Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөгжил хийгээд манай хөгжил

Бид сүүлийн үед улс орноо хөгжиж байгаа эсэхийг ч мэдэхээ байв. Энэ нь хүн болгонд "ойлгомжтой” хөгжил гэдгийг хэн ч мэдэхээ байсанд оршино. Өнөөдөр ч мэдэхээ байсан юм биш, сүүлийн 20 гаруй жил мэдэхээ байсан юм. Үүнийг Б.Даш-Ёндон багшаас өөр ярьж байгаа хүн бараг алга. Ойлгохгүй юмаа үл тоодог монгол заншлаар тэнэгтээд яваад байвал болох мэт сэтгэвэл үндэсний мөхөл ойрхон буй за. Иймээс хөгжлийн талаарх онолын социологийн үндсэн ойлголтуудыг ихэд хялбарчлан манай жишээн дээр харуулахаар шийдэв. Ингэхгүй бол юм болгоныг хөгжил гэсээр байгаад харанхуй мунхагийн туйл болж гүйцлээ ш дээ…


Өөрчлөлт ба хөгжил


Алив юм цаг хугацааны явцад өөрчлөгдөнө. Энэ ч ойлгомжтой. Үүнийг нийгэмд авчраад нийгмийн нэр томъёогоор илэрхийлбэл дараах байдалтай болно: Дурын нийгмийн объект, материаллаг болон оюун санааны бүтцийн өөрчлөлтийн үйл явцыг хөгжил гэнэ. Энд бүтцийн өөрчлөлт гэж байгаа болохоос "том жижиг” болох тухай огт яриагүйг анзаарна биз. Энэ нь нийгмийн хувьд хөгжил болох бөгөөд өөрчлөлттэй дүйцэнэ. Үүнийг өргөн утга гэнэ.


Нийгмийн ухаанд голдуу ойлголтын өргөн явцуу утгыг хамтад нь хэрэглэдэг. Манай тохиолдолд биднээс бүр өмнө хар аяндаа өөрчлөгдөж байсан нийгмийн хөгжлийг тэмдэглэх гэж өргөн утгыг хэрэглэж байгаа юм. Жишээлбэл, хүй нэгдлийн нийтлэгт "хөгжсөн” гэхээсээ "өөрчлөгдсөн” гэх агуулга илүү тохирох учраас тэр юм.
Харин бидний үе бол өөр. Энд нийгэм, төр, компани, хувь хүн гэх мэт нийгмийн тухайлсан объектын зүгээр нэг өөрчлөлт биш, харин өөрчлөлтийн хүчин зүйлийг (факт) тооцож, энэхүү өөрчлөлтийн чиглэлийг гаргах ёстой. Тухайлбал, объект нарийн нийлмэл болсон, сайжирсан, төгөлдөржсөн, эсвэл хялбаршсан, муудсан, сүйрсэн зэргийг тооцож харуулах ёстой. Энэ нь явцуу утга болно. Ойлголтын системийн хувьд л явцуу гэж нэрлэж байгаа болохоос хамгийн өргөн дэлгэр, маш нарийн ойлголт юм.


Манайхны их эндүүрдэг нэг зүйл бол байгалийн хөгжлийг нийгмийн хөгжилтэй хольдог. Жишээлбэл, нийгмийг хүнтэй, модтой зүйрлэдэг гэх мэт. Ойр зуурын юманд зүйрлэж болох л байх. Харин системийн түвшинд бол яагаад ч болохгүй. Яагаад гэвэл хүний нийгэм болон нийгмийн ямар ч системд хүн гэсэн оюун ухаант идэвхитэй бөгөөд үйлч амьтан байнга оролцож нөлөөлж байдагт оршино. Өөрөөр хэлбэл нийгмийн системд нийгмийн хүчин зүйл голлон нөлөөлнө. Энэ нь нийгмийн системд байгаль, техникийн системийн үзүүлэх асар их нөлөөллийг үгүйсгэж байгаа хэрэг огт биш юм.


Нийгэм өөрөө нарийн нийлмэл систем учраас нийгмийн амьдралын янз бүрийн хүрээнд хөгжлийн үйл явц өөр өөрийн онцлогтой байдаг. Иймээс эдийн засгийн, улс төрийн, шинжлэх ухааны, техникийн, соёлын, нийгмийн гэх мэтээр хөгжлийг салбар хүрээгээр нь ялган авч үздэг. Энэ бүхнийг нийлүүлбэл сая нийгмийн хөгжил гэж ярьж болно. Яагаад гэвэл энэ бүхэн нийлж баймаажин нийгмийг бүхэлд нь интеграл байдлаар хөгжиж байгаа эсэхийг харуулдаг.
Манайтай адил ганцхан эдийн засгийн, ганцхан материаллаг, ганцхан мөнгөний үзүүлэлт хараад хөгжил гэж хэн ч хэлдэггүй. Шинжлэх ухааны энэхүү интеграл үзүүлэлтээр манай хөгжил ямархүү байгааг нэг эрэгцүүлээд үзэхгүй юу…


Хөгжил объектоороо, хэв маягаараа, эх сурвалжаараа, механизмаараа ялгаатай байж нийгэмд олон янзаар явагдана. Мөн хэрэгжих хугацааны хэрчмээр нь богино хугацааны, урт хугацааны, хувьслын, хувьсгалт, цикл гэж ялган үзэж болдог. Эндээс хамгийн их сонирхол татдаг нь нийгэм-түүхийн хөгжил гэсэн интеграл ойлголт юм. Одоо завсрын дүгнэлт хийе. Бид өөрчлөлт-хөгжил-нийгмийн хөгжил-нийгэм-түүхийн хөгжил гэсэн ойлголтууд руу дэс дараалан хүрч байна.
Нийгэм-түүхийн хөгжил бол хангалттай урт түүхэн үед болдог нарийн нийлмэл, олон талт үйл явц бөгөөд эдийн засгийн, улс төр-эрх зүйн, оюун санаа-ёс суртахууны, сэтгэлгээ оюуны (интеллектуал) зэрэг олон бүрдэл хэсэгтэй интеграл ойлголт юм.


Онолын социологид нийгэм-түүхийн хөгжлийг авч үзэхдээ мэдээж заавал аль нэгэн объектыг сонгож авдаг. Тухайлбал, хувь хүн, тодорхой нийгэм (монголын нийгэм), аль нэгэн хот (Улаанбаатар), үндэстэн (монгол үндэстэн), нийгмийн институт, байгууллагууд байж болно. Хэрэв хүсвэл аль нэг улс орон, бүс нутаг, тэр ч байтугай нийт хүн төрөлхтөн байж ч болно.


Онолын хөгжил


Эрт үед хөгжлийг нэг их анзаарч байгаагүй юм шиг байгаа юм. Зүгээр л урсаж байдаг мэтээр төсөөлж байж. Гэтэл Европт XYII-XYIII зуунд болсон хөрөнгөтний хувьсгалууд хийгээд XYII-XIX зуунд болсон аж үйлдвэрийн аварга том хувьсгалт эргэлтүүдээр үүдсэн өөрчлөлт шинэчлэлийн шинж чанар, хандлагыг үнэлж цэгнэх шаардлага гарсан байна.


Эндээс социологийн эволюционизм гэж нэрлэгдэх болсон нийгмийн хөгжлийн сонгодог онол үүсчээ. Бүх ертөнцөд хэвшмэл байдаг түгээмэл хувьслын үйл явц нийгмийн хөгжилд үргэлжлэн явагдана гэж тухайн үеийн агуу сэтгэгч Ж.Кондерсе, О.Конт, Г.Спенсер, Л.Морган, Э.Дюркхейм, Ф.Тённис нар үзэж байлаа. Эдгээр сэтгэгчид цаг хугацааны хувьд их өөр үед амьдарч байсан юм, тэднийг онолоор нь нэг дор цугт нь оруулж байгааг ойлгоно буй за.
Хамгийн эрс хувилбараараа энэхүү хувьслын үзэл буюу эволюционизм нийгмийн хувьсал бол шугаман, нэг чиглэлт шинж чанар бүхий нийгмийн өөрчлөлтүүдийн гинжин хэлхээ бөгөөд гарцаагүй дэвшилд хүргэнэ, хөгжлийн энэ зарчим түгээмэл (универсал) бөгөөд нийгмийн хувьслын чиглэлийг урьдчилан таамаглаж болно гэж төсөөлдөг. Иймээс хүн төрөлхтний болон тодорхой нийгмийн энэхүү зүй тогтолт хөгжил илүү төгс төлөв байдлын замаар урагшилна гэж үзэж байлаа. Энэ ч нэг их буруу дүгнэлт биш юм.


Дараа нь бидний хамгийн их хараадаг боловч хамгийн их нөлөө бүхий марксист онол-арга зүй гарч XIX зууны сүүлийн хагас ХХ зууны эхний хагаст хамгийн их хөгжсөн юм. Марксист онолын сүр хүч одоо ч хэвээрээ байгааг би онцлон тэмдэглэж байна. Сүр хүч гэдэг нь түүний хэзээ ч гандан буурахгүй системийн арга зүйдээ байдаг юм.
Үүнтэй бараг нэгэн зэрэг иргэншлийн онол үүсэн бий болов. Эндээс онолын социологийн асар олон салбар хөгжсөн юм. Тухайлбал, эдийн засгийн социологи, нийгмийн нийгэм-ангийн бүтцийн онол, зөрчлийн онол, үйл ажиллагааны онол, түүхэн социологи, хувь хүний социологи, танин мэдэхүйн социологи зэргийг дурдаж болно. Гэхдээ энэ бүх салбар шинжлэх ухаан бүгдээрээ Марксаас буюу түүхэн материализмаас үүсэн гарсан байдаг.
Гэтэл өнөөгийн монгол сэхээтэн нэрт хуурамбууд дээр дурдсан шинжлэх ухааны нэрийг духандаа наачихаад Марксыг харааж, нулимж байгаа нь тэд хэр зэрэг мунхагжсаныг тод харуулдаг.


Хөгжлийн асуудлыг Марксынхаас өөрөөр үзэх гэсэн нөгөө чиглэлийг нийгэм-соёлын хандлага гэнэ. Энэ чиглэлээр асар олон туурвил байгаа. Энэ чиглэлийг олон хүн Маркстай "хэрэлдээд” салаад явчихсан мэт төсөөлдөг нь маш буруу юм. Тэд өөрийн үзлийг голдуу марксизмтай "нийлүүлэх” гэж судалсан байдаг. Иймээс тэдний сургааль нэг зоосны хоёр тал шиг зохирон хөгжсөн юм.
Н.Я.Данилевский нийгэм-түүхийн хэв маягийг томъёолоход, В.Парето элитийн солигдлын (циркуляци) онолд, П.А.Сорокин нийгэм-соёлын динамикийг гаргахад, Шпенглер, Тойнби нар иргэншлийн онолыг бүтээхэд нийгэм-соёлын хандлагыг хэрэглэсэн юм.
Харин цикл хөгжлийн онол харьцангуй бие дааж, тусгайдуу хөгжиж байсан. Эдгээрийн дотроос хамгийн алдартай нь Н.Кондратьевийн эдийн засгийн том цикл буюу урт долгионы онол юм. Одоо ч гэсэн энэ суурь тооцооллыг ашиглах нь элбэг тохиолдоно. Дээр дурдсан хүмүүс бүгдээрээ суутнууд, харин ард нь товч бичсэн томъёоллууд тэднийг яруу алдарт хүргэсэн бие даасан онолууд гэдгийг анхаараасай гэж хүсч байна.
Ингээд байж байтал ХХ зууны сүүлийн хагаст нийгэм-түүхийн хөгжлийн асуудал нэг талаас судалгааны өргөн сэдэв, нөгөө талаас хүчтэй маргааны сэдэв болон хувирав. Энд хоёр системийн өрсөлдөөн ч нэлээд их нөлөөлсөн юм. Ингээд энэ үед болсон гол гол үйл явдлыг авч үзье.


Нэгдүгээрт. Хувьслын шинэчлэгдсэн үзэл баримтлал неоэволюционизм бий болж, түүнийг төлөөлсөн Л.Уайт, Ж.Стюард, Г.болон Ж.Ленски, Т.Парсонс нар түрэн гарч ирэв. Дюркхейм, Вебер нарын үзэл санааны суурь дээр Парсонсын бий болгосон неоэволюционизм хувьслын үндсэн механизмыг дараах байдлаар дүрсэлсэн: бүтцийн болон функцийн ялгарал (дифференциаци); дасан зохицох (адаптаци) чадвар өсөх буюу шинэ нэгж тус бүрийн үр ашиг нэмэгдэх; шинэ нэгж илүү өргөн системд ойртон нягтрах (интеграци), үнэлэмжийн халагдалд (генерацид) орох, өөрөөр хэлбэл үйл ажиллагааны шинэ нийтлэг норматив стандарт тогтох зэрэг болно. Энэ бол социал системийн хөгжлийг цоо шинээр авч үзсэн хэрэг юм.


Хоёрдугаарт. Нийгэм-түүхийн хөгжлийн нэг чиглэлт төсөөлөл эрс шүүмжлэлд өртөх болов. Үүнийг К.Поппер, Р.Нисбет, И.Валлерштейн нар манлайлав. Дашрамд дурдахад манайхан К.Попперийг "Нээлттэй нийгэм, түүний дайснууд” бүтээлээр нь сургаар мэддэг. Тэгээд энэ зохиолоо бараг л монголын ардчилалд зориулж бичсэн мэт төсөөлдөг. Гүн ухааны "шүүмжлэлт рационализмын” үндсийн тавигч Карл Поппер эл зохиолоо 1945 онд бичсэн юм. Монгол "сэхээтнүүд” юмыг дандаа сураг ажгаар "шаадаг” адгийн зангаа татах хэрэгтэй ш дээ. Яг үнэнийг хэлэхэд Баабар болон монголын бусад "либералууд” түүнийг байн байн иш татдаг боловч ерөөсөө уншаагүй ба уншсан ч ойлгохгүй гэдгийг би баттай хэлж чадна. Хэрэв уншсан бол тэд хэзээ ч ийм хөгийн үйлдэл хийхгүй…


Гуравдугаарт. Шинжлэх ухаан техникийн болон мэдээлэл-технологийн хувьсгалууд хөгжлийн онолд асар их нөлөө үзүүлсэн нь мэдээж хэрэг.


Дөрөвдүгээрт. Ерөөсөө хүн төрөлхтний асар их дэвшил хөгжлийн асуудлыг дахин ул суурьтай эрэгцүүлэхийг шаардаж байна. Энд хүн амын хэт өсөлт, хотжилт, экологийн болон хүнс тэжээлийн гээд даяар олон асуудал тулгараад байгааг надаар хэлүүлэх юун.


Харин хэн ч ярихгүй шахам олон мянган жил болсон нүүдлийн иргэншлийн асуудал сүүлийн үед онол, практикийн хувьд ихээхэн сонирхол татах болсныг би зориуд онцлон тэмдэглэж байна. Энэ нь монгол гэж цээжээ дэлдэн, түүхээр онгирч, хэнгэрэг цан болох тухай биш юм. Зөвхөн язгуур үндэс, эх үндэстэн, өвөг түүх, эх иргэншлийн тухай шинжлэх ухааны эрэл хайгуул, арга зүйн түвшний яриа л байж болно. Үүнээс бусад нь бүгдээрээ заль мэх, хууран мэхлэлт болно.
Дээр хөгжлийн "бүх онолуудыг” авч үзсэн. Хэн ч бүх онолыг мэдэхгүй. Иймээс буцаагаад нэгтгэх хэрэгтэй. Ялангуяа манай монголчууд шиг залхуу улсуудад бол энэ нь тун таатай байдаг.


Маш бүдүүн тоймоор хөгжлийн тухай "дэлхийн бүх онолуудыг” нийгэм-эдийн засгийн онол (нийгэм-эдийн засгийн формацийн онол, нийгмийн зөрчлийн онол), үйлдвэрлэл-технологийн онол (постиндустриал нийгмийн онол г.м.), нийгэм-соёлын онол (иргэншлийн онол), мэдээлэл-технологийн онол ("гурав дахь долгионы” онол, мэдээллийн нийгмийн онол), бүтэц-функциональ онол гэсэн үндсэн том бүлгүүдэд хуваан үзэж болно. Үүнээс гадуур "өөр онол” байхгүй гэсэн үг. Одоо залхуу мөртлөө мэдэмхийрэх дуртай улсууд цэцэрхэж болно ш дээ. Ямар ч алдаа гарахгүй…


Өмнө нь би "Нийгэм-түүхийн онолууд” 6 цуврал өгүүлэл бичиж онол тус бүрийг товч тодорхойлсныг ganaa.mn блогоос дахин үзнэ биз. Тэнд нийгэм-түүхийн онолуудыг, энд хөгжлийн онолуудыг ярьсан. Иймээс бага зэргийн зөрөө гарна. Гэхдээ л алд дэлэм зөрөхгүй. Түрүүчийн бичсэнээс чинь зөрж байна гэх "мэргэн цэцэн” удахгүй гараад ирэх учраас тэгж байна. Монголыгоо мэдэхгүй бол монгол судлаач гэж байсны хэрэг юу билээ.
Сониноос нэг удаа бааранд нэг нөхөр миний "Нийгэм-түүхийн онолууд”-аар надад "лекц” уншаад: "Чи муу юм сайн уншиж бай” гэсэн ш дээ. Би ч яахав, "за” л гэсэн. Залуус Та нар мэдлэгийг ингэж ашиглавал надад үнэн харамсалтай л байна. Өөрийгөө хөгжүүлж бай л даа, залуус аа…
Ингэж явсаар хөгжлийг үнэлж дүгнэх нэн тодорхой систем дэлхийн дахинаа аль дивангалавт бий болчихсон юм. Одоо олон долоон юм донгосоод мэдэмхийрээд байлгүй энэ системээр л хэмжиж таарна. Хөгжиж байгаа эсэхийг будлиу тэнэг, мунхаг харанхуй нь дэндэж, өөрийгөө ч мэдэхээ байсан зөнөг эмгэн шиг УИХ, Засгийн Газар хэлж өгдөг юм биш…


Хөгжиж байгаа юу…


Монголд нийгэм-түүхийн хөгжил буюу хөгжлийн интеграл асуудал ярьдаг, сонирхдог хүнгүй болов. Энэ бол ихээхэн аюул юм. Ярьдаг ганц юм нь хөгжлийн эдийн засгийн буюу материаллаг тал болов. Чингэхдээ эдийн засгаа яг суурь утгаар нь үзэж байгаа юу гэвэл огт тийм биш. Эдийн засгийг буюу материаллаг үйлдвэрлэлийг суурь гэж үздэг марксист парадигм буюу политэкономийг Монголд аль хэдийн булшилсан. Экономикс гэсэн марзан юмыг шүтэж, бусдыг нь нулимдаг болов. Дээрээс нь мэдэхгүй байж либерализм гэж солиорох болов. Мэдэж байж яривал ч бас өөр хэрэг. Мэдэхгүй байж либерал зарчмуудыг хувьсгалт уриа лоозон болгосон тэнэг лаларууд монголоор дүүрэв. Уриа лоозон, догм болоод ирэхээрээ ямар ч онол сөнөдөг гэдгийг бид түүхээсээ дэндүү сайн мэднэ дээ…


Тэгээд эдийн засгийг мөнгө олох гэсэн хамгийн утгагүй, арчаагүй талаас нь үзэх болов. Ярьдаг хэлдэг нь орчин үеийнх байж болох ч сэтгэлгээ, үйлдлийн хувьд XY-ХYII зуун руу яваад орчихов. Ингээд эдийн засгийн вульгаризм, таваарын фетишизм, авантюризм гэгч өвчнүүд зэрэг тусч, бүх нийтээрээ "таваарын шунал” архаг өвчтэй болов. Монголчууд идэхээс өөр мэдэх, чадах юмгүй, гэдэс нь цүндийсэн, хий хавагнасан, тархи толгой, бүх бие нь сулбайсан хачин залхуу үлбэгэр амьтад болов. Ганцхан материаллаг зүйлсийг хөгжил гэж ойлгосны гай энэ юм. Хамгийн их доройтсон нь оюун сэтгэлгээний хүрээ болов.
Ингэхлээр эдийн засаг хөгжих ямар ч үндэслэл байхгүй юм.
Бүгдээрээ "Маргаашийн өөхнөөс, өнөөдрийн уушиг дээр” гэж цэцэрхэх боловч "өнөөдрийн уушгаа” ч идэж чадах хүн улам бүр ховордож байна.


Үүний улмаас Монголын Улсад сүүлийн 20 гаруй жилд эдийн засгийн бүх сууриа устгав. Түүнийг социализмын материал-техникийн бааз гэж нэрлэж байсан ч монголын эдийн засгийн суурь цогцолбор байсан юм. Дайн болсон ч эдийн засгийг ингэж устгаж чадахгүй. Тэгээд оронд нь эдийн засгийн ямар ч суурь байгуулаагүй. Бүр ямар ч байхгүй шүү дээ. Улмаар Монголын бүх Ерөнхий сайд нар эсвэл таавчик барьсан мангуу, эсвэл газар ухсан усан тэнэгүүд болов.


Яг эдийн засгийн хөгжлийн утгаар бол газар ухаж алт олох гэж зүдэрч байгаа хөдөөний нинжа, ашигт малтмалын хэдэн ордоо зарж мөнгө олох гэж ядаж байгаа Монголын Ерөнхий сайд нар бол мөн чанарын ямар ч ялгаагүй бөгөөд бүгдээрээ эдийн засгийн ямар ч мэдлэггүй, үйлдлээ хариуцах чадваргүй юм.


Түүнчлэн УИХ, Засгийн Газрыг бүрдүүлж буй АН, МАН-ын удирдлагад эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн тухай анхан шатны мэдлэгтэн нэг ч байхгүй нь нэн тодорхой.


Мөнгө бол өөрөө эдийн засаг биш юм. Эдийн засаг бол бодит үйлдвэрлэл, үйлчилгээ юм. Хялбарчлан өгүүлбэл манай үйлдвэрлэл, үйлчилгээ хийгээд материаллаг болон оюуны бодит баялагтай тэнцэх дүйцэх мөнгийг мөнгө гэж хэлж болохоос түүнээс илүү гарсан нь мөнгө биш, цаас юм. Түүнчлэн газрын дор "зүгээр” хэвтэж байгаа ашигт малтмал бол баялаг биш, мөнгө бол бүр ч биш юм. Харин газар дорх баялгийг бодит үйлдвэрлэл, үйлчилгээ болгож үр ашгийг нь ард нийтээр хүртсэн тохиолдолд сая эдийн засгийн утгаар баялаг гэж нэрлэж болно. Зөвхөн энэ үед л манай мөнгө, бидний мөнгө гэж хэлж болно.


Үүнээс өөрөөр бол цаасан дээр бодсон мөнгөний хоосон тоо юм. "Уул уурхай баялаг бүтээдэггүй” гэсэн хамгийн энгийн аксиомыг УИХ-ын гишүүн Г.Уянга манайд анх удаа хэлсэн. Зөв ш дээ. Үүнийг хэллээ гэж бараг бүх үндэстнээрээ түүнийг харааж зүхэв. Орчин үеийн эдийн засгийн халдашгүй аксиомыг эсэргүүцэн дайрдаг цорын ганц үндэстэн монголчууд гэдэг нь илт харагдав. Ийм тэнэг болохоор нь монголын мангуу эрх баригчид хүртэл өөрсдийнхөө хэвлэсэн цаасан мөнгийг эдийн засаг гэчихээд баахан тоо хэлж, хөгжсөн хөгжөөгүй гэж маргалдан тэнэг ард түмнээ маллах нь аргагүй ш дээ. Эндээс харахад манайд ганц ч эдийн засагч байхгүй бөгөөд байсан ч бүгдээрээ шахам гадаадын нөлөөлөлд орсон гэдэг дүгнэлтийг бүрэн итгэлтэй хийж болно. Гадаадад бол мөнгө зээлж өрөнд орох, дотоод бол мөнгө хүүлэхээс өөрийг сэтгэхгүй "юмнуудыг” бид яахаараа эдийн засагч гэж өргөмжлөх ёстой юм ?! Мөнгө ярьж тоолсон хүнийг биш, харин хөгжил ярьж үндэсний баялаг бүтээдэг хүнийг эдийн засагч гэдэг. Уг нь энд чинь толгой эргээд байх юу ч байхгүй л дээ…


Эдүгээ манай эдийн засаг сүйрсэн. Сүйрсэн ч гэж дээ, МАН, АН хоёр, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нар анх үүсгэн байгуулж, хожим салбарласан нэр бүхий хэдхэн хүнтэй бүлэг сүйрүүлсэн. Хамгийн их ардчилал, эрх чөлөө, зах зээлийн "онол” ярьсан тэр хүмүүс сүйрүүлсэн.


Монголд баялгийн хуваарилалтын үйл явц ид болж байгаа ба үүнийг дэлхий нийтэд тогтсон эдийн засгийн хэллэгээр "капиталын анхдагч хуримтлал”, "неоколоничлол” гэдэг, энэ үйл явц болж буй нийгмийг "зэрлэг капитализм” гэдэг. Зэрлэг капитализмын шулан мөлжих үйл ажиллагааг банк санхүүгийн болон аж үйлдвэрийн хөрөнгөтнүүд толгойлдог, чингэхдээ гадаадын хөрөнгөтнүүдтэй нийлж иддэг, ийм хөрөнгөтөнд эх орон гэж байдаггүй. Энийг бол политэкономийн суурь ойлголт гэдэг юм.


Энэхүү туйлын үнэнийг ардчилал, зах зээлийн ямар ч онолоор үгүйсгэх боломжгүй. Үүнийг яахав, итгэл үнэмшил, үзэл санааны зөрчил мэтгэлцээн гэж үзэж болох байх. Харин улайм цайм хулгай дээрмийг ардчилал, зах зээлийн "онолоор” халхлах, хаацайлах бол үнэн утгагүй тэнэг оролдлого мөн.
Одоо цагт олон зүйл өөрчлөгдөж, нийгэм өөр болж, эдийн засгийн онол ч, практик ч ихээхэн хөгжсөн нь мэдээж хэрэг. Гэтэл түүнээс бид бараагүй хол хоцорчихоод "жин тээж, гурил будаахан олох” юм яриад тэнэгтээд сууж байна. Ийм учраас л яг одоо Монголын хөгжлийн асуудлыг уг сууриар нь, цогцоор нь авч үзэж, шийдвэрлэх цаг болсон гэж би хэлээд байгаа юм.
Миний дээр өгүүлснийг яаж уншсан, яаж ойлгосноосоо үл хамааран хэрэв монгол л хүн юм бол надаас: "Чи муу худлаа "онолдоод” байлгүй Монгол Улс хөгжиж байна уу, үгүй юу гэдгийг хэлчих л дээ”, "Тэгээд бид яах ёстойм ?” гэж агсран асуух нь гарцаагүй. Тэгвэл би олон жил уйгагүй хэлж байсан дүгнэлтээ давтаад хэлье:


1. Монгол Улс, монгол үндэстэн түүх, үзэл санаа, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюун санааны бүхий л утгаар хөгжөөгүйгээр үл барам сүйрэлт хаосын байдалд байна.
2. Цаг хугацааны урт хэрчимд авч үзвэл манай эдийн засагт шугаман өсөлт нэг хэсэг явагдсанаа эдийн засгийн суурь систем байхгүйн улмаас цааш хөгжих ямар ч боломжгүй болсон.
3. Энэ арчаагүй, мухардмал байдлаас гарах гарц хийгээд боломж монголчууд бидэнд байгаа ба энэ нь системийн суурь өөрчлөлт хийж үндэсний систем байгуулах явдал мөн.
Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
Хөгжил хийгээд манай хөгжил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани