Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

'Оюутолгой'-н ашиг Монголын тал 31, хөрөнгө оруулагчдынх 69 хувь гэж дүгнэжээ

Эхлээд хоёр баримт хэлье.

  1. "Оюутолгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Ерөнхий сайд С.Баярын хэлсэн үгийг монголчууд мартаагүй. Тэрээр “Оюутолгой төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь байхаар тохиролцож чадлаа” гэж байв. Өөрсдөө ухаж чадахгүй, тийм технологи, ноу-хау байхгүй монголчуудад энгийнээр ойлгоход 100 төгрөг тутмын 53 нь ногдоно гэдэг тухайн үедээ боломжийн наймаа шиг санагдаж байв.  
  2. Энэ үйл явдлаас хоёр жил орчмын дараах нэгэн өглөө талхаар дүрслэн өгөөжийг хуваарилсан зурагт самбар Улаанбаатарын гудамжаар дүүрснийг монголчууд бас мартаагүй. Тэнд монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг, хамгийн сайн мэдэг “Атар” талхыг хуваан “Оюутолгойгоос хүртэх монголчуудын өгөөж 71 хувь, хөрөнгө оруулагчдынх 29 хувь” гэж бичсэн байлаа. “Оюутолгой”-н төслийн PR-ийг монголчууддаа ходоодоор дамжуулж хүргэх гэсэн энэхүү ядмаг санааг гүйцэлдүүлсэн нэгэн одоо төрийн албанд ажилладаг гэсэн. Талхаар дүрсэлснийг зарим нь доромжлол гэж бухимдаж байхад, Оюутолгойн  зарим нь “С.Баяр Ерөнхий сайдын 53 хувь гэдгээс илүүтэй хулхидаж байна” хэмжээн бухимдаж байв.

Одоо шинэ мэдээлэл хүргэе.  2016 оноос хойш ажилласан, бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон, хэд хэдэн дэд ажлын хэсэгтэй нэлээд  өргөн бүрэлдэхүүн бүхий Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс дараах дүгнэлтийг гаргажээ. Тэндээс онцгойлбол “Нөөцөд суурилсан хувилбар буюу 2010-2055 он хүртэл тооцсон мөнгөн урсгалын тооцооллоор Оюутолгой төслөөс Монголын талын  хүртэх ашиг 31 хувь, хөрөнгө оруулагчдынх 69 хувь байх төсөөлөлтэй байна” гэж дүгнэсэн байна. Энэ нь гэрээг баталж байх үеийн буюу 2010 оны ТЭЗҮ-г баримтлахгүй байгаа, мөн хөрөнгө оруулагч талд давуу байдалүүсгэсэн “Дубайн гэрээ”-ний өөрчлөлттэй холбоотой хэмээн тайлбарлажээ.

Түүнчлэн анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэхээр талууд тохирч, мөн УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон байна. Гэтэл үүнийг “Оюутолгой”-н гэрээг хоёр удаа тус бүр 20 жилээр сунгах хугацааг дууссаны дараа Монголын талын эзэмшлийг 50-д хүргэхээр өөрчилжээ. Ингэхээр 2041 оноос нааш Монголын тал 34 хувийн эзэмшлээ нэмэгдүүлэх ямарч боломжгүй болж байгаа юм. Энэ нь УИХ-ын тогтоол, анхны тохиролцоог өрчиж байна гэж ажлын хэсэг үзсэн байна. 34 хувьдаа ногдол ашиг авах хугацаа мөн  “Дубайн гэрээ”-гээр хамгийн наад зах нь 2037 он болж хойшилсон.

Дашрамд дурдахад,  ажлын хэсгийн эдгээр дүгнэлттэй Оюутолгой компанийнхан УИХ-ын гишүүдээс түрүүлж танилцаад няцаалт бүхий тайлбараа УИХ-д хүргүүлжээ.  Хэн өгснийг УИХ дотроо хайж, гишүүд биесээ хардаж байгаа бол, сошиалд байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өгсөн байх магадлатай, түүний хувийн компани нь Оюутолгойгоос замын тендер авдаг хувийн сонирхолтой талаар сошиалд бичжээ.  Хөрөнгө оруулагчдын УИХ-д хүргүүлсэн тэдгээр няцаалт дунд жишээ нь анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэх  гэснийг  “ анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдгийг анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц гэж ойлгож болохгүй, 2041 он бол нөхсөний дараа гэдэгт ойлголтод багтана” гэж тайлбар ирүүлсэн тухай эх сурвалж хэллээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд, ил уурхайгаас олсон ашгийг гүнийн уурхайн санхүүжилтэд зарцуулах гэрээний зохицуулалттай. Гэтэл уг ашгаар хувь нийлүүлэгчдийн зээл, түүний хүүг төлсөн. Хэрвээ энэ схемээр явбал Оюутолгой төслөөс олсон ашиг нь хувь нийлүүлэгч-хөрөнгө оруулагчдын зээл, зээлийн хүүг төлөхөд зарцуулагдахаар байна. Өөрөөр хэлбэл, Монголын тал 34 хувьдаа ногдол ашиг хүлээж байхад, хөрөнгө оруулагчид зардлаараа дамжуулан ашиг хүртэж байгаа шударга бус хуваарилалтыг яаралтай залруулах ёстой  гэж дүгнэжээ.

“Дубайн гэрээ”-гээр гүнийн уурхайн санхүүжилт авахдаа Оюутолгойн Монголын талын 34 хувь мөн бусад мөнгөн урсгалыг гадаадын агентын барьцаанд тавьжээ. Хэрвээ эрсдэл үүсвэл хөрөнгө оруулагчид гэрээний эрхээ аль нэгэн компанид шилжүүлэх болон Оюутолгойн ордыг барьцааны хөрөнгөтэй нь хамт худалдаад гарахыг үгүйсгэхээргүй нөхцөлтэй болжээ гэж УИХ-ын ажлын хэсэг дүгнэлтдээ дурдсан гэлээ.

Оюутолгой компани нь 2009-2015 онд нийтдээ 3.2 тэрбум төгрөгийн татварын зөрчил гаргасан ба үүнийхээ 443 сая төгрөгийг нь огт төлөхгүй хэмээн шүүхэд ханджээ. Үүнээс гадна Оюутолгой компани нь татварын удаан хугацааны тогтвортой орчинд ажилладаг хэрнээ Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас 5 хувь бага татвар төлдөг, чөлөөлүүлдэг хэрнээ байнга татварын маргаан гаргаж байдгийг ажлын хэсгийн дүгнэлтэд шүмжилсэн байна.

Энэ мэтээр Оюутолгойг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд баяжмалыг тойрсон эргэлзээ, улсын төсвийн худалдан авалтын шалгуурт тэнцдэггүй хэрнээ “Оюутолгой”-н шалгуурт тэнцэж өндөр үнээр бараа шахдаг худалдан авалтын тухай, усны хэрэглээ төлбөр зэргээр ноцтой асуудал нэлээд байгаа бололтой.

С.Аж-Уул

Эх сурвалж: itoim.mn

 

'Оюутолгой'-н ашиг Монголын тал 31, хөрөнгө оруулагчдынх 69 хувь гэж дүгнэжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани