Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цэргээр төмөр зам бариулах санаа нь л супер

Х.Баттулга 2015 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Либерал хаус клуб дээр “Нэг цэрэг-Нэг үндэстэн” сэдвээр лекц тавьж, цэргүүдийг барилга, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтад ажиллуулна гэж байв. Энэ яриа ажил хэрэг болохоо шахаж тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд /одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга/ “Гашуун сухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн гэсэн гурван чиглэлийн төмөр замыг тавихад 10 мянга орчим ажлын байр бий болно. Энд цэргийн жинхэнэ албанд татагдсан залуучуудыг ажиллуулъя” гэж байв.

Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо өөрийг нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнх нь хувьд хүндэтгэл үзүүлэн Сүхбаатарын талбайд парад хийсэн армийн албан хаагчдын өмнө индэрээс “Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай техникээр хангах, улмаар цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулан ажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн “Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэг  хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна” гэсэн байдаг.

Үүнийгээ ч Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ онцлон хэлсэн нь сүүлийн хоногуудад магтаал, шүүмжлэл дагуулаад байна. Төмөр замын ажлыг бага зардлаар гадаадаас ажиллах хүч авахгүйгээр дотоодын хүч бололцоогоо ашиглаад хийнэ гэвэл үнэхээр зөв. Гэхдээ илүү амалж, асуух зүйл нэлээд байна. 

Цэргээ барилгачин болговол Монгол Улс зургаан жилийн цэргийн нөөцөө алдах уу?

-Цэргийн жинхэнэ албанд залуусыг яах гэж жилд хоёр удаа татдаг билээ. Залуучуудыг буу, сумтай харьцаж сургах, эх оронч үзэл төлөвшүүлэх, багийн ажиллагаа, тэсвэр хатуужил суулгах, захирах захирагдах ёс, дэг журамтай болгох гэж. Ерөөсөө дайн байлдааны үед ашиглах цэргийн нөөцөө бэлдэх гэж. Ийм хэмжээний цэргийн боловсрол эзэмшүүлэхэд одоогийн нэг жил хүрэлцэхгүй байгаа тухай Жанжин штабынхан жиг жуг хийдэг. Ийм байхад нэг жилийн цэргээр төмөр зам тавиулна гэдэг бол сонин л гаргалгаа сонсогдож байна. Ерөнхийлөгч саяын уулзалтаараа, цэргийн албыг гурван жил болгож, цэргүүдэд хоёр саяын цалин өгнө гэж байна. Ажилгүйдлийн хямралыг сааруулж, цэргээс зугтдаг, ажилгүй залуучуудыг ажлын байраар хангах сайхан санаа байж магадгүй. Гэхдээ төмөр замыг гурван жилийн дотор барьж амжихгүй. Боловсон хүчнээ бэлтгэж, ажиллуулах гэсээр байтал дор хаяж 4-6 жил шаардана. Тэгэхээр Монгол Улс зургаан жилийн цэргийн нөөцөөрөө замын ажил хийлгэнэ гэсэн үг үү. Цэргийн боловсон хүчний нөөц тэр хэмжээгээр замын ажилчин болно гэсэн үг үү.

Төмөр зам дээр ажиллахгүй цэргийг Эрүүгийн ялаар шийтгэх үү?

-Өөр нэг зүйл. Залуучуудыг цэргийн албанд татахдаа Эрүүгийн хууль сануулсан зарлан дуудах өгдөг. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуульд ч тэр, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ч тэр санкц нь хэвээрээ яваа. Тодруулбал, шинэ Эрүүгийн хуулийн 28.6.1-т заасан “Цэргийн алба хаагч өөрийн биед гэмтэл учруулах, худал өвчлөх, хуурамч баримт бичиг үйлдэж ашиглах зэргээр хууран мэхэлж цэргийн албанаас зайлсхийсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг сануулж цэрэгт татдаг.

Эрүүгийн хууль тулган цэргийн албанд авчирсан залуучуудад цэргийн боловсрол олгох биш төмөр зам, барилгын хар ажил хийлгэх нь хэр зүйтэй бол. Нөгөө талаар татагдаж очсон залуучууд төмөр зам дээр ажиллахгүй гэвэл яана. Тангараг өргөсөн цэрэг ангийн захирагч, салааны ахлагчийн тушаалыг заавал биелүүлэх ёстой. Хэрэв цэргийн дүрэм зөрчиж удирдлагын үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ялтай.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 28.1.1-т “Цэргийн дүрмийн дагуу дарга, захирагчийн өгсөн тушаалыг захирагдагч биелүүлээгүйн улмаас цэргийн албаны ашиг сонирхолд хор уршиг учруулсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

28.1.2-т “Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдвэл 1-5 жилийн ялтай” гэж бичжээ.
Төмөр зам дээр ажилла гэж үүрэг өгсөн захирагчийнхөө даалгаврыг эсэргүүцэж хүч хэрэглэхээр заналхийлэх, хүч хэрэглэж зодвол Эрүүгийн хуулийн 28.2-т зааснаар 1-5 жилийн хорих ялтай. 

Ялтанг албадан хөдөлмөрлүүлэхийг хориглосон. Цэрэгт хориглох уу? 

-Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенциуд “албадан хөдөлмөрлүүлэх”-ийн эсрэг. Манай улс ч ялтнуудыг албадан хөдөлмөрлүүлэх, ялангуяа Хуулийн сайдынхаа зуслангийн байшинг бариулахыг хориглосон. Монголын Хүний эрхийн үндэсний комиссынхон хорих ангиудад хоёр жилийн өмнө шалгалт хийсэн. Тэгэхэд зарим анги ялтанд оноосон сахилгын шийтгэлээ албадан хөдөлмөрөөр биелүүлсэн юм билээ. Иймээс ХЭҮК-ийнхон шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудад дахин ийм зүйл гаргуулахгүй байх тухай сануулга өгөөд орхисон. Яг үүн шиг залуучуудыг Эрүүгийн хууль сануулж цэрэгт татаад, цэргийн гэмт хэргээр айлгаж төмөр зам дээр ажиллуулбал Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенц зөрчигдөхөд хүрнэ шүү. 27 жил ардчиллын голыг туучиж, гаднаа ардчилсан улс гэж харуулдаг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь, гадаад улсад Монголыг төлөөлдөг Төрийн тэргүүн нь, армийн хананд зургаа өлгүүлсэн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нь барилгын цэргийн командлагч, хөдөлмөрийн лагерийн захирагч болох вий, та минь.

Төр нь бизнесийнхний ажлыг булаасаар байх уу? 

-Хойд Солонгост эрчүүдийг 10, эмэгтэйчүүдийг таван жилээр цэргийн алба хаалгадаг. Алба хааж байгаа цэргүүд бэлтгэл сургууль, сүрт жагсаалаа хийнэ, тэр доторхой. Гэхдээ цэргүүд нь улсын бүтээн байгуулалтадаа гар бие оролцдог. Төр нь аж ахуйн нэгждээ зах зээл өгөхгүй, бүх ажлыг төр нь булааж авч хийдэг учраас тэнд хувийн бизнес хөгждөггүй. Ардчилсан намаас нэр дэвшсэн ардчилсан Ерөнхийлөгч, МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын амнаас унасан үгээр бол яг үүн шиг төмөр зам тавих ажилд аж ахуйн нэгжийг биш, цэргийн хүчийг ашиглаж төр бизнесийг нь булаах нь ээ. Баялаг бүтээгчдээ дэмжинэ, тэднийг зах зээлийг хамгаална гэж Ардчилсан намынхан хамгийн их ярьдаг. Ерөнхийлөгч бол намаасаа татгалзсан, бүх ард түмний төлөөлөгч. Гэлээ гэхдээ өмнөө тунхагласан үзэл баримтлал, хувьд зүтгэсэн бизнесийн зам мөр нь арилаагүй байлтай. Чөлөөт өрсөлдөөн, мэргэжлийн онцлог, төрийн үл үзэгдэх гарыг мартлаа гэхэд цэргүүдээр нүүрс шуудайлуулж, түүнээсээ мөнгө цохиж Багануурыг алдагдалд оруулсан жишээ саяхны л “Нүүрс” хөтөлбөр. Цэрэг дэгтэй, татаад авчирсан хойно нь захирч тушаагаад ажиллуулж болно. Гэхдээ ажлын байр нэмж, татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдийнхээ урдуур төр нь орж бизнес хийдэг явдал хаанахын коммунизм бэ. Саяхан хүртэл Х.Баттулга Ерөнхийлөгч армийн усны үйлдвэрийн нээлтэд очоод л амжсан. 

Эсрэгээрээ ажилгүй залуучуудаа МСҮТ-д бэлтгэж, хоёр саяын цалинтай ажиллуулъя 

-Ийм учраас ганцхан жилд олгодог цэргийн “боловсрол”-ыг цэрэгтээ л олгоё. Манай улс хэдийгээр хоёр хүчирхэг гүрний цайз, хэрмийн дунд тайван байгаа хэдий ч хэн мэдлээ, хоромхон хугацаагаар ч хамаагүй цэргээ л бэлдэе. Барилгын цэрэг гэж байгаа л даа. Гэхдээ цэргийн зориулалтын зам, барилгаас бусад ажилд тэднийг ажиллуулах нь хуулиар хориотой. Ерөөсөө төмөр зам тавих ажлыг аж ахуйн нэгжүүдэд, хөдөлмөрийн насны бусад залуучуудад үлдээе. Эдийн засаг хямарч олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан. Ажил хайсан залуучууд гадуур өчнөөн байгаа. Ийм залуучуудыг аймаг бүрт байгаа Мэргэжил сургалтын төвүүдээр бэлдэж, тэднийг цалинжуулж төмөр замаа тавья. Төмөр зам барихад цаг хугацаагаа хэмнэх хэрэгтэй. Хүнээр бариулахад хугацаа алдана гэж үзвэл техникийн хүчээр ч барьж болно. Ингэвэл ажилгүй залуучууд ажилтай болно. Цэрэгт биш тэдэнд хоёр саяыг нь өгье. Бас батлан хамгаалах бодлогоо ч гуйвуулахгүй.

Г.Улсболд

 

Цэргээр төмөр зам бариулах санаа нь л супер
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани