Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монголросцветмет” компанийн захирал Б.Мөнхбат торгонд хөлбөрч тосонд өнхөрч явна

“Монголросцветмет” компанийн захирал Б.Мөнхбат торгонд хөлбөрч тосонд өнхөрч явна

 

Төрийн өмчийн “Монголросцветмет” компани гэж бий.  Компанийн захирлаар Б.Мөнхбат гэж  “аз нь шовойсон” аавын хүү ажилладаг.  Ингэж хэлэх шалтгаан байна аа. Монголын хөгжил, улсын эдийн засагт  ямар хувь нэмэр оруулдаг нь тодорхой бус болчихоод байгаа энэ компанийн захирал Монголдоо хамгийн өндөр цалинтайд тооцогдоно.

Тухайлбал, Б.Мөнхбатын сарын үндсэн цалин нь нэг сая таван зуун мянга орчим төгрөг байдаг. Сонсоход аягүй даруухан, түмний нэг гэдэг шиг л байгаа биз.  Гэхдээ энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт. Учир нь тэр энэ үндсэн  цалин дээрээ шагналт цалин гэж сар бүр 8000 ам доллар хүртдэг. Энэ нь ойролцоогоор 23 500 000 төгрөг болно.

Юу хийж, Монголыг маань яаж гийгүүлсэн болоод ингэж шагнал нэрээр мөнгө хусч байдаг нь нэг л ойлгомжгүй.

Монголд ийм цалинтай хүн олны ярьдагаар “торгонд хөлбөрч тосонд өнхрөх” нь гарцаагүй. Харамсалтай нь тэр төрийн энэ буянд цадаж ханадаггүй нэгэн аж.

Мань эр цалин хангамжныхаа нэмэгдлийг Төрийн өмчийн хороотой зөвшилцөхгүйгээр Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө даргатай сэм тохиролцож удирдлагын хангамжинд тооцдог байр орон сууцгүй бол түрээслэх зардал зэрэг бусад хангамжийн мөнгийг дур мэдэн үндсэн цалин дээрээ нэмж оруулан сард 35.000.000 төгрөгийн цалин авсаар даруй 5 сарын нүүр үзэж байна.  Төрийн мөнгө ёолдоггүй гэж үнэн шүү. 

Энэ бол илт хууль зөрчсөн үйлдэл. Хууль журмаараа ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байх учиртай. Тэгснээс ТУЗ-ийн даргын дангаараа тал засч гаргасан  ийм шийдвэр хэзээ ч  хүчин төгөлдөр бус билээ.

Б.Мөнхбат захирлын энэ мэт хууль ёсыг уландаа гишгэсэн увайгүй үйлдэл ганц үүгээр дуусахгүй. Тэр бүхнийг тус тусад товчлон өгүүлбэл:

1. Сардаа 35.0 сая төгрөгийн цалин авлаа гээд Б.Мөнхбат захирлын сэтгэл ханасангүй. Яг л мөнөөх “Алтан загас”-ны  эмгэн гэдэг шиг.  Төрөөс цалин аваад зогсохгүй хоолныхоо мөнгийг бас гаргуулна гэнэ. Захирал гуайн нэг сарын хоолны хэрэглээний зардал гэхэд л 4,5 сая орчим төгрөг. Тансаг уу.

Гэхдээ энэ мөнгийг тэрбээр хувиасаа бус “хувьсгал”-аас төлдөг. Өөрөөр хэлбэл "МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компанийн төсвөөс гаргадаг. Учир нь түүний тооцоо хийхдээ зуруулж байгаа карт нь албан хэрэгцээнд зайлшгүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хэрэглэх ёстой зардалд зориулан өгсөн карт.

Жижигхэн харьцуулалт хийе. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ хоолны зардалд өдөрт 2500 төгрөг зарцуулж улсын төсвөө хэмнэдэг байхад Төрийн өмчит компанийн захирал Б.Мөнхбат гэгч нь хоолны зардалдаа 4,3 сая төгрөгөөр балгалзаж явна.

2. Төрийн өмчит “Монголросцветмет” компани хувийн компани уу, хувьсгалынх уу гэдгийг ялгаж салгахад бэрхтэй боллоо. Б.Мөнхбат нь эхнэрийнхээ төрсөн дүүг байгууллагадаа хуулийн зөвлөхөөр ажилд авч хажуугийнхаа өрөөнд суулгадаг, баз хүргэнээ жолоочоор ажилд авч ажиллуулж байгаа нь  үүний нэг илрэл юм. Цаашид бас хэнийгээ авч хаана суулгах вэ гэдгээ дотроо тооцоолж төлөвлөж л яваа байх.

3.Б.Мөнхбат албан тушаал мөнгө хоёртоо эрдэн хууль журмыг  үл тоож, намайг хэн яах юм гэсэн байдлаар ажил хэрэгт хандаж байна. Үүний наад захын жишээ гэвэл  тэрбээр МУ-ын ЗГ-ын 2014 оны 174 дугаар тогтоол, төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай тогтоолын хавсралт, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тушаалд: “төсвийн хөрөнгөөр бизнес ангилалд нислэгээр зорчихыг хориглох”- гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 2 дугаар сард Москва руу явахдаа байгууллагын зардлаар БИЗНЕС КЛАСС АНГИЛАЛААР зорчиж дээрх тогтоол, тушаал шийдвэрийг зөрчжээ.

4. Захирал Б.Мөнхбат компанийхаа үйл ажиллагааг сайжруулж, ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлэхийн оронд “юм үзэж нүд тайлаагүй” хүний зангаар ажил хэрэгтээ бус өөрийнхөө унах унаа, өрөө тасалгаа, тавилга, цалин урамшууллаа д бөөцийлж явна. 

"МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компани нь 2017 онд удирдлагын албан хэрэгцээнд зориулж албан ёсны борлуулагч МОННИС-оос Ниссан маркын сүүлийн үеийн Y61 жийп ангиллын шинэ машин худалдан авч байсан ба одоог хүртэл уг машин ямар нэгэн доголдолгүй явж байгаа. Гэтэр тэр улсын төсвийн мөнгөөр дахин нэмэлт бүх тоноглолтой тансаг зэрэглэлийн ЛАНД КРУИЗЕР 200 машиныг 275 сая төгрөгөөр худалдан авах гэж байна.

Ийм нэгэн ханаж цадах мэдрэмжээр тааруухан нэгэн төрийн өмчийн компанийн хөрөнгөөр өөрийгөө тордож,   хотонд орсон чоно шиг авирлаж байна.  Аливаад хэм хэмжээ ёс зүй, хууль журам, даруулга гэж бий. Тэгвэл энэ Мөнхбат гэгчид тийм хандлага  алга.

Ийм ёс зүйгүй нэгнийг төрийн өмчийн компанийн хөрөнгөөр  тоглох боломжийг хэн өгөв, нүдээ олоогүй томилгоо хийсэн тэр буруутан хэн байв гэсэн асуудал  энд яригдах ёстой.  Б.Мөнхбат ч ялгаагүй өнөөгийн жишгээр хэн нэгний татаас дэмжлэгээр энэ компанийн захирлаар томлогдсон  гэдэг нь нууц бий. 

Харин тэр  “кран” нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Аварга аа, Та “хайртай” дүүдээ итгэсэн байж болно. Гэвч тэр хүн чинь  итгэлийн тань хариуд ингэж л бужигнуулж, тэнд төрийн өмчөөр тоглож байна шүү.

Ш.Энх

Шуурхай.мн 

“Монголросцветмет” компанийн захирал Б.Мөнхбат торгонд хөлбөрч тосонд өнхөрч явна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани