Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Tөмөр замд илгээх 1,800 цэргийн амь насанд Батлан хамгаалах яам баталгаа өгч чадах уу?

Барина, бүтээнэ хэмээн олон жил хэлэлцэн, их хэмжээний хөрөнгө завшсан дуулиан дагуулж, хэсэг чимээ алдарсан төмөр замын сэдэв өнгөрөгч долоо хоногт дахин өндийв. Монголчуудын эмзэг ханддаг энэ сэдвийг Засгийн газар өндийлгөж, Тавантолгой ордыг Дорноговийн Зүүнбаян руу холбох 414.6 км замыг барих шийдвэрийг гаргалаа.

Бэлтгэлээ хангачихвал тавдугаар сарын 1 гэхэд эхлүүлнэ гэж мэдэгдсэн төмөр замын ажилд 1,800 цэргийн албан хаагчийг дайчилах гэнэ. Энэ шийдвэр нийгмийн анхаарлыг нэлээд татаж байна. Энх цагийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, ЗХЖШ оролцоно гэсэн нь цэргийн албанд хүүгээ үдэх ээж, аавуудын сэтгэлийг түгшээж эхэлжээ.

Энэ салбар өнөөгийн нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэдэггүй. Салбарын нэр хүндийг НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цөөн хэдэн цэрэг л өргөдөг. Гэхдээ Монгол цэргүүдийн цалин хөлс хамгийн бага. 

Энхийг сахиулах ажиллагаанд оролцогч АНУ-ын багийн удирдах албан тушаалтан дээд тал нь 10 мянган ам.долларын цалин авдаг. Харин Монгол цэргүүдийн цалин нэг мянган долларт ч хүрдэггүй.

Дэлхийн хамгийн халуун цэгт, галт зэвсгийн дор амь насаараа дэнчин тавьж, үүрэг гүйцэтгэдэг Энхийг сахиулагчдынхаа хөлсийг олон улсад ийм хямдхан үнэлдэг Батлан хамгаалах яам, ЗХЖШ Зэвсэг хүчинд алба хаахаар ирсэн хугацаат цэргийн албан хаагчдаа ч бараг тоодоггүй. 

Цэргүүд дэглэлтэд өртөн амиа алдаж байхад, уучлал гуйж, буруутай этгээдэд хариуцлага тооцох сэтгэл Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос гараагүйг сарын өмнөхөн Монголчууд нийтээрээ харсан. 

Иргэд БХЯ, ЗХЖШ-т иргэд итгэл өгч чадахгүй гэдгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлж эхэлжээ. Хариуцлага муутай цэргийн албанд илгээсэн, мэргэжлийн биш 1,800 цэргийн амь нас, эрүүл мэндийг энэ салбар бүрэн хариуцаж чадах уу. Ийм хөндүүр, шинэ сэдэв төмөр замын ажлыг даган удаан хугацаагаар өрнөх шинжтэй боллоо. 

БАНКНЫ ДАМПУУРЛЫГ ДАГАСАН АН-ЫН ДАРГЫН “ДАМПУУРАЛ”

Дампуурлаа зарласан Капитал банкны дуулиан УИХ-ын хэд хэдэн гишүүдийг ороож эхэллээ. Дуулианы гол дүрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ банкны 99.98 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн Б.Ундармаа тодорч байна.

Дампуурсан Капитал банкны салбарын 1.1 хувийг бүрдүүлж байна. Алдагдал нь 380 тэрбум төгрөгт хүрч, активын 80 гаруй хувийг найдваргүй зээл эзэлж байсан. Мөн энд Тэтгэврийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг нийт 340 орчим тэрбум төгрөг. Мөн ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг байсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа.

Дампуурсан банканд Тэтгэвэрийн даатгалын сан, ЭМД-ийн сан зэрэг даатгал төлөгчдийн хөрөнгө эргэлдэж байсан нь АН-ын дарга С.Эрдэнэд ч улстөрчийн хувьд “дампуурал” зарлаж магадгүй нөхцлийг бий болгов.

С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, НДЕГ-ын даргаар ажиллаж байхад хэвлэлүүд Нийгмийн даатгал төлөгчдийн мөнгө банкуудаар дамжин хүүтэй зээлэгдэж байна. Хөрөнгийн хүүг шийдвэр гаргагчид нь авч байна хэмээн мэдээлдэг байсан.

Банкны дампуурал, даатгал төлөгчдийн мөнгөний тухайд С.Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийж: 
-Намайг ажиллаж байхад нийгмийн даатгалын аймаг, дүүргийн хэлтсүүдэд харилцахын үлдэгдэл нэртэй ямар ч гэрээ хэлцэл байхгүй, хяналт байхгүй маш их хэмжээний мөнгө байсан. Тэрийг дотоод хяналтын шугамаар, бүх аймаг дүүргээс татан төвлөрүүлж, тодорхой хүү тохироод арилжааны банкуудтай гэрээ байгуулсан. Гэхдээ тэрийг ганцаараа шийдээгүй гэсэн тайлбарыг өглөө.

Дуулианд ороогдсон АН-ын даргын хувьд өнгөрөгч долоо хоног ээлээ өгсөнгүй. УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд Ардчилсан нам парламентад албан ёсоор намын бүлэггүй болсныг зарласан байгаа.

2016 оны сонгуулийн дараа найман гишүүн хөтлөөд УИХ руу орж ирсэн С.Эрдэнэ долуулаа болоод удаж байна. УИХ дахь бүлгээ тарааж, банкны дампуурал дагасан дуулиан, даатгал төлөгчдийн мөнгийг хүүлсэн асуудалд баримт дэлгүүлэн ороогдож байгаа нь сайны дохио биш.
Энэ дүйвээнийг АН-ын шийдвэр гаргах түвшнээс жийгдсэн улстөрчид хүчтэй ашиглаж, нам дотроо тогтоосон С.Эрдэнийн дэглэмийг нураахаар хөдөлж магадгүй харагдаж байна. 

Хэрвээ үйл явдал таамаглаж байгаа шиг өрнөвөл С.Эрдэнэ гэдэг хүний 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын хөтлөн орох, цаашлаад ялсан намын дарга болж Ерөнхий сайдын суудалд сууна гэсэн мөрөөдөл энэ онд төгсөх болов уу.

ЭРХ БАРИГЧДЫН ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАСАН “ШАХАА”

“Эрдэнэт” үйлдвэрт хийгдсэн томилгоо өнгөрч долоо хоногт хөндөгдөх гол сэдвийн нэг байв. Гэхдээ томилгооны асуудалд хэвлэлүүд төдийлөн анхаарал хандуулсангүй. Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчид авах өгөх, үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн өрийг Засгийн газар тэглэсэн зэрэг томоохон асуудлуудтай харьцуулахад томилгоотой холбоотой мэдээлэл нийтэд төдийлөн хүрсэнгүй. 
Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталж, Ерөнхий захирлыг дөрвөн орлогчтой байх боломжийг бүрдүүлсэн байгаа.

Чимээгүй томилогдсон дэд захирлуудын нэг нь Санхүү эдийн засаг хариуцсан Д.Үүрийнтуяа. Тэр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мөн үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор УИХ-ын нэгэн гишүүний туслах, зөвлөх П.Энхбат томилогдсон байна.

Төрийн алба руу, тэр тусмаа Эрдэнэт үйлдвэр лүү улстөрчдийн шахаа илт орсон нь шударга имижтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрд харшилж эхэллээ. Үүнийг даган МАН-ынхны төрийн албыг төрлийн алба болгож, ах дүү амраг садан, найз нөхдөө томилсон мэдээллүүд ч дэлгэгдэх хандлагтай болж байна.

Ийм төрлийн мэдээг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Австри улсад Элчин сайдаар томилох тохироо хийгдсэн гэсэн сураг баяжуулж эхэллээ. 

Мөн У.Хүрэлсүхийн танхимын сайд Н.Энхболд эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, шууд удирдлага ЗХЖШ-т нөлөөлөл үзүүлсэн. Батлан хамгаалахын сайдаар томилогдож очоод салбартаа халаа сэлгээ хийсэн. 2017 онд төрсөн эгчийнхээ хүүхэд Бат-Очир гэгчийг Зэвсэгт хүчний жанжин штабын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн даргаар томилсон гэх мэдээ дуулдаж байна.

Зарим нь баримт бүхий, зарим нь хардлага төдий томилгоо, мэдээнд  шударга бусын хонгилыг нээн илрүүлж, түүнийг цэвэрлэнэ хэмээн “зорьж яваа” Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэрхэн хандахыг харах л үлдэж.

Д.Шатарбал

Эх сурвалж: Ikon.mn

Tөмөр замд илгээх 1,800 цэргийн амь насанд Батлан хамгаалах яам баталгаа өгч чадах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани