Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коксжих нүүрсний зах зээлийн сэргэлт үргэлжилнэ

Тонн нүүрсээ 70 бус 90 ам.доллараар борлуулах боломж ЭТТ-д байна

Монгол Улс 2019 онд түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс хамгийн багадаа 1.3 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Ийм хэмжээний мөнгийг нүүрсний орлогоос бүрдүүлснээр энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар далайцтай ажлууд хийгдэхээр байгаа. Нийслэл болон орон нутагт шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн чанартай бүтээн байгуулалтыг уул уурхайн мөнгөөр барина. Ингэснээр ирэх оны сонгуулийн өмнө иргэдээс эерэг оноо цуглуулах эрх баригчдын хүслийг нүүрсний экспорт, түүнээс хүртэх орлого гүйцэлдүүлэх учиртай. Тэгвэл 1.3 их наядыг төсөвт оруулах коксжих нүүрсний зах зээлийн 2019 оны төлөв байдлыг Бээжингээс сурвалжиллаа.

Коксжих нүүрсний үнэ энэ онд өмнөх жилүүдтэй харьцуулахад хамаагүй өндөр өсөлттэй байх нь. Төсвийн орлого зарим жил төлөвлөснөөс дутах эрсдэл гардаг байсан. Тэгвэл ийм эрсдэлийн талаар одоо ярихад эрт байна. Манай улс зөвхөн нүүрснээс 1.3 их наядаас давсан хэмжээний орлого олох боломж бүрджээ. Үүнийг ашиглаж чадвал “Эрдэнэс Тавантолгой” гэхэд 2018 оны ашгаа хоёр дахин нэмэгдүүлж, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллахаар байна. Тухайлбал, тус компанийн хувьд нэг тонн нүүрсээ 20 орчим ам.доллараар өсгөж, хамгийн багадаа 90 хүртэлх ам.доллараар борлуулахад ногдол ашгийн хэмжээ нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Сүүлийн гурван жил дараалан нүүрсний экспортын түүхэн дээд үзүүлэлтээ бид шинэчилсэн бол энэ онд дахин шинэчлэхээр байна. Тэрчлэн өмнөд хөршийн импортын нүүрсний зах зээлд өөрийн орон зайгаа бэхжүүлэх, улмаар Хятадтай нүүрсний худалдаан дээр стратегийн түвшинд харилцах боломж гарч ирлээ. Тодруулбал, тэдний хэлсэн үнээр нүүрсээ зарах бус харин бид өөрсдөө худалдах үнээ санал болгох хэмжээнд буюу хэлэлцээрийн ширээнд суух нааштай “уур амьсгал” зах зээлийн орчинд бүрджээ. Эдгээр мэдээллийг нэг дор агуулсан “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган Бээжин хотноо энэ сарын 10-11-нд болов. Уг чуулганд оролцсон илтгэгчдийн дийлэнх нь коксжих нүүрсний үнэ өснө, дунд хугацаанд өсөлт тогтвортой байна, Хятадын гангийн хэрэглээ огцом буурахгүй гэсэн мессеж өгсөн юм.

Ес дэх удаагийн нүүрсний салбарын томоохон тоглогчдын цугларалт 2019 оны зах зээлийн төсөөллүүдийг өөдрөг хэдий ч бодитой таамаг гэж үзэж байна. Энэхүү чуулганыг “Coal Mongolia” чуулганыг зохион байгуулагч “Гложекс Консалтинг” компани Хятадын Fenwei Energy байгууллагатай хамтран гурав дахь жилдээ зохион байгууллаа. Өнгөрсөн жилийнхээс илүү өөдрөг хүлээлттэй хурал болж байгааг чуулганы зохион байгуулагч Л.Наранбаатар хэлсэн юм.

  • Австралитай хийж буй Хятадын диплоамат маргаан Монголыг өөрөөр харахад хүргэж байна.
  • Коксжих нүүрсний үнэ он гарснаас хойш 20 орчим ам.доллараар өсжээ.
  • Өмнөд хөршийн гангийн зах зээлд Монгол руу улам ойртож байна.

 

Коксжих нүүрсний 2019 оны эрэлт, хэрэгцээ, үнийн чиг хандлагыг тодорхойлохоос гадна Хятадын төрийн бодлоготой холбоотой хамгийн бодитой мэдээллийг уг форум хуваалцаж ирсэн. 500 гаруй төлөөлөгч хоёр өдөр саатсан чуулга уулзалтад анх удаа ОХУ-ын төлөөлөгч ирж, өөрсдийн нүүрсний салбар дахь бодлогоо танилцуулав. Түүний илтгэлд Монгол, Австрали хамгийн их дурдагдсан. Учир нь, хойд хөршийн хувьд энэ хоёр улс нүүрсний зах зээлд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болж байна. Энэ он гарснаас хойш S&P Global Platts-ийн судалгаагаар коксжих нүүрсний үнэ тонн тутамд 20 гаруй ам.доллараар өсжээ.

Fenwei Energy компанийн дэд ерөнхийлөгч Сара Лю-гийн хэлснээр нүүрсний үнэ энэ оны турш тогтвортой байхаар байна. Түүний илтгэлд гарснаар, нэг тонн коксжих нүүрс 250 орчим ам.долларт хүрч, өмнөх оныхоос давах аж.

Монголыг харах өмнөд хөршийн нүүрсний бодлого өөрчлөгдөж, тэд биднийг Австралийн зиндаанд авч үзэж байна. Сайн мэдээ гэвэл Монголоос авах нүүрсний хэмжээгээ өмнөд хөрш 36 сая тонноор хязгаарлахгүй илүү өсгөх боломжтой гэдгээ “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулганы үеэр Хятадын тал онцолсон юм. Ингэж чуулганы индрээс Хятадын нүүрс ассоциацийн нөлөө бүхий эрхэм мэдэгдсэн нь ОХУ болон Австрали, Индонезийн төлөөлөгчдөд тийм ч таатай сонсогдоогүй нь лавтай. Учир нь эдгээр орнууд Монголыг өөрсдийн өрсөлдөгчөө хэмээн үздэг. Гэтэл Монголыг товойлгон хэлсэн нь өмнөд хөрш тогтвортой нийлүүлэгч хайж байгаагаа нэг талаар зарласан хэрэг боллоо. Тэрчлэн сайн чанарын коксжих нүүрсний эрэлт өндөр байх нь.

БНХАУ болон Австралийн хооронд өрнөж буй үл ойлголцол хоёр орны худалдаа, тэр тусмаа нүүрсний зах зээлд томоохон доргилт авчраад байгаа. Энэ нь нөгөө талдаа ОХУ болон Монголд нүүрсний үнээ өсгөх, Хятадтай илүү стратегийн түвшинд нүүрсээ нийлүүлэх тэрхүү боломжийг олгоод буй.

Өмнөд хөршийн хэрэгжүүлж буй “Цэнхэр тэнгэр” төлөвлөгөөний хүрээнд аж үйлдвэрийн томоохон бүсүүдээ далайн эргээс хойд бүс рүүгээ шилжүүлж эхэлсэн. Энэ нь Хятадын зах зээл Монгол руу улам ойртож буй хэрэг. Далайн эргийн коксжих нүүрсний үнэ эх газрын гүндээ буюу аж үйлдвэр шинээр хөгжиж, гангийн үйлдвэрлэл явагдаж буй өмнөд хөршийн хойд хэсэгт илүү үнэтэй болж эхэлж байна.

Сангийн яамны мэдээллээр энэ оны нэгдүгээр улиралд манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсөж, 7.8 сая тонн болжээ. Тэгвэл ирэх хоёрдугаар улиралд үүнээс ч илүү өсөлтийг бид нүүрсний экспортоос хүлээж болох нь.

Хятад, Австралийн одоогийн хориг арга хэмжээнд хоёр тал буулт хийлгүй багагүй хугацаа өнгөрүүлсэн. Энэ байдал Австралийн сонгууль хүртэл үргэлжилж мэдэхээр байгааг БНХАУ-д суугаа Австралийн Элчин сайд хэлж байсан юм. Тэрбээр “Хятадын хил гаалийн шинэчлэл хэтэрхий удааширч байгаа. Энэ нөхцөл байдалд ахиц гарахгүй бол бидний зүгээс өөр зах зээлийг судалж эхэлнэ” гэв. Энэ нь нөгөө талдаа ОХУ болон Монголд нүүрсний үнээ өсгөх, Хятадтай илүү ажил хэрэгч яриа өрнүүлэх боломжийг олгож байна.

Монголоос энэхүү чуулганд “Эрдэнэс Тавантолгой”, МАК, “Өсөх зоос”, “Энержи Ресурс”, “Мон Эн Ко” компаниас гадна “Монгол нүүрс” ассоциаци бодлогын түвшинд оролцож, шинэ яриа хэлэлцээ эхлүүлэх уулзалтыг өрнүүлсэн юм. Манай улсын төсвийн орлогыг зэстэй дөрөө харшуулан бүрдүүлж буй нүүрсний үнэ 2019 онд тогтвортой байхаас гадна ашгаа нэмэгдүүлэх завшааныг зах зээл олгож байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Коксжих нүүрсний зах зээлийн сэргэлт үргэлжилнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Хятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ

  БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Жишань ...

Өнөөдөр, 14:01
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бичил уурхай эрхлэгчид болон байгаль ...

Өнөөдөр, 13:01
"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан этгээдэд 5 жилийн хорих ял оногдуулжээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах ...

Өнөөдөр, 12:04
Дэлхийд 2 тэрбум гаруй хүн ундны усаар гачигдаж байна

 ЖЕНЕВ. /TASS/. Халдварт өвчинтэй илүү үр дүнтэй тэмцэхийн тулд ...

Өнөөдөр, 11:15
Асашёрюү Д.Дагвадорж ураны лицензтэй юу?

 Мэдээллийн сайтууд Асашёорюү Д.Дагвадоржийг ураны лицензтэй, улмаар ...

Өчигдөр, 17:51
МЭДЭГДЭЛ

  Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим ...

Өчигдөр, 17:39
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ

  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал ...

Өчигдөр, 17:21
В.Путины Монголд зориулсан эелдэг тулгалт

 Эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдэх зорилгоор манай улс усан ...

Өчигдөр, 15:14
Төмрийн хүдрийн өсөлт түр зуурынх

 Эдийн засгаа тэлж, тогтвортой хөгжлийг баримтлах нь улс орнуудын гол ...

Өчигдөр, 14:30
Шар Чулуутад чоно эргэн ирсэн жилүүд   

  АНУ-ын  Шар Чулуутын БЦГ (Yellow Stone NP)-ын нутаг дэвсгэрт ...

Өчигдөр, 13:00
ЗУНЫ УЛИРАЛД иргэдийн эргэлзээ төрүүлсэн ШАХМАЛ ТҮЛШ нүүрсийг “халж” чадах уу

 Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс ...

Өчигдөр, 12:37
ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ЭРС НЭМЭГДЖЭЭ

  Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 ...

Өчигдөр, 12:28
Бүргэд, луугийн тулаанд хэн нь ялж байна вэ? Бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

"Худалдааны дайн" энэ тэр гээд дэлхийд юу болоод байгааг ойлгохыг хүсдэг ч ...

Өчигдөр, 12:15
Голуудын усны түвшин эрс нэмэгджээ

Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн ...

Өчигдөр, 11:09
“Үндсэн хууль, Оюутолгойн гэрээг ард түмний саналаар өөрчлөх хэрэгтэй”

 TV-9 телевизийн "Ардын парламент” нэвтрүүлэг ээлжит дугаартаа Монгол ...

Өчигдөр, 09:06
Moody's: Түүхий эдийн үнэ буурах дарамтууд Монголд нэмэлт сорилтуудыг бий болгож байна

 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон улсын зээлжих зэрэглэл ...

2019 оны 06 сарын 17, 19 цаг 11 минут
2019 оны 06 сарын 17, 18 цаг 58 минут
Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана

 Лондон хот аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд нүүрсээр ажилладаг олон ...

2019 оны 06 сарын 17, 18 цаг 19 минут
2019 оны 06 сарын 17, 16 цаг 23 минут
Австрали улс нүүрсний зөрчилтэй төслийг дэмжив

Австралийн засаг захиргаа Adani группийн нэлээд зөрчил дагуулсан нүүрсний ...

2019 оны 06 сарын 17, 12 цаг 58 минут
Бразилд алтны хойноос үхэлдэж байсан үеийн зургууд

1979 онд бразилын Серра Пелада гэдэг жигхэн тосгонд эндхийн фермийн эзэн ...

2019 оны 06 сарын 17, 12 цаг 53 минут
Нөхөн сэргээлтэд шингэсэн нөр их хөдөлмөр

   Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа, бодлогынхоо нэгэн чухал хэсэг ...

2019 оны 06 сарын 17, 12 цаг 39 минут
Хөрсөнд их хэмжээний цианит алдагдсан байх магадлалтай

  Байгалийн гамшиг гэдэг хэлж биш хийсч ирдэг аюултай үзэгдэл. Энэ ...

2019 оны 06 сарын 17, 10 цаг 25 минут
Цөлжсөн газар нутгийн хэмжээг 10.2 хувиар бууруулна

  Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр ...

2019 оны 06 сарын 17, 09 цаг 45 минут
АРДЫН ЭЛЧИД НЭР ДЭВШИГЧДИЙГ ШУДАРГА ӨРСӨЛДӨХИЙГ УРИАЛЖ АНХААРУУЛГА МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА

http://ardiinelch.mn/ АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГЫН ДҮНД НӨЛӨӨЛӨХ, САНАЛ ...

2019 оны 06 сарын 16, 13 цаг 03 минут
"Монголросцветмет”-ийг 68 тэрбумын өртэйг мэддэг Б.Мөнхбат захирал сардаа 39 саяын цалин авдаг

-Б.Мөнхбат захирал өөрийн эзэмшлийн байртай ч байгууллагаасаа ашиглалтын ...

2019 оны 06 сарын 15, 17 цаг 59 минут
АНУ байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлнэ

Ирэх жилүүдэд АНУ-ын байгалийн хийн олборлолт болон экспорт үргэлжлэн өснө ...

2019 оны 06 сарын 15, 17 цаг 57 минут
Оюутолгой алдаа болсон уу?

Өнгөрсөн Ням гарагт (2019.06.02) орон даяар хамгийн олон үзэгчтэй ...

2019 оны 06 сарын 15, 17 цаг 48 минут
''БАЯН АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН'' КОМПАНИЙН НУРУУЛДАН УУСГАХ ТАЛБАЙ ҮЕРТ АВТАВ

  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 06 дугаар сарын 13-наас 14-нд ...

2019 оны 06 сарын 15, 15 цаг 42 минут
Завхан аймгийн "Баян Айраг Эксплорэйшн" компанийн нуруулдах уусгах талбай үерт автжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт зургаадугаар сарын 13-наас 14-нд ...

2019 оны 06 сарын 15, 15 цаг 06 минут
ОХУ Монголд цахилгаан эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн гэв

Орос улс Хятад болон Монгол руу цахилгаан эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд ...

2019 оны 06 сарын 15, 14 цаг 28 минут
Хятад эр лацадсан уурхайг ажиллуулж байгаад осол гаргаж, гурван хүн нас баржээ

 2019-04-20-ны өдөр Налайх дүүрэгт Хятадын иргэний хөрөнгө ...

2019 оны 06 сарын 14, 17 цаг 52 минут
2019 оны 06 сарын 14, 16 цаг 10 минут
Оманы буланд хоёр танкер халдлагад өртөж, газрын тосны үнэ огцом өсөв

    Оманы буланд газрын тосны хоёр танкер халдлагад өртсөн ...

2019 оны 06 сарын 14, 14 цаг 36 минут
ЗУНЫ УЛИРАЛД иргэдийн эргэлзээ төрүүлсэн ШАХМАЛ ТҮЛШ нүүрсийг “халж” чадах уу

  Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс ...

2019 оны 06 сарын 14, 12 цаг 29 минут
Эквадор улс алт, зэсний асар их нөөцтэй шинэ орд илрүүлснээ зарлалаа

  Дэлхийд хамгийн томоохонд тооцогдох алт, зэс, мөнгөний орд ...

2019 оны 06 сарын 14, 12 цаг 22 минут
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар  сарын эхний ...

2019 оны 06 сарын 14, 11 цаг 53 минут
Оюу толгойн гэрээг шалгах хоёр дахь Ажлын хэсгийг байгуулав

Оюу толгойн гэрээг шалгасан УИХ дахь Ажлын хэсгийн дүгнэлт, Аудитын ...

2019 оны 06 сарын 14, 10 цаг 58 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. ...

2019 оны 06 сарын 14, 09 цаг 09 минут
Энэ оны эдийн засгийн бамбай нь алт

 Худалдааны дайн ширүүсэхийн хэрээр алтны ханш чангарч байна. ...

2019 оны 06 сарын 13, 16 цаг 03 минут
САЙЖРУУЛСАН ХАТУУ ТҮЛШНИЙ СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

  Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ...

2019 оны 06 сарын 13, 16 цаг 00 минут
ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ''ЭКО АЛТАН ЗААМАР'' ХҮЧТЭЙ БАЙНА!!!

  Хууль зөрчин олборлолт явуулж олон хүний аминд хүрсэн "Эко Алтан ...

2019 оны 06 сарын 13, 14 цаг 58 минут
БНХАУ-д эрчим хүчний нүүрсний ханш II сараас хойших хамгийн бага түвшинд хүрэв

 Чинхуандаогийн боомтод зургаадугаар сарын 10-ны долоо хоногийн ...

2019 оны 06 сарын 13, 13 цаг 34 минут
Гурван хүний амь эрсэдсэн "Эрдэнийн хөгжил" компанийн эзэн олдохоо байжээ

 Налайх дүүрэгт байрладаг "Эрдэнийн хөгжил” компанийн уурхайд гарсан ...

2019 оны 06 сарын 13, 12 цаг 49 минут
2020 онд нефтийн зах зээл буруу тийшээ эргэж магадгүй

 Сүүлийн арван жилд шинэ төсөлд хөрөнгө оруулалт багасаж, нефтийн ...

2019 оны 06 сарын 13, 10 цаг 12 минут
2019 оны 06 сарын 13, 10 цаг 11 минут
Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол"-д шилжүүлэв

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Багануурын уурхай, Салхитын ...

2019 оны 06 сарын 12, 19 цаг 19 минут
2050 он гэхэд хүн төрөлхтөн “соёл иргэншлийн сүйрэл”-тэй нүүр тулна

 Австралийн цаг уурын судалгааны хараат бус байгууллага болох ...

2019 оны 06 сарын 12, 18 цаг 46 минут
Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэрийг хөрөнгийн зах зээл хүлээж байна

 Тавантолгойн ордыг олон улсын хөрөнгийн бирж дээр энэ ондоо багтаан ...

2019 оны 06 сарын 12, 18 цаг 37 минут
Н.Энхбаяр: Оюутолгойн алтыг монголчуудад хуваахад нэг хүнд 500 грамм алт ноогдоно

 МАХН болон ИЗНН, МҮАН, Эх орончдын нэгдсэн намууд Оюутолгойн ...

2019 оны 06 сарын 12, 18 цаг 05 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани