Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн сайдын өөдрөг үгийн цаана шинэ кандидатууд нь хүлээж байна

Уул уурхайн сайдын өөдрөг үгийн цаана шинэ кандидатууд нь хүлээж байна -Тэд бол дэд сайд О.Эрдэнэбулган, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Б.Бямбасайхан нар аж-

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрс өн бямба гаригт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах өдөрл өгийн үеэр Баялаг бүтээгчдээ дэмжих жилийг тохиолдуулан баялаг бүтээгчдэдээ "Баярлалаа” гэж хэллээ.

Алдаагаа хэрхэн засахыг олон нийтэд харуулах хамгийн итгэл үнэмшил бүхий "толь, дэнс” бол Оюутолгойн гэрээ юм.

Энэ үеэр тэрбээр "Уул уурхайн салбар эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болсон нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын бүтцэд Уул уурхайн яамыг бие даалган зохион байгуулсныг дурсаад өнг өрс өн хоёр жилд хийсэн ажлаа тайлагнав. Түүний нэр хүнд дэлхий дахинд, салбарт нь өөрчлөлт авчрах холбогдох хуулийн төслүүд нь хүртэл УИХ-ын чуулганд уначихаад байхад Д.Ганхуяг сайд үнэхээр өөдр өг хүн юм.

Түүнийг маш муу ажилласан гэж хэлэхгүй ч тайландаа дурдсан хэдэн "том” ажил нь УИХ-ын гишүүдийн баталсан бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, эсвэл Монголбанктай хамтран хэрэгж үүлж буй хөтөлбөр, тэдгээрийн үр дүн л байв. Уул уурхайн салбарын алдаатай бодлогын уршгаас болж эдийн засгийн гол хөшүүрэг гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Энэ бол маргашгүй үнэн. Одоо яавал уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид болон нийгмийн хүлээлтэд нийцсэн хариулт өгөх вэ гэж бүгд "тархиа гашилгаж” байна.

Алдаагаа хэрхэн засахыг олон нийтэд харуулах хамгийн итгэл үнэмшил бүхий "толь, дэнс” бол Оюутолгойн гэрээ юм. Монголд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах жишиг нь эхнээсээ л Оюутолгойн орд, түүний гэрээ байсан. Энэ гэрээг байгуулсны дараа гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэж, гэрээний эсрэг тэмцэх, "шогтох” тохиолдол бүрт хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байв.

 

 

Гэтэл Оюутолгойн гэрээг эсэргүүцэгчдийн тод төлөөлөл болсон Д.Ганхуягийг Уул уурхайн сайдын суудалд залсан нь гаднын хөрөнгө оруулагчдыг "мөр өө хавчин” эргэлзэхэд хүргэсэн. Дээр нь уул уурхайн салбарт цэлийтэл нээсэн хаалгаа аажмаар хааж буйг ажигласнаар "Монгол Улс бол гадаадын хөрөнгө оруулагчдын үнэнч түнш бус, гэрээнд тууштай хандаж сураагүй, эдийн засгаа өөд татах бодлого нь үндсэрхэг үзэл хийгээд сонгогчдод таалагдах гэсэн улс төрийн зорилготой нь харшилдаж байдаг хэв шинжийг агуулсан” гэж дүгнэх болсон. Уул уурхайн салбарын удирдлагын өнөөгийн арга барил нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай харшилдан хөрөнгө оруулагчдыг үргээсээр байна.

 

 

Мөн төрөөс гаргаж буй шийдвэр, хууль тогтоомжууд хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нийцэхгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр мэдрэмж дутаад байна гэсэн үг. Өнөөдөр бидэнд мэдрэмжтэй, боловсролтой, улстөрч гэхээсээ илүүтэй уул уурхайн салбараа сайн мэддэг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар судалсан, шинэлэг сэтгэлгээтэй залуу боловсон хүчин хэрэгтэй байна. Гэтэл Уул уурхайн сайд маань олон улсын санхүүгийн нөлөө бүхий сонин хэвлэлд "Dickhead” буюу тэнэг толгой гэж доромжлуулаад, түүнийг нь хөрөнгө оруулагчид уншчихсан гэж бодохоор бүр ч гутармаар санагдах юм.

Түүнийг ингэж тодорхойлох болсон шалтгаан нь ч мөн л Оюутолгойн гэрээ, "Turquoise Hill Resources” компани, Торонтод зохион байгуулсан гадаадын хөрөнгө оруулалтын холбоотой асуудлыг хэлэлцсэн "PDAC 2014” чуулгантай холбоотой гээд бодохоор Уул уурхайн сайдад "асуудал” байна.

Үүнээс гадна энэ сарын эхээр НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Засгийн газар хоорондын хуралдаанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын бодлого нь хэр "татах хүч”-тэй, хууль, эрх зүйн орчин нь шинэлэг, итгэл үнэмшил төрүүлэх чадвартай байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийсэн хэрэг л дээ. Үр дүнд нь "Засгийн газраас зоригтой алхам хийх шаардлагатай. Хөрөнгө оруулагчдад бэрхшээл үүсгэдэг хүнд суртлуудаа арилга. Тогтвортой байдлыг буй болго, чөлөөт өрсөлдөөнийг дэмж” гэсэн зөвлөмжийг өгсөн байдаг. Энэ зөвлөмжийг бид дагаж чадсан уу.

 

 

Өнгөрсөн баасан гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай хуралдахдаа юу хэлэлцэв. Арай Уул уурхайн сайдад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн юм биш биз. Гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого буурсан, ам.долларын ханш өссөнөөс "аюултай” мэдээ ойрын өдрүүдэд дуулдсан бил үү. Хэрэв Уул уурхайн сайдыг огцруулах тухай асуудал зөвхөн "явган яриа” бол энэ удаад бодит биеллээ олж, Ерөнхий сайд МАН-ынхны гардуулсан шаардлагын дагуу Засгийн газраа "цэвэрлэж” гэмээнэ Д.Ганхуяг сайд өртөж мэдэхээр нөхцөл нэгэнт бүрдчихэж. Тэгвэл түүний оронд хэнийг томилж болох вэ.

 

 

Улстөрчдийн "баг” буюу "давхар дээлтэн”-үүдээс С.Одонтуяа, Б.Болор, Г.Баярсайхан нарын нэр дуулдаж байна. Гэвч үнэмшил төрүүлэхэд бэрхтэй кандидатууд байгаа биз. Б.Болор хэдийгээр "Нэг ардчилал”-д харьяалагддаг ч намынхаа залуучуудын холбоонд илүү ойр байсан. Харин Г.Баярсайхан, С.Одонтуяа нарын хэн хэн нь "Шонхор” фракцынх. Энэ нөхцөлд Ерөнхий сайд "дан дээлтэй” байх тусмаа сайн гэсэн зарлаагүй зарчмаа баримтлах магадлалтай.

УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг Уул уурхайн сайдаар томилбол олон төрлийн давхар мэх хийх боломжтой гэцгээх боловч тэрбээр Эгийн голын төслийн томоохон ажлыг эхлүүлснээсээ буцах нь юу л бол. УИХ-д бие даан ялалт байгуулж сонгогчдыг гайхашруулж байсан төдийгүй "Эрдэнэт” үйлдвэртээ хайртай, салбарын чухал мэргэжилтэн, сургууль төгссөнөөсөө хойш хаяаг нь бараадаж, халуун тогоонд нь буцалж явсан "ясны” хэдхэн геологичдын нэг нь яах аргагүй мөн билээ.

 

 

Гэвч "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг гартаа авахын тулд хаалгыг нь өшиглөн орж байсан нэгэн факт түүнд бий. Энэ түүх нь түүний нэр хүндийг унагаасан уу гэхээс өсгөөгүй болов уу. Д.Одхүүг МоАХ фракцын гишүүн гэдэг ч Ардчилсан хүчний холбоо, "Шонхор” фракцид бүртгэлтэй болоод удаж байна. Түүнийг УБТЗ-ын даргаар томилуулахад Оросын талынхан ихэд дэмждэг ч "совет”- ын хурлын шийдвэрээр хойш тавигдсан.

Төд удалгүй Эгийн голын төсөл дээр сэтгэл тогтуун ажиллах болсон юм. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганыг төрийн албаны арвин туршлагатай, салбараа мэдэрдэг, гаднын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагаараа ч хөрөнгө оруулагчдад таалагдаад байгаа хэмээн дүгнэж нэр дэвшүүлээд байгаа сурагтай.

 

 

Түүнийг "Алтан гадас” фракцид хамааруулах гэхээсээ илүү намын удирдлагуудын ивээл дэх хүн гэдэг. Түүнчлэн уул уурхайгаас гадна улс төр, бизнесийн салбарын "шинэ од” гэгдээд буй "Новатерра” компанийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, Дэлхийн эдийн засгийн форумаас "Дэлхийн залуу манлайлагч”-аар тодорсон Б.Бямбасайхан Уул уурхайн сайдын орыг залгамжилж магадгүй болоод байна. Б.Бямбасайханы тухайд сүүлийн үед Ерөнхийлөгчийн анхаарлыг татах болсон төдийгүй түүний дэд бүтцийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг.

"Ньюком” группт Эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захирлаар хоёр жил ажиллаад группийнхээ Гүйцэтгэх захирлаар томилогдон бизнес, эдийн засгийн салбарын "Оны залуу”-гаар шалгарснаас нь хойш олон нийтийн анхаарлын төвд байх болсон. Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамгийн шинэлэг арга барилыг түүний үеийнхэн эзэмшсэн, ид хавыг нь ч үзэж эхэлсэн гэлцдэг юм билээ.

Улс орны эрх ашиг талаасаа бол "нүдээ олсон” сонголт нь Б.Бямбасайхан, О.Эрдэнэбулган нарын хэн нэг нь байх болно гэдгийг ажиглагчид хэлж буй. Харин улстөрчидтэй сайдын суудалд өрсөлдөх дээрээ тулбал тэдэнд "хамгаалалт”, "татаас” гэгч зүйлс хэрэг болох биз ээ.

У.Оргилмаа


Уул уурхайн сайдын өөдрөг үгийн цаана шинэ кандидатууд нь хүлээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани