Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хулгайтай, осолтой, хүн амины хэрэгтэй У.Хүрэлсүхийн Засгийн газар

-Ерөнхий сайд аа, Ард түмэн айдастай, авлигачид пээдгэр байна-

Одоогоос яг нэг жил хагасын өмнө Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газарбүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, халааг нь У.Хүрэлсүх гардаж байлаа. Шадар сайд байхад нь өөрийг нь тагнаж чагнасан гэх хэргийг өдөөж, өөрөө болон өөрийн тойрон хүрээлэгчдээрээ элдэв явуулга хийлгүүлж Ж.Эрдэнэбатыг унагаасан. Шулуун хэлэхэд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатаас суудлыг нь шууд булааж авсан гэж хэлж болно. Харамсалтай нь өөрсдийгөө “Ардын” хэмээн нэрлэсэн У.Хүрэлсүхийн багийнхан өмнөх Засгийн эрхийг булааж авахдаа мордохын хазгай болжээ.

Түүний Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж хэлсэн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт эшлэл хөрсөндээрээ эсрэгээрээ хэрэгжиж байна. Ард түмэн айдастай, авлигачид пээдгэр байна.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон нэг жил хагасын хугацаанд Монгол Улсад сайн сайхан гэхээс саар үйл явдлууд шилээ даран гарлаа. Хулгайтай, аллагатай, хариуцлага алдсан ослуудтой салбарыг тэргүүлсэн сайд нартай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоногийн тоо гүйцэв бололтой.

Улс орноо тонон дээрэмддэг бүлэглэлийн ажил энэ "Ардын" Засгийн үед эрчээ авч байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын үүц болсон хөрөнгийг хадгалж байсан Капитал банк дампуурсныг Монголбанк зарлав. Энэ үйл явдлыг банк дампууруулах замаар мөнгө угаах хар технологи гэж учир мэдэх хүмүүс дүгнэж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамжийн 300 гаруй тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай хамт салхинд хийсэв. Төсвийн мөнгийг байршуулсан банкны үйл ажиллагаа доголдолтой, дампуурах хэмжээнд тулж ирснийг У.Хүрэлсүхийн баг, бүр тодруулбал Сангийн яам, Монголбанк хариуцлага алдсан хамгийн том жишээ.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн мөнгийг хумсалж ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг өөрсдийн компанидаа авсан сайд нар одоогийн Засгийн газарт харъяалагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Баян таван тэс” ХХК-д 250  сая, “Баруун загвар” ХХК-д 160 сая төгрөг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-500.000.000, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Хантай хайрхан” ХХК1 тэрбум, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Мон лайвс” ХХК-иар 490.000.000,  “Хаганат” ХХК-иар 195.000.000, Эрчим хүчний сайд Ч.Даваасүрэн“Нарлаг хараа” ХХК-иар 750.000.000 төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авсан баримт олон нийтэд ил болж АТГ-т шалгуулж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮХС-аас хулгай хийсэн 5 сайд одоогийн Засгийн газарт ажилласаарбайна.

Төрийн захиргааны албан өрөөнд аллага гарч, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсаар байна.

Зам тээвэр, хөгжлийн яаманд 2018.08.09-ний өдөр тус яамны газрын дарга согтуугаар нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарав. ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-г зодож хөнөөсөн балмад явдал болсон юм. Одоог хүртэл уг хэргийг үйлдсэн этгээдийг шүүх хурал хойшилсоор, хэрэг дэнслэгдээгүй байна.

Зөвхөн он гараад л зэвсэгт хүчний ангийн 2 албан хаагч амиа алдав. Төрийн хамгаалалт дор байсан цэрэг бусдын гарт амиа алдах нь энх цагт дэндүү эмгэнэлтэй үйл явдал юм.

2019.01.22: Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг гарав. Орхон аймгаас өнгөрсөн 11 дүгээр сард татагдсан 19 настай байлдагч учир битүүлгээр өөд болсон юм. Талийгаачийн үхлийн шалтгаан гадны нөлөөгүй гэж албаныхан мэдэгдсэн ч зодуурын ул мөр үлдсэн зураг сошиал сүлжээнд тархаж олон нийтийн дунд маргаан үүсгэсэн юм.

2019.02.28: Зэвсэгт хүчний албан хаагч энэ салбарын томоохон албан хаагчийн хувийн хаусыг засварлах ажилд дайчлагдаж яваад золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарав. Үүнийг ЗХЖШ-аас “... албан үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орсон. Тухайн үед ачааны машин дээр хайрга ачиж дуусаад хөдөлсөн байна. 100 мод орчмын элсний карьер дээр хөрс нь элсэрхэг, газар нь гулгамтгай нөхцөл байдалтай байсан учраас машин дээшээ өгсөж явахдаа хүч алдан зогсжээ. Ийм нөхцөлд машинаа хөдөлгөхийн тулд ахлах ахлагч Я.Г нь буугаад эв хийн туслахаар болсон. Энэ үед жолооч, ахлах ахлагч хоёр үл ойлголцсоны улмаас машин ухарч, гулган осол гарсан байна” гэж тайлбарлаад өнгөрсөн.

Цагдан хорих байранд хоригдож байсан сэжигтэн, бүр тодруулбал Монгол Улсын гавьяат хуульч хүн амиа хорлосон нь /2019.02.24/ монгол төрийн хамгаалалт, хариуцлагын асуудал суларсаар байгааг олон нийт шүүмжилсээр байгаа юм.

Хариуцлагагүйн улмаас хүний алтан амь эрсдэх асуудал зөвхөн цэрэг цагдаа, хууль шүүхээр зогсохгүй бусад салбарт ч гарсаар байна. Төв аймгийн Заамар суманд алт олборлож байсан “Эко алтан Заамар” гэх ХХК-ийн уурхайд нуранги болж 4 уурхайчин амиа алдсан харамсалтай хэрэг одоогоос сар гаруйн өмнө гарсан билээ. Компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн уг ослын хариуцлага өнөөдөр хүртэл яригдаагүй байна. Салбарт нь уурхайчид олноор үрэгдэж байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаад дотоодгүй томилолтоор нисч явна.

Хамгийн сүүлд, хоёрхон хоногийн өмнө Төв цэвэрлэх байгууламжид албан үүргээ гүйцэтгэж байсан 4 залуу амиа алдсан эмгэнэлт явдал боллоо. Осол метан хий алдаж хоолойн хэсгийг чангалах явцад метан хийнд хордож ухаан алдсан. Энэ үеэр хоолой задарснаас лаг их хэмжээгээр алдагдаж ажилчид живж, амиа алдсан талаар урьдчилсан дүгнэлтийг албаныхан танилцуулаад байна. Хэргийн хариуцлагыг Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй салбар удирдсан хүмүүс үүрэх ёстойг иргэд олон нийтийн сүлжээгээр шаардсаар байна.

Засгийн газрыг гишүүд нь улсаа тонож дээрэмдэн, авлига албан тушаалын хэрэг наймаалцаад завгүй байх зуур салбар бүрт ард түмний алтан амь үрэгдсээр байна. Тиймээс хариуцлагыг хатуу ярихыг шаардсан ард олны тэмцэл улам ширүүсэх аястай болж эхэллээ.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: http://erennews.mn

 

Хулгайтай, осолтой, хүн амины хэрэгтэй У.Хүрэлсүхийн Засгийн газар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани