Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хууль зөрчсөн гэрээнүүдийг яах гэж байна вэ?

Хууль зөрчсөн гэрээнүүдийг яах гэж байна вэ?

 

Одоогоос яг есөн жилийн өмнө миний бие Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ(ХОГ)-ний эрх зүйн нөхцөл байдлын талаар нэгэн хураангуй материалыг бэлдэж төр,засгийн удирдлагуудад хаяглан нийтэлсэн билээ.

 

Түүнд ХОГ нь Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжийн олон заалтыг илт зөрчсөн төдийгүй мөн олон заалтыг зөрчсөн байх өндөр магадлалтай байгааг дурдаад, хууль зүйгээ дагаж мөрдвөл энэ гэрээ нь хууль зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зөрчсөн үйлдлүүдээр хийгдсэн тул бүр анхнаасаа эрх зүйн чадамжгүй, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ хэмээн дүгнэсэн юм.

 

Оюутолгойн гэрээний эрх зүйн нөхцөл байдалтай холбоотой эдгээр ноцтой асуудлыг эрх баригчид өдийг хүртэл үл тоомсорлож ирсэн. Хууль зүйг үл хайхарч, "дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж” ирсэн гэсэн үг юм. Гэтэл үүний уршиг балаг улам их ба улам илэрхий болсоор одоо бүр тартагтаа тулчихав.

 

ХОГ-тэй хамт байгуулагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээний тухайд бол "нууц” хэмээх дардастайгаар хав дарагдчихсан байсан тул тухайн үед дүгнэлт хийх боломжгүй байсныг хэлэх ёстой.

 

Мордохын хазгай болж "нохойн зам”-аар орсон Оюутолгойн хэрэг явдал эдүгээ жам ёсоороо дахин манарч, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан,дүгнэлтийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл ба УИХ-ын төвшинд хэлэлцэх гэж байна. Энэ хариуцлагатай үед есөн жилийн өмнөх материалаа эрх баригчдын ба олон нийтийн анхааралд дахин хүргэж байна.

 

Төр,засгийн өнөөгийн удирдлагууд хууль зүйг хэрэгжүүлэн ажиллаж Оюутолгойн ХОГ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ ба "Дубайн гэрээ”-ний хууль зөрчсөн байдал хийгээд эрх зүйн чадамжийг улс,үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс нухацтай авч үзэх байх гэсэн найдлага байгааг энд хэлэх нь зүйтэй болов уу. Р.Эрхэмбаяр,”Ирээдүйтэй хөгжил” зөвлөл

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙБАЙДЛЫН ЗӨВЛӨЛ БА ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДЭД

Монгол Улсын Үндсэн хуулийн 1дүгээр зүйлийн 2дугаар заалтад "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн баталгаажуулсан бий. Энэ үүрэг,шаардлага төр,засгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй Та нарт хамгийн түрүүнд хамааралтай.

Улс,үндэстний хувь заяанд онцгой ач холбогдолтой Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа төрийн холбогдох байгууллагууд, өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн энэхүү суурь заалт, зарчмыг үл тоомсорлон нэн хариуцлагагүй ажиллаж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөний уршгаар уг гэрээ монголчуудад тун хохиролтой болсны дээр эрх зүйн хувьд мухардалд орчихоод байна.

Гэрээг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл,шийдвэрт тулгуурлан байгуулсныг юуны өмнө хэлэх хэрэгтэй.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн заалт 30.1. ба 30.3.-ыг зөрчиж, өөрөөр хэлвэл хуулиар шаардсан нөхцөл нь хангагдаагүй байхад, гэрээг байгуулжээ.

"(Г)эрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим,удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал,дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй” гэсэн УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг мөн зөрчиж, хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ Засгийн газар илт хэтрүүлжээ.

"Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай” гэсэн уг тогтоолын 3 дугаар заалтыг ч биелүүлээгүй байна.

УИХ-ын 57 дугаар тогтоолын 4 дүгээр заалт буюу "Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/–д даалгасугай” гэснийг ч үл хайхран хэрэгжүүлсэнгүй.

Хууль тогтоомж зөрчсөн эдгээр болон бусад үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт 1.2., 25.1.8/, 38.2.1/, 41.1., 45.1., 46.2., 70.1., Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт 3.1., 6.2., Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалт 3.2., 5.1., 7.1., 7.2., 7.3., 7.8., 23.1., 24.1.1/, 24.1.6/, 24.6., 30.6.-г тус тус зөрчсөн байна.

Хууль бус үйлдлээр гаргасан аливаа шийдвэр анхнаасаа хүчингүй байдаг эрх зүйн маргашгүй хэм хэмжээ бий. Иймд хууль тогтомж зөрчсөн үйлдлээр байгуулагдсан Оюутолгойн гэрээ анхнаасаа эрх зүйн чадамжгүй хэлцэл мөн юм.

Нөгөөтэйгүүр энэхүү гэрээний агуулга (одоогоор илэрхий болсноор) Монгол Улсад мөрдөгдөж буй дараах хууль тогтоомжийн зүйл, заалтыг зөрчсөн байна. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хууль: 5.6.,

2. Газрын хэвлийн тухай хууль: 20.2.1/, 32.1/ , 32.2/,

3. УИХ-ын 2008 оны 40дүгээр тогтоол: 3.1/, 2дугаар хавсралтын заалт 1., 2.1/ ба 4.,

4. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол: 2. ба 3.

5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль: 12.1.,

6. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль: УИХ-ын 57 ба 40дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн гэрээг байгуулах ёстой байтал "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” 2011 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулийг үндэс болгожээ.

7. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль: 10.2.1/,

8. Монгол Улсын Үндсэн хууль: 25.1.8/, 38.2.1/,

9. Монгол Улсын Их Хурлын тухай хууль: 4.1.,

10.Монгол Улсын Засгийн газрын тухай хууль: 3.2., 5.1., 30.6.,

11.Үндэсний аюулгүй байдлын тухай хууль: 4.1.3. ("Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын заалт V.35.3.11/ ба X.54.3/ мөн зөрчигджээ).

Эдгээр бодит нөхцөл байдлаас дүгнэвэл, Оюутолгойн гэрээ нь агуулгын хувьд ч хууль тогтоомж зөрчсөн тохиролцоо болсон бөгөөд Иргэний хуулийн заалт 56.1.1.-д тов тодорхой тусгагдсаны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гарцаагүй мөн юм.

Гэрээний агуулга хууль тогтоомжийг зөрчиж буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт 1.2., 5.4., 70.1., Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалт 3.2., 5.1., 7.1., 7.2., 7.3., 8.5., 8.7., 23.1., 24.1.1/, 24.1.6/, 24.6.-д тус тус нийцэхгүй байгаа болно.

Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамт байгуулагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг ил тод байдлын зарчмыг зөрчин өнөөг хүртэл олон түмнээс нууцалсаар байгаа тул түүний агуулга хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тогтоох огт боломжгүй байна.

Хууль тогтоомжийг дур зоргоор тайлбарлан хэрэглэх, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, хууль зөрчиж гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг завдах зэрэг нь хуульт ёсыг эрхэмлэн дээдэлдэг аливаа улс оронд тэвчишгүй зүйл юм.

Тиймээс өнөөгийн Монгол Улсад эрх зүйт төрийн тогтолцоо,хууль зүй,Үндсэн хууль үйлчилж буй юм бол хууль тогтоомж зөрчсөн агуулгатайгаас гадна хууль зүйд харш үйлдлээр байгуулагдсан Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр байх ямар ч үндэсгүй.

Учир иймд төр,засгийн эрх баригч Та нар анхнаасаа хууль бус болсон Оюутолгойн гэрээг хууль зүйд нийцүүлэх, улмаар эрх зүйн чадамжтай болгох талаар шийдвэртэй арга хэмжээг цаг алдалгүй авах зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр улс оронд учирсан хохирлыг хязгаарлаж, хуульт ёсыг энэ чухал асуудал дээр сэргээн тогтоох боломж бүрдэнэ.

Олон түмэн Та бүхнээс хамгийн энгийн, мэдээжийн юм буюу хууль зүй, Үндсэн хуулиа дагаж мөрдөхийг л шаардаж байгааг энд зориуд онцлон тэмдэглэе.

Төрийнхөө хууль зүйг хэрэгжүүлэхээс зайлсхийх,татгалзах,тэр ч байтугай гажуудуулан завхруулах эрх Та нарт байхгүй.

Оюутолгойн гэрээг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах талаар юу хийснээ төрийн институци бүр иргэд, ард түмэндээ 2010 оны 5дугаар сард багтаан ил тод тайлагнан мэдээлэхийг шаардаж байна.

Монгол Улс, Улаанбаатар хот 2010 оны 4дүгээр сарын 25-ны өдөр.

"Ирээдүйтэй хөгжил” зөвлөл 
Хууль зөрчсөн гэрээнүүдийг яах гэж байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани