Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үхрээ хогоор хооллодог Монголын эмгэнэл

Өдөржин хог эргүүлдсэн үхрийнхээ сүүг ууж, махыг нь идсээр байна

Үхэр гэдэг сонин идэштэй ховдог амьтан. Эргэн тойронд нь ногоон өвс халиурч байхад идэхгүй хэрнээ айлын гадна мартаад орхисон саванг яах ийхийн зуургүй үмхээд авна. Тэгээд амнаасаа хөөс сахруулан хивээд зогсож байхыг нь олон ч удаа харж байлаа. Зуслангийн айлуудын хувьд ховрын бараанд тооцогддог нүүр гарын савангаа үхэрт идүүлэх нь дээхнэ үед бас л овоо гарз хохиролд тооцогддог байв. Үхрийн энэ “сонин” зан өнөө цагт улам “архагшиж”, илүү муухай зүйлд дурлах болжээ. Өөрөөр хэлбэл, энд тэндэхийн хогийн цэг тэдний очих дуртай газар болоод буйг манай сонин хөндөн бичиж, албаны хүмүүст анхлан анхааруулсан билээ. Улаанчулуунтын хогийн цэг дээр үхэр сүрэг хоёр, гурван зуугаараа идээшилж, тэндээс бэлтгэсэн мах, сүүг нийслэлчүүд хүнсэндээ хэрэглэж байгаа тухай цуврал нийтлэл бэлтгэн хүргэсний дараа хотын Засаг дарга захирамж гаргаж, хотын суурьшлын бүсэд мал бэлчээхийг хориглож байв. Ингэснээр хог иддэг үхэрний уршиг нийслэлчүүдийн хувьд бага ч атугай шийдэгдсэн гэж болно.

Гэхдээ тайвшрахад эрт аж. Учир нь хөдөө, орон нутгийн үхэр сүрэг хогийн цэгийн байнгын зочин хэвээр байна. Хэд хоногийн өмнө ажлын шугамаар Сэлэнгийн хэд хэдэн сумаар явлаа. Сумын төвүүдийн хогийн цэг дээр үхэр бэлчээрлэж буй дүр зураг хаа сайгүй. Хэнтийд ч байдал ялгаагүй гэдгийг тэндхийн хүмүүс хэлж байна. Ер нь зөвхөн Сэлэнгэ, Хэнтий гэлтгүй Төв, Өвөрхангай, Дундговь, Архангай гээд нийслэлтэй ойрхон олон аймгийн нутагт үхэр сүрэг хогийн цэг дээр бэлчиж буй тохиолдолтой таарах болно. Нутгийнхан ч “байдаг л зүйл” гэсэн шиг үүнтэй эвлэрчихэж. Хамгийн харамсалтай нь өдөржин хог эргүүлдсэн үхрээ бид орой нь сааж, сүүг нь ууж, нядлаад махыг нь идсээр байгаа юм. Бусдын хаясан муу муухай бүхнээр хооллосон үхэрнээс ямар сүү, ямар мах гарахыг төсөөлөөд үзээрэй.

“Хог идсэн үхрийн сүү лав шим тэжээл гээд байх юмгүй харин ч хортой байж мэднэ. Гэвч үүнийг шинжилж судлахгүй байгаа болохоор их сүүн дотроо холилдоод л нийлүүлэгдэж байгаа шүү дээ. Уг нь сум бүрт мал эмнэлгийн тасаг гэж бий. Тэр нөхдүүд үүнийг анхаарах үүрэгтэй юм. Дээхнэ үед Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Б.Дорж гэж эрдэмтэн судалж шинжлээд, хог иддэг үнээний сүү нянгийн бохирдол ихтэй байгааг тогтоосон байдаг. Үхрийг хог дээр бэлчээхгүйн төлөө энэ хүн дуугарч, хэл ам хийдэг байлаа. Харин одоо үүнийг судалж шинжилж байгаа хүн алга шив дээ” хэмээн Монголын малзүйч үржүүлэгчдийн холбооны захирал, гавьяат малзүйч Д.Самданжамц хэлсэн юм.

Үнэхээр түүний хэлснээр хог идсэн үхрийн мах, сүүнд ямар өөрчлөлт гардаг талаар өдгөө бид шинжилж тогтоогоогүй л явна. Улаанчулуутын хогийн цэг дээрх үхрийн асуудал ид дэгдэж байх үед тэнд идээшилдэг үнээний сүүг МХЕГ-ын лабораторид шинжлүүлэхэд хариу нь янз бүр гарч байсан удаатай. Эхлээд уг сүүг уухад аюулгүй гэсэн хариу гарсан бол дараа нь сүүний дээж өөрчлөлттэй гарсан гэх бүрхэг мэдээллийг албаныхан өгч байв. Эндээс харахад бид ходоодонд орж буй хоол хүнсээ аюулгүй эсэхийг шинжилж огт чадахгүй байна. Техник технологи асар өндөр хөгжсөн өнөө цагт ууж буй сүүгээ ч шинжилж чадахгүй байна гэдэг тун харамсалтай.

Үхэр байнга хог идэхээр ходоод нь хоол боловсруулж чадахаа больдог

“Социализмын үед ч үхэр хог идлээ гэх асуудал гардаг байлаа. Хог идсэн үхрийн ходоод нь ялзарчихдаг юм билээ. Заримдаа үхэр хадаастай юм идсэнээс болж өрц нь цоороод үхэх тохиолдол ч гарч байсан. Үхэр голдуу хоолны хаягдал, хүнсний бүтээгдэхүүн, цаас иддэг. Мөн заримдаа гялгар уут ч иднэ. Болзолт рефлекс гэдэг шиг нэг удаа хог идсэн үхэр дахиж идэх гээд байдаг талтай. Гэхдээ дээр үед хогийн цэгээ тойруулаад хашаа татах зэргээр арга хэмжээ авдаг байсан. Мөн малчид ч энэ асуудалд их анхаардаг байсан. Харин одоо мал хувьд очсоноор бүх зүйл замбараагүй болжээ. Өглөө дураар нь тавиад явуулчихна. Өдөржин хэдэн үхэр нь хог дээр бэлчиж байгаад ирэхээр нь орой жаахан хивэг өгсөн болоод л сааж байна шүү дээ” хэмээн Д.Самданжамц нэмж өгүүлсэн юм.

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ гэсэн үг бий. Үнэнийг хэлэхэд хот, хөдөөгүй үхэр сүрэг хог идсэн хэвээр байгаа нь бидний л арчаагүйгийнх. Одоо болтол хогоо ил задгай хаядаг манайх шиг улс хэр олон бол. Тэгээд өнөө хогийн цэг дээрээ хүн, малгүй найрладаг арчаагүй дүр зургийг Монголоос л харж болох байх. Хүн, малын халдварт өвчин огт буурахгүй байгаагийн нэг учир нь энэ ч байж мэднэ. Хэдэн үхрээ хог руу тууж орхичихоод орой сүүг нь саагаад ууж байгаа хүмүүс яаж ч эрүүл байх билээ. Тэгээд болоогүй, хэрэгцээнээс илүү гарсан сүүгээ зардгийг хүн бүр мэднэ.

Хог иддэг үнээний сүү нянгийн бохирдол ихтэй байдгийг тогтоосон

Үхэр байнга хог идэхээр ходоод нь хоол боловсруулж чадахаа больдог юм билээ. Тиймээс ердөө 3-4 жил амьдраад л үхэх нь элбэг. Эзэд нь хүртэл үүнийг мэддэг болохоор шүдлэн, хязаалан насан дээр нь нядлаад зарчихдаг. Мал эмнэлгийн хяналт, малын гарал үүслийн гэрчилгээ гээч зүйл хөсөр хаягдсан одоогийн нөхцөлд хүмүүс худалдан авч буй махаа эрүүл эсэхийг нь мэдэх ямар ч боломжгүй. Ингээд элдэв нян, бохироор хооллож, ямар уутаар гэдсээ дүүргэдэг байсан үхрийн мах захын лангуун дээр тавигдан танай гэрт очсоор байгаа юм. Үүнд хяналт тавьдаг хувь хүн, албан байгууллага ч гэж алга.

Энэ асуудлыг шийдэхэд дан ганц сум, орон нутгийн удирдлагуудын гарыг хараад нэмэргүй. Тусгайлсан хогийн цэг байгуулахаар төлөвлөж байгаа ч одоогоор хөрөнгө мөнгө дутагдалтай байгааг зарим сумын Засаг дарга учирлаж байв. Мөн хогийн цэгээ тойруулаад хашаа хатгасан ч хэдхэн хоногийн дараа эвдэрчихсэн байдаг гэх зовлон их. Тиймээс энэ асуудлыг улс анхааралдаа авч, салбар хариуцсан ХХААХҮЯ иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө дорвитой ажил хийх цаг болжээ. Ядаж л хогийн цэг дээр идээшилдэг үхрийн мах, сүүнд ямар өөрчлөлт гардгийг даруй судалж тогтоомоор байна. Өөрсдөө шинжилж чаддаггүй юм бол өндөр хүчин чадалтай гаднын лаборатори руу дээжийг нь явуул даа. Үүний дараа бид хүнсэндээ ямар сүү, мах хэрэглээд байгаа нь тодорхой болох нь гарцаагүй. Энэ цагт асуудлыг дахин сөхөж, олон нийтэд анхааруулбал үр дүнд хүрэх учиртай. Харин одоо бол хог идсэн үхрийн мах аюултай байж таарна гэж хар таамгаар бичихээс өөр арга алга.

Энэ талаар академич Я.Ганболд “Хогийн цэг дээр төрөл бүрийн химийн хортой хаягдлууд бий. Тэгэхээр малын биед тодорхой хэмжээнд хуримтлагдаж, гадагшилж таарна. Гэхдээ нотолгоо баримтгүйгээр мах сүү нь ийм байна гэж хэлэх боломжгүй. Тэгэхээр сүү, махыг нь шинжилгээнд өгөх зайлшгүй шаардлагатай. Миний бодлоор хар тугалга илрэх өндөр эрсдэлтэй” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлж байв.

Анх хог иддэг үхрийн талаар хөндөн бичсэнээс хойш жил гаруй өнгөрчээ. Манай нийтлэлийн мөрөөр мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргасан нь хотын өмнөх удирдлагын том гавьяа байв. Харин өөрсдийн идэж, ууж байгаа мах, сүүгээ шинжлэх ажил хэний ч анхаарлыг таталгүй орхигдон үлдсэн. Уг нь жил хагасын хугацаанд ямар л бол ямар шинжилгээ хийж, хог иддэг үхрийн мах, сүүг хүнсэнд хэрэглэж болох эсэх эргэлзээг тайлж амжмаар хугацаа. Сэтгэл дутаад байна уу, эсвэл жижиг асуудал гээд тоохгүй байна уу. Эрх мэдэлтнүүд нүдэн балай, чихэн дүлий суух хооронд хүмүүс үхрээ дагаж хордсоор байна. Монголчуудын хавдраар нас бардаг нь улам ихсэж буй нь үүнтэй холбоотой ч байж магад.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Үхрээ хогоор хооллодог Монголын эмгэнэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:39
Элегестийн нүүрс манайхаар дамжин Хятадад хүрэх нь Тавантолгойд нөлөөлөх үү?

Биднийг  мөрөөдөл, төсөөлөлтэйгөө зууралдаж байх зуур бусад улс ...

Өчигдөр, 16:41
Утаатай холбогдуулан НҮБ Монголд зориулж ЗӨВЛӨМЖ гаргалаа

 Монгол Улсын 50 орчим мянган иргэний гарын үсэг бүхий, захидал ...

Өчигдөр, 16:01
БНХАУ-ын ОХУ-тай холбогдох хий дамжуулах хоолойн хойд хэсгийн барилгын ажил дуусчээ

ОХУ-БНХАУ хооронд байгалийн хий дамжуулах хоолойг барих ажил өрнөж байгаа ...

Өчигдөр, 15:25
Ус ба бидний ирээдүй...

Манай улсын усны салбар 80 гаруй жилийн түүхтэй ч тэрхүү түүхийг нь "50 ...

Өчигдөр, 13:59
Манай гаригийн хамгийн сонирхолтой нууцлаг, ховор агуй

 Шинэ Зеландын агуй нь нууцлаг, ховор сонирхолтойгоороо манай ...

2019 оны 10 сарын 18, 19 цаг 06 минут
Нууцаар хоёр кг алт нэвтрүүлэхийг завджээ

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын иргэн Т.Г нь Замын-Үүдийн ...

2019 оны 10 сарын 18, 17 цаг 40 минут
Засаг орлогын шинэ эх үүсвэрийн эрэлд гарлаа

   •Татварын шинэчлэлийн үр дүн 2020 онд илүү мэдрэгдэнэ   ...

2019 оны 10 сарын 18, 17 цаг 28 минут
“Оюу Толгой”-н ил уурхайн баяжмалын гарц 28 хувиар буурчээ

 "Оюу Толгой” төслийн ил уурхайн баяжмалын гарц III улиралд өмнөх оны ...

2019 оны 10 сарын 18, 17 цаг 00 минут
"Ухаа худаг"-ийн ордыг төр буцаан авч, хувьцааг нь Монголын ард түмэнд өгөх хэрэгтэй

 "Таван толгой” компанийн Баруун болон Зүүн цанхийн ногдол ашиг болох ...

2019 оны 10 сарын 18, 10 цаг 40 минут
Элегестийн нүүрс манайхаар дамжин Хятадад хүрэх нь Тавантолгойд нөлөөлөх үү?

 Биднийг  мөрөөдөл, төсөөлөлтэйгөө зууралдаж байх зуур бусад улс ...

2019 оны 10 сарын 17, 16 цаг 23 минут
Ж.Эрдэнэбат Тост,Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах дүйвээнээр лиценз авчээ

 Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын ...

2019 оны 10 сарын 17, 15 цаг 37 минут
Их хэмжээний түүхий нүүрс оруулахыг завджээ

 Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэлрүү түүхий нүүрс ...

2019 оны 10 сарын 17, 15 цаг 25 минут
Монголд "Роснефть" орж ирэх үү

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Роснефть" компанийн Ерөнхий захирал И.И ...

2019 оны 10 сарын 17, 13 цаг 44 минут
Туркойз Хилл Ресурс: Гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг 2020 онд дуусгана

 Туркойз Хилл Ресурс компани 2019 оны гуравдугаар улирлын олборлолтын ...

2019 оны 10 сарын 17, 13 цаг 42 минут
Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголын алтны төсөлд зээл олголоо

 Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн ...

2019 оны 10 сарын 17, 10 цаг 51 минут
Оюу толгойн гэрээ Монголд ашигтай юу?

2018 оны 4-р сард хөгжлийн эдийн засагч (PhD), олон улсын хуульч ...

2019 оны 10 сарын 17, 10 цаг 01 минут
Хятадын шинэ ордууд хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛЖ мэднэ

 -”ПетроЧайна Тарим” компани  байгалийн хийн шинэ ордыг ирэх ...

2019 оны 10 сарын 16, 18 цаг 38 минут
Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл

 Эрдэмтэд галт уулс болон геологийн идэвхтэй бусад голомтоос ялгарч ...

2019 оны 10 сарын 16, 17 цаг 05 минут
Зэс баяжуулах үйлдвэрийн бутлуурын машинд хүн унаж амиа алджээ

 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Төмөр зам багийн "Хурын ногоон ...

2019 оны 10 сарын 16, 16 цаг 46 минут
НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байгааг 40 жилийн өмнө илрүүлсэн

 АНУ-ын сансар судлалын станц НАСА-д ажиллаж байсан эрдэмтэн Ангараг ...

2019 оны 10 сарын 16, 16 цаг 05 минут
Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ

 Иран улс 400 сая баррель буюу 40 тэрбум ам.долларын ашиг орлого ...

2019 оны 10 сарын 16, 15 цаг 45 минут
Криптовалют сонирхогчид төвлөрсөн бус санхүүгийн ажиллагааг ихээр сонирхож байна

 2017 оны эцэс гэхэд криптовалютын эргэн тойрон дахь сэтгэл ...

2019 оны 10 сарын 16, 15 цаг 37 минут
Ираны газрын тос тээвэрлэгч онгоц халдлагад өртжээ

 Улаан Тэнгист Саудын Арабын булангийн ойролцоо явсан Ираны газрын ...

2019 оны 10 сарын 16, 11 цаг 02 минут
Азотын давхар исэл, хүхрийн нэгдэл утааны хорыг нэмэгдүүлж эхэллээ

 Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын эхний долоо ...

2019 оны 10 сарын 16, 10 цаг 57 минут
“Сод Маргад” ХХК-ийн уул уурхайн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоов

 "Сод Маргад” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутаг ...

2019 оны 10 сарын 16, 10 цаг 22 минут
БНХАУ-ын нүүрсний импорт буурчээ

 БНХАУ-ын нүүрсний импорт есдүгээр сард 1.01 сая тонн нүүрс ...

2019 оны 10 сарын 16, 10 цаг 07 минут
“Эрдэнэт”-ээс оффшор руу шилжсэн гүйлгээнүүдийг АТГ шалгаж эхэллээ

 "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан асуудал, тус ...

2019 оны 10 сарын 16, 10 цаг 00 минут
УУЛ УУРХАЙН ТОЙМ: Хятадтай найрсаж буй Рио Тинто

 Бүтээгч үйлдвэрлэлгүй, мөнгө барагтай Монгол Улсын ганц төсөлд ...

2019 оны 10 сарын 16, 09 цаг 59 минут
2019 оны 10 сарын 15, 17 цаг 32 минут
2019 оны 10 сарын 15, 17 цаг 30 минут
Сайжруулсан түлшний 220 тэрбум төгрөг хаачив

 -Ц.Даваасүрэн сайд нүүрсний төсвийг зувчуулсан уу- ...

2019 оны 10 сарын 15, 16 цаг 05 минут
Өнгөрсөн шөнө угаарын улмаас 15 хүн хорджээ

 Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд угаарын хийд хордсон гэх ...

2019 оны 10 сарын 15, 15 цаг 40 минут
2019 оны 10 сарын 14, 17 цаг 51 минут
Шахмал түлш шатахаараа юу болдог вэ гэдгийг шинжлэх төхөөрөмж алга

 Нийслэл хот өнөө жил утаагүй өвөлжих бололтой хэмээн нэг хэсэг нь ...

2019 оны 10 сарын 14, 16 цаг 12 минут
Нийслэл хот руу түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ

 Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын ...

2019 оны 10 сарын 14, 14 цаг 17 минут
Олборлогч аваргуудын зарж буй “бохир” актив

   Келли Гилблом   Их Британийн газрын тос, шат­даг хийн ...

2019 оны 10 сарын 14, 12 цаг 19 минут
Рио Тинто төмрийн хүдрээ анх удаа Хятадын боомтод юаниар худалдлаа

 Австралийн уул уурхайн томоохон компани Рио Тинто БНХАУ-ын хойд ...

2019 оны 10 сарын 14, 11 цаг 55 минут
Хаусны үнэтэй Хөтөлийн хувьчлал

Алдуурсан "Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-3 ...

2019 оны 10 сарын 14, 11 цаг 12 минут
3.1 тонн алт хаачсан бэ?

 Монголбанк энэ оны эхний есөн сарын байдлаар 11.2 тонн алт худалдан ...

2019 оны 10 сарын 14, 10 цаг 51 минут
2019 оны 10 сарын 14, 10 цаг 09 минут
Худал үнэлгээгээр ховор амьтдаа “ЦААЗАЛСААР” байх уу

Тусгай зориулалтаар энэ онд 86 угалз, 92 тэх агнуулах тогтоолыг Засгийн ...

2019 оны 10 сарын 14, 10 цаг 06 минут
Судлаач Ганаа: Ахиад л төмөр замын хэрүүл

 Манай төмөр замын хэрүүл хэзээ ч дуусахгүй бололтой юм. Яагаад гэвэл ...

2019 оны 10 сарын 14, 09 цаг 51 минут
Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлэв

 2018 онд Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлж, ...

2019 оны 10 сарын 14, 09 цаг 49 минут
"Хөтөл"-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

Алдуурсан "Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-2 ...

2019 оны 10 сарын 12, 18 цаг 56 минут
2019 оны 10 сарын 12, 18 цаг 49 минут
Хоёр сарын хугацаанд ашигт малтмалын 73 лиценз цуцлагджээ

 Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр найм болон есдүгээр ...

2019 оны 10 сарын 12, 17 цаг 11 минут
Оросууд өлсгөлөн баавгай Монголоос ирсэн гэв

Аравдугаар сар гарснаас хойш ОХУ-ын Сибирийн хэсэгт өлсгөлөн баавгайн аюул ...

2019 оны 10 сарын 12, 14 цаг 53 минут
Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ

Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ...

2019 оны 10 сарын 12, 13 цаг 46 минут
Авдраа нэг ухахад л аранжин зэсийн үйлдвэртэй болчихлоо

Өнгөрсөн пүрэв гаригийн жихүүндүү орой төвийн хэвлэл мэдээллийн ...

2019 оны 10 сарын 12, 12 цаг 49 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани