Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Пүрэвдорж: Ш.Батхүүгийн мөнгийг МАН-ын удирдлагууд хэрэглэсэн байх

АН-ын зөвлөлөөс “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг томилсон. Тэрээр өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад ирсэн юм.  Түүний байр суурийг хүргэе. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая  ам.доллар гаргаж, өрийг нь дарсан асуудал бий.  Энэ  асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг тодорхой хэмжээнд судалж, шалгах шаардлагатай байсан. Тиймээс АН-ын зүгээс ажлын хэсэг гарч “Эрдэнэт” үйлдвэр дээр ажиллалаа. Энэ үйлдвэрт оросуудын хэрэглэдэг луйврын схем хэрэгжсэн байж магадгүй гэсэн хардлага байна. Хувийн хоёр компани гэрээ байгуулахдаа гуравдагч Төрийн өмчийн компанийг оруулж өөрсдөө ашиг хүртдэг. Харин Төрийн компани алдагдал хүлээж, луйврын золиос болдог ийм схем ашигласан байж болохоор байна.

-Ямар учраас ингэж үзэж байгаа юм бэ?

-Сая “Ocean Partners” компани 40 сая ам.долларын өрийг төлөхөд зуучлагч маягаар оролцсон байдаг. Гэтэл энэ компани нь 1998 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилласан байна. Өнөөдрийн ханшаар тооцоход 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэрээс авч борлуулсан.  Тэгэхээр энэ компани нь үе үеийн удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж ирсэн гэдэг нь харагдаж байгаа юм.

-Энэ компанийг “Жаст”-ийн Ш.Батхүүтэй холбоотой гэж тайлбарласан нь ямар учиртай бэ?

-Түүнийг анх зээл авахад нь энэ компани оролцсон байдаг.  Мөн  сая зээлийг нь дарахад энэ компани оролцлоо. Тэгэхээр “Ocean Partners” компани “Стандарт” банкийг нэр төдий ашиглаад энэ зээлийг өгсөн байж магадгүй. Ямар ч олон улсын хэмжээний банкны асуудал Арбитрын шүүх дээр очоод асуудал нь өөрт ашигтай гарчихсан байгаа тохиолдолд 110 сая. ам доллараа эргүүлэн авах боломжтой.  “Эрдэнэт” үйлдвэр бол дэлхий даяар маш их хэмжээний борлуулалт хийдэг. Тэгэхээр “Стандарт” банк төлбөрөө ямар нэгэн байдлаар гаргуулж болно. Гэтэл 110 сая ам.доллараасаа татгалзаад 40 сая ам.доллар дээр бууж байна гэдэг нь өөрөө үнэмшилгүй асуудал. Тэгэхээр яах аргагүй “Ocean Partners” компани  “Стандарт” банкны нэрийг ашиглаж, “Жаст”-ийн Ш.Батхүү гэдэг хүнд зээл өгсөн гэдэг хардлага үүсч байгаа юм.

-Таны дээр хэлсэн хоёр хувийн компанийн дунд төрийн компани  хохироод үлдэж байна гэсэн санаа энэ юм уу?

-Тийм ээ. Тэд өөрсдийн луйврын схемээ “Эрдэнэт” үйлдвэр дээр явууллаа гэж харагдаж байна.  Ш.Батхүү гэдэг хүн нийтдээ 419 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн хоёр дансаар шилжүүлж авсан байдаг. Үүний ихэнх хувь нь хоёр, гурван сарын хугацаанд үйлдвэрийн дансанд байршиж байгаад гарсан. Гэтэл ийм их хэмжээний төлбөр гарч байхыг мэдээгүй, мэдэхгүй гэж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд нь эргэлзээ төрүүлж байна. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээлсэн мөнгөнийхөө тодорхой хувийг төлж бусад нь Монголд үлдсэн. Энэ мөнгө хаачсан бэ, газрын гаваар орсон мэт алга болсон. Гэхдээ энэ мөнгийг МАН-ын удирдлагууд өөрсдийн эрх ашгийн үүднээс сонгуульд ашигласан байж магадгүй гэх хардлага байна.

-Ямар асуудалд үндэслэн ингэж хардаж байна вэ ?

-Эрх баригчид 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Албан тушаалтнуудад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хөөх хэлэлцэх хугацааг арван жил байсныг тав болгон өөрчилсөн.  Өөрөөр хэлбэл  Ш.Батхүүгийн хэрэг 2013 оноос өмнө болсон явдал.  Тэгэхээр энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эрүүгийн хэргийг хаах ажиллагааг эртнээс төлөвлөсөн байж магадгүй гэж харж байна.

-“Эрдэнэт” үйлдвэр дээр очиж ажилласан. Тэнд байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.доллар буюу ойролцоогоор 105 тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Мөн зээл төлөхтэй холбоотойгоор өмгөөллийн болон хуулийн бусад зардалд 35 орчим тэрбум төгрөг зарцуулсан.  Ингээд нийтдээ 140 тэрбумыг “Эрдэнэт” үйлдвэр буруутай этгээдүүдийн өмнөөс төлчихөөд байна. Энэ нь 140 суманд цэцэрлэг бариад өгчих хэмжээний төсөв. Энэ хөрөнгөөр хэдэн хүн тоглоод, алга болж байна.

-Гадаад асуудлыг нь шийдсэний дараа  дотоод асуудлыг ярина гэж Шадар сайд ярьж байсан. Одоо яах ёстой вэ?

-Эрх баригчид энэ асуудалд тодорхой арга хэмжээ авах учиртай.   “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудитын байгууллагууд ордог.  Гэхдээ яг дотоод асуудлыг мэдэх төрийн аудитын байгууллагыг оруулах, тодорхой шаардлага бий. Ингэж байж дотор нь явагдаад байгаа булхай луйвруудыг ил болгох ёстой гэж үзэж байна.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл орсон. Таны зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-МАН-ыг дэмждэг хүмүүс зохион байгуулалттайгаар оролцож, Монгол Улс даяар хэлэлцүүлэг явуулсан гэж ярьдаг. Харамсалтай нь тодорхой саналууд нь бүрэн дүүрэн ороогүй. Мөн МАН-ын ЖДҮ-д барьцаалагдсан гишүүд өөрсдийгөө хамгаалахын тулд кноп дарж магадгүй. Ер нь бол  өнөөдрийн УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх чадамжгүй гэж тодорхойлж эхэлсэн. Би үүнтэй санал нэг байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.24 № 85 (6052)

Т.БАТСАЙХАН

Б.Пүрэвдорж: Ш.Батхүүгийн мөнгийг МАН-ын удирдлагууд хэрэглэсэн байх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани