Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөгжлийн банкны зээл хөөс болж замхрах уу?

Хөгжлийн банкны зээл хөөс болж замхрах уу?

 

Хөрөнгө оруулалтыг эдийн засгийнхаа суваг шуудуу бүрт нэвт шингээж чаддаг дэлхийд цуутай олон жишээг тэргүүлж яваа улсын нэг нь Сингапур. Энэ улсын ДНБ 2017 оны байдлаар 323 тэрбум  ам.долларт хүрчээ. Тиймээс нэг хүнд ногдох нийт үйлдвэрлэлийн өсөлтийн хэмжээ 57 мянган “ногоон” байдаг. Манай гариг дээрх анхны жолоочгүй автомашиныг зам дээр хөлөглүүлж, найман настай балчраас наян настай буурал хүртэл тээврийн хэрэгслийг дураар удирдах мөрөөдлийг энэ улс амьдрал болгосон юм. Ийм өндөрлөгт хүрсэн тэдний нууц их энгийн, ердөө л хөгжлийн зээлүүдийг өрсөлдөх чадварыг нэмэх төслүүдэд шингээснийх ажээ.

Манай улс 10 жилийн өмнө Хөгжлийн банк байгуулж, хөгжилд дөтлөх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газрын баталгаатай 580 сая ам.долларын үнийн дүн бүхий Евро бонд, 2014 онд 30 тэрбум иенийн үйлдвэржилтийн Самурай бонд гаргаад, Хятадын Төвбанктай хамтарч 162 сая ам.долларын гэрээ байгуулж, эрчим хүч болон авто замын төсөл зэрэг хөтөлбөрүүдэд оруулжээ. 2015 онд IV цахилгаан станцыг сайжруулахаар 20 сая “ногоон”-ы гэрээ байгуулсан зэргээр эх үүсвэрийн жагсаалтыг бичвэл овоо урт түүхтэй. Хөгжлийн банкаар дамжуулан 61 зээлдэгчийн 70 орчим төсөлд зориулан санхүүжилт олгосон байна. Гэвч зээлээ төлөх боломжгүй, аргагүй болчихсон гэсэн нэрийн дор хэчнээн хэмжээний мөнгө “ууршиж” үгүй болох магадлалтайг хэлэхэд бэрх байна.

Эгийн голын усан станцад өгсөн зээл үлгэр болоод дуусах уу?

Үлгэр домог шиг байрнаасаа хөдөлдөггүй нэг төсөл манай улсад бий. Эрчим хүчний импортыг орлох Булганы Эгийн голын усан цахилгаан станцыг барих мөрөөдөл 25 жилийн настай. Эрийн цээнд хүрсэн энэ төсөлд Хөгжлийн банкнаас 11.8 сая ам.долларын зээл олгосон бөгөөд одоогоор эргэн төлөлт нь 0 тоог зааж байна. Энэ төслөөс 26 байнгын ажилтан, түр хоёр ажилтан байнга цалинждаг гэхээр хөгжлийн мөнгө хөдлөх бус “хөлдчихөөд” байна. Уг зээлийг Эгийн голын цахилгаан станц ТӨХК нь 2013 оны арвахоёрдугаар сарын 5-нд авсан бөгөөд төлж барагдуулах хугацаа нь 2021 оны гуравдугаар сарын 31. Засгийн газрын 2017 оны 42 дугаар тогтоолоор зээлийн эргэн төлөлт улсын төсвөөс байсныг төслийн орлогоос эргэн төлөгдөхөөр гэрээг шинэчилсэн юм билээ. “Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд зээлийн эргэн төлөлт, төслийн талаарх ОХУ-ын байр суурь ихээхэн нөлөө үзүүлэхээр байгаа тул одоо шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна” хэмээн зээлтэй холбоотой баримтад онцгойлон тэмдэглэжээ.

Агаарын бохирдлыг бууруулах мухар төлөвлөгөө

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах эко тулгат төхөөрөмжийн төсөлд 2017 оны зургадугаар сарын 8-нд 628 мянган еврогийн зээл олгосон байна. Өнгөрсөн онд энэ төслөөс 558.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний 252 ширхэг тулгат төхөөрөмж борлуулсан аж. Тоног төхөөрөмжийн худалдан авалт болон санхүүжилт шийдвэрлэх үйл явц удааширсантай холбоотойгоор үйлдвэрлэл төлөвлөгөөнөөс хойшилсон гэжээ. Иймд төсөл хэрэгжүүлэгч тал зээлийн хугацааг таван жилээр сунгахыг хүссэн байна. Одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа аж.

“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн зээлийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлжээ

“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн технологийн шинэчлэл хийх төсөлд 2012 онд 61.3 сая ам.долларын зээл олгожээ. Ирэх жил гэхэд төлж дуусгах ёстой дээрх зээлийн үлдэгдэл анх авсан хэмжээнээсээ хөдлөөгүй байна. Тиймээс энэхүү зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шилжчихээд байгаа юм.

“МАК цемент”-д барьцаа л байна

“МАК цемент” ХХК “Хөх цавын цементийн үйлдвэр” төслөөр Хөгжлийн банкнаас 2014 онд 55.6 сая ам.доллар, 20 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийг 2017 оны арванхоёрдугаар сард төлж барагдуулах ёстой байсан юм. “МАК ценемт” ХХК-ийн толгой компани болох “Монголын Алт” ХХК олон улсын зах зээлд өнгөрсөн жил бонд гаргахаар ажилласан ч амжилт олоогүй. Зээлийн хугацаа нь ч дууссан тул одоо байгаа барьцаанд тулгуурлан зээлийн хугацааг таван жилээр сунгахыг хүсчээ.

Энэ мэтээр Монголын хөгжилд хаягласан хөрөнгө оруулалтууд урсах биш ууршаад дуусах нь. Тэгээд ч уул уурхайн төслүүд дийлэнхийг нь эзэлж байгаагаас харахад тэдгээрт улс төр, хэсэг бүлэг хүний ашиг сонирхол дийлсэн байх магадлалтай юм. Ингэж хардах эрх монгол хүн бүрт бий.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА

Хөгжлийн банкны зээл хөөс болж замхрах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани