Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн талаар эсрэг тэсрэг байр суурь

 

Оюутолгойн талаар эсрэг тэсрэг байр суурь

 

"Рио тинто” гэдэг компани Оюутолгойн ордод хөрөнгө оруулагч биш юм байна. Хөрөнгө оруулагч гэдэг нь өөрөөсөө хөрөнгөө гаргагчийг хэлдэг болохоос биш манай улсын өмнөөс монголчуудын өмч Оюутолгойн ордыг барьцаанд тавьж дэлхийн банк санхүүгийн байгууллагуудаас мөнгө зээлэхийг хэлэхгүй. Юуны өмнө үүнийг ойлгох хэрэгтэй юм байна. Зуучлагч гэвэл арай л дөхөх байх. "Рио тинто” бол хөрөнгө оруулагч биш өрөнд оруулагч. "Рио тинто” гэдэг луйварчин компани байсан байгаагүй монголчууд Оюутолгойн ордоо дэлхийн санхүүгийн байгууллагуудад барьцаанд тавьж мөнгө босгоод түүгээрээ техник хэрэгслээ худалдан авч мэргэжилтэн энэ тэрийг нь хөлслөөд Оюутолгой ордоо төрийн өмчит үндэсний компани байгуулж 100 хувийг эзэмшиж, 100 хувь үр ашгийг нь хүртэж болох байсан байна. Гэтэл одоо өөрсдийнхөө баялаг болох Оюутолгойн ордынхоо 34 хувийг эзэмших гэж 2037 он хүртэл сохор зоос ч авахгүйгээр өр төлөх гэрээ хийчихээд сууж байна. 2037 онд Оюутолгойн орд дахь баялаг нь байгаа ч уу үгүй ч үү гэдэг нь тодорхой бус. "Брогоулд” шиг хугацаанаас нь өмнө бүх баялгийг нь ухаж аваад хонхорхоо нүх үлдээгээд явчихгүй гэх баталгаа байхгүй.

Монгол Улсад татвар төлдөг гээд байгаа. Жилд 300 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөгч түүнээс илүү өрийг Монголд үлдээж байна гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүд мэдэгдээд байгаа.

Энэ татвар төлөх биш татаас авч байна гэсэн үг биз дээ. Мөн 10 мянган хүнийг ажлын байраар хангаж байна гэж бахархаж ярьдаг. Тэртэй тэргүй хуулиараа монголчууд ажиллахгүй өөр хэн ажиллах юм бэ.

Тэгээд монголчуудыг эх оронд нь гадаад иргэдээс нэг дахин биш, тав дахин биш арав дахин хямдхан үнэлж доромжилчихоод түүнийгээ гавъяа байгуулсан юм шиг гайхуулаад байгаа юм. "Оюутолгой” компанийн гадаад ажилчдын цалин 10 000-20,000 ам.доллар байхад Монгол ажилчид 2-6 сая төгрөг юм байна.

Монгол хүний үнэлэмж эх орондоо гадаадын иргэдээс хамгийн багадаа арав дахин бага байна гэсэн үг. Монгол хүн гадаад иргэдээс арав дахин хямдхан боолын боол юм уу. Мөн олон хувиараа бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллаж байгаа гэдэг. Нөгөөх нь ихэнхдээ манай хэдэн олигархиудын боловсон авилга, амаа хамхисных нь шагнал л байгаа байхгүй юу.

Бидний өвөг дээдсийн үлдээсэн асар их баялаг дээр минь манай хэдэн урвагчдыг ашиглаж эзэн суусан шар чөтгөрүүд бол "Рио тинто”. Мөн дээр нь дэлхийн банкуудаас 2-3 хувийн хүүтэй зээлсэн мөнгөө Монгол Улсад 7-8 хувийн хүүгээр тооцож байгаа нь мөнгө угаах гэмт хэрэг. Наад зах нь энэ. За тэгээд Оюутолгойн анхны гэрээ бол энэ цаг үеийн Монголд бүү хэл дэлхийд байхгүй луйварын гэрээ болсон гэдэг нь цаг ирэх тусам илчлэгдсээр байгаа. Тэр Дубайн гэрээ гэдэг нь бол бүр гэрээ ч биш. Зүгээр л улаандаа гарсан дээрэм гэж байна. Эхлээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэдэг хулгайчийн босгосон шударга бусын хонгилийг нь яаралтай нурааж дуусчихаад Оюутолгойн луйврын гэрээг бүхлээр нь хүчингүй болгох, луйварчдаас баялгаа эргүүлж авах эх оронч тэмцэлд ард нийтээрээ ханцуй шамлан орцгооё. Дэлхийн хэмжээний тэмцэл хийсэн ч ялна. Яагаад гэвэл ямар ч зальтай хулгайч энэ луйвраа далдалж чадахааргүй илэрхий луйвар тул хаана ч ялна. "Рио тинто” компанийг дэлхийд жигшил болтол нь, гишгэх газаргүй болтол нь тэмцэж, дотоодын дайснуудыг жижиг томгүй олж илэрүүлж төрийн хамгийн хатуу цээрлэлийг хайр найргүй хүлээлгэх хэрэгтэй. Өнөөдөр Оюутолгойн ордоо дээрэмдүүлснээ мэдсээр байж зүгээр хараад суугаад байвал маргааш эх орноо тэр чигт нь бас дээрэмдүүлнэ шүү!

Галбадрахын НАЙМАНЖИН

4444 Оюутолгойн талаар эсрэг тэсрэг байр суурь

"РИО ТИНТО” ОЮУТОЛГОЙГООР ДУТАХГҮЙ

"Рио Тинто”-г дүгнэсэн хөнгөн бичвэрийг хөрөнгө оруулалтын өнцгөөс няцаах нь

"Олон улсад хөрөнгө оруулагч нь өөрөөсөө хөрөнгө гаргана” гэсэн тодорхойлолт хаана ч байхгүй. Тэгвэл хөрөнгө оруулагч гэж хэн юм бэ. Хөрөнгө оруулагч гэдэг нь товчхондоо ашиг олох зорилгоор хөрөнгө (капитал) гаргадаг хувь хүн, эсвэл аж ахуйн нэгжийг хэлдэг. Хөрөнгө оруулагч худалдаачнаас ялгарах нэг гол зүйл нь урт хугацааны ашгийн төлөө хөрөнгө гаргадаг бол худалдаачин нь маш богино хугацаанд ашиг олох зорилгоор капиталыг тэр даруй зарж борлуулж, дахин худалдан авч байдаг. Хөрөнгө оруулагч нь хувьцаа, эсвэл зээл хэлбэрээр аливаа төсөлд санхүүжилт хийдэг. Хувьцаа гаргаснаар тухайн компанид хувь эзэмшиж, ашигтай ажиллабал улмаар ногдол ашиг тараах боломж бүрддэг гэсэн үг юм.

Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч тал болох "Туркойз Хилл Ресурс”, "Рио Тинто” компаниуд "Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтад яг энэ зарчмаар олон улсаас хөрөнгө босгож байгаа юм. Үүнийг ч тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль[1] (өдгөө хүчингүй болсон), өдгөө үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуулийн тавдугаар зүйлд тодорхой заасан байгаа. Энэхүү тавдугаар зүйлд хөрөнгө оруулалтын хэлбэрийг тодорхой зааж өгсөн байдаг. Ийм олон улсын практик, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу "Оюу толгойн” Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9.2-т заасны дагуу энгийн хувьцаа, зээл (өр) гэсэн хоёр хэлбэрээр Оюу толгойн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байна. "Рио Тинто” хөрөнгө оруулагч биш зуучлагч уу. Зуучлагч гэж хэлэх нь төөрөгдөл юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9.1, 9.3-т шаардсан мөнгөн хөрөнгийг ОТ ХХК-ийн хувь нийлүүлэгч бүх тал (үүнд Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийг төлөөлж буй Эрдэнэс "Оюу толгой” ХХК багтана) нийлүүлэх эрхтэй юм. Харин "Оюу толгой” ХХКийн 34 хувийг эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газар (ЭОТ ХХК) заавал энэхүү мөнгөн хөрөнгийг нийлүүлэх үүрэг хүлээгээгүй тул бусад талууд болох "Туркойз Хилл” Ресурс, "Рио Тинто” мөнгөн хөрөнгийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь нийлүүлэх зохицуулалтыг тусгасан. Монгол Улсын Засгийн газар анхнаасаа санхүүжилтэд ямар нэг хөрөнгө гаргахгүй байх шийдвэр гаргасан тул санхүүжилтийг бүхэлд нь хөрөнгө оруулагч бусад талууд гаргаж байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар "Оюу толгой” төсөлд хөрөнгө оруулаагүй ч өдгөө татвараа аваад явж байгаа юм. Нөгөө талаар "Рио Тинто” зөвхөн хөрөнгө оруулагч гэж харах нь өрөөсгөл юм. "Рио Тинто” өөрөө олон улсад 20 гаруй уурхайтай бөгөөд тэр бүгдийг өөрсдөө ямар нэг хэлбэрээр ажиллуулдаг.

"Рио Тинто” байсан байгаагүй хөрөнгө эзэмших боломж байсан гэж байгаа нь нэг талаар үнэн юм шиг мөртлөө боломжгүй зүйл юм. Хуулийн өнцгөөс нь тайлбарлая. Үүний тулд ашигт малтмалын өмчлөл гэдэг зүйлийн тухай бид ярих хэрэгтэй болно. Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч байдаг. Мөн Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 5.5-д "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно” гэж заасан байдаг. Оюутолгойн бүлэг орд нь улсын төсвийн оролцоотойгоор хайгуулж хийж нөөцийг нь тогтоосон орд биш юм. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэдэх "Айвенхоу Майнз” компанийн мөнгөөр ийм том хэмжээний орд гэж анх 2000- аад оны эхээр нөөцийг нь анх тогтоож байсан түүхтэй. Ийм ч учраас улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдээгүй Оюутолгой ордын эзэмшил дээр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Монгол Улс 34 хувь эзэмших шийдвэр гаргасан.

Нөгөө талаар монголчууд бид төсвийн мөнгөөр өөрсдөө ордыг нээж нөөцийг нь тогтоосон байсан гэж төсөөлье. Тэгвэл бид шууд ордоо барьцаанд тавьж байгаа мөнгө босгох байсан гэж үү. Олон улсын зах зээл дээр мөнгө босгох тийм амар зүйл үү. Олон улсын зах зээл дээр хувьцаа маягаар мөнгө босгоход маш олон шалгуурыг давах хэрэгтэй байдаг. Заримаас нь дурдвал: санхүүгийн бололцоо, санхүүжилтын олдоц, үйл ажиллагаа явуулах зардлын тооцоо, төслийн техник эдийн засгийн үндэслэл, ашгийн хэлхээ буюу тооцоолол, дотоодын тогтвортой хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн боломж, боловсон хүчний хангамж, хүрэээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, тэгээд хамгийн гол нь компанийн засаглалын тухай асуудал юм. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд бидэнд мөнгө өгөх бол энэ бүх шалгуурыг хангаж буй эсэхийг хамгийн түрүүнд харах юм. "Эрдэнэс Тавантолгой дээр IPO босгох үйл явц ямархуу удаан үйл явцтай явж байгааг та бүхэн гадарлаж буй биз. Баялаг гэдэг ойлголтыг манайхан өдгөө нэг мөсөн цэгцтэй нэг мөр ойлгох цаг болжээ.

Баялаг гэдэг нь 1,300 метрийн гүнд буй зэсийн хүдрийг нэг утгаар ойлгож болох ч тэрхүү зэсийн хүдрийг гаргаж ирэхэд зарцуулагдаж буй зардал ямар байх вэ. Уул уурхайн салбарын нэг онцлог нь энэхүү анхны хөрөнгө оруулалт маш өндөр, эрсдэл өндөр буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн мөчлөгөөс шууд хамаарч байдаг. Ийм учраас зэсийн баяжмал буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх гаргаж буй зардал, зардлын бүтцийг бид сайтар ойлгож байж баялаг хэрхэн бүтээгддэгийг ойлгох хэрэгтэй юм. Хэрэв баялаг гээд газрын гүнд зүгээр хэвтэж байдаг зүйл юм бол манай "нинжа” нар шууд очоод ухаад авчих байсан биз.

Дараагийн зүйл бол Оюутолгой ордоос анх Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах байтугай анх хайгуулын лиценз олгогдсон 1990-ээд оны дунд үеэс л Монгол Улсад хайгуулын лицензийн төлбөрөө төлж ирсэн юм. Ингээд 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед Монгол Улсад их хэмжээгээр мөнгө орж ирэх болсон түүхтэй. Сохор зоос ч орж ирдэггүй гэж мэтгэх нь аюултай төөрөгдөл юм. Мөн ордын тогтоогдсон нөөцийг нь юуны түрүүнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн нөөцийн зөвлөл баталгаажуулдаг тул маш богино хугацаанд олборлоод гараад явна гэдэг ойлголт огт байхгүй. Техник, эдийн засгийн үндэслэл дээр ч олборлох хүдэр, боловсруулах баяжмалын хэмжээг он оноор нь тодорхой төсөөлсөн байдаг. Үүнийг нь мөн л Эрдэс баялгийн нөөцийн зөвлөл баталгаажуулдаг болно. Оюутолгойн ордын нөөцийн 80 гаруй хувь нь оршиж байгаа гүний уурхай 2021 оноос л анхны хүдрээ гаргаж эхлэх юм.

Монгол Улсад өрөнд орж байна гэж ярьдаг ч энэ ор үндэсгүй зүйл юм. Оюу толгойн ордын бүтээн байгуулалтад шаардагдах зардалд зориулж холбогдох хөрөнгө оруулагч талууд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгосон. Бүтээн байгуулалтын зардалд зориулж босгосон зээл, түүний хүүг Монгол Улс 34 хувь эзэмшиж байгаагаараа өөрөөсөө төлөхгүй, харин Оюутолгойн ордын ирээдүйн ногдол ашгаас суутгуулах юм. Ногдол ашиг гэхдээ Монгол Улсад ирж буй өгөөжийн зөвхөн нэг хэсэг гэдгийг бид мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл ногдол ашиг авахаас өмнө татвар, хураамж хэлбэрээр ихээхэн хэмжээний мөнгийг Монгол Улс авсаар байх юм. Жишээлбэл, "Оюутолгой” ХХК улсын төсөвт 2010-2018 онд 2.3 тэрбум ам.долларын татвар, хураамжийг төлөөд байгаа юм.

Оюутолгойн эдүгээ 16 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монголчууд байна. 1,300 метрийн гүнд уурхай байгуулж байсан түүх Монгол Улсад байхгүй тул ийм хэмжээний мэдлэг туршлагатай олон улсын тэргүүний мэргэжилтнүүдийг ажиллуулахаас өөр аргагүй. Эрдэнэтийн ил уурхайг хүртэл бид ажиллуулахдаа анх орос мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан билээ. Бид нар өөрсдөө ажиллуулж чаддаг болох өдөр тийм ч хол биш. Ийм өндөр технологи, мэргэжил, туршлага олон улсад үнэгүй байдаг зүйл биш. Тэр бүхнийг мөнгөөр хэмжиж байдаг. Энэхүү технологийг нутагшуулах, Монгол Улсад авч үлдэхийн тулд гадаадын өндөр мэргэжилтнүүдийг байлгах нь ганц Монголын туулж байгаа зам биш юм. 1950-1960-аад онд Арабын хойгт газрын тосны ордууд ар араасаа нээгдэхэд ч байсан зүйл. Тухайлбал, Арабын орнууд анх дандаа Өрнөдийн мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаад 10-20 жилийн дараа гэхэд өөрсдөө бүх технологи, ноу-хауг мэддэг болж, эдүгээ газрын тосны ордуудаа бие дааж ажиллуулж байна.

"Рио Тинто” Монгол Улсад мөнгө зээлээгүй гэдгийг мартаж болохгүй. "Рио Тинто” Оюутолгой төслийн санхүүжилтийг босгохын тулд олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авсан бөгөөд 34 хувийг нь эзэмшдгийн хувьд Монгол Улсын Засгийн газар тус зээлийн төлөлтөөс үүрэлцэнэ гэсэн үг юм.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний ачаар эдүгээ арав гаруй жилийн хугацаанд Монгол Улсад зөвхөн тус төслөөр дамжин ес орчим тэрбум ам.доллар орж иржээ. Энэхүү төслийн ачаар долларын ханш 5000 руу үсрэлгүй тогтвортой байж, 15 гаруй монголчууд ажилтай орлоготой, мянга гаруй үндэсний компани Оюутолгойгоос шууд хамаарч үйл ажиллагаа явуулж байна. Харин энэхүү төсөл бид яах вэ. "Рио Тинто”-д дахиад 20 гаруй уурхай байгаа гэдгийг дээр дурдсан. Тэдний хувьд зэсийн бизнес ч гол бизнес нь биш. Харин төмрийн хүдэр юм. "Рио Тинто” Оюутолгойгоор дутахгүй.

Хөрөнгө оруулалтын шинжээч Д.НОМУН-ХАН


Оюутолгойн талаар эсрэг тэсрэг байр суурь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
С.Ганбаатар: Оюутолгойн гэрээ бурхны зарлиг биш, ард түмэнд ашигтай болгож засах ёстой

Үйлдвэрчний эвлэлийн жагсаал, тэмцлээр  олон нийтэд танигдаж, хожим ...

Өнөөдөр, 11:47
Цэвэр эрчим хүч ашиглаж экспортлохоор нэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын ...

Өнөөдөр, 11:32
Нефтийн үнэ эрс унажээ

“Brent” маркийн нефтийн үнэ пүрэв гарагийн арилжааны явцад 4.6 ...

Өнөөдөр, 10:54
Жижиг зах зээлд аварга тоглогч багтахгүй

Гадаадын банк Монголд үүрээ засаж, үүдээ нээвэл зээлийн хүү буурч, ...

Өчигдөр, 14:05
Өчигдөр, 13:16
Монголыг молигодсон хөрөнгө оруулалтын гэрээ-1

1990-ээд оны эхээр одоо энэ хотын төв, Багшийн дээд, хар зах зэрэг олон ...

Өчигдөр, 09:48
Унци алтны ханш 1276 ам.доллартой тэнцэж байна

Алтны ханш сүүлийн хоёр долоо хоногийн доод түвшинд хүрснийг ...

2019 оны 05 сарын 22, 18 цаг 02 минут
С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн ААН, иргэн байхгүй

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ...

2019 оны 05 сарын 22, 16 цаг 52 минут
Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх ...

2019 оны 05 сарын 22, 15 цаг 05 минут
О.Амартүвшин ерөнхийлөгч өө, дөрвөн хүний амиар "туг тахисан" "Эко Алтан заамар" компани яагаад шилдэг болов

Цаг хугацаа бүхнийг мартуулдаг ч сануулж, анхааруулж байдаг шидтэй. ...

2019 оны 05 сарын 22, 14 цаг 20 минут
Д.Эрдэнэбат "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгт яллагдагчаар татагджээ

 "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан байж ...

2019 оны 05 сарын 22, 13 цаг 59 минут
“Ардын элч” ард түмний саналаар тодорно

Төр түшилцэж, бодлого тодорхойлох хүмүүсийг сонгох нь ард түмний хувьд ...

2019 оны 05 сарын 22, 11 цаг 50 минут
Д.Эрдэнэбатыг нэмж яллагдагчаар татлаа

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны ...

2019 оны 05 сарын 22, 11 цаг 33 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. ...

2019 оны 05 сарын 22, 09 цаг 10 минут
ОПЕК олборлолтоо танаснаас газрын тосны үнэ өсөв

 Саудын Араб тэргүүтэй ОПЕК түншүүдийнхээ хамтаар он дуустал ...

2019 оны 05 сарын 21, 19 цаг 42 минут
2019 оны 05 сарын 21, 17 цаг 04 минут
БНХАУ-ын “Yutu-2” тандалтын төхөөрөмж сарны тогооноос эртний чулуулгууд илрүүлжээ

 Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш сарны ар талын хамгийн том хэмжээтэй ...

2019 оны 05 сарын 21, 16 цаг 53 минут
У.Хүрэлсүх: Аялал жуулчлалын салбарын хөгжилд жолооч нарын сэтгэл чухал

“Аялал жуулчлалын хөгжилд Жолооч миний үүрэг” сэдэвт Жуулчин ...

2019 оны 05 сарын 21, 15 цаг 30 минут
Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлт юу өгүүлэв

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ...

2019 оны 05 сарын 21, 10 цаг 31 минут
ОХУ түншүүдийнхээ хамт олборлолтоо өсгөхийг хүсэж байна

 Олборлолтоо танах амлалтаа дөнгөж биелүүлээд буй ОХУ энэ долоо ...

2019 оны 05 сарын 21, 09 цаг 14 минут
Монголд амьдардаг мазаалайгаар дэлхий бизнес хийгээд эхэлчихжээ

 Зөвхөн Монголд амьдардаг нэн ховор төрлийн баавгай бол мазаалай. Эх ...

2019 оны 05 сарын 21, 09 цаг 08 минут
2019 оны 05 сарын 20, 19 цаг 17 минут
Б.Чойжилсүрэнгийн ухаж байгаа уурхай Тост, Тосон бумбын нурууны баян бүрд ийм болжээ

Энэ бол Б.Чойжилсүрэнгийн ухаж байгаа уурхай Тост, Тосон бумбын нурууны ...

2019 оны 05 сарын 20, 18 цаг 57 минут
Говийн баянбүрд болох Тост, тосон бумбын нуруу устахад хүрлээ

Өмнөговь аймгийн уугуул иргэдийн төлөөлөл өнөөдөр (2019.05.15) мэдээлэл ...

2019 оны 05 сарын 20, 11 цаг 38 минут
Монголын нүүрсний экспорт 21%, зэсийнх 12%-иар өсөв

Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт оны эхний дөрвөн сарын байдлаар ...

2019 оны 05 сарын 20, 11 цаг 23 минут
Модыг тарих биш тайраад байна

 Монгол орны ой мод голдуу уулын ар хэсэгт ургадаг. Энэ нь дороо ...

2019 оны 05 сарын 19, 20 цаг 11 минут
Латви улсын иргэн 30 кг солирыг хууль бусаар гаргах гэж байжээ

 Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, "DHL" гаалийн ...

2019 оны 05 сарын 18, 19 цаг 46 минут
2019 оны 05 сарын 18, 17 цаг 51 минут
Энэ бол ногоон гайхамшиг

 Шар мөрний "几” хэлбэрийн тохойн Хөвчийн цөл нь Муни уулын өмнө бэлд ...

2019 оны 05 сарын 18, 16 цаг 49 минут
ХАР НҮҮРС ДАГАСАН ХЭЦҮҮ АМЬДРАЛ

  -Цагаанхаданд хар зах зээл утгаараа хөгжжээ- Өмнгөвь аймгийн ...

2019 оны 05 сарын 18, 13 цаг 47 минут
Литийн геологи хайгуул дэлхийн цэвэр ирээдүйг хангана

 ИРЭХ 10-15 ЖИЛД ЛИТИЙН ЭРЭЛТ 300 ХУВЬ ӨСӨХ ТААМАГ БИЙ ...

2019 оны 05 сарын 17, 17 цаг 19 минут
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татахаар шийдвэрлжээ

  Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны ...

2019 оны 05 сарын 17, 12 цаг 37 минут
Мөнгө үржүүлдэг салбар Монголд “унтаж” байна

Өндөр технологиос Монгол Улсад хөгжүүлэх хамгийн боломжтой салбар нь ...

2019 оны 05 сарын 17, 10 цаг 03 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, ...

2019 оны 05 сарын 17, 09 цаг 12 минут
Гэртээ байгаа Тавантолгой яах вэ, айлд очсон Оюутолгой эргэж ирэхээргүй явчих вий

   Б.ДАМДИН-ОЧИР   "…Алтан дээр суусан гуйлгачин” гэж ...

2019 оны 05 сарын 16, 18 цаг 57 минут
“Дубайн гэрээ” -г цуцлах эсэх шүүх хурал болно

   Т.САЙХАН   Оюутолгойн далд уурхайн Дубайн гэрээг ...

2019 оны 05 сарын 16, 18 цаг 50 минут
Туул гол дагуух хайрга дайрганы зөвшөөрлийг сэргээсэн шүүхэд хэн хариуцлага тооцох вэ

  УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нийслэлийн маань хатан эх болсон ...

2019 оны 05 сарын 16, 17 цаг 16 минут
Далайн чинадаас импортлосон номлол буюу бидний доройтох шалтгааны нэг хэсэг

Монголчуудын ажиллаж амьдрах хамгийн дуртай улс бол БНСУ. Гэтэл энэ улс ...

2019 оны 05 сарын 16, 17 цаг 05 минут
Хаврын тариалалт хийгдэж байна

  Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 ...

2019 оны 05 сарын 16, 13 цаг 26 минут
Тос тосон бумбын нуруу орчмыг талхлан сүйтгэж байна гэв

Тост, Тосон Бумбын нуруу орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа ...

2019 оны 05 сарын 16, 12 цаг 28 минут
2018 оны байдлаар 53.9 хувь буюу 211.3 мянган өрх түүхий нүүрс түлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар ...

2019 оны 05 сарын 16, 12 цаг 18 минут
Туул голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгааг тогтоожээ

  Хан уул дүүргийн 12, 13-р хорооны Сонгино, Биокомбинат, Шувуу ...

2019 оны 05 сарын 16, 12 цаг 13 минут
“SouthGobi Resources”-ийн цэвэр ашиг 2 дахин өсөв

 "SouthGobi Resources” компани оны эхний улиралд нүүрсний ...

2019 оны 05 сарын 16, 11 цаг 57 минут
“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна

  Хувьцаа эзэмшигчдийн дунд үүсээд буй маргааны улмаас “Rio ...

2019 оны 05 сарын 16, 10 цаг 54 минут
С.Арслан: Монголын нутаг лиценз нэрийн дор 300 мянган жилээр бусдын мэдэлд орсон

  Монгол бол ашигт малтмалын баялагтай баян орон. Гэтэл баялаг ...

2019 оны 05 сарын 16, 10 цаг 43 минут
Өндөр гэгээн Занабазарын Цагаан хот буюу Сарьдагийн хийд

Хэнтийн нуруу, Сарьдаг уулын өвөрт хүний хөл хүрэмгүй хөвч тайгын гүнд ...

2019 оны 05 сарын 16, 10 цаг 27 минут
Сайжруулсан шахмал түлш худалдах цэгүүдийн байршил

Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 ...

2019 оны 05 сарын 16, 10 цаг 16 минут
Оюутолгой ухрах, урагшлахыг “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулагчид шийднэ

  ХАРААТ БУС ЗАХИРЛЫГ УДИРДЛАГЫН БАГТ ОРУУЛАХЫГ ШААРДАВ “Рио ...

2019 оны 05 сарын 16, 09 цаг 51 минут
Хайрга, дайрга олборлолт хавтгайрч, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна

  Хан уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр буюу Шувуу орчимд ...

2019 оны 05 сарын 16, 09 цаг 41 минут
"Эрдэнэс-Тавантолгой”-н "өгөөж" Монголын бизнесийн салбарыг өнгөлөв

"Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент” номинацид "Анд глобал” ХХК, ...

2019 оны 05 сарын 15, 17 цаг 41 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани