Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

 

Өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгэр сарын 08-нд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нэгэн хэргийг хяналтын журмаар хэлэлцсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох "Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хянаж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. "Засгийн газар шүүх дээр ялалт байгуулж, Багануурын орд ард түмнийх боллоо” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ асуудлыг нухацтай харвал Засгийн газар ялсан биш, харин ялагдсан болж таарав.

Тухайн үеийн ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Болдын (одоо УИХ-ын гишүүн) гарын үсэгтэй, 2007 оны арваннэгдүгээр сарын 15-нд олгосон 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн зураг хоёр өдрийн өмнө нийгмийн сүлжээнд тавигджээ. Энд "Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлийг үндэслэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруун хонхор нэртэй газарт орших 1182 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011010113 тоот гэрчилгээтэй Алтайн гоулд ХХК-д энэхүү тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгов” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд "Хүсэлтэд дурдсан (тусгай зөвшөөрөл хүсэгчийн) талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлнэ”(26.3.3), "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”  (26.9) гэсэн байна.

Тухайн үед АМГТХЭГ сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь тодорхойгүй ч (энэ асуултад УИХ-ын гишүүн Л.Болд л хариулт өгөх байх) "Алтайн гоулд” компани Баруун хонхор нэртэй энэ газар 1182 га талбайд уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авчээ. Энэ нь Багануур ХК-ийн олборлолт явуулж байсан хүрэн нүүрсний ордод хамаардаг юм байна. Мэдээж тухайн үед "Багануур” ХК энэ талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй байв.

Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд "Нүүрс хөтөлбөр”-ийг санаачилж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нүүрсний баахан лиценз цуцалсан байдаг юм. Үүнд нь "Алтайн гоулд” компанийн лицензийн талбай бас өртсөн юм байна. (Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр "Багануур” ХК-иас нүүрс шуудайлсны хаялга ч байж магадгүй) Үүний дараа төрийн агентлаг, хувийн компани хоёрын дунд шүүхийн маргаан эхэлжээ. Мэдээж энэ хугацаанд лиценз эзэмшигч нь лиценз ашигласны төлбөрөө улсын төсөвт төлөөд явж байсан. Мөн компани нэрээ өөрчилж (эсвэл лицензээ өөр компанид шилжүүлсэн), "Алтайн гянт” нэртэй болсон байна.

Ингээд 2016 оны дөрөвдүгээр сард "Алтайн гянт” ХХК-ийн 50 хувь буюу 500 ширхэг хувьцааг эзэмшиж байсан "Майнинг Технолоджи Монгол” ХХК өөрийн эзэмшлийн хувиа бусад хувьцаа эзэмшигчдээ зарсан байдаг. 500 мянга орчим долларын (Одоогийн ханшаар тэрбум гаруй төгрөг) наймаа яригддаг. "Алттайн гянт” нь "Майниг Технолоджи Монгол”-оос гадна хоёр хувьцаа эзэмшигчтэй байж. Нэг хувьцаа эзэмшигч нь худалдан авахаас татгалзсан тул гурав дахь хувьцаа эзэмшигчид бүтнээр нь зарсан юм байна.

Энэ тухай баримтад (Алтайн гянт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр. 2016.04.12),

"Компанийн нийт хувьцааны олонхи хувийг эзэмшигч 2862166 тоот регистрийн дугаартай "Майнинг Технолоджи Монгол” ХХК нь компани дахь өөрийн эзэмшлийн 500 ширхэг буюу 50 хувийн хувьцааг бүхэлд нь нөгөө хувьцаа эзэмшигч ЦА68071816 тоот регистрийн дугаартай Дэлэг овогтой Эрэнэбатад худалдахаар шийдвэрлэсүгэй.

Компанийн хувьцаа эзэмшигч Пүрэвжав овогтой Энхээ нь дүрэмд заасан хувьцаа худалдан авах эрхээсээ татгалзсан болохыг баталгаажуулсугай

Хувьцаа эзэмшигчид:

"Майнинг Технолоджи Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэгмид

Дэлэг овогтой Эрдэнэбат

Пүрэвжав овогтой Энхээ” гэсэн байна.

"Майнинг Технолоджи Монгол” ХХК нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын үүсгэн байгуулсан компани, цорын ганц өмчлөгч нь Д.Дамба-Очир гэдгийг баримтад дурьдсан байгаа. Бүр тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир.

Ингээд Д.Дамба-Очир гишүүн хувьцаагаа зараад, уснаас хуурай гараад явчихжээ. Үүний дараа шүүхийн маргаан эхэлсэн байдаг. "Алтайн гянт” ХХК нь тус компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай АМГ-ын даргын 2012 оны аравдугаар сарын 23-ны 615, 616 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

Ингээд 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар "Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаас (АМГТХЭГ) дахин шинэ акт гаргах хүртэл АМГ-ын даргын 2012 аравдугаар сарын 23-ны өдрийн 615 болон 616 тоот тушаалуудыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Энэ хугацаанд "Багануур” ХК-ийг гуравдагч этгээдээр тогтоож, уг лицензит талбай нь Багануурын хүрэн нүүрсний ордод хамаарах, мөн "Багануур” ХК-иас хайгуулын зардалд 94,6 мянган ам.доллар төлсөн зэрэг баримтад үндэслэн "Алтайн гянт”-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр "Багануур” ХК-ийн талд гарчээ. АМГТХЭГ анх лиценз олгохдоо хууль зөрчсөн гэж шүүх үзсэн байна. Үүнээс хойш хоёр тал (АМГ болон "Алтайн гянт” ХХК) давж заалдаж авсаар өнгөрөгч долоо хоногт УДШ-ийн шийдвэр гарлаа.

Өөрөөр хэлбэл, анхнаасаа АМХЭГ-ын дарга Л.Болдын лиценз олгосон шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөний улмаас төрийн өмчийн нэг, хувийн хоёр компани арав гаруй жилийн ажил, ашиг орлогоо алдсан болж таарав. Шүүхийн шийдвэр "Багануур” ХК-ийн талд гарсан нь үнэн ч үүнийг "Засгийн газар ялалт байгууллаа” гэж сурталчлах нь хуудуутай болж байна. Харин ч эсрэгээрээ хууль зөрчиж лиценз олгоод, түүнийхээ төлөө татвар, хураамж авч, ашиг олж байсан Засгийн газар өөрөө өрөнд унаж, нөхөн олговор төлөх ёстой болсон биш үү?

"Хууль зөрчиж лиценз олгосон” гэх үйлдэлтэй нь Д.Дамба-Очир гишүүн холбоотой эсэхийг мэдэхгүй ч (хэрэв тийм бол Л.Болд, Д.Дамба-Очир хам хэрэгтэн болоод зогсохгүй хоорондоо үгсэн хуйвалдаж, гуравдагч этгээдийг залилан мэхэлсэн хэрэг ч болж мэднэ) Үндсэн хуульдаа "хувийн өмчийг хуулиар хамгаална” гэчихсэн учраас лицензээ хураалгасан "Алтайн гянт”-ынхан ч гэсэн хохирлоо төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж таарна. Тэр цагт Засгийн газар, Ерөнхий сайд юу гэж хэлэх нь сонин байна. Эсвэл өмнөх шигээ "хувьсгал хийхэд хууль хэрэггүй ээ” гээд зогсч байх уу?

44 Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

45 Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

46 Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

Б.ЗАЯА

https://updown.mn/80555.html
Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

Орос улсад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулан ...

2019 оны 11 сарын 15, 14 цаг 08 минут
Төрийн тахилгат уул Сутай хайрхан

Сутай хайрхан уулын ихэнх нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог ...

2019 оны 11 сарын 15, 13 цаг 00 минут
Эрдэнэт үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

 Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  11-р сарын эхний ...

2019 оны 11 сарын 15, 12 цаг 18 минут
Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж хууль бусаар баяжуулах үйлдвэр барих гээд улайрч байна

 Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутаг бараг тэр чигээрээ ашигт ...

2019 оны 11 сарын 15, 11 цаг 50 минут
Нефтийн ханш нэг хувиар өсөхөд манай улсын ДНБ 0.1 хувиар буурдаг

Дэлхийн газрын тосны эрэлт 2025 он гэхэд өнгөрсөн онтой харьцуулахад 6.8 ...

2019 оны 11 сарын 15, 11 цаг 34 минут
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй

2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс ...

2019 оны 11 сарын 15, 11 цаг 27 минут
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

 Орос улсад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулан ...

2019 оны 11 сарын 15, 10 цаг 39 минут
УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү

Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ...

2019 оны 11 сарын 15, 10 цаг 02 минут
2019 оны 11 сарын 14, 16 цаг 07 минут
Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

Байгалийн шингэрүүлсэн хийг түлшний ирээдүйтэй, өртөг өндөр төрөл хэмээн ...

2019 оны 11 сарын 14, 15 цаг 54 минут
Төмөр замын хэрэг буюу аудитын дүгнэлт

 Үндэсний аудитын газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн ...

2019 оны 11 сарын 14, 13 цаг 04 минут
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

Тавантолгой түлш ХХК-ийн авто баазын нээлт өнөөдөр боллоо. Тус компани ...

2019 оны 11 сарын 14, 11 цаг 45 минут
Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх төлбөрт “баяртай” гэж хэлье

 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР АЛДАГДАЛ НЬ ХОЁР ...

2019 оны 11 сарын 14, 10 цаг 54 минут
Дэлхийд огт амьдралгүй газар бий

Дэлхийн хаана ч амьдрал бий, микробууд хаана ч амьдраад сурчихсан гэж ...

2019 оны 11 сарын 13, 16 цаг 33 минут
Монголд алмазын орд байдаг уу?

 Алмазын эх орон нь  Энэтхэг улс гэдгийг бид мэднэ. Гэхдээ Өмнөд ...

2019 оны 11 сарын 13, 16 цаг 25 минут
Газрын тосны үйлдвэрийн нэмэлт 236 сая ам.долларыг 20 жил төлнө

Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая ам.доллар ...

2019 оны 11 сарын 13, 15 цаг 34 минут
Рашаан булаг ширгэхийн хэрээр амины ус ховордоно

Уулын бэл, хяр зэрэг өндөрлөг хэсэгт буусан хур тунадасны ус газрын ан ...

2019 оны 11 сарын 13, 15 цаг 29 минут
Орон нутгийн зарим зам хаагдахыг анхааруулж байна

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, ...

2019 оны 11 сарын 13, 15 цаг 15 минут
ОХУ-тай байгуулах иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг батлах хуулийн төслийг өргөн барина

Монгол Улс, ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл байгуулах гэрээнд хоёр ...

2019 оны 11 сарын 13, 13 цаг 27 минут
Нүүрсний экспорт 10 сая орчим тонноор дутах нь

Манай улсаас урд хөрш рүү экспортолсон нүүрсний хэмжээ эхний хагас жилийн ...

2019 оны 11 сарын 13, 11 цаг 52 минут
Жоншны уурхайгаас цогцос олджээ

 Энэ сарын 7-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт Дундговь аймгийн ...

2019 оны 11 сарын 12, 19 цаг 44 минут
Асад: Газрын тос дээрэмдэж байгаа нь АНУ-ын түрэмгий бодлогын жишээ

 АНУ тэргүүтэй олон улсын эвсэл иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирид ...

2019 оны 11 сарын 12, 19 цаг 23 минут
АМНАТ-ийн талцлаас өдөрт гурван сая доллар алдаж байна

 АМНАТ-ийн нэмэлт төлбөрийг тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээл ...

2019 оны 11 сарын 12, 18 цаг 16 минут
Урсдаг шатаар уруудаж буй Венесуэль

Байгалийн асар их баялагтай хэрнээ түүнийгээ зарцуулах менежментийг буруу ...

2019 оны 11 сарын 12, 15 цаг 49 минут
Нүүрс тээврийн нүсэр ажил дунд гээгдсэн жолоочийн үнэлэмж сайжирч байна

 Улаанбаатараас 900 гаруй километрийн цаана түймрийн утаа шиг тортог ...

2019 оны 11 сарын 12, 13 цаг 12 минут
Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн үлдэгдэл олджээ

 Тайландын Маха Саракхам их сургуулийн палеонтологичид одоогийн ...

2019 оны 11 сарын 12, 13 цаг 09 минут
Бүх мөс нь хайлвал, манай дэлхийд юу болох вэ?

 Хэрвээ хүн төрөлхтөн ашигт малтмалын түлш шатааж, агаар мандалд ...

2019 оны 11 сарын 11, 15 цаг 35 минут
2019 оны 11 сарын 11, 13 цаг 39 минут
Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой шахмал түлшээр зөв галлахыг онцгойлон анхааруулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ...

2019 оны 11 сарын 11, 13 цаг 38 минут
Ж.Эрдэнэбатыг Тост, Тосон бумбын нуруунд лиценз олгосон хэргийг шалгаж байна

 МУ-ын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ-аас албан тушаалаа ашиглан ...

2019 оны 11 сарын 11, 13 цаг 32 минут
2019 оны 11 сарын 11, 12 цаг 31 минут
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм

Өнөө жилийн Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг Америкийн М.Крайнер, ...

2019 оны 11 сарын 11, 11 цаг 06 минут
Хасан Рухани: Нефтийн том ордыг нээлээ

 ТЕХРАН. /Reuters/. Ираны нефтийн нөөцийг 30 орчим хувиар ...

2019 оны 11 сарын 11, 10 цаг 50 минут
Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ ...

2019 оны 11 сарын 09, 12 цаг 24 минут
“Хар” Отгоогийн оффшор дансны хэрэг хар тамхины наймаа руу хөтлөх вий

 Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн ...

2019 оны 11 сарын 08, 13 цаг 22 минут
Далд уурхайн санхүүжилт яаж ч өссөн Дубайн хэлцэл бидний дууг хорино

 Өнгөрсөн арваад жилд улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хамгийн ...

2019 оны 11 сарын 08, 13 цаг 08 минут
АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

 Бид ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын өгзөг базсан асуудлыг сошиалд ...

2019 оны 11 сарын 08, 13 цаг 06 минут
Танхимын сайд нар зөрчилдөж эхлэв

 Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон ...

2019 оны 11 сарын 08, 12 цаг 40 минут
Финландын эрэгт олон мянган “мөсөн өндөг” бий болжээ

Финландын эрэгт олон мянган “мөсөн өндөг” үүссэн нь цаг уурын ...

2019 оны 11 сарын 08, 11 цаг 26 минут
Ерөнхий сайд “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагаатай танилцав

Дорнод аймагт томилолтоор ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд ...

2019 оны 11 сарын 08, 10 цаг 37 минут
“Оюу Толгой”-н гүний уурхайн II босоо амны ажил дуусжээ

“Оюу Толгой” төслийн гүний уурхайн II босоо амны бүтээн ...

2019 оны 11 сарын 08, 10 цаг 21 минут
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагm ажиллаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллан ...

2019 оны 11 сарын 07, 12 цаг 28 минут
АНУ: Цэргийн хяналтанд байгаа бүс дэх газрын тос Сирийн эрх баригчдын мэдэлд байгаа

Америкийн цэргүүдийн хяналтанд орсон Сирийн дорнод хэсэг дэх газрын тосыг ...

2019 оны 11 сарын 07, 12 цаг 24 минут
Ч.Хүрэлбаатар: Цэц Үндсэн хуулийнхаа эсрэг шийдвэр гаргасан

Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн Цэцийн их ...

2019 оны 11 сарын 07, 12 цаг 09 минут
БНХАУ-ын иргэн жонш олборлох явцдаа шороонд дарагдаж нас баржээ

БНХАУ-ын иргэн жонш олборлох явцдаа шороонд дарагдаж нас ...

2019 оны 11 сарын 07, 11 цаг 37 минут
ГЭЭГДЭГСЭД

1990 оны арванхоёрдугаар сарын 17. Далан жилийн түүх өгүүлэх ...

2019 оны 11 сарын 07, 11 цаг 30 минут
Уул уурхайн нэгтгэх төсөлд гарын үсэг зурах ёслол боллоо

 Хятадын олон улсын импортын 2-р ЭКСПО-гийн нэг чиглэл болох Хятад, ...

2019 оны 11 сарын 07, 10 цаг 32 минут
Газрын тосны ханш нэг өдрийн дотор 3 хувиар өсөв

АНУ Хятадын гадаад худалдааны дайн намжихын зэрэгцээ хоёр улсын эдийн ...

2019 оны 11 сарын 06, 16 цаг 19 минут
Оюутолгойн хувьцааны ханш 6.9 хувиар өсжээ

 Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркойз хилл ресурс” ...

2019 оны 11 сарын 06, 13 цаг 40 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани