Энэхүү ажлыг бид 2019 онд үргэлжлүүлнэ. Ирэх дөрөвдүгээр сарын эхнээс бүх сумддаа хүрч ажиллана.

-Ажлын гол үр дүн нь юу байсан бэ?

Би дээр хэлсэн. Мэдээллийн сан, бодлогын баримт бичигтэй боллоо. Иргэдийнхээ гэрт нь хүрч, төрийн мэдээллийг, төрийн үйлчилгээг хүргэлээ. Хөдөө сумдын алслагдсан багийн иргэд маань мэдээллээс хоцорсон, төрийн үйлчилгээг төдийлөн тухай бүрт нь хүртэж чадахгүй байдал ажиглагдсан. Дээр нь аймаг орон нутгийнхаа ажил, бодлогын талаарх мэдээллийг хангалттай сайн авч чаддаггүй юм билээ. Шинээр батлагдаж байгаа хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, нийгмийн хамгааллын чиглэлээр олгогдож байгаа тусламж дэмжлэгт хамрагдаж чадаагүй айл, өрх байна. Малчны хотонд явуулын амбулатори хүрч, 13 сумын 22000 иргэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамрагдсан. Иргэдийнхээ өвчлөлийн байдлын талаар тодорхой мэдээлэлтэй боллоо.

Засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц, бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээний гэх мэтчилэн гол шалгуур үзүүлэлтээр хамгийн их ахиц гарсан аймгаар нэрлэгдсэн

-Танай аймагт хохирогч хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, залуучуудын хөгжлийн төв гэх мэтчилэн бүтээн байгуулалт чамгүй их явагдсан. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх таатай орчин бүрдсэн гэж ойлгож байгаа. Иргэдийн оролцоогоо хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

Манай аймагт 2016-2018 онд 90 гаруй тэрбум төгрөгийн, 2019 онд 70 шахам тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлж байна. Төрийн байгууллагууд иргэдэд тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ үзүүлэх ёстой. Бүх сумд анхан шатны нэгж болох багийн төвтэй болж байгаа. Иргэд уулзаад асуудлаа ярилцдаг, төрийн үйлчилгээ авдаг, тулгарсан асуудлаа шийдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна. Мөн төр, иргэдийн уялдаа холбоог сайжруулах, мэдээ, мэдээллийг түргэн шуурхай үнэн бодитоор хүргэх, солилцох, иргэдийг аливаа үйл ажиллагаанд оролцох идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, орон нутагт тулгамддаг асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх зорилгоор манай аймаг “Иргэдийн оролцоотой шинэ Хэнтий” төслийг анх удаа санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Анх Баян-Овоо сум орон нутгийн хөгжлийн санд иргэдээс санал авах төлөвлөлтийн үе шатанд “Аравт” дэд төслийг санаачлан туршсанаар иргэдийнхээ ирц, оролцоог нэг жилийн дотор 4 дахин нэмэгдүүлж, 70 гаруй хувьд хүргэсэн. Тиймээс энэ төслийг бүх сумдад хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан. Энэ оны эхэнд сумддаа төсөл хэрэгжүүлэх хөгжлийн чиглүүлэгчдийг сургалтад хамрууллаа. “Аравт” төслийн гол үзэл санаа нь ойролцоо нутагладаг 10-30 өрхийг нэг аравтын бүлэг болгон зохион байгуулж, энэ бүлгээрээ дамжуулан бүх төрлийн үйл ажиллагаанд иргэдээ татан оролцуулах явдал юм. Гэхдээ төв, хөдөөгийн багуудад газар нутгийн байршил, хүн амын нягтралаасаа хамаарч өөр өөр зохион байгуулалтад орох боломжтой.

herlen-3

-Сайхан санаачилга байна?

Хөгжлийн чиглүүлэгчид багийнхаа аравтуудад очиж мэдээ мэдээлэл хүргэх, санал санаачилгыг нь хүлээн авч орон нутгийн шийдвэр гаргах төвшинд хүргэнэ. Ингэснээр газар нутгийн хол ойроос үл шалтгаалан иргэн бүр өөрийн үзэл бодлоо төр засагтаа хүргэх гарцыг нээж өгч байгаагаараа ач холбогдолтой ажил гэж цэгнэж байгаа. Төслийнхөө хүрээнд маш олон сургалтуудыг сумдад, багийн дарга нарт хүргэж байна. Энэ төсөл маань бас манай аймгаас халин гарч байх шиг байна. Өөр аймгууд, сумд нь манай туршлагыг судалж эхэллээ. Төсөл хэрэгжээгүй байхад Баян-Овоо сумын нэг багийн ИНХ-д оролцох иргэдийн оролцоо 30-40 хувьтай байсан бол одоо 90 гаруй хувьтай болсон байна. Тэгэхээр энэ төсөл маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

-Энэ төсөл хэдэн он хүртэл хэрэгжих бол? Ямар үр дүнг хүлээж байгаа вэ?

Төр засгаас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажил иргэдийн амьдралд түшиглэсэн, иргэддээ ойрхон, бодитой байх ёстой.  Үүнд иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Төрийн шийдвэрт иргэд дуу хоолойгоо өргөдөг, гарсан шийдвэрт нь хяналт тавьдаг, ийм механизм, хамтын ажиллагааг бий болгох туйлын чухал. Тиймээс цаашдаа тогтвортой үргэлжилнэ. Бид 2019 онд аймгийнхаа иргэдийн оролцоог 70 хувьд, 2020 онд 100 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн.

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Хэрлэнчулуун: Төр засгаас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажил иргэдийн амьдралд түшиглэсэн, иргэддээ ойрхон, бодитой байх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани