Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс тээврийн үнэ буурсан тул жолооч нар ажил хаяхаар боллоо

Нүүрс тээврийн үнэ буурсан тул жолооч нар ажил хаяхаар боллоо

 

Тавантолгой Гашуунсухайтын чиглэлд одоогийн байдлаар хүнд даацын 13 мянга гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийж байгаа билээ. Тус чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа багагүй хэл ам дагуулдаг. Учир нь, урд хөршид  ашиглагдахаа больсон машинуудыг хилээр оруулж ирж, хуурамчаар улсын дугаар, гэрчилгээг хэвлэж, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдэлтэй осол аваар гарч жолооч нар амь нас, эрүүл мэндээр хохирсоор байгаа билээ. Тухайлбал,  өнгөрсөн  сарын 13-нд Ухаа худагаас Гашуунсухайт чиглэлд явж байсан нүүрс тэвээрлэлтийн "Nord benz” маркийн хүнд даацын шланзны руль нь гэнэт түгжигдэж осол гарсан байна.
 
Нүүрс тээвэрлэлтийн замд осол гарсан хэвээр байна
 
Жолооч Б нь туршлагатай нэгэн байсан учраас  машиныг зөөлөн унгасан ч өөрөө хүнд гэмтэл авчээ. Түүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэж амь насыг нь аварсан ч нурууны хүнд гэмтэлтэй одоогоор Улаанбаатар хотод ГССҮТ-д хагалгаанд ороод байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаар бид түүний эхнэр болон өөртэй нь утсаар холбогдож мэдээлэл авсан юм. Тэр хэлэхдээ "Би нүүрс тээвэрлэлтийн жолоочоор тав дахь жилдээ ажиллаж байна. Тэр өдөр Цагаан хад нэлээн дөхсөн байсан. Осолдсон хэсэгт замын эвдрэлийн ихэнх нь таардаг. Гэтэл гэнэт руль түгжигдсэн. Түгжээг гаргах гэж өчнөөн оролдоод гаргаж чадаагүй. Хятад эзэнтэй компанийн машин барьдаг. Техникийн бүрэн бүтэн байдалд ер анхаардаггүй. Тэр компанийн нэрийг ч сайн мэдэхгүй. Хятад,  монгол хоёр залуу бидэнтэй холбоотой ажилладаг. Мөнгөө тэд нараар дамжуулж авдаг. Эмнэлэг дээр эргэж ирээгүй байна. Эхнэртэй уулзсан,  нөхөн төлбөр өгнө гэж ярьсан байсан. Одоогоор өгсөн юм алга” гэв.  Өмнө тус компанийн мэдлийн хоёр машин унаж, нэг жолооч амь насаа алдсан бол нэг нь мөн хүнд гэмтэж байжээ. Энэ мэтчилэн Ухаа худагаас Гашуунсухайт чиглэлд явдаг нүүрс тээвэрлэлтийн замд хяналт сул, осол аваар ихтэй, жолооч нарын амьдрал бүрхэг хэвээр байна.
 
Засгийн газрын үүрэгт ажлууд хэр урагшилж байна?
 
Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа энэ мэт хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гарган ажиллаж байна. Тодруулбал, юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасан. Энэ хүрээнд  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа "Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж байгаа "Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хотхон, зогсоолд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг  үүрэг болгосон. Тэгвэл бидний авсан мэдээллээр аймаг, орон нутгийн зүгээс энэ асуудалд  анхаарч, Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 165 дугаар тогтоол гаргаж,  орон нутгийн өмчит тээврийн үйлчилгээний төвийг Цагаан хаданд байгуулах шийдвэр гаргажээ.Энэхүү тээврийн үйлчилгээний төв нь авто тээврийн оношилгоо, засварын төв, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний төв гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах аж. Ингэснээр Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн хүнд даацын тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог газар дээр нь хийж, шаардлага хангасан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах суурь нөхцөл бүрдэх юм байна.
Авто оношилгооны төвийн барилгын ажил энэ сард эхлэх бөгөөд ажиллах боловсон хүчнээ хүнд даацын тээврийн хэрэгслийг үйлдвэрлэгч урд хөршид дадлагажуулан ажилуулахаар төлөвлөжээ. Саяхан Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын цагдаагийн албан хаагчтай бүрэлдэхүүн Цагаан хад суурьшлын бүсэд үүсээд байгаа иргэдийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор хууль бусаар үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Асуудлын гол нь тухайн бүсэд байнгын оршин суудаг 7200 иргэн байдаг. Харин түр оршин суугчид 20 мянга хүрч уугуул оршин суугчдаас давсан байна. Үүнээс шалтгаалж тухайн бүсэд иргэдийн аюулгүй байдлыг зөрчсөн гэмт хэргийн холбогдолтой дуудлага мэдээллүүд тасардаггүй ажээ. Өөрөөр хэлбэл, сууршлын бүсээр өдөрт 20 мянга гаруй  иргэн дайран өнгөрөхийн зэрэгцээ бүртгэлгүй иргэд болон  тээврийн хэрэгслийн  жолооч нар байнгын үйл ажиллагаа эрхэлснээр нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг аж. Түүчлэн 12 цэгт согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл олгосон нь хүн амын тоотой  харьцуулахад хэтэрсэн байгаа юм байна. Үүнийг цуцлах, бүртгэлгүй иргэдийг бүртгэлжүүлэх Засаг даргын шийдвэр гаргасан аж.
 
Хяналт шалгалт ихсэх тусам хулгайн замын осол их гардаг
 
Үүнээс гадна Цагаанхадны Гаалийн хяналтын бүсээр нүүрс тээвэрлэлттэй холбоотой жолооч нарын дунд маргаан үүсэх, хууль бус иргэд нүүрсний тээвэр хийх зэрэг зөрчил түгээмэл гардаг байна. Цагдаагийн байгууллагаас Цагаан хаданд  үүсээд байгаа асуудлыг цэгцлэх оршин суугчдын эрхийг хамгаалах зорилгоор албан хаагчдын тоог нэмэгдүүлэн байнгын хяналт  тавьж буйгаа мэдэгдсэн юм. Энэ үйл ажиллагаа хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм. Гэвч манай эх сурвалжийн ярьснаар Цагдаагийн газраас жил бүр нэмэлт хүн хүч гаргаж ажилладаг ч үр дүнгээ өгдөггүй. Учир нь гэрээт цагдаа нар жолооч нарыг л торгохоос биш уг тээврийн хэрэгсэлийн эзэмшигч компанид хариуцлага тооцдоггүй. Жолооч нарыг доод тал нь 150 мянган төгрөгөөр торгодог. Надад одоо 700 гаруй мянган төгрөгийн торгуулийн хуудас байна. Тэд машиныг гаднах  өнгө үзэмжийг нь харж торгуулиа ногдуулдаг. Доторх эвдрэлийг нь хардаггүй. Гэрээт цагдаа нарыг "шидэт дохиур” гэж нэрлэдэг.  Яагаад гэвэл тэд мөнгө хийх гэж л энд ирдэг. Ирэхдээ төв байгууллагадаа гэрээт цагдаа болох гэж мөнгө төлдөг гэж байсан. Уг нь олон улсын тээвэр хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компаниуд тэдний бүртгэлд байдаг. Нөгөөтэйгүүр бүртгэл нь монгол компанийн нэр дээр байдаг ч эзэд нь хятад хүмүүс. Хятад эзэд хэзээ ч машины бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаггүй гэж байв.  Мөн хяналт шалгалт үргэлжлэх хугацаанд Цагаан хаданд нөхцөл байдал өмнөхөөсөө илүү хүнд болдог. Цагдаа нар зөвхөн тодорхой хяналтын цэг, постонд эргүүлээ чангатгадаг. Гэтэл жолооч нар тэднээс зугтах гэж хулгайн зам энэ, тэрүүгээр гаргаж байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг.  Үүнээс болж осол аваар ч гардаг. Мөн торгуулиар мөнгөжих гэж л хяналт хийдэг гэж хэлэхэд буруудахгүй” гэв.
 
2000 жолооч ажил хаяна гэв
 
Өчигдөр "Баян зам тээвэрчдийн холбоо”, "Тээврийн компаниудын эрх ашгийг хамгаалах нэгдсэн зөвлөл”-өөс хамтран  хэвлэлийн хурал хийлээ.  Хурлаар "Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн үндэсний компаниудын 2000 жолооч  ажил хаяхаа зарлаж   Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  даргад албан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Учир нь БНХАУ-ын талаас нүүрсний тээвэрлэлтийн үнийг буулгах шийдвэр гаргасан нь үндэсний тээврийн компаниудыг алдагдал хүлээхэд хүргэлээ. Энэ сарын 3-наас эхлэн нэг км-ийн нүүрс тээвэрлэлтийн үнийг нэг дахин буулгажээ. "Ингэснээр нүүрс тээвэрлэгч үндэсний компаниуд худалдан авагч Хятадын талтай гэрээ байгуулан ажиллаж, тэдний хэлсэн мөнгөөр тээвэр хийж, өгсөн мөнгийг авч байна. Нүүрс тээврийн үнэ өмнө нь нэг тонн тутамд 115 юань байсан бол  70 болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар 65 юань болсон” хэмээн Тээврийн компанийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн төлөөлөл н.Бат-Эрдэнэ хэллээ. "70 юань болсноор 65 тонн нүүрс тээвэрлэдэг нэг машины тээврийн хөлс нь нэг сая 788 мянган төгрөг болно. Тээвэрлэлтийн туршид шаардагдах түлшний үнэ гэхэд 765 мянга, автозамын хураамж 208 мянган төгрөг болон бусад зардал нийлээд нэг тээвэр хийх зардал нийт зардал 1.5 сая төгрөг болдог. Гэтэл цаана нь компанийн үйл ажиллагааны зардал, ажилчдын цалинд 300 орчим мянган төгрөг яавч хүрэхгүй. Тиймээс зогсолт хийхээр болж байна” гэв. Автотээврийн тухай хуулийн 6.1.7 дэх заалтад жишиг үнэ тогтоож мөрдүүлэх тухай заалт бий. Үүний дагуу 2013 оны долдугаар 10-нд жишиг үнийг шинэчлэн батлах тухай Зам тээврийн хөгжлийн сайдын 162 дугаар тушаалыг баталсан. Үүнд 100 км-ээс дээш тээврийн зайд нэг тонн км ачааны үнэ хамгийн багадаа 216 төгрөг 56 мөнгө байна гэж тогтоосон байдаг тухай тээвэрчид мөн хэлж байв. Харин 70 юань нь жишиг үнийн тал хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс тэд Засгийн газрыг энэ асуудалд анхаарлаа хандуулах тухай шаардлага хүргүүлж байна. Энэ талаар Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Баярхүү "Одоогийн нөхцөл байдалд бидэнд худалдан авагч талын үнийг дагахаас өөр сонголтгүй. Тиймээс төр засгийнханд шаардлага хүргүүлж байгаа.
Тодруулбал, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 230 км уртын тээвэрт нэг тонн тутамд 70 юань, богинын 20 км-ийн тээвэрт нэг тонн тутам нь 120 юань байгаа хэт зөрүүтэй үнийн харьцаа бий болсон талаар нээлттэй  сонсгол хийх, нүүрс худалдан авах гэрээнд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, гэрээг яаралтай шинэчлэх, нүүрс тээвэрлэх эрхзүйн орчныг сайжруулах талаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны дотор зохион байгуулах зэрэг шаардлагыг хүргүүлж байна” гэлээ. Мөн тэд ойрын гурав хоногт Засгийн газар арга хэмжээ авч өгөхгүй бол уурхайд зам хааж, зогсолт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр энэ алхам нь олон хүндрэлийг үүсгэж болох ч тээврийн асуудлыг 100 хувь айлын талд өгсөнөөс үүдэн бий болсон асуудлыг шийдэхийн тулд үүнээс өөр аргагүй боллоо гэж байв.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Нүүрс тээврийн үнэ буурсан тул жолооч нар ажил хаяхаар боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани