Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүчтэй хувийн хэвшил улсын хөгжлийг чирдэг

Татварын дөрвөн төгрөг тутмын нэг нь "Топ-10”-ынх байдаг

Манай улсын татварын орлогын дөрвөн төгрөг тутмын нэг нь Монголын 10 компанийн халааснаас гардаг байна. Энэ мөнгөөр өнгөрсөн онд төрийн 200 мянга орчим албан хаагчийн цалин хөлсийг олгож, хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэмжийг таслалгүй төлжээ. Бас хотын зам талбайг тохижуулж, өндөр настан, оюутан залуусыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулсан гээд шударга татвар төлөгчдийн баялгаас хүртэгсдийг дурдаад байвал дуусахгүй.

Хэдийгээр Монгол Улсад 200 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй ч эдгээрийн ердөө 10 нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бараг тэн хагасыг бүрдүүлдэг. Ингээд зогсохгүй эдгээр компанийн нуруун дээр улсын нийт татварын 20 хувь нь ногдож байна.

Эдгээр 10 компанийн найм нь муу нэр, луу данстай уул уурхайгаас төрсөн нь эрдэс баялгийн салбаргүйгээр Монголын эдийн засаг бодитоор элгээрээ хэвтэхийн баталгаа болсоор. Тодруулбал, жилийн жилд татварын хэмжээгээрээ хошуучилдаг "Эрдэнэт үйлдвэр”, "Эрдэнэс Тавантолгой”, "Оюутолгой” компани өнгөрсөн онд ч улсын төсвийг ундаалсан мөнгөөрөө тэргүүлснийг татварын ерөнхий газар мэдээллээ. 2018 онд хамгийн их орлого цуглуулж, ашигтай ажилласан аж ахуйн нэгжийг мөн шалгаруулсан. Үүнд 209 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан "Эрдэнэс Тавантолгой” компани тэргүүлжээ.

Татвар бол бизнесийн орчныг тэмтэрч болох нэг судас. тэгвэл сүүлийн хэдэн жил хэсэг хүйтэрсэн Монголын бизнесийн орчин өнгөрсөн онд бүлээцэж, том, жижиг гэлтгүй аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал сайжирчээ. Үүнийг компаниудын санхүүгийн тайлангийн товч бөгөөд тодорхой хэлбэр болох татварын үзүүлэлт баталж байна. Тодруулбал, Монголын бизнесийн орчны эд эс, эрэг шураг болдог нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2018 онд 300 тэрбум төгрөгөөр өсөж, их наядаар хэмжигдэж эхэлжээ.

Энэ мөнгөний дийлэнхийг дээгүүр өгүүлсэн топ 10 компани бүрдүүлж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) болон бусад татвар, хураамжид улс болон орон нутгийн төсөвт хоёр их наяд төгрөг төвлөрүүлжээ. Гэвч хүн амыг ажилтай, орлоготой болгож, улсыг тэжээж буй энэ хэдэн компаниа бид газар доор ортол нь муулж, энэ тэндээс нь амар заяаг нь үзүүлэхгүй чичлэхээс хэтэрдэггүй.

Аль ч улсын эдийн засаг бэлэн цэцэн үгтэй улстөрчид, хийж бүтээснээ баахан сайрхдаг эрх баригчид бус харин элдвээр хэлүүлж, сайн муугаараа чичлүүлдэг ч чимээгүйхэн баялаг бүтээж, шударгаар татвараа төлдөг дотоодын хувийн хэвшлийн нуруун дээр тогтдогийн баталгаа энэ. Тэд зах зээлийн зах хязгааргүй өрсөлдөөнд амсхийх чөлөөгүй зүтгэхийн зэрэгцээ олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, төрийн санг улайлгачихгүй байлгасаар.

Манай улсын татварын бааз суурь хэдхэн баганатай, хэзээ ч нуран унаж мэдэх нунж дорой. Уг нь Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд өссөөр өдгөө 190 мянгыг давсан. Гэвч үүний тал буюу 90 мянгыг амьгүй, үүдээ хааж, үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Үлдсэн 102-103 мянга нь санхүүгийн тайлангаа хагас дутуу хүргүүлдэг ч дийлэнх нь алдагдлаа тоочсон урамгүй үзүүлэлтээр угтдаг байна. Амьгүй болон алдагдал олохоос хэтэрдэггүй аж ахуйн нэгжүүд манай бизнесийн орчинд багагүй жин, татварын бааз сууринд дорвитой нөлөө үзүүлдэггүй.

Харин 40 орчим мянган аж ахуйн нэгж ашиг олж, их, бага хэмжээгээр татвар төлж, төсвийг тэтгэдэг байх юм. Өөрөөр хэлбэл ашигтай тайлан ирүүлж буй 40 орчим мянган компанийн нуруун дээр Монгол Улсын төсөв тогтдог гэсэн үг. Эдгээр аж ахуйн нэгжийн 0.00025 хувь буюу 10 нь нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дийлэнхийг бүрдүүлж байгаа нь дэндүү ахадсан ачаа биш гэж үү. 2018 онд гэхэд татвар төлөлтөөр тэргүүлэгч 10 компани нийт ААНОАТ-ын 56 хувийг бүрдүүлсэн байна. Зөвхөн дээрх татвараас 1.4 их наяд төгрөгийн орлого бүрдсэнээс 700 тэрбум буюу 50 хувийг нь топ компаниуд төлсөн байна.

• Эдгээр 10 компанийн найм нь муу нэр, цуу данстай уул уурхайн салбарынх байна.

• Сүүлийн хэдэн жил хэсэг хүйтэрсэн Монголын бизнесийн орчин өнгөрсөн онд бүлээцэж, том, жижиг гэлтгүй аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал сайжирчээ

• Монголын бизнесийн орчны эд эс, эрэг шураг болдог нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2018 онд 300 тэрбум төгрөгөөр өсөж, их наядаар хэмжигдэж эхэлжээ.

Дотоод болон гадаадын зах зээлийн савлагаа, уналт өсөлт аль ч үед Монголын бизнесийн салбарын тэргүүлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой удирдахын сацуу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлсээр. гэвч үүнтэй зэрэгцэн элдэв шуугиан, ашиг хонжоо хайсан улстөржилт тэднийг хоолойг байнга боосоор. Үнэнч татвар төлөгчид эдийн засгийн удаашрал, улстөржилтийн талцлын хайчин дундуур зүтгэж байх зуур шударга бус, татвараас зугтагсад дураараа дургиж, төрийн санд төлөх ёстой өрөө хэнэг ч үгүй зузаатгасаар байна.

Татварын байгууллагын аж ахуйн нэгж, иргэдээс авах ёстой өрийн хэмжээ өдгөө 264 орчим тэрбум төгрөгт хүрснийг татварын ерөнхий газраас мэдээллээ. Эхлээд улсын төсвийг, улмаар бидний амьдрах орчин, нийгмийн үйлчилгээг чиглэх учиртай мөнгө өнөө хэр хууль зөрчигчдийн халаасанд байсаар байна. Энэ мөнгөний талаас илүү нь гадаадын иргэн, аж ахуйн нэгжтэй холбогддог байна.

Манай улсад бизнес эрхэлж буй гадаадын зарим иргэн орлогоо ногдол хэлбэрээр мэдүүлчихээд өрөө төлөлгүй, хил давж зугтдаг жишээ цөөнгүй болохыг татварын байгууллагаас мэдэгдэж байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд өрөө төлөх хэмжээний хөрөнгө, орлоготой атлаа төлдөггүй. Мөн хөрөнгөө өөр хүмүүс рүү шилжүүлж, "Би хоосон хүн” хэмээн гараа хумхиад суучихдаг хэмээн албаныхан учирлав

Татвараа төлдөггүй зарим хэсэг ийн том толгойлох зуур шударга бизнес эрхлэгчид татварын ачаалал дарамтыг цөөхүүлээ үүрч буй тэнгэр, газар мэт дүр зураг ажиглагдсаар. Дээрээс нь валютын ханшаас эхлээд улс төрийн тогтворгүй байдал, макро эдийн засгийн савлагаа, санхүүгийн өртөг, боловсон хүчин манай бизнесийн орчны бэрхшээл тотгорыг тоочвол олон. Монгол Улсын аж ахуйн нэгжийн 90 хувийг 1-9 ажилчинтай жижиг, дунд бизнес бүрдүүлдэг. Манай бизнесийн орчинд жин дарж буй жижиг бизнес эрхлэгчдийг улам өсөн торниж, хүчирхэгжүүлэх нь чухал байна. Хувийн хэвшил хүчирхэгжихийн хэрээр улсын эдийн засаг, татвар, төсвийн бааз суурь батжиж, эдийн засаг тулхтай болох нь.

Г.Байгал

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Хүчтэй хувийн хэвшил улсын хөгжлийг чирдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Модыг тарих биш тайраад байна

 Монгол орны ой мод голдуу уулын ар хэсэгт ургадаг. Энэ нь дороо ...

Өнөөдөр, 20:11
Латви улсын иргэн 30 кг солирыг хууль бусаар гаргах гэж байжээ

 Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, "DHL" гаалийн ...

Өчигдөр, 19:46
Өчигдөр, 17:51
Энэ бол ногоон гайхамшиг

 Шар мөрний "几” хэлбэрийн тохойн Хөвчийн цөл нь Муни уулын өмнө бэлд ...

Өчигдөр, 16:49
ХАР НҮҮРС ДАГАСАН ХЭЦҮҮ АМЬДРАЛ

  -Цагаанхаданд хар зах зээл утгаараа хөгжжээ- Өмнгөвь аймгийн ...

Өчигдөр, 13:47
Литийн геологи хайгуул дэлхийн цэвэр ирээдүйг хангана

 ИРЭХ 10-15 ЖИЛД ЛИТИЙН ЭРЭЛТ 300 ХУВЬ ӨСӨХ ТААМАГ БИЙ ...

2019 оны 05 сарын 17, 17 цаг 19 минут
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татахаар шийдвэрлжээ

  Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны ...

2019 оны 05 сарын 17, 12 цаг 37 минут
Мөнгө үржүүлдэг салбар Монголд “унтаж” байна

Өндөр технологиос Монгол Улсад хөгжүүлэх хамгийн боломжтой салбар нь ...

2019 оны 05 сарын 17, 10 цаг 03 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, ...

2019 оны 05 сарын 17, 09 цаг 12 минут
Гэртээ байгаа Тавантолгой яах вэ, айлд очсон Оюутолгой эргэж ирэхээргүй явчих вий

   Б.ДАМДИН-ОЧИР   "…Алтан дээр суусан гуйлгачин” гэж ...

2019 оны 05 сарын 16, 18 цаг 57 минут
“Дубайн гэрээ” -г цуцлах эсэх шүүх хурал болно

   Т.САЙХАН   Оюутолгойн далд уурхайн Дубайн гэрээг ...

2019 оны 05 сарын 16, 18 цаг 50 минут
Туул гол дагуух хайрга дайрганы зөвшөөрлийг сэргээсэн шүүхэд хэн хариуцлага тооцох вэ

  УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нийслэлийн маань хатан эх болсон ...

2019 оны 05 сарын 16, 17 цаг 16 минут
Далайн чинадаас импортлосон номлол буюу бидний доройтох шалтгааны нэг хэсэг

Монголчуудын ажиллаж амьдрах хамгийн дуртай улс бол БНСУ. Гэтэл энэ улс ...

2019 оны 05 сарын 16, 17 цаг 05 минут
Хаврын тариалалт хийгдэж байна

  Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 ...

2019 оны 05 сарын 16, 13 цаг 26 минут
Тос тосон бумбын нуруу орчмыг талхлан сүйтгэж байна гэв

Тост, Тосон Бумбын нуруу орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа ...

2019 оны 05 сарын 16, 12 цаг 28 минут
2018 оны байдлаар 53.9 хувь буюу 211.3 мянган өрх түүхий нүүрс түлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар ...

2019 оны 05 сарын 16, 12 цаг 18 минут
Туул голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгааг тогтоожээ

  Хан уул дүүргийн 12, 13-р хорооны Сонгино, Биокомбинат, Шувуу ...

2019 оны 05 сарын 16, 12 цаг 13 минут
“SouthGobi Resources”-ийн цэвэр ашиг 2 дахин өсөв

 "SouthGobi Resources” компани оны эхний улиралд нүүрсний ...

2019 оны 05 сарын 16, 11 цаг 57 минут
“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна

  Хувьцаа эзэмшигчдийн дунд үүсээд буй маргааны улмаас “Rio ...

2019 оны 05 сарын 16, 10 цаг 54 минут
С.Арслан: Монголын нутаг лиценз нэрийн дор 300 мянган жилээр бусдын мэдэлд орсон

  Монгол бол ашигт малтмалын баялагтай баян орон. Гэтэл баялаг ...

2019 оны 05 сарын 16, 10 цаг 43 минут
Өндөр гэгээн Занабазарын Цагаан хот буюу Сарьдагийн хийд

Хэнтийн нуруу, Сарьдаг уулын өвөрт хүний хөл хүрэмгүй хөвч тайгын гүнд ...

2019 оны 05 сарын 16, 10 цаг 27 минут
Сайжруулсан шахмал түлш худалдах цэгүүдийн байршил

Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 ...

2019 оны 05 сарын 16, 10 цаг 16 минут
Оюутолгой ухрах, урагшлахыг “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулагчид шийднэ

  ХАРААТ БУС ЗАХИРЛЫГ УДИРДЛАГЫН БАГТ ОРУУЛАХЫГ ШААРДАВ “Рио ...

2019 оны 05 сарын 16, 09 цаг 51 минут
Хайрга, дайрга олборлолт хавтгайрч, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна

  Хан уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр буюу Шувуу орчимд ...

2019 оны 05 сарын 16, 09 цаг 41 минут
"Эрдэнэс-Тавантолгой”-н "өгөөж" Монголын бизнесийн салбарыг өнгөлөв

"Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент” номинацид "Анд глобал” ХХК, ...

2019 оны 05 сарын 15, 17 цаг 41 минут
Өнөөдрөөс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй

  Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу ...

2019 оны 05 сарын 15, 16 цаг 49 минут
“Дубайн гэрээ” -г цуцлах эсэх шүүх хурал болно

  Оюутолгойн далд уурхайн Дубайн гэрээг ашигтай эсэх маргаан  ...

2019 оны 05 сарын 15, 16 цаг 46 минут
У.ХҮРЭЛСҮХ САЙДАА ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ ҮҮ? ЭСВЭЛ...! УБТЗ-аа анхаараачээ!!!

  Замын-Үүдийн боомтоос Эрээн рүү хоногт төмөр замаар 12 цуваа буюу ...

2019 оны 05 сарын 15, 12 цаг 53 минут
Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг зогсоогоод байна

  Орон нутгийн замд бүхэлдээ мөсөн бүрхүүл тогтож, цасан шуурга ...

2019 оны 05 сарын 15, 12 цаг 31 минут
Хүн төрөлхтөн 50 жилийн дотор дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ

  Биологийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээний асуудлаарх ...

2019 оны 05 сарын 14, 17 цаг 32 минут
“Эрдэнэс-Тавантолгой” ХК "Шилдэг менежмент"-тэй компаниар шалгарлаа

  "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон "Bloomberg Awards ...

2019 оны 05 сарын 14, 15 цаг 18 минут
Хар галуу Монгол орны цэнгэг усны экологт ихээхэн гай учруулж байна

Өгийнуурын эрэг дагуу амьдарч байгаа иргэдээс мэдээлэл авахад, Хар галууны ...

2019 оны 05 сарын 14, 12 цаг 20 минут
Уул уурхайн салбарын улсын төсөвт оруулсан орлого 41.2 хувиар өсчээ

  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг ...

2019 оны 05 сарын 14, 12 цаг 00 минут
2019 оны 05 сарын 14, 11 цаг 45 минут
Оюутолгойн хөрөнгө оруулагчид Канадад яаралтай хурал зарлажээ

Монголын улс төр өчигдрөөс хоёр сэдвээр гаднынхны анхаарлын төвд оров. Нэг ...

2019 оны 05 сарын 14, 11 цаг 45 минут
2019 оны 05 сарын 14, 11 цаг 40 минут
Шатахууны үнийг барьж дийлэх үү

Нийслэлчүүдийг өглөө бүр бухимдуулж, дарамтанд оруулдаг ...

2019 оны 05 сарын 14, 10 цаг 30 минут
Нүүрсний худалдаа нууц хэлбэрт шилжжээ

  Улаанбаатарын агаарын бохирдол аюултай зэрэгт хүрээд буйг олон ...

2019 оны 05 сарын 14, 09 цаг 28 минут
Оюутолгойн орлогыг авдаг “РИО ТИНТО”-гийн сүлжээ

  Илжиг чихэндээ алт ч, ус ч орсон сэгсэрдэг гэдэг. Илжиг алтыг алт ...

2019 оны 05 сарын 14, 09 цаг 13 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд ...

2019 оны 05 сарын 14, 09 цаг 01 минут
“Жаст”-ын хөрөнгийг С.Баяр, Р.Болд нараас асуугаад үз!

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна. “Дөчин мянгатын ...

2019 оны 05 сарын 13, 14 цаг 55 минут
Уул уурхайн лицензийг Монголын говьд ямар ч замбараагүй олгож байна

 "Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул ...

2019 оны 05 сарын 13, 13 цаг 12 минут
Хүчтэй хувийн хэвшил улсын хөгжлийг чирдэг

Татварын дөрвөн төгрөг тутмын нэг нь "Топ-10”-ынх байдаг Манай улсын ...

2019 оны 05 сарын 13, 12 цаг 52 минут
Сайжруулсан түлшийг лхагва гаригаас эхлэн худалдаална

Энэ сарын 15-наас буюу ирэх лхагва гаригаас эхлэн нийслэлд сайжруулсан ...

2019 оны 05 сарын 13, 12 цаг 05 минут
33 их наяд-Оюу толгой...

 АТГ-ын дарга Х.Энхжаргал огцрох торгон агшиндаа "Би хоёр жил арван ...

2019 оны 05 сарын 13, 11 цаг 24 минут
Байгаа уурхайгаа хураана, хумина гэж байхаар байхгүйг байлгахын төлөө ажиллаасай даа

Улс төрийн попрол хүн төрөлхтний түүхэнд гай болж байснаас тус болсон удаа ...

2019 оны 05 сарын 13, 10 цаг 06 минут
Нью-Йорк мужийн цахилгаан станцууд 2020 оноос нүүрс ашиглахаа зогсооно

 АНУ-ын Нью-Йорк мужийн захиргаа цахилгаан станцууд хүлэмжийн ...

2019 оны 05 сарын 13, 08 цаг 52 минут
20 гишүүн маш ноцтой хууль баталлаа!!!

УИХ-ын 76 гишүүний гуравны нэгт ч хүрэхгүй 20 гишүүн хууль баталлаа. ...

2019 оны 05 сарын 11, 15 цаг 07 минут
RIO TINTO: Төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхээ оны эцэст шийдвэрлэнэ

Пүрэв гарагт “Rio Tinto” компанийн жил тутмын уулзалт боллоо. ...

2019 оны 05 сарын 11, 14 цаг 31 минут
2019 оны 05 сарын 11, 13 цаг 44 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани