Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ардчилал 30: Эзэн нь солигдсон эрх ямба

Гуч дахь жилтэйгээ золгосон “Ардчилсан хувьсгал”-ын жагсаалуудын лоозон дунд "Тусгай хангамжийг халъя" гэдэг үг харагдаж байсныг санах ганц хоёр хүн одоо ч “амьд сэрүүн” гэж найднам. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиар энэ улсын дотор гагцхүү “эгэл жирийн ард”-ыг л цэнгэлийн манлайд хүргэнэ гэж тунхагласан ч аль эртнээсээ л “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг” болчихсон байлаа...

Ямбатныг устгаад ямбатан болсон түүх

Тоталитар төрийн буянаар тусгай хангамж хүртэж, ард түмнээсээ илүү эрх ямба эдэлсэн анхны дарга нар

Сталины илгээсэн 30 мянган сумыг зохих байнд нь зоохоосоо өмнө Х.Чойбалсан төрийн тусгай хамгаалалтад оржээ. Тухайлж хэлбэл, 1937 оны долдугаар сард Дотоод явдлын яамны Нэгдүгээр хэлтэст Хоёрдугаар тасаг гэдгийг нээсэн байдаг. Үүнийг Төрийн тусгай хамгаалалтын албаны суурь тавигдсан гэж тооцох нь ч бий. Хоёрдугаар тасгийг нийтээр “Маршалын лаборатори” гэх болжээ. Үүнээс урьд “Хувьсгалт Монгол”-ын дарга даамлууд “Хүний мөр” киноны Чимэд багш шиг халуун зунаар хонь хагалж идэн хөлчүүрхэж байсан нь бол гарцаагүй. Харин “Маршалын лаборатори” хүнсний аюулгүй байдлаас гадна тусгай хангамж хариуцах болжээ. 1941 оны долдугаар сарын 24-нд ДЯЯ-ны жинхэнэ орлогч сайд, хоёрдугаар комиссар Б.Жамбалдорж сүү олгож байх хүмүүсийн жагсаалт баталжээ. Үүнд: Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд, СССР-ийн Бүрэн эрхт төлөөлөгч, тус газрын ерөнхий зөвлөхүүд болон Зөвлөлтийн 17 дугаар армийн командлагч багтсан. Харин 1950-аад оноос МАН (МАХН)-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд ба Нарийн бичгийн дарга нар тусгай хэрэгцээний хүнс, материалын хангамж хүртэх болсон байдаг. Улс орон чөмөг суух хэрээр Хоёрдугаар тасаг үхэр малтай, хүнсний ногоо тарьдаг болж өргөжсөн. Дайны дараах тарчиг он жилүүдэд үнэтэй үнэгүй мах сүү, гурил будаа, төмс хүнсний ногоо хэрэглэх нь иргэдээсээ илүү “эрх ямба” эдэлсэн явдал гэдгийг өнөөгийн хүмүүст ойлгуулах амаргүй. "Сайд нарын II эмнэлэг"-ийн үндэс 1931 онд тавигдаж, 1946 онд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийдэг амбулатори, 25 ортой бие даасан эмнэлэг болгож Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн анхны байранд тусад нь гаргасан. Тэгэхэд жирийн ардад “Орос” доктор, “Хэнхэг” Бумаа хоёр чадан ядан л үйлчилж байлаа.

Эрх ямбанд ээнэгшиж эрэмшсэн түүх

Х.Чойбалсангаас хойш тусгай хангамж эдлэгсдийн давхарга өргөжих чинээгээр эрэмбэтэй болсон байдаг. Ингэхдээ мэдээж сүү тарагхан тараахаа хэдийн болж улс орныг хамарсан худалдаа үйлчилгээний бүхэл бүтэн сүлжээ бий болгожээ. Гэхдээ Сталинаас хойш илүү эрх ямбанаас ичиж зовохоо больсон Зөвлөлтийн номенклатур ангийнхан (засаглагчид)-аас шууд үлгэр авсан байдаг. 1950-аад оны эцсээр МАН (МАХН)-ын Төв хороо нууц тогтоол батлан тусгай хангамж, тусгай үйлчилгээний газруудыг бий болгожээ. Үүний тоонд “Сайд нарын II эмнэлэг” ч багтах бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Чехословакын мөнгөөр тухайн цагтаа орчин үеийн багаж, төхөөрөмжтэй поликлиник болгон өргөтгөж 1960 онд одоогийнх нь байрны нээлтийг хийжээ. Тэр цагт жирийн монгол иргэд бүрэн тоноглосон эмнэлэгт үзүүлэх бүү хэл Соёлын довтолгоондоо ч бүрэн хамрагдаагүй бөөс хуурстайгаа ноцолдож суусан. 1964 онд хуралдсан МАН (МАХН)-ын Төв Хорооны VI бүгд хурлаас “Намын эсрэг бүлэг” хэмээн яллагдаж цөлөгдсөн Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар улс орныг удирдахад учир дутагдал байгаагаас гадна дарга, ард хоёрын амьдрал өдөр шөнө шиг зөрүүтэй болсныг хэлсэн байдаг. Харин Б.Нямбуу дуртгалдаа намын удирдах шатны цөөн тооны хүнд сар бүр цалингаас нь гадуур “нэмэлт шагнал” өгөх замаар Ю.Цэдэнбал байр сууриа бэхжүүлдэг гэж бичжээ. Жирийн иргэдээсээ 2-3 дахин өндөр цалин, тусгай хангамж, дээр нь нэмээд бэлэн мөнгө авч байна гэсэн үг шүү дээ. Одоогийн ойлголтоор бол ЖДҮ зээл юм даа.

Жилээс жилд нэмэгдсээр байсан тусгай хангамж эдэлдэг эрх ямбатнуудыг баярын жагсаалаар Бунхант индэр дээрээс малийтал инээн гараа даллахыг олж хардаг байлаа.

Үйлдвэрийн ажилчин ээлжээ тараад хэдэн хүүхдэдээ талх олох гэж дэлгүүр хэсэж, тарчигхан цалинд нь таарсан хоёрдугаар мах гээчийг нь авах гэж хэдэн цагаар дугаарт гэгчид зогсдог байсан даа. Тэгэхэд дарга даамлууд Монголын ард түмний нэрийг барьж, “Социализм байгуулна” гэж зээлсэн мөнгөнөөр авсан улаан номертой Волга машиныг авгай хүүхэд нь унаж, жирийн монгол хүн орж болдоггүй “Сайд нарын 10”, “Мэргэжилтний 20”, орос дэлгүүрээр хэсэж дутагдаж гачигдахын зовлонг мэдэхгүй явсан билээ. Зөвхөн дарга нарт үйлчилдэг “хүний хүслийг цөм хангасан” дэлгүүр бүр аймаг болгонд байсан юм. Р.Чойномын зарим шүлэг чухам энэ ялгаа зөрүүг л өгүүлдэг. Санахгүй ч байж мэднэ гээд нэгийг нь танд барья:

... Хурал баяр хоёрт айргийн тавтай,
Худалдаа үзвэр хоёрт арын хаалгатай,
Хураасан буян, ходоод хоёрын хүндэд
Хөнгөн тэрэгний нум хотосхийдэг тэр газарт
Хуурай газрын диваажин гэж байна уу?!
Хаана байна тэр, диваажин?
Хагархай цоорхойгоо нөхөж өмсөөд
Хатсан талхаа хувааж идээд
Харанхуй үүрээр ажилдаа шогшиж
Халагдаж өөр газрын хаалга тогшоод
Баярын үеэр мөнгө ховордоод
Балга архи аманд ч үгүй, хамарт ч үгүй
Байцааны шөл, дэмий яриа хоёроор хооллож
Үхсэн ч байсан Алтан-Өлгий гэдэг
Үхээрийн газар ирэхгүй
Төрсөн ч гэсэн “дийд дийд” гэдэг
Төмөр тэрэг хэрэглэхийн золгүй
Өлсөвч сэтгэл цагаан явах
Өвдөвч ухаан саруул байх
Үй түмэн хүний шоргоолжны дов шиг
Өрх гэрүүдэд диваажин байна уу?

Ю.Цэдэнбалыг огцоруулж, "Өөрчлөн байгуулалт" гэж ярих болсноос хойш сайд дарга нарын тусгай хангамжийн тухай зоригтой дугарсан анхны уран бүтээлчийн нэг нь Ц.Байды. Түүний эл бүтээл 1985 онд Тоншуул сэтгүүлд хэвлэгджээ.

ardchilal-2

Одоо л хэлмэгдсэн болж харагдах гээд явдгаас биш Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид, тэдний бүлэглэлд багтах хүмүүс “Социализм байгуулах”-аар зээлсэн мөнгөөр наргисаан наргисан. Хүүхдүүд нь жирийн ардын хүүхдүүдтэй хамт дунд сургуульд суудаггүй мөртөө гадаад, дотоодын аль өнгөтэй өөдтэй дээд сургуулийг нь булааж аваад явчихдаг байлаа. Ю.Цэдэнбал л гэхэд тэтгэвэрт гарахаараа (дарга гэж тэтгэврийн хууль үйлчилдэггүй онцгой нэгэн бодгаль) амьдрах гэж Москвагийн элит дүүрэг Рублёвкад ядарсан улсынхаа төсвөөс хоёр сая рубль (тэр үеийн дарга нар унадаг Волга улсын үнэ нь 11 200 рубль байжээ) гаргаад хаус барьчихсан байсан юм билээ. Одоогийн бидний “ханш”-аар бол бүх (325) сумандаа нэг нэг түргэний тэрэг элбэг аваад өгчих мөнгө.

Эдлэх ёсгүй эрх ямба хэтэрсэн түүх

Энэ бүх илэрхий ялгаа зөрүүг харсан иргэдийн дотоод бухимдал “Ардчилсан хувьсгал”-аар зад тавьсан биз. “Ардчилсан хувьсгал”-ын жагсаалд жирийн ард түмнийг төлбөргүй цуглуулсан “Хонх” хамтлагийн бүтээл дарга, жирийн иргэн хоёрын амьдралын зөрүүг дурайтал өгүүлдэг. “Албан тасалгааны цонхоор хот сайхан харагдана хотын гудамжнаас цааш холын бараа үзэгдэхгүй...”, “Хариад очиход минь хараад суугаа ханьтай хүн билээ өврөөс минь чихэр горьдох үртэй хүн билээ, би...”, “Намхан ширээн дээр зассан тавганд намайг тэжээсэн боорцог байлаа...” ...

Гурилын үйлдвэрүүд тариалан эрхлэгчдийн нэрийн дор татвар төлөгчдийн мөнгөөр бүх зардлыг нь төлдөг ТЭДС-ийн элеваторуудад хадгалсан буудайгаар гурил тээрэмдэж үлэмж хэмжээний ашиг хийсээр өнөөг хүрлээ.

Ард түмэн ардчиллаар ийм алагчлал арилна гэж горьдсон боловч гучин жилийн өндөрлөг дээрээс эргээд харвал онцын өөрчлөлт ороогүй мэт. Ард түмний малыг хайрласан, ард түмэнд хямд мах идүүлэх гэсэн, ард түмнийг хоолтой хонуулах гэсэн сайхан зорилготой төрийн тусгай сангуудаас ерөнхийлөгчөөс өгсүүлээд, УИХ-ын гишүүд нь хүртэл тэрбум тэрбумаар нь авчихсан л сууна. Зах зээлийн буянаар “тусгай хангамж” утгагүй болсон ч илүү “эрх ямба” эдэлдэг нь хэвээрээ. Харин бүр “бизнесмэнүүд” гэж бүхэл бүтэн давхарга нэмэгдчихлээ. Тэдэн дундаа “тариалан эрхлэгчид” гэж төсвийн мөнгөөр бизнес эрхэлдэг, цадаж ханадаггүй бүлэгтэй болоод авсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ТЭДС-аас 140 тэрбумын зөрчил илрүүлжээ. Төрийн тусгай сангуудад хулгай нүүрлэх нь тодорхой. Гэхдээ хүн анзаарахааргүй супер “хулгай” ч бий. Татварын төлөгчдийн мөнгөөр зардлаа төлүүлж, ашгаа нэмэгдүүлдэг энэ схемээр хэн хамгийн их ашиг хийснийг тооцож гаргах ч амархан. Монголд жилдээ 532 мянган тонн тариа цэвэрлэж, хадгалах элеватор байдгаас гурилын үйлдвэрүүдэд 231 мянга, ТЭДС-д 182 мянгын багтаамжтай элеватор бий. Гурилын үйлдвэрүүд бүгд буудай тарьдаг, гэхдээ ТЭДС-д буудайгаа тушааж тонн тутамд нь 40-50 мянга төгрөгийн урамшуулал авна. Нэмээд ТЭДС-ийн элеваторт буудайгаа хадгалуулна. Эндээс нөгөө “хулгай” эхэлнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр бүтэн жил хадгалсан буудайг буцааж худалдаж аваад гурил тээрэмдэнэ. Гурилын үйлдвэрүүдийн буудайгаа хадгалах зардлыг нь та бид татвараараа төлчихөөд бас гурилыг нь худалдаж авна. Зүйрлэвэл, бидний гэрээсээ авчирсан мах, гурилаар хуушуур хийгээд эргүүлээд зах зээлийн үнээр зараад байна гэсэн үг. Гурилын үйлдвэрүүд энэ төрийн хаанаас нь гарсан болоод бусад бизнес эрхлэгчдээс илүү эрх ямба эдэлж байгааг ойлгох бэрх. Харин нийгмийн тодорхой хэсэг бусдаасаа илүү эдэлдэг “эрх ямба” тэр чигтээ үлдэж, эзэн нь солигдсоныг ойлгоход нэг их ухаан хэрэггүй. Бүх амьтан тэгш эрхтэй гэхдээ гахай илүү тэгш эрхтэй. Улс төрчөөс гадна бид татварынхаа мөнгөөр “гурилын үйлдвэр” гэдэг гахай тэжээсээр...

Жич: Социализмын үед дарга нар амьдардаг “Ямбатны ягаан” гэж байр байсныг санахын ялдар оросоор “привилегия”, англиар “privileged” гэх утгыг “эрх ямба” хэмээн хэрэглэлээ. Энэ үгийн ойролцоо утга нь “давуу тал”, “хөнгөлөлт”, “онцгой эрх” гэдгийг энд нурших нь илүүц биз ээ.

Д.Батбаяр

Ардчилал 30: Эзэн нь солигдсон эрх ямба
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол”-ын “барьцгүй өсөлт” нь монголчуудад өгөөжтэй юу?

Эндрю Бауэр нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зөвлөх, Н. ...

Өчигдөр, 14:52
"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл 17:00 цагаас эхэлнэ

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот ...

Өчигдөр, 14:03
Д.Алтанхуяг, М.Цогбаяр: Да Шен Куй болон бусад пүүс ардад мөнгө хүүтэй зээлж Монголчуудыг хүүлж байсан

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймаг дахь МУИС-ийн Завхан сургуулийн багш ...

Өчигдөр, 13:59
Дэвид Спрул: Хөрөнгө оруулагчид тодорхой, тогтвортой байдлыг юу юунаас илүү хүсч байна

Монгол, Канад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн ...

Өчигдөр, 13:55
Иран гадаадын нефть тээвэрлэгчийг саатуулжээ

 ТЕХРАН./CNN/.Иран улс гадаадын нефть тээвэрлэгчийг хууль бус ...

2019 оны 07 сарын 19, 14 цаг 08 минут
Оюутолгой дахь “Рио тинто”-гийн зовинол

 "Finanсial Times” цахим хуудаст "Рио тинто групп Оюутолгой төслийг ...

2019 оны 07 сарын 19, 11 цаг 43 минут
Индонезид Засгийн газраа утааны улмаас шүүхэд өгчээ

 Индонезийн нийслэл Жакарта хот олон жилийн турш дэлхийн хамгийн ...

2019 оны 07 сарын 18, 17 цаг 00 минут
Сархад савнаасаа бусдыг дийллээ

   Монгол Улс жилд дунджаар архи, согтууруулах ундааны 87.3 сая ...

2019 оны 07 сарын 18, 13 цаг 48 минут
Уран “Гарааны зурхай”-д ирлээ

 Дипломатууд хар тамхины сүлжээнд торлогдсон тухай чих дэлсэх дундуур ...

2019 оны 07 сарын 18, 13 цаг 34 минут
Хувьцааны ханшны уналт нь Монголын талтай ямар ч хамаагүй, цэвэр "Рио Тинто"-гийн буруу

 Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд Д.Загджавтай ярилцлаа. Тэрбээр ...

2019 оны 07 сарын 18, 12 цаг 24 минут
Ч.Сайханбилэг үнэн хэлсэн бол бид одоо л эрхээ эдэлье

  -Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн Дубайн хэлцлийн ...

2019 оны 07 сарын 17, 16 цаг 42 минут
Газрын тос үнэд орж, байгалийн хий үнэгүйдэх ШИНЭ ЭРИН эхэллээ

 Энэ оны хоёрдугаар улиралд байгалийн хийн биржийн үнэ газрын тосны ...

2019 оны 07 сарын 17, 13 цаг 56 минут
Оюутолгойн далд уурхайн зардал ОГЦОМ ӨСӨЖ болзошгүйг Рио Тинто анхаарууллаа

 Рио Тинто компани Монголын говьд хэрэгжүүлж  буй Оюутолгой ...

2019 оны 07 сарын 17, 13 цаг 45 минут
Төмрийн хүдрийн үнэ буурах төлөвтэй байна

 Нэг тонн төмрийн хүдрийн ханш хоёрдугаар  сард дунджаар 85 ...

2019 оны 07 сарын 17, 13 цаг 21 минут
Зээлийн хүү дэлхийн улс орнуудад ямар байдаг вэ?

Дэлхий дээрхи 180 гаруй улсаас ердөө 12 улсад банкны зээлийн хүү нь 20 ...

2019 оны 07 сарын 17, 12 цаг 27 минут
Pио Тинто Монол улсыг нэг мөсөн "сүйрүүлэх" гэж байна!

Дэлхийн ядуу буурай орнуудыг юу ч үгүй цөлмөдгөөрөө алдаршсан Рио Тинто ...

2019 оны 07 сарын 17, 12 цаг 16 минут
Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ

Европоос олдсон хамгийн томд тооцогдож, 222,09 каратын алмаз ОХУ-ын ...

2019 оны 07 сарын 17, 11 цаг 38 минут
Гүний уурхайн олборлолт хойшилсноор Туркойз Хиллийн хувьцаа 44 хувиар уналаа

 "Рио Тинто" групп Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн гүний ...

2019 оны 07 сарын 17, 11 цаг 23 минут
Рио Тинто "Оюу толгой"-н зардал нэмэгдэж уурхайн олборлолт эхлэх хугацаа 2023 он болж хойшилсон тухай мэдэгдлээ

Монголын говьд хэрэгжүүлж буй "Оюу толгой"-н гүний уурхайн төслийнх нь ...

2019 оны 07 сарын 16, 16 цаг 12 минут
Наадмын дараах ноцтой мэдээ...

Рио ОТ далд уурхайн хөрөнгө оруулалт тооцсоноос 1.9 тэрбум.$-оор хэтэрч, ...

2019 оны 07 сарын 16, 12 цаг 25 минут
Токиод Монголын үлэг гүрвэлийн олдворуудыг дэлгэжээ

 Токио 2020 олимпыг угтсан арга хэмжээнүүдийн нэг Олон ...

2019 оны 07 сарын 16, 11 цаг 39 минут
Заамарт гурван уурхайн үйл ажиллагааг зогсоожээ

 МХЕГ-аас Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ...

2019 оны 07 сарын 16, 11 цаг 11 минут
БНХАУ-ын нүүрс олборлолт хагас улиралд 1.8 тэрбум тоннд хүрчээ

БНХАУ-ын нүүрсний олборлолт өсчээ. Тодруулбал, БНХАУ энэ оны эхний ...

2019 оны 07 сарын 16, 11 цаг 07 минут
"Бүгийн цав"-аас эртний амьтдын чулуужсан яс одоо ч олддог

 Баянхонгор /МОНЦАМЭ/.Бүгийн цавын хоолойд зочлох үед өөр гараг ...

2019 оны 07 сарын 16, 10 цаг 01 минут
Въязма хотын газрын гүн тайгаас олдсон танк...

Энэ танк саяхан Вьязма гэх газрын гүн тайгаас олджээ.Танкийн механик ...

2019 оны 07 сарын 15, 15 цаг 21 минут
Газрын тосны ханш өссөөр байна

“Брэнт” маркийн газрын тосны ханш өнөөдрийн байдлаар 66.8 ...

2019 оны 07 сарын 12, 17 цаг 35 минут
Хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа эсэхийг хянаж чадахгүй байна

 Өнгөрсөн жил хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа дуулиан гараад нам ...

2019 оны 07 сарын 10, 18 цаг 08 минут
“Брэнт” 63.6 ам.долларын ханштай байна

 "Брэнт” маркийн газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр баррелль ...

2019 оны 07 сарын 10, 15 цаг 27 минут
Шатахууны үнэ өнөөдөр буух ч, маргааш өснө

 Монгол Улс шатахууны хувьд хойд хөршөөс хараат. Тэр ч утгаараа ...

2019 оны 07 сарын 10, 14 цаг 22 минут
Бензиний үнэ буусан ч буцаад өснө

Он гарсаар 3,4,5 дугаар сард дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ болон ...

2019 оны 07 сарын 09, 16 цаг 26 минут
Идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглолоо

Засгийн газрын хуралдаанаар идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад ...

2019 оны 07 сарын 09, 13 цаг 53 минут
2019 оны 07 сарын 09, 12 цаг 45 минут
Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил эхэллээ

Улаанбаатар хотоос 250 км-т Говьсүмбэр аймгийн нутагт нүүрс баяжуулах ...

2019 оны 07 сарын 09, 12 цаг 34 минут
Африк шиг бүү хөгж-Түүхэн сургамж

 Бичих сэдэв мундсандаа, эсвэл мухардсандаа ийм өгүүлэл бичих ...

2019 оны 07 сарын 08, 17 цаг 24 минут
Италид хоёр удаа галт уул дэлбэрчээ

 Италийн Стромболи арал дээр байрлах идэвхтэй галт уул өчигдөр хоёр ...

2019 оны 07 сарын 08, 15 цаг 40 минут
Эрдэнэт үйлдвэрээс ЗАЛРУУЛГА гаргав

Залруулга: "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид  Ажилчдын хоолыг ...

2019 оны 07 сарын 08, 12 цаг 07 минут
REGNUM: Оросоос Ази руу гарах цонх Тува, Монголын алинаар нь дайрах вэ?

Азийн зах зээл рүү гарах Оросын хамгийн боломжит хувилбар нь аль чиглэл ...

2019 оны 07 сарын 08, 11 цаг 38 минут
Нэг тэрбум га газарт мод тарина

  БЕРН. /BBC/. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг ...

2019 оны 07 сарын 06, 12 цаг 04 минут
Хамарын хийд орчмын газрын асуудлыг Захиргааны хэргийн шүүх шийдэхээр боллоо

Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аа дуулж, ...

2019 оны 07 сарын 06, 12 цаг 03 минут
Таван сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

"Сум орон нутагтаа цалин хангамж сайтай, тогтвортой ажлын байртай байна ...

2019 оны 07 сарын 05, 13 цаг 12 минут
Нүүрсний экспорт хүндэрч магадгүй байна

Хоёрдугаар улиралд нүүрсний экспортын 160 сая ам.долларын боломжоо алджээ ...

2019 оны 07 сарын 04, 17 цаг 57 минут
Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ

Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар ...

2019 оны 07 сарын 04, 10 цаг 44 минут
Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу тавдугаар сарын нэгнээс нийслэл ...

2019 оны 07 сарын 04, 10 цаг 35 минут
ЧАНАРГҮЙ ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж буй сайжруулсан ...

2019 оны 07 сарын 03, 14 цаг 41 минут
377 тн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ

  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын ...

2019 оны 07 сарын 03, 14 цаг 17 минут
“Цагаандэл уул-Өлзий” боомтыг хоёр улсын жишиг боомт болгоно

Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтыг хоёр ...

2019 оны 07 сарын 03, 10 цаг 59 минут
Нүүрсний экспортын орлого 168 сая ам.доллароор өсөв

    Монгол улсын экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг ...

2019 оны 07 сарын 03, 09 цаг 13 минут
Алтны ханш бууж байна

Сүүлийн саруудад алтны  ханш тогтворгүй байгаа. АНУ болон ...

2019 оны 07 сарын 02, 11 цаг 34 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд ...

2019 оны 07 сарын 02, 08 цаг 39 минут
Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит ...

2019 оны 07 сарын 01, 16 цаг 49 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани