Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ленинградын бүслэлт

Удахгүй 5-р сарын 09 ны өдөр Аугаа их Эх орны дайны ялалтын баярыг Оросын ард түмэн тэмдэглэнэ.Энэ өдөр зөвхөн Зөвлөлт Холбоот Улс дайнд ялсны баярын өдөр биш маш олон хүний амь нас эрстэсэн,асар их гарз хохирол, гай зовлон дагуулсан дэлхийн дайн дуусаж, энх тайван цаг эргэн ирсэн баярт өдөр. Дайны хор хөнөөлийг амссан, хохирсон зовсон бүх ард түмний "Баярын өдөр” дэлхий нийтээрээ тэмдэглэдэг тэр дундаа Монголчууд бид ч ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Ялалтын баяраа тэмдэглэн мөн дайнд үрэгдэгсдийгээхүндэтгэн хойд хөршийн олон хотод сүрт парад, том жагсаал хийж, концерт тоглодог, баярлаж хөөрч, өндөр дээд хэмжээнд тэмдэглэдэг уламжлалтай.

Дайны хүнд жилүүдэд Монголчуудаас өгсөн тусламж, сэтгэл санааны дэмжлэгт талархаж монгол морьдын хөшөөгМосква хотод байгуулсаныг бид мэднэ.

 

Орчин үеийнтүүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бүслэлтэнд байж, өлсөглөн зовлон, үхэл хагцал гээд олон хүнд бэрхийг даван туулж төрлөх хотоо баатарлагаар хамгаалсан аугаа түүхтэй хот бол Ленинград (одоогийн Санкт-Петербург) юм. Орос орны соёлын шинжлэх ухааны нүүр царай болсон тансаг сайхан хотодСанкт-Петербург хот зүй ёсоор тооцогддог.

Тэр сайхан хотод сурч амьдарч байсны хувьд Санкт-Петербурги хот Оросын бусад хотуудаас өөр гэдгийг мэдэхийн хувьд энэ баярын өдөр миний хувьд энгийн биш өдөр.

 

Дэлхийн 2-р дайны үед фашист Германууд Ленинград хотыг эзлэн авах нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байсан. Германы цэргүүд 1941 оны 7 сарын 10-нд Ленинград хотыг эзлэн авах дайралтаа эхлүүлсэн. Дайны фронтын шугамтаслагдсан тэр цаг үед 1941 оны 9-р сарын 9-нөөс 1944 оны 1-р сарын 27 хүртэл 872 хоногийн турш Ленинград хот бүслэлтэнд байсан бөгөөд түүхэнд Ленинградын бүслэлт гэдэг нэрээр мөнхрөн үлджээ.

Бүхэл бүтэн 872 хоног бүслэлтэд байсан энэ хотын амиа алдсан 1,5 сая иргэний ердөө гурван хувь нь л их бууны буудлага, бөмбөгдөлтийн үед амь алдсан бол үлдсэн 97 хувь нь өлсгөлөн, өвчнөөр өөд болсон гэдэг. Тиймдээ ч энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн их эвдрэл сүйрэл авчирсан, харгис хэрцгий бүслэлтийн тоонд ордог юм.

 

Гитлерийн төлөвлөгөөний дагуу хотыг газрын хөрснөөс арчих ёстой байлаа. Харин Ленинград хотод байсан зөвлөлтийн цэргүүд, хотын оршин суугчид Германчуудын довтолгоонд няцаалт өгч, хотоо баатарлагаар хамгаалсаар байсан юм. Иймээс Германчууд бүслэлтээ үргэлжлүүлэн хотын хүн амыг өлсгөлөнгөөр буулган авахаар шийдсэн. Дайснууд хотын томоохон хүнсний агуулахуудыг хамгийн эхэнд дэлбэлсэн нь харгис бодлого байсан юм.

Бүслэлт эхлэнгүүт хүнсний нөөц дуусч, талоноор олгож эхэлжээ.Жирийн иргэд өдөрт 125 гр, ажилчид 250 гр хар талхны нормтой. Эргэн тойрны бүх хуурай газрыг бүсэлж, хот руу орох гарах авто зам, төмөр замыг бүгдийг хаажээ. Бүслэлт эхэлснээс 3 сарын дараагаас гудамжинд өлсгөлөнгөөс болж нас барсан хүмүүсийн цогцос харагдаж эхэлсэн байна.

 

Агаараар, усаар гэсэн хоёр аргаар хүнс залгуулах боломжтойгоос онгоцоор хүнс тогтмол зөөгөөд байх аргагүй тул хотын зүүн хэсгээр Ладога нуурын ус хөлдөнгүүт хот руу маш бага хэмжээгээр хүнс нууцаар оруулдаг, эргээд хүүхдүүдийг бүслэлтээс зөөж гаргадаг байсан. Гэхдээ нацистуудыг Ладог нуурын орчмыг тасралтгүй бөмбөгдөж, өлсгөлөнг давж зугтсан иргэд зам зууртаа амиа алдаж байсан юм.

Олон хүний амьдралыг залгуулж "гадна” ертөнцтэй харьцах ганц жим болж байсан болохоор түүнийгээ "амьдралын зам” гэж нэрлэж байсан.

Хүнд хатуу үеийг даван туулахын тулд хүмүүс идэж болох бүх л зүйлийг иддэг байж, муур нохойг идэж, сүүлдээ хулгана харх ч харагдахаа больсон гэдэг. Түүнээс гадна цавуу, мод, холтос, арьсан гутал, ширэн бүсийг буцалгаж шөл болгоно , ханын цаасаа уран зажилж байсан талаарх гашуун түүх өнөөг хэрнээхүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсээр байдаг.

 

Өвлийн хүйтэн, тог цахилгаангүй, түлэх түлээгүй, идэх хоолгүй, олон хоног сарын өлсгөлөнт тарчлаанд юу ч хийхээс сийхгүй мэт санагдавч тэд оюунт хүн хэвээрээ байсан юм.

Фашистууд хортой хоол хүнс, өвчтэй мал амьтан онгоцоор хаяж хотын оршин суугчидыг хордуулах ,өвчин тахал тараах гэх мэтийн харгис хэрцгий арга хэрэглэж байсан ч тэд баатарлагаар тэмцээр байсан юм.

Зарим эх сурвалжуудад гудамжинд хүн нас барахад тэдний цогцос дорхноо алга болдог байсан. Хүний махаар хооллодог хэд хэдэн бүлгэм илрүүлж, тэдгээр хүмүүсийг газар дээр нь буудан алдаг байсан талаар бичсэн байдаг.

 

Ленинградын газар тариалангийн хүрээлэнд Зөвлөлтөд төдийгүй дэлхийд цор ганц байх үр тарианы фондод олон тонн үр тариа, төмс, будаа бүтнээрээ үлдсэн байдаг. Өлссөн хотынхон ширхэг ч төмс, атга будаанд гар хүрсэнгүй, хүрээлэнгийн 28 ажилтан өлсгөлөнгөөс болж нас барсан байдаг. Дайны дараа чухам энэ фондын ачаар газар тариалан, хөдөө аж ахуй эргэн сэргэж олон сая хүнийг хүнстэй залгуулж, амьдрал бэлэглэсэн ачтай газар гэдэг.

Бидний өнөөдрийн идэж буй төмс, ногоо, гурил ч энэ фондоос эхтэй болов уу хэмээн боддог.

 


Үр тарианы фондын ажилчдын дурсгалд зориулсан дурсгалын самбар.


Үр тарианы фондын хэсэг.

Ленинград хотын бүслэлтэнд 2,5 сая хүн байсны 400 мянга нь хүүхдүүд байсан гэдэг. Бөмбөгдөлтийн үеэр олон зуун байшин сүйдэж, барилгын нурангид хүмүүс дарагдаж амиа алдаж байсан.

Бүслэлтийн үеийн хамгийн аймшигтай цаг үе бол 1942 оны өвөл байсан бөгөөд хотын төвлөрсөн халаалтын систем ажиллахгүй болсон өвлийн хүйтэнд Ленинградын оршин суугчид гэрийнхээ модон тавилга, номыг түлж дулаацах болов. Өсвөр насны хүүхдүүдийг ч үйлдвэрт ажиллуулах болжээ.

Нөхцөл байдал хүнд байсан ч хотын амьдрал алхам алхмаар үргэлжилж л байсан юм. Бүслэлтийн үеэр сургууль, үйлдвэрүүд ч ажилласаар л байсан бөгөөд Кировын завод гэхэд лфронтын шугмаас хэдхэн километрийн зайтай үйлдвэртээтанк, буу зэвсгийг үйлдвэрлэж байсан. Ленинградын үйлдвэрүүдэд дайны зэвсэг техникийн 30 хувийг хангаж байсан, алдарт Катюша харвагчийг хүртэл тэнд үйлдвэрлэж байсан ба хотын 10 гаруй үйлдвэрт цэргийн онгоц үйлдвэрлэж байсан. Үйлдвэрлэлийн том төв байсныг дагаад шилдэг инженер мэргэжилтнүүд олноороо ажиллаж байсан. Бүслэлтийн дараа, дайны үед ч олон музей, музейн үзмэрүүдийг сэргээн засварлах ажил эхэлсэн байдаг.

Хотын иргэд амьд гарахын тулд нэгдэн тэмцэж,театрууд нээлттэй, соёлын арга хэмжээнүүд явагдаж байсан гэдэг. Нацистуудыних бууны галын дор бүслэгдсэн хотод аугаа их хөгжмийн зохиолч Дмитрий Шостакович 7-р симфониа бичсэн. Түүний энэ бүтээлийг 1942 оны 8-р сарын 9-ны өдөр Ленинградын радио чанга яригчаархот даяр нэвтэрүүлсэн байна.

Ленинград хот, хотын ард иргэд нацистуудын эсрэг тэмцсээр байгааг бэлэгдэн харуулсан тэдний бэлэг тэмдэг болсон түүний энэ концертыг радио чанга яригчаар хот даяар хүргэж байхад Ленинградын дээрээс нэг ч бөмбөг унаагүй гэж бичсэн байдаг.

Дайны үеийн Невскийн өргөн чөлөө.

Эх орны дайны эхлэлийн цэг болж, эхний фронтод тэмцсэн Лениградын иргэд одоо ч Орос орны бахархал хэвээр байдаг.

Санкт-Петербурги хотын оршин суугчид Москвагийнханыг "тосгоныхон”, "хөдөөнийхөн” гэцгээдэг юм. Өлсөглөн үхлийн аймшигт зовлон амссан Санкт-Петербургийн оршин суугчид бусад хотын иргэдээс тэс өөр эелдэг зөөлөн,боловсон соёлтой ,хөгшчүүд нь дотроосоо гэрэлтсэн, зан харьцаа сайтай, найрсаг, тусархаг хүмүүс байдаг.

Бүр XIX-зууны үед гэхэд л Санкт-Петербурги хотын дурын морин тэрэгчин европын аль нэг хэлээр яридаг ойлгодог байсан гэдэг.Аугаа их Петр хааны үндэслэсэн байгуулсан энэ хот Орос орны түүх, соёл урлаг, шинжлэх ухааны үүр уурхай гол цөм нь байсаар ирсэн.

Ийм хотод амьдрахаас гадна асар их зовлон бэрхшээлийг биеэрээ мэдэрсэн ард түмэн болохоор тэрүү бүр илүү боловсорсон гэгээрсэн мэт санагддаг. Магадгүй өлсөх, даарах, өвдөхийн зовлон туулаагүй, соёл, урлаг , шинжлэх ухаанаас хол хөндий, бүдүүн борог харьцаатай, хаяг асуухад дайрчих шахам өнгөрөх, бухимдуу, ширүүн хүмүүстэй өөр хотынхонтэдэнд "хөдөөнийхөн” мэт санагдавч тоолгүй өнгөрөөх өрөвч зөөлөн сайхан сэтгэлтэй гэгээлэг оюунлаг хүмүүс юм.

Санкт-Петербургид анх очоод дэлгүүрт тал талх, талын тал талх зүсүүлж авч болохыг хараад их сонин санагдаж байж билээ.Нэг удаа хотын Технологийн Их Сургуульд сурдаг Монгол найз дээрээ очихоор яваад дотуур байрны жижүүр эмгэн хогон дотор бүтэн талх хаясан байхыг хараад авч хажуудаа тавьчихаад уйлж суухыг харж өр өвдөж явсан үе саяхан юм шиг санагдана.

Зүсэм талх хүний амьтай дүйсэн хүнд хэцүү цаг үеийг туулсан болохоор талхны үнэ цэнийг мэддэг тэрээр хойч үе нь ямар болж байгааг хараад аргагүй уйлсан байх. Гэхдээ тэр талхыг дотуур байранд амьдардаг Орос оюутнууд биш Араб оюутан хаясан нь тогтоогдсон.

Тэр хотын хөгшин залуу хэнбугай ч талхны үйрмэгийг ч хаяхгүй, талхыг бүтнээр авчихаад идэхгүй удаачихаад үлдсэн хэсгийг хаяна гэсэн ойлголт байхгүй. Тэр зуршил гадны хүнд ч суудаг байх хотын олон музей үзмэрээс өлсөглөн зовлонгийн тухай ботид баримтыг харсан би одоо ч талхны үйрмэг хаядаггүй, хүнс хоол үлдээж хаяхгүйг хичээдэг.

Германчууд Ленинградыг газрын хөрснөөс арчих бодолтой байсан гэсэн соёлжсон зэрлэгүүд хамгийн аймшигтай гэж нэгэн суутан хэлсэн нь бий. Германчууд өөрсдөө соёл гэгээрлийн асар их түүх,өв уламжлалтай ард түмэн хүн төрлөхтөний түүхэн өв соёлын нэг болох Санкт-Петербурги хотынтүүх соёлын их өвийг сөнөөх, газартай тэгшлэх харгис санаатай байсан гэдэг аймшигтай.

Тэд асар их үнэ цэнээр төрлөх хотоо болон түүх соёлын дурсгалт олон газраа хамгаалж авч үлдэж чадсан. Германчууд дайны жилүүдэд хотын ойролцоох түүх соёлын өв болсон Петергоф гэх мэт олон газрыг эзлэж чадсан гэхдээ тэд газартай тэгшлээгүй үлдээсэн. Орос орны түүх, соёлын үнэлж баршгүй өв хадгалагдасан олон ордон өргөөг сэргээж болох хэмжээнд үлдээсэн нь одоо дэлхийн олон сая хүний нүд сэтгэлийг баясгаж байна.

Газартай нь тэгшилж эзлэн авахад 3 сарын хугацаа хэрэгтэй байсан гэдэг ч стратегийн ийм чухал газрыг 3 жил бүслэлтэнд байлгаж, хүн ардыг нь хүнс хоолоор тасалж, өлсгөлөнгөөр л буулгах санаатай байсан.

Тэвчээр хатуужил шалгасан хүнд бэрх 900 хоногийн дараа ЗХУ-ын цэргүүд нэгдсэн хүчээр Германы бүслэлтийн армитай тулалдаж бут цохинтэднийг хотооос 60 км алсад хөөн зайлуулж чадсан.Ийнхүү нацистуудыг үлдэн хөөснөөр өлсгөлөнд нэрвэгдэж, турж эцэн ядарч туйлдсан ард иргэдээ чөлөөлсөн юм.

Төрлөх хотоо зориг баатарлагаар хамгаалж чадсан Ленинградчуудыг магтан дуулж алдаршуулан 1965 оны 5-р сарын 09 нд Ленинград хотыг ЗХУ-н Баатар хот хэмээн өргөмжлөн алтан таван хошуу одонгоор шагнасан. Хотод өнөөг хэр нь дайны хахир хатуу цаг үеийг санагдуулсан дурсгалуудыг солилгүй хадгалан үзмэр болгон хойч үе хүүхэд залуусдаа үзүүлдэг..

 

Миний сурч байсан Уул уурхайн Их Сургуулийг эх орны дайны жилүүдэд Иркутск мужийн Чермехово хотруу нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Бүслэлтийн дараа 1944 оны 8-р сард буцан нүүж ирэн нурж эвдэрсэн байр байшингаа сэргээн босгох хотын болон өөрийн сургуулийн байрны тэсрэх бөмбөг, сум хэрэгсэлийг аюулгүй болгох үйл ажиллагааг явуулсан байна.

Санкт-Петербурги хотын уул уурхайн их сургуулиас олон зуун оюутан, аспирант ,багш эх орны дайныфрондод байлдсан бөгөөд тэднээс 185 хүн фронтын шугам дээр амь эрстэсэн ба зуу гаруй хүн өлсөглөн бөмбөгдөлтөнд өртөж амь насаа алдсан гэдэг.

 


 

Санкт-Петербургийн уул уурхайн их сургуулийн байранд унасан тэсрэх бөмбөгийн тоо байршилыгхаруулсан зураг.


Санкт-Петербургийн уул уурхайн их сургуулийн дайны үеийн болон өнөө үеийн фото зураг.

 

 


Санкт-Петербургийн уул уурхайн их сургуулийн хашаан доторхи аугаа эх орны дайнд оролцогчидод зориулсан дурсгалын хөшөө.

 

Ленинградын бүслэлтийн 15 жилийн ойгоор Пискарёвскийн оршуулгын газарт хүндэтгэлийн цогцолбор нээж, нэр нь үл мэдэгдэх амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан мөнхийн гал асаажээ.

Хүнд хэцүү 900 хоног үргэлжилсэн бүслэлтийн үеэр өлсгөлөн, агаарын дайралт, өвчин тахалаар амь үрэгдсэн хүүхэд, хөгшид гээд нийт 1 сая 200 мянган хүн энд нойрсож буй.

Цогцолборын музейн архивт амь үрэгдэгсдийн нэг нэгэндээ бичиж байсан захидал, тэмдэглэл, эдэлж хэрэглэж байсан зүйлс, зүсэм хар талхыг хүртэл тавьсан байдаг.

Сая сая хүний амийг авч одсон дайны хар мөрийг гэрчлэх эдгээр тэмдэглэлүүд түүх болон хадгалагджээ.

 


Пискаревскийн оршуулгын газар буюу дурсгалын цогцолбор


Танягийн тэмдэглэлийн дэвтрийн хуудаснууд.

 

 

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ.Технологийн Сургуулийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны тэргүүлэх мэргэжилтэн: Д.Отгонбаатар.

01.05.2019


Ленинградын бүслэлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани