Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийслэлд тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй. Шахмал түлш худалдах 107 цэг ажиллана

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, "Таван толгойн түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгүүд, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх хяналт шалгалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд газар дээр нь ажиллав.

Сайжруулсан шахмал түлш худалдах 107 цэг ажиллана

"Таван толгой түлш" ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулаад ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж байна. Цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж байгаа гэв. Өргөтгөл хийснээр сайжруулсан шахмал түлш илүү ихийг үйлдвэрлэх боломжтой юм байна.

Улаанбатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэдгийг хэлж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг худалдах цэгийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөсөн байна. Мөн одоо түүхий нүүрс худалдаж байгаа иргэд, ААН хамтран ажиллах юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар "Таван толгойн түлш" ХХК 60 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлвэрлэж, нөөцөлсөн байна. Цаашдаа энэ оны дөрөвдүгээр улиралд багтааж 490 мянган тонн түлш нөөцөлж, худалдах цэгүүд дээр хүргэж, нийлүүлэх юм. Нийлүүлэлт, нөөцлөлтөөс гадна зөв хэрэглээг төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Бид энэ асуудал дээр анхаарч ажиллах ёстой. Агаарын бохирдлыг бууруулахад аль нэг байгууллага, албан тушаалтнаас илүү иргэдийн оролцоо маш чухал. Бид иргэдийг сайжруулсан түлш хэрэглэх бүхий л бололцоогоор хангана. Үнийн хувьд түүхий нүүрснээс хямд байх боломжийг бүрдүүлэх бөгөөд эргээд хяналтаа маш хатуу тавина.

Мөн нам даралтын болон бусад зуухнуудын хэрэглээг зөв зохицуулалтад оруулах үүднээс шүүлтүүртэй болгоно. Түүнчлэн нүүрснээс өөр тос, масло, дугуй зэрэг бусад зүйлсийг шатаадаг байдлыг таслан зогсооно. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, хороодын Засаг дарга, ажлын алба, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн ажилтнуудын оролцоотойгоор зохион байгуулалттай хяналтын ажлыг хийнэ” хэмээн ярилаа.

Сайжруулсан шахмал түлш борлуулах жишиг цэгийг нээлээ

"Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах бөгөөд одоо түүхий нүүрсний худалдаа эрхэлж байгаа иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд өнөөдөр сайжруулсан шахмал түлш борлуулах эхний цэгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд нээлээ.

Энэ хороонд 6,600 гаруй өрх амьдардаг байна. Эдгээр өрхүүд энэ цэгээс түлшээ худалдан авах боломжтой болж байгаа юм. Цэгийг цаашдаа нийслэлийн гэр хорооллын 107 байршилд нээнэ. Цэг бүрээс түлшний борлуулалт, нийлүүлэлтийн талаар өдөр тутам Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагуудад мэдээ тайлан хүргэх мэдээлэл, бүртгэлийн цэг ажиллах юм байна.

"Таван толгойн түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна худалдан борлуулах цэгүүд дээр анхаарч байна. Өнөөдөр бид сайжруулсан шахмал түлш борлуулах эхний жишиг цэгийг ашиглалтад орууллаа. Цаашдаа 107 байршилд ийм жишиг цэгийг нээнэ. Улаанбаатар хотод нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг. Бид эдгээр иргэд, ААН-үүд болон 107 жишиг борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулан иргэдэд хүргэнэ. Жишиг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаална” хэмээлээ.

Л.Эрдэнэчулуун: Улаанбаатар руу түүхий нүүрс оруулж ирэх 16 хулгайн зам байна

Хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагын баг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байх хяналтын цэгийн үйл ажиллагаа, төлөвлөгөөтэй танилцав.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж ирэх 16 хулгайн зам байна. Эмээлт, Баруун туруун, Өлзийт гэсэн гурван байршилд албан ёсны товчоо ажиллаж байна. Таван толгойн товчоо нь элдэв гоц халдварт өвчин гарсан үед ажилладаг. Бид цагдаагийн байгууллагатай хамтраад Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваан дээр пост ажиллуулна. Энэ дөрвөн товчоог ажиллуулах зардал шийдэгдсэн. Үлдсэн газруудад дахин төлөвлөлт хийх шаардлага тулгарч байгаа. Тахилт, Ар гүнт зэрэг дээр цахилгаан, усны асуудал хүндрэлтэй байгаа. Үүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хулгайн гэх 16 замыг хянаж байхын тулд явуулын постыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай” гэдгийг хотын удирдлагуудад хэллээ.

“Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих хүмүүсийг айл өрх бүрээр оруулж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллах хэрэгтэй. Түүхий нүүрс нөөцөлсөн айлууд байна уу үгүй юу гэдгийг нэг бүрчлэн шалгах ёстой. Хэрэв нөөцөлсөн байвал хэрэглүүлэхгүй байх талаас нь арга хэмжээг зохион байгуул. Шинээр нээх хяналтын байрны тог, ус, камержуулалтын асуудалыг шийдвэрлэх хөрөнгө мөнгөний тооцоо судалгааг гаргаад маргааш танилцуул. Хулгайн замууд дээр явуулын постууд ажиллуул. Заавал худалдаж авалгүйгээр, эхний жилдээ түрээслэх хэлбэрээр шийдэх хэрэгтэй. Нэгдсэн сүлжээнд холбогдох, техникийн шаардлага хангах камеруудыг сонгож суурилуулах ёстой. Хотын зүгээс шаардлагатай төсөв хөрөнгийг шийднэ” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Сайжруулсан түлш хэрэглэдэг иргэд "ам сайтай" байна

Өнгөрсөн өвөл "Таван толгойн түлш" ХХК-иас туршилтын журмаар агаарын бохирдол ихтэй бүсийн зарим айлуудад сайжруулсан шахмал түлш хэрэглүүлж, туршсан байна. Хотын удирдлагууд шахмал түлш хэрэглэж байгаа айлд очиж санал, сэтгэгдлийг нь сонслоо.

Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны иргэн Д.Дашхүү “Манайх энд нүүж ирээд зургаан жил болж байна. Өвөлдөө гурван портер нүүрс түлдэг байсан. Энэ нь 6 тонн орчим гэсэн үг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард сайжруулсан шахмал түлшнээс 1.5 тонныг авсан, одоо хэр дуусаагүй байна. Илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг учраас нүүрс шиг өмхий үнэргүй. Хоногтоо хоёр хувин түлш хэрэглэж байна. Энэ нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж бодож байна. Сэтгэл маш хангалуун байгаа” хэмээн ам сайтай байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийслэлд тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй. Шахмал түлш худалдах 107 цэг ажиллана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани