Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээ Монгол улсад ямар ч ашиггүй гэрээ болсон гэдгийг ойлгох цаг нь болсон

Олон улсын конвенцид тодорхой нэг гадаадын төсөл аливаа нэг улсад хэрэгжээд тухайн улсын эдийн засаг хямрах юм бол тэр гэрээг цуцлах ёстой байдаг.  Өдгөө Монголын ард түмнийг хошгируулаад байгаа Оюутолгойн төсөл бол өөрөө 400 миллиард долларын өртөгтэй төсөл. Өнөөдрийн энэ байдлаас харахад бид тэндээс юу ч авахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Оюутолгой цаашид энэ байдлаараа явах юм бол Монголын эдийн засаг хэзээ ч босохгүй нь ойлгомжтой юм. Тэгээд яваандаа төрийн эргэлт хийхэд ч хүрч болзошгүй нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Тиймээс ийм байдалд оруулахгүйн тулд Оюутолгойн төслийг зогсоохоос өөр аргагүй. Анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд нь л Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон гэдгийг олон түмэн болоод эрдэмтэн докторууд нэгэн дуугаар илэрхийлж байсан. Энэ гэрээн дээр эмзэглэж байсан нэг зүйл бол байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь усны нөөц тодорхойгүй байна гэдгийг тэд хэлж байлаа. Өмнөговь аймаг 10 дахин бага усны нөөцтэй яаж үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бэ гэдэг нь өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Энэ байдлаараа цаашаагаа явбал Рио Тинто компани говийн усны нөөцийг дуусгахаар байна. Тэр үүднээсээ эрдэмтэн мэргэд усныхаа нөөцийг бий болгосны дараа үйл ажиллагаагаа явуулбал яасан юм бэ гэсэн байр суурийг илэрхийлж гэрээг цуцлахад ач холбогдол өгч байна. Тэгээд ч Монгол улс Оюутолгойгоос 44 жилийн дараа л ашиг хүртэнэ гэж ярьж байгаа. Ийм юм дэлхийд хаана ч байхгүй гэдгийг хэлье.

Оюутолгойн төсөл Монгол улсад ашигтай байвал явах ёстой. Энэ бол гол асуудал нь. Тэгвэл өнөөдөр ямар байна гэхээр Оюутолгойн төсөл үндсэндээ 10-д тэрбум ам долларийн өрөнд орчихоод байна. Үүнээс Монгол улс өгөөжөө авахгүй. Ногдол ашгийг 2040 он хүртэл хараад хэрэггүй. Горьдоод ч хэрэггүй. Тэр үед нь хамгийн ашигтай агуулга өндөртэй хэсгийг нь хөрөнгө оруулагч тал нь авсан байна. Тэрнээс цааш нь ашгийн тухай ярих ямар ч боломжгүй. Ийм байдалд оруулсан учраас өнөөдөр Оюутолгойн гэрээг шинэчлэх сайжруулах гэхээсээ илүү шинэчлэх шаардлагатай.  Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулагч гэвэл 10 хэдэн субьектийн тухай яригдаж байна. Айвенхоу майнз Монголия инк, Айванхоу майнз лимитед, Айвонхоуй майнз Оюутолгой, Рио тинто, Рио тинто интернешнэл, Туркойз хилл,  Энтэри гоулд гэх мэтчилэн маш олон компаниуд хөрөнгө оруулалтын гэрээн дээр янз бүрийн төлөөний хүмүүс нь гарын үсэг зурдаг.

Бас тэр хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр өөр хүмүүс гарын үсэг зурдаг. Өөр компаниуд оролцдог. Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гэрээнд шал өөр субьектууд гарын үсэг зурж л байдаг. Дээрээс нь тэнд нь голлон тоглогч гэгддэг Рио тинтогийн эздүүд нөгөө яриад байсан Фридланд энэ тэр улсууд нь огт байдаггүй. Дандаа орлогч, төлөөний хүмүүс гарын үсэг зурж байсан. Одоо тэдгээр хүмүүс байна уу. Хаа ч байхгүй. Зарим нь Оюутолгойд ч байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жинхэнэ эзэд нь гарын үсэг зураагүй зүгээр хуурамч гэрээ хийгээд нөгөө хөрөнгө оруулна гэж байсан үүргүүд нь байхгүй, хөрөнгө оруулсан биш дандаа олон улсын банкуудаас өндөр хүүтэй зээлийг зохион байгуулалттайгаар шахаад энэ их баялагаас бүгд хожсон. Бас олон улсын банкууд дунд нь зуучилж маш их хожсон, ашгаа хүртсэн. Энэ нь зүгээр л зээл олж өгсөн зуучлалын үйлчилгээ юм.

Энэ бүхнийг хараад байхад тэдгээр хүмүүс энэ гэрээнээс хариуцлага хүлээхгүйгээр мултрах юмаа хийчихсэн байна гэсэн үг. Дээрээс нь олж авах ашгаа 3 тэрбум ам доллараа олоод ашгаа хүртчихсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэд хангалттай орлого олсон. Мөн тэд хөрөнгө оруулалт хийнэ гэж 66 хувийг авсан мөртлөө зээл олж өгсний шимтгэлд бас маш их мөнгө авсан. Менежмент хийсний урамшуулал гээд бас маш их хувь авсан. Бас хувь нийлүүлэгчдийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэрээний гүйцэтгэлд босгосон мөнгөөрөө тэрнийгээ ашиглахад нь оролцож маш их мөнгө авсан байдаг. Мөн Монгол улсад давхар татварын хэлэлцээрийг байгуулсан улсуудад компаниа байгуулж, мөн оффшор компаниудыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулснаараа татвараас давхар зугатаж байна.

Бас янз бүрийн шалтгаанаар Монгол улсын хууль журмыг уландаа гишгэж, олон аргаар татвараас зайлсхийж байна. Өнөөдөр өндөр үнэтэй шахааны бизнес чухамдаа Оюутолгой дээр л цэцэглэж байна. Рио Тинтогийнхон гаднаас маш хямдхан юм аваад давхар өөрсдийнхөө компаниар дамжуулаад Оюутолгойд шахдаг башир аргатай. Ийм юм маш их бий. Бас зээл олж өгөөд гаднаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлж дундаас нь хүү авдаг. Өөрөөр хэлбэл банкны үйл ажиллагаа шиг зүйл явуулж байна. Гаднаас бага хүүтэй босгоод Монголд өгөхдөө өндөр хүүгээр өгөөд ингэж мөнгө хийж байна. Оюутолгойд зарцуулагдаагүй мөнгөнүүдийг шал өөр зориулалтын мөнгийг хүртэл хөрөнгө оруулалтад тооцох замаар төслийн өртгийг нэмэгдүүлж ногдол ашиг олгох хугацааг хойшлуулж, дээрээс нь Монголын талд өрийн дарамт үүсгэж байна. Энэ бүх утгагүй зүйлийг харах юм бол ерөөсөө энэ нь яав ч хөрөнгө оруулалтын гэрээ биш юм. Тийм болохоор анхнаасаа зуучлалын гэрээ эсвэл менежментийн гэрээ л хийх ёстой байсан.

Анх энэ талаар гэрээ байгуулж байх үед маш их хэлж ярьж байсан.  Уул уурхайн бизнес эрхэлдэг барууны томоохон хөрөнгө оруулагч нар энэ аргаа африкийн орнуудад 50, 60 жил хэрэгжүүлээд ирчихсэн зуу гаруй жилийн хур туршлагатай компаниуд байдаг. Гэтэл тэр том компаний эсрэг манайд туршлагатай ганц ч баг байхгүй, бэлтгэсэн өөрийн команд ч байхгүй, тэр ч битгий хэл удирдамж ч байхгүй гэж байгаа. Дээрээс нь Монгол улс анх энэ гэрээг хийхдээ өөрийн талын гэрээний хувилбар ч байхгүй орсон байдаг. Тэгээд тэр барууны компани энэ шалгарсан аргаа Монголын улстөрчдтэй зүгээр ярилцаж байгаад тэд нар нь ч анзаарч  харалгүй гарын үсэг зурчихсан ийм л гэрээ байдаг. Тэрний гор өнөөдөр гарч байна. Цаашид ч гарах болно. Яг энэ байдлаараа Монгол улс ашиг хүртэх ямар ч боломж байхгүй. Яахав хэдэн төгрөг татварт авна, тэрнийг нь эргээгээд зээлийнх нь хүүнд төлчихнө. Тэгээд л болоо. Нөгөө талаар Оюутолгойн гэрээ бол туйлын их алдаатай гэрээ болсон. Үнэхээр харамсмаар. Тийм учраас Оюутолгойн үндсэн гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө энэ бүх юмыг яаралтай шинэчлэх шаардлагатай. Харин тэрний төлөө бол монголын ард түмэн Мухулай жанжны хэлсэн "Их үйлсийн төлөө энэ биеийг цөлөв” гэж хэлсэнтэй адил шаардлагатай бол тэгж өөрийгөө зориулах сэтгэлийн хат зориг зүрхтэй байх ёстой.

Ж.Батдорж

Эх сурвалж: Guren.mn

 

 

 

 

Оюутолгойн гэрээ Монгол улсад ямар ч ашиггүй гэрээ болсон гэдгийг ойлгох цаг нь болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани