Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

4-5 жилийн дараа Монголд хайгуул бүрэн зогсож болзошгүй

4-5 жилийн дараа Монголд хайгуул бүрэн зогсож болзошгүй

 

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨРГӨДЛӨӨР ОЛГОХЫГ СЭРГЭЭХ ШААРДЛАГАТАЙ 

Олборлолтоос 20-30 жилээр түрүүлж алхах учиртай геологи хайгуулын хөгжил сүүлийн жилүүдэд хоцрох болсныг мэргэжлийнхэн хэлдэг. Тэгвэл уул уурхай, цаашлаад Монголын эдийн засгийн ирээдүйг тодорхойлох эрэл хайгуулын салбарын анхаарал татсан сэдвүүдээр Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбаттай ярилцлаа.

-Геологи хайгуулын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад сүүлийн жилүүдэд хүндрэлтэй болсон. Сүүлийн нэг жилд хайгуулын 300 гаруй тусгай зөвшөөрөл янз бүрийн шалтгааны улмаас цуцлагдаж, эсвэл ашиглалтын зориулалт руу шилжлээ.

Тусгай зөвшөөрлийн тоо болон хайгуулын талбайн хэмжээ сүүлийн нэг жилд 20 хувиар буурлаа.

Ингэснээр ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн харьцаа өөрчлөгдсөн. Энэ оны гуравдугаар сарын 9-ний байдлаар хайгуулын 1350 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Тусгай зөвшөөрлийн тоо болон хайгуулын талбайн хэмжээ сүүлийн нэг жилд 20 хувиар буурлаа. Энэ байдлаар 4-5 жилийн дараа Монголд хайгуулын ажил бүрэн зогсож болзошгүй.

"Урт нэр”-тэй хууль хэрэгжүүлснээр 2010-2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Ингэснээр энэ салбар удааширсан. 2015, 2016 онд өргөдлийн журмаар тодорхой хэмжээний талбайд тусгай зөвшөөрөл олгосон. Гэвч 2017 оны арваннэгдүгээр сард 2018 оны төсөв хэлэлцэх үеэр хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохыг зогсоож, зөвхөн сонгон шалгаруулалтын журам үйлчлэх болсон. Тогтвортой бодлого даган геологийн салбарыг чиглэх гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс хумигдаж байна.

-2018 оны наймдугаар сараас хойш сонгон шалгаруулалтын журмаар 41 талбайд тусгай зөвшөөрөл олгожээ. Цаашид ийн сонгон шалгаруулалтаар олгоод байх боломжгүй гэж үү. Өргөдлийн журмыг сэргээх шаардлагатай юу?
-Зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн долоо хоногт болсон "Монголын геологи хайгуул-2019” чуулганы үеэр уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд энэ талаар дурдсан. Хайгуулын салбарыг илүү нээлттэй болгосноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ ажлын байр олноор бий болгох зэрэг олон давуу талтай.

Ашигт малтмал, газрын тосны газраас сар бүр 10 орчим талбайд сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Үүний 6-7 талбайг аж ахуйн нэгжүүд сонирхож байна. Харин 2-3 талбай нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн сонирхлыг төдийлэн татахгүй байна. Энэ үйл явцаар хайгуулын салбарт хүндрэл учрахаар байгаа. Тиймээс өргөдлөөр олгохыг эргэн сэргээх нь зүйтэй. Энэ журмаар олгох талбайн солбилцлыг 2016 онд тогтоосон.

-Сүүлийн жилүүдэд газрын ховор элементийг хөрөнгө оруулагчид сонирхож байна. Манай энэ чиглэлийн хайгуул судалгаа хэр хийж байгаа вэ?
-Энэ чиглэлээр томоохон хайгуул хийгээгүй. Лити, кобальт зэрэг ирээдүйд нь эрэлт хэрэгцээ, үнэ цэн нь үлэмж өсөх түүхий эдүүүдэд сэдэвчилсэн судалгаа хийх хэрэгтэй байна. Японы Эрдэс судлалын холбооны төлөөлөгчид саяхан Монголд ирж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байна. 

ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЦААНА ОЛОН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙДАГ НЬ ҮНЭН

-Уул уурхайн салбартай холбоотой осол аваарын тоо буурахгүй байна. Үүний шалтгаан нь юу вэ?
-Хууль дүрэм, стандартыг мөрдүүлж хэвшүүлэх нь чухал байна. Зөвхөн уул уурхай гэлтгүй барилга, зам тээвэр зэрэг олон салбарын дүрэм журмыг улам сайжруулж, мөрдүүлэх хэрэгтэй болох нь харагдсаар. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрдөөгүйгээс үүссэн осол нас баралтын дөрөв дэх шалтгаанд бичигдэж байна.

Хуулийн дагуу ажиллаж байгаа компани шантаажлагчдад илүү мөнгө өгөх шаардлагагүй.

-Алтны шороон ордны нөөц дуусах дөхлөө. Одоо үндсэн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэж алтны салбарынхан хэлдэг. Таны байр суурь ямар байна вэ?
-Үндсэн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Тухайлбал, гацууртын орд хэдэн жил гацаад байгаа билээ. Мөн Алтан цагаан овоо, Улаан-Овоот зэрэг орд өнөө хэр асуудалтай байна. Монгол улс валютын гол эх үүсвэрээ уул уурхайгаас хангаж буй энэ үед нь алтны олборлолтыг тогтвортой хадгалах зайлшгүй шаардлагатай.

-Орон нутагт ирэх үр өгөөж нь муу байгаа учраас тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байна гэж зарим аймгийн удирдлагагууд хэлсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
-Уул уурхайн компаниудын орон нутаг дахь бодлого, үйл ажиллагаа харилцан адилгүй байгаа. Энэ нь тухайн компанийн нийгмийн хариуцлагын бодлоготой холбоотой. Мөн хууль, эрхзүйн орчин нөлөөлж байна. Уул уурхайн компанийн орон нутагт төлөх татвар, хураамжийг улсын төсөв рүү татчихаар орон нутагт наалдах үр өгөөжгүй болчихоод байна.

Уг нь орон нутгийн эдийн засгийн багтаамж бага. Хайгуул болон олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниуд орон нутагт ажлын байр бий болгож, худалдан авалт хийхэд л тухайн сумын эдийн засгийг сэвхийтэл босгоод ирэх боломж бий. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, удирдлагууд бие бие рүүгээ буруутгах бус бизнес эрхлэгчид болон төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нь чухал байна.

Аж ахуйн нэгжүүд ажлын төлөвлөгөө АМГТГ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар батлуулчихаад байхад орон нутгийн захиргаа гацаачихдаг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хэдийгээр орон нутгийн иргэдийн эсэргүүцэл хэмээн мэдэгдэж буй ч үүний цаана олон эрх ашиг байдаг нь үнэн. Зарим нь шантааж байдлаар тухайн төслийг зогсоож, хуулиас давсан шаардлага тавьж байгаа. Хуулийн дагуу ажиллаж байгаа компани шантаажлагчдад илүү мөнгө өгөх шаардлагагүй.

Т.Элиса

"Засгийн газрын мэдээ" сонин
4-5 жилийн дараа Монголд хайгуул бүрэн зогсож болзошгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өнөөдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани