Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дорноговь аймгийн Даланжаргалан сум “сүйрлээ”

Дорноговь аймгийн Даланжаргалан сум нь  аймгийн хамгийн хойд хэсэг, Улаанбаатар хотоос 300км-т  төмөр зам, засмал зам, цахилгаан шугам сүлжээ бүрэн орсон тал хээрийн бүс нутагт оршдог.  Даланжаргалан сум нь Элдэв, Өнгөт, Бичигт, УБТЗ-ын чулуу боловсруулах үйлдвэр байрших Олон-Овоо, Цомог баг гэсэн засаг захиргааны 5н баг, 3000 орчим хүн амтай.

Тус сумын Их нартын тусгай хамгаалалтын газар нь Аргалын сүргийн нягтшилаараа дэлхийд 1-р байранд ордог бөгөөд ховор ан амьтад,  таван хошуу мал сүрэг хоршин бэлчдэг нутаг.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт сүүлийн хэдхэн жилийн дотор байгаль ан амьтан сүйтгэсэн, ард иргэдийн эрхийг зөрчсөн ноцтай асуудлууд тулгараад байгааг дараах хэдэн баримтаар дэлгэе.

400 гаруй мянган га талбай бүхий сумын газар нутгийн ихэнх хувийг  ашиглалт, хайгуул, түгээмэл тархацтай гээд нийт 108 тусгай зөвшөөрөл, 10 орчим түүхий эд боловсруулах үйлдвэрийн зөвшөөрлөөр олгож  нутгийн иргэдэд амьдрах газар, уух усгүй, малын бэлчээр үлдэхээргүй болоод байна.

Бид баримт нотолгоотой хэдхэн асуудлыг энд хөндөхийг зорилоо.

Баримт 1

1990 хэдэн оноос Даланжаргалан сумын Элдэвийн гол гэж говийн жижиг баянбүрд бүрдсэн үржил шимт хөрстэй хэсгийг бичил уул уурхайн бүс болгож Монголын алт МАК компанийн  Алаг толгойн уурхай нээгдснээр өнөөдөр нутгийн иргэдийн “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрх зөрчигдөж эхэлсэн. МАК-ын уурхай нээгдсэнээс хойш борооны дараах мөөг шиг 10км орчмын тойрог дотор 14 нүүрсний уурхай, 2 угаах үйлдвэр ажиллаж, тэдгээрийн тээврийн тоос тортог талаар дүүрэн хийсч  байна.

Чойр уулын аргал ирж уугаад явдаг, амаараа сагадаг байсан худаг нь одоо ширгэж, адуу үхэр далдартал ургадаг байсан дэрст хөндий одоо хөхөрч байгаа тухай нутгийн иргэн Дашцэрэн нулимас дуслуулан ярьж байна. Усгүй болсон иргэн ойролцоох худагруу малаа услахаар ирэх очих замдаа бүтэн өдрийг барах боловч бас л ундрага нь муудсан худаг дээр өдрийг барж халуунд халж хүйтэнд хөрж 2 жилийн нүүр үзлээ. Өвлийн хүйтэнд малчин хөгшид худаг сахиж өнгөрнө гэдгийг төсөөлөөд нэг үзээрэй.

Чингисийн хар алт ХХК-ын нүүрс угаах үйлдвэрийн дахин эргэлтэд оруулан ашиглах зориулалттай угаасан ус нөөцлөх зориулалттай сангийн технологийн бус ажиллагааны улмаас нэвчилт үүсч, химийн урвалтай бохир ус газар доогуур хөрс бохирдуулан урссаар нутгийн иргэдийн хотон дотор хиймэл булаг болон оргилж гарч ирж байна. Үүнийг иргэн Долгормаагийн хотноос авсан зурагнаас та бүхэн харж болно. Олон ч айл өнгөрсөн өвөл мөсөн дунд өвөлжиж арай гэж хавартай золготол шавар шавхайд малаа алдах тохиолдол олонтаа гарлаа. 

Баримт 2

Даланжаргалан сумын Өнгөт багийн нутаг нүд баясгам өнгө алагласан өнгөт чулуугаараа хэзээнээс алдартай нутаг.

Гэтэл шунал нь дэндсэн хүмүүс нутгийн сайхан чулуунаас машин машинаар нь ачаад урд хөрш рүү гаргасаар.  Одоо үлдсэн жаахан газарт энд тэндээс ирсэн нинжанууд гар аргаар чулуу түүж газрын хөрсийг 20-40см эргүүлж эхэлсэн. Энэ байдалыг таслан зогсоож нөхөн сэргээх нэрээр гэрээ байгуулан хоёр ч газрыг хашсан байдаг. Гэвч тэдгээр компаниуд сэргээсэн үү гэвэл үгүй.  Харин ч гараар ухахдаа 40см-ээс хэтрүүлдэггүй байсан газрыг техникээр ухаж газрын хэвлийг төнхсөөр байна.  Нутгийн иргэд олон ч удаа энэ үйлдлийг нь эсэргүүцэж уулзахад тус компаниуд эхлээд чулуу олборлож зардлаа олно, дараа нь нөхөн сэргээнэ гэж хариулсан гэдэг.  Эцэст нь тус багийн иргэд ухсан нүхтэй л үлдэж байна.

Баримт 3

Даланжаргалан сумын Бичигт баг. Их нартын цогцолбор газар, аргал янгирын сүрэг, тусгай хамгаалалттай газар. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус газрын уулын урд энгэрийг ухаж,газар сайгүй техник ажиллаж, газар сэндийчсээр. Нутгийн тус хэсгийг экологийн тэнцвэр алдагдаж, цөлжиж байгаа газар гэж тодорхойлсон нь үүнтэй шууд холбоотой.

Бид нутгийн айлуудаар явж иргэдийн яриаг сонсоход хаа сайгүй ухаад хаясан жоншны нүхнүүдэд мал унаж үхээд байгаа бөгөөд энэ тухай сум орон нутагт мэдэгдэхэд сумын цаад талд гэсэн шалтагаар арга хэмжээ авдаггүй тухай ярьж байлаа. Мөн өдөржин шөнөжин бужигнаж байдаг тоосжилтын тухай гомдоллоогүй малчид үлдсэнгүй.

Бидний зорьж очсон дараагийн газар бол багийн төвийн орчимд төмөр угаах үйлдвэрийн барилга байгаа “Олон ихт баян” ХХК-ын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай юм. Биднийг кемпийн даргатай уулзахад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй гээд 2 том барилгын суурь ухаж байгаа бөгөөд Шивээговь сумаас 110кВ-ын 35км орчим агаарын шугам татсан, 10 сая тонн нөөцтэй, 10 жил хүдэр угаах тухай бидэнд хүүрнэсэн юм. Бичигт багийн нутаг Монгол орны томоохон 3-н усны нөөц газрын нэг ухагдаад эхэлжээ.

Цахилгааны шугам, үйлдвэрийн барилга барих газрын зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрлийнх  нь ашиглалт болоогүй байхад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус компанид хэн олгосон байж таарах вэ?

Бид цааш “Майхан дэл” хэмээх Хятадууд дүүрсэн газар байдаг хэмээх сургийн дагуу явж очлоо. Биднийг очиход газар дээр нь хэд хэд хүн харагдсан бидэнтэй уулзсангүй.

Нутгийн иргэдийн яриагаар 10 аад  хятад энд 2 жил гаран болж байгаа бөгөөд  хайгуулын лицензээр тус газрыг ухаад дуусаж байгааг хэлж байна.

Баримт 4

Даланжаргалан сумын Олон овоо баг. УБТЗ-ын чулуу бутлах үйлдвэр, 4н том нүүрс ачилтын зам , МАК-ын цемент боловсруулах үйлдвэр, жонш бутлах, савлах ачих газар, тэдгээрийн тээвэрлэлт хийдэг 1000 гаруй том оврын ачааны машин холхидог тоос, тортгийн хамгийн оргил бөөгнөрөл энд байдаг. Нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх энд үргэлж зөрчигдөж байдаг газар. Тал бүрт бутлах үйлдвэр конвейрийн дуу чимээ, тоосжилт бас дээр нь тэсэлгээ, галт тэрэг болон сэлгээний ажлын дуу чимээ гээд хуримтлагдах сөрөг байдлын нөлөөлөл хэдий хэмжээтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Төрийн үйлчилгээний байгууллагын хувьд тус баг дээр цэцэрлэг, бага сургууль, багийн эмч 1 хүн, багийн даргын алба үйл ажиллагаа явуулж байна. Сумын хэмжээнд хамгийн их тоосжилт, дуу чимээтэй газар энэ. Төмөр замын ачилтын гол өртөөний хувьд багийн төв тойрон хэрсэн замын дунд тээврийн тоосжилт, дуу чимээ, болон мөнгөний хойноос хөөцөлдөж яваа гадаад, дотоодын явуулын хүмүүсийн хөлд дарагдсан газар. Явуулын хүмүүс архидан согтуурч, охид бүсгүйчүүдийг хоргоох, дэлгүүр хоршооны үүд балбах, зодоон ноцоон хийх гээд нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдуулах нөлөө үзүүлэх асуудал гарсаар байх юм. Мөнгөний хойноос хөөцөлдөж яваа гадаад, дотоодын явуулын хүмүүсийн хөлд дарагдсан газар. Явуулын хүмүүс архидан согтуурч, охид бүсгүйчүүдийг хоргоох, дэлгүүр хоршооны үүд балбах, зодоон ноцоон хийх гээд нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдуулах нөлөө үзүүлэх асуудал гарсаар.

Баримт 5

Даланжаргалан сумын Цомог баг

2019 оны 4 дүгээр сарын 23 ны өдөр сумаас 2-3 км зайнд байрших Кевин инвест гэх компанийн жонш угаах үйлдвэр /түрээслэгч Эко хэлхээ ХХК/-ийн хаягдал усны далан задарч 3 төрлийн химийн хортой угаадас талаар дүүрэн урссан ноцтой зөрчил гарлаа.  Сандарсан иргэд аргагүй эрхэнд Босоо хөх Монгол гэх байгууллагыг ирж туслаач гэж гуйсан байна. Аймгийн төв сумтай 150 км засмал замаар холбогддог. Ус алдагдсанаас хойш 30 гаран цагийн дараа аймгийн мэргэжлийн хяналт ирж дээж авсан маргааш нь Нутгийн зөвлөлийн дуудлага өгсний дагуу Онцгой байдлын газрын байцаагч газар дээр ирж ажилласан тухай мэдэгдлээ. Хэдэн хүн, хичнээн мал хордсоны дараа Онцгой байлынхан ирэх ёстой вэ. Одоо ч гэсэн хор саармагжуулах ажил, хордсон хөрсийг тээвэрлэх ажил явагдсаар л байна.

Сумын төвийн энэ багт төрийн болон хувийн хэвшлийн салбарууд үйл ажиллагаагаа явуулж 1500 орчим иргэн тогтмол оршин суудаг. Босоо тэнхлэгийн мянганы зам, төмөр зам, эрчим хүчний төвийн шугам яг дайран өнгөрдөг, асар их байгалийн баялагтай, бичил уурхай хөгжөөд 30 жил болж байгаа сумын нутгийн өөрөө удирдах байгууллага байдаг газар. Зургаахан ортой, хуучин 69 машинтай, муудсан барилгатай хүн эмнэлэг, төсвөөр бариулсан ч халаалтаа бүрэн шийдээгүй соёлын төв, цэцэрлэг, сургууль гээд хүн амын гол суурьшсан газар. Жонш угаах үйдвэр, МАК-ын шаврын орд, маршрутгүй замын тээвэр гээд сөрөг нөлөөлөх асуудлууд иргэдэд бас олон.

Дээр Бичигт баг хэсэгт дурдсан Олон ихт баян ХХК гэх компанийн үйл ажиллагаанд Нутгийн зөвлөл, Иргэдийн бүлгэмийн албан бичгийн дагуу төлөвлөгөөт бус хяналт хийж ажлыг зогсоосон тухай Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн. Гэвч хуулин дээр гишгэсэн эрх мэдэлтэнгүүд үү, эсвэл аймгийн мэргэжлийн хяналт буруу шийдвэр гаргасан уу ямар гэсэн үйлдвэрийн барилгын ажил зогссонгүй. Нөгөө алдартай ХУРД группын хамааралтай бүхий болохоор тэгдэг юмуу.

Б.Итгэл

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

Дорноговь аймгийн Даланжаргалан сум “сүйрлээ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өнөөдөр, 12:46
Өнөөдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани