Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.П.Сингх: Энэтхэг, Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнд Энэтхэгээс 35 компани оролцоно

 

Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр Монголд байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр болоод Засгийн газар хоорондын төслүүдийн ашиг тус, үр дүнгийн талаар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй ярилцлаа.

Энэ сарын 13-14-нд зохион байгуулах  Энэтхэг, Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнд Энэтхэг улсаас салбартаа нэр хүндтэй 35 компани хүрэлцэн ирэхийн ноёр элчин сайд онцолж байна. 

-Монгол Улстай хамтарч байгаа төслүүд болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд, Монгол Улсад нэг тэрбум гаруй ам.долларын газрын тос боловсруулах анхны үйлдвэр, монголчуудын боловсон хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Мэдээлэл, холбооны технологийн төв барьж байгуулах, Үндэсний номын сан болон хийдүүдэд хадгалагдаж буй бурхан, шашны эртний судар, бичвэрийг дижитал хэлбэрт оруулах буюу цахимжуулах, батлан хамгаалах салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Түүнчлэн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мал аж ахуй, уул уурхайгаас гадна газрын тос боловсруулах үйлдвэр болон тээвэрлэх хоолойн ашиглалт, техникийн засвар зэрэг туслах үйлчилгээний салбарт хамтын ажиллагааны өргөн боломж бий. Эдгээр өнөөгийн болоод ирээдүйн санаа санаачилга нь манай стратегийн түнш, гуравдагч хөрш орон болох Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт бид гүнээ итгэж байна. Энэтхэг улсын Нойда хотод зохион байгуулсан "PETROTECH-2019”-ийнүеэр, энэ оны хоёрдугаар сарын 10-нд Энэтхэг улсын Газрын тос, байгалийн хийн яамны харьяа "Инженерс Индия Лимитед” болон Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хамтран ажиллах санамж бичигт гарын зурсан.

-Энэтхэг компаниуд Монголд ирэх сонирхолтой байх болов уу?

-Монгол Улсын эдийн засгийн амин чухал салбаруудад гарсан томоохон амжилтыг харгалзан үзэхэд, ДНБ-ий харьцангуй тогтвортой өсөлт, засаглалын тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг хөхиүлэн дэмжсэн санаачилгууд, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах, тогтвортой байлгах шинэ хууль, тогтоомжийг хэлэлцэж буй нөхцөл байдал Монголыг хөрөнгө оруулах сонирхолтой газар болгох нь эргэлзээгүй. Дэлхийн банкнаас гаргасан судалгааны "бизнес явуулахад таатай орчны” индексээр дэлхийн 190 орноос Монгол Улс нэлээд дээгүүр буюу 74 дүгээр байрт орсон бөгөөд хүйсийн тэгш байдлын индекс ч маш өндөр гарсан. Энэ нь ирэх жилүүдэд Энэтхэгийн хөрөнгө оруулагчдыг татах үзүүлэлт юм. Монголын уул уурхай, эм зүй, мэдээллийн технологи зэрэг салбар дахь боломжуудын талаар Энэтхэгт таниулан, мэдлэгийг түгээх замаар мэдээллийн тэгш бус байдлыг бид арилгах хэрэгтэй юм. Мэдээж, Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын санхүүжилтээр Монголд байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр болоод Засгийн газар хоорондын (G2G) хэд хэдэн төслийн ашиг тус, үр дүн нь Энэтхэгийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татах нь дамжиггүй. Удахгүй Улаанбаатар хотноо Энэтхэгийн компаниудын зохион байгуулахаар төлөвлөсөн уул уурхай, газрын тосны салбартай холбоотой хуралд манай улсаас 35 компани оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үр дүнд Энэтхэгийн талын Монголын зах зээлийг сонирхох хүслийг улам бүр нэмэгдүүлэх болно.

-Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Энэтхэг улсын Засгийн газраас олгож буй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд Монгол Улсад суугаа Энэтхэг улсын ЭСЯ Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон "Инженер Индия Лимитед” компанитай хамтран "Буянт Ухаа” спортын ордонд Энэтхэг, Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнг энэ сарын 13-14-нд зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр TATA Projects LTD болон Afcons Infrastructure LTD, хамтран ивээн тэтгэгчээр ISGEC Heavy Engineering LTD оролцож байна. Энэтхэг улсаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаар газрын тос, байгалийн хийн салбарын нэр хүндтэй 35 компани хүрэлцэн ирэхээр болсон. Тус бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын газрын тосны үйлдвэр, дамжуулах хоолойг барих явцад ашиглах болно. Энэтхэг улсын ЭСЯ болон хамтран ажиллаж байгаа компаниудын нэрийн өмнөөс Монгол Улсын албан байгууллага болоод иргэдийг Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг улсын компаниудтай хамтран ажиллах боломжийг хайж энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ж.Болор


М.П.Сингх: Энэтхэг, Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнд Энэтхэгээс 35 компани оролцоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани