Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Баттулга: Дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид төмөр замын ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн

Х.Баттулга: Дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид төмөр замын ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн

БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очсон юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь боомтын Төлөвлөлт, хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхим, вагон хөмрөгч цех, далайн болон төмөр зам хосолсон тээврийн систем, нүүрсний терминал зэрэгтэй танилцаж энэ сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариулав.


Энэ боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг байна. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц аж. 194 мянган га талбайг хамарсан боомт нь жилдээ 410 сая тонн ачаа, үүнээс 250 сая тонн нүүрс боомтоор гаргах хүчин чадалтай юм байна. 2017 оны байдлаар ачаа эргэлт нь 370 сая тоннд хүрсэн бөгөөд нүүрсний 25, гангийн 41, төмрийн хүдрийн 6, контейнерын 10 усан зогсоолтой ажиллаж байна.

1991 оны “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж БНХАУ-ын хойд болон зүүн бүсийн далайн боомтуудыг Монгол Улсад ашиглуулахаар тохиролцсоны үндсэнд дээрх боомтыг Монгол Улс ашиглах боломжтой болсон байна.

Замын-Үүд-Эрээн боомтоос Цаофэйдянь боомт хүртэл төмөр замаар шууд холбогдсон бөгөөд ингэхдээ БНХАУ-ын хамгийн их түгжрэлтэй, өндөр зардалтай төмөр замын бүс болох Бээжин хотоор дайрахгүй, хойгуур нь тойрч гардаг давуу талтай юм байна.

2014 оноос Монголын далайн захиргаа Цаофэйдянь боомт болон орон нутгийн захиргаатай боомт ашиглах, ачаа тээвэр зохион байгуулах талаар хэлэлцэж ирсэн бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард Цаофэйдянь боомтоос Улаанбаатар руу анхны чингэлгийн галт тэрэг явсан байна.

Мөн Цаофэйдянь боомтын Логистикийн паркийн удирдах хорооноос жилд 10 сая тонн Монголын нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэхийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байдаг.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ ҮЕЭРЭЭ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛАВ.

–Ерөнхийлөгч та Цаофэйдянь боомтыг манай улсын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах чухал боомт гэж харж байна уу?

-Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт байсан. Та бүхний санаж байгаачлан бид ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, боомттой холбоотой зарим асуудлыг хөндөн ярилцаж байсан. Мөн ОХУ-аар дамжин өнгөрөх ачаа эргэлтэд 25 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт үзүүлсэн зэрэг үйл явдал болж өнгөрсөн. Харин өнөөдөр /өчигдөр/ бид урд хөршид ирсэн байна. Шинэчлэл, бүтээн байгуулалт өрнөсөн Цаофэйдянь гэх энэ боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзэх гэж байна. Энэ бол том алхам.

Бид өнөөдөр Тавантолгойн нүүрсийг 268 км-ын цаана буюу хил гаргах, эсвэл боомт руу гаргах гээд олон зүйлсийг судалж, газар дээр нь ажиллаж байгаа. Энд зах зээл, боломж байгаа юм байна. Мөн эрчим хүчний голдуу нүүрс байгаа тул Тавантолгойнх шиг нүүрс буюу чанартай коксжих нүүрс зах зээлд өндөр эрэлттэй байгаа гэж танилцуулж байна.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарчихсан. Энэ төмөр замаар дамжиж Цаофэйдянь боомтод хүрнэ гэж ойлгох уу?

-2010 онд УИХ-ын гишүүд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Харамсалтай нь, дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид энэ ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэр гаргаж тавдугаар сарын 1-нээс энэ төмөр замын ажлыг эхлүүлэх, бусад зах зээлд нүүрсээ гаргах боллоо.

-Тээврийн туршилт хэзээ эхлэх вэ?     

-Энэ зун туршилтын тээвэр хийгдэх байх. Ерөнхийдөө замын туршилт хийчихсэн. Цаг хугацаа хэмнэж, нүүрсний үнэ өснө.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга энэ удаад дахин яригдаж байна. Саналаа дахин илэрхийлсэн үү?

-Бүс нутагтаа бид оролцоотой байх ёстой. Тэр дундаа эрчим хүчний боломжоо ашиглан түүнийгээ экспортлох сонирхолтой байгаа. Энэ саналыг дэмжээрэй гэсэн санаагаа албан ёсны хэлэлцээ болон бусад хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн.

-БНХАУ-ын талтай тарифын хөнгөлөлтийн асуудал яригдсан уу?

-Тарифын хөнгөлөлтийг 2014 оноос ярьж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөн ярьж байгаа. БНХАУ-ын тал энэ асуудлыг анхааралдаа авлаа гэж мэдэгдсэн.

Х.Баттулга: Дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид төмөр замын ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Солонгоруулах зорилготой эдийн засагт ганцхан “өнгө” ноёлж байна

ОУВС-гаас Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс эргэн  сэргэж байгааг ...

Өчигдөр, 17:56
Солонгоруулах зорилготой эдийн засагт ганцхан “өнгө” ноёлж байна

 ОУВС-гаас Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс эргэн  сэргэж ...

Өчигдөр, 17:18
Сүүлийн 50 жилд гурван тэрбум шувуу үгүй болжээ

Ази тив болон АНУ-д шувууны тоо толгой аюултай хэмжээнд хүрснийг судалгаа ...

Өчигдөр, 15:34
Улс орнуудын алтны нөөц

 Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан улс орнуудын алтны нөөцийг ...

Өчигдөр, 15:15
"Уранаас болж хүүхдээ төрүүлж чадахгүй зулбаж байна"

 "Босоо Хөх Монгол" ТББ-ынхан орон нутагт ажиллаж, уул уурхайн үйл ...

Өчигдөр, 14:48
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг цагдан хорьжээ

 Алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан Сэлэнгэ аймгийн Ерөө ...

Өчигдөр, 14:39
ӨМӨЗО-ыг БНХАУ-ын өмнөд бүстэй холбосон нүүрс тээвэрлэх төмөр зам ашиглалтад орно

БНХАУ-ын умард бүсээс өмнөд хэсэг рүү нүүрс тээвэрлэх шинэ төмөр замыг ...

Өчигдөр, 14:39
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын “ISO“ стандартуудын гэрчилгээ гардан авлаа

 "Эрдэнэс-Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ...

Өчигдөр, 13:19
"Балаг"-ийн эзэн "ХУСАГДСАН" дэд сайд асан ТАВАН ТОЛГОЙ-оос мөнгө саах нь...

 ЖДҮ-ээс зээл авч ёс зүйгүй үйлдэл гаргасны улмаас дэд сайдын ...

2019 оны 09 сарын 19, 18 цаг 54 минут
НҮБ -ын “утгагүй” зөвлөмжгүйгээр агаарын бохирдол буурахгүй гэж үү

 Монгол Улс сүүлийн арван жилийн хугацаанд агаарын бохирдлыг ...

2019 оны 09 сарын 19, 18 цаг 49 минут
АНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ

 Саудын Арабын газрын тосны байгууламжууд  халдлагад өртсөний ...

2019 оны 09 сарын 19, 17 цаг 55 минут
“Оюутолгой” төсөлд шинэ нөхцөл байдал үүслээ

 "Шинэ зуун гарснаар хоёр хөршийн хамаарал, оролцоогүйгээр монголчууд ...

2019 оны 09 сарын 19, 17 цаг 49 минут
Япон газрын тосны нөөцөө хэрэглэнэ

 Японы Аж үйлдвэрийн сайд Исшу Сугарава "Япон газрын тосны дотоодын ...

2019 оны 09 сарын 19, 17 цаг 31 минут
2050 он гэхэд нүүрсээр ажилладаг үйлдвэрийг бүр мөсөн халах зорилт тавьжээ

 Эрчим хүчний хямд эх үүсвэр болдгоороо нүүрс ихээхэн ач ...

2019 оны 09 сарын 19, 17 цаг 16 минут
Газрын тосны объектууд руу халдсан хэрэгт Ираныг буруутгасныг эрс эсэргүүцэв

 Ираны Батлан хамгаалахын сайд Амир Хатами Саудын Арабын нутаг ...

2019 оны 09 сарын 19, 17 цаг 12 минут
Манайхаас гурав дахин бага нүүрс олборлодог Голланд зургаа дахин их ашиг олдог

    Германы геологийн ухаан, байгалийн нөөцийн холбооны ...

2019 оны 09 сарын 19, 17 цаг 07 минут
Гадаад өр нэмэгдэхэд валютын ханшийн өсөлт нөлөөлж байна

Монгол Улсын гадаад өрийн нийт үлдэгдэл 29.7 тэрбум ам.доллартай тэнцэж ...

2019 оны 09 сарын 19, 16 цаг 19 минут
Хуучны 3000 гаруй ном судрыг сэргээн засварлажээ

Төвдийн хуучны ховор, үнэ цэнэтэй 3000 гаруй ном судрыг сэргээн ...

2019 оны 09 сарын 19, 15 цаг 24 минут
Шонхорын анчин арабуудад хэлмэрч хийж байсан этгээд малчин эмэгтэйг зодож, хүчинджээ

Арабууд манай улсад ирж шонхорын ан хийсэн нь авилга, хээл хахууль, ...

2019 оны 09 сарын 19, 12 цаг 31 минут
Хууль бус алт олборлолтыг зогсоов

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, ...

2019 оны 09 сарын 19, 10 цаг 43 минут
Саудын Арабын газрын тосны нийлүүлэлт халдлагын өмнөх түвшинд хүрчээ

 Саудын Арабын төрийн өмчит "Aramco” компанийн газрын тосны ...

2019 оны 09 сарын 19, 10 цаг 27 минут
“Discover Mongolia 2019” чуулганд гадны 500 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ

“Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын форум энэ ...

2019 оны 09 сарын 18, 17 цаг 21 минут
Иран улс нефть боловсруулах үйлдвэрт нь халдсан нотолгоо олсон гэж Саудын Араб мэдэгдэв

Саудын Арабын Батлан хамгаалах яам Тегераны зүгээс тус улсын газрын тосны ...

2019 оны 09 сарын 18, 17 цаг 16 минут
Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцална

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Байгаль орчинд үзүүлж байгаа ...

2019 оны 09 сарын 18, 16 цаг 48 минут
Ерөөлтийн орд Монголын гурав дахь “толгой” болох уу

 Аль ч улсад томоохон төсөл хэрэгжихэд цаг хугацаа шаарддаг. Манай ...

2019 оны 09 сарын 18, 16 цаг 21 минут
Саудын Арабын газрын тосны байгууламжийг агаараас довтолсон хэрэгт холбоогүй гэв

 Өнгөрөгч бямба гарагт Саудын Арабын газрын тосны байгууламжид ...

2019 оны 09 сарын 18, 15 цаг 29 минут
Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

 Агаарын бохирдолтой тэмцэх тухай олон улсын нэршлийг урвуулан, ач ...

2019 оны 09 сарын 18, 15 цаг 18 минут
Монгол Улсад шинээр байгуулагдах цахилгаан станцуудад Герман технологийг нэвтрүүлэх саналаа уламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ...

2019 оны 09 сарын 18, 12 цаг 20 минут
Саудын Арабын газрын тосны шокийн Ази дахь нөлөө

 Ази дахь газар нутгийн болон Дэлхийн хоёрдугаар дайны үед үйлдсэн ...

2019 оны 09 сарын 18, 11 цаг 22 минут
2019 оны 09 сарын 18, 10 цаг 42 минут
Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

Ноён уул тойрсон олон сэжиг таамаг бий. Тэр дундаа олон нийтийг хамгийн их ...

2019 оны 09 сарын 17, 17 цаг 45 минут
Буриад шинэ орд газрын хайгуулд 800 сая рубль зарцуулна

ОХУ-ын Буриадын Засгийн газраас ашигт малтмалын шинэ орд газар олж нээхэд ...

2019 оны 09 сарын 17, 17 цаг 12 минут
Брент маркийн газрын тосны үнэ огцом нэмэгдлээ

 Лондон дахь ICE буюу Тив хоорондын хөрөнгийн биржийн арилжааны нээлт ...

2019 оны 09 сарын 17, 15 цаг 30 минут
Нүүрс: Монголын экспорт нэмэгдэж, Хятадын импорт буурч байна

Нүүрсний экспорт дээд амжилт тогтоожээ. Оны эхний найман сарын байдлаар ...

2019 оны 09 сарын 17, 15 цаг 15 минут
Саудын Араб газрын тос олборлолтоо мөддөө сэргээж чадахгүй

Саудын Арабын газрын тос олборлох байгууламж өнгөрсөн бямба гаригт ...

2019 оны 09 сарын 17, 15 цаг 02 минут
20 жилийн өмнөх хийн хоолойн ТЭЗҮ В.Путины ширээн дээр эргэн ирэх нь

Байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулах тухай сэдэв шинэ ...

2019 оны 09 сарын 17, 14 цаг 32 минут
2019 оны 09 сарын 17, 13 цаг 24 минут
АНУ: Халдлагаас үүдсэн газрын тосны үнийн өсөлт асуудал биш

 Саудын Арабын газрын тосны объектууд руу халдлага болсны дараагаас ...

2019 оны 09 сарын 17, 12 цаг 55 минут
Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга ба Оюутолгой...

 Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд  байгалийн ...

2019 оны 09 сарын 17, 12 цаг 06 минут
Чоно борооноор буюу нинжа нар байгалийг бүрэн сүйтгэх аюул

 Лиценз хураах үйл ажиллагаа амжилттай өрнөж байгаа гэхэд хилсдэхгүй. ...

2019 оны 09 сарын 17, 11 цаг 57 минут
Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна

 Автомашингүй өдөр утааг бууруулах хүрээнд сайжруулсан шахмал түлш ...

2019 оны 09 сарын 17, 11 цаг 20 минут
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их шар ...

2019 оны 09 сарын 17, 11 цаг 16 минут
775 сая төгрөгийн алт хил нэвтрүүлэхийг завджээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ...

2019 оны 09 сарын 17, 10 цаг 33 минут
Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

 Ноён уул тойрсон олон сэжиг таамаг бий. Тэр дундаа олон нийтийг ...

2019 оны 09 сарын 17, 10 цаг 28 минут
“Баялгийн хараал”-ыг гэтэлж, Норвегийн араас замнах гарц

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаж, ...

2019 оны 09 сарын 17, 10 цаг 05 минут
Саудын нефтийн үйлдвэрүүд рүү дайрсанд Ираныг буруутгав

 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Aramco ...

2019 оны 09 сарын 16, 17 цаг 45 минут
Монголын парламентын тавих хяналтад 'Рио Тинто' бэлдэж эхэллээ

УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн ...

2019 оны 09 сарын 16, 16 цаг 58 минут
Саудын Арабт болсон халдлагын дараа газрын тосны үнэ өсөв

Бямба гаригт Саудын Араб дахь газрын тосны объектууд руу халдсаны дараа ...

2019 оны 09 сарын 16, 14 цаг 09 минут
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт улирал харгалзахгүй үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь ...

2019 оны 09 сарын 16, 11 цаг 12 минут
Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна

 Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүд нефтийн ...

2019 оны 09 сарын 14, 18 цаг 07 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани