Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гэртээ байгаа Тавантолгой яах вэ, айлд очсон Оюутолгой эргэж ирэхээргүй явчих вий

Гэртээ байгаа Тавантолгой яах вэ, айлд очсон Оюутолгой эргэж ирэхээргүй явчих вий

 

Б.ДАМДИН-ОЧИР

"…Алтан дээр суусан гуйлгачин” гэж биднийг гайхалтай нэрлэсэн байгаа юм. "…Яг оносон” гэдэг шиг нэр шүү. Жил өнгөрөх тусам энэ нэр бидэнд улам илүү зохимжтой болж байна.

Оюутолгой, Тавантолгой гээд харийнхны аазгайг хөдөлгөсөн ордууд бидэнд бий.

Харамсалтай нь Монголын төр уул уурхай, ашигт малтмалыг ашиглах тал дээр нэг л эвээ олдоггүй юм. Эвээ олчихвол ордуудын ашгийг нийтээрээ хүртэнэ. Гэвч энэ талаар ярихаас хэтрэхгүй л байна. Магадгүй, олохыг хүсдэггүй ч байж мэднэ.

Тавантолгойн ордын хувьд хэд хэдэн удаа хүнийх болох шахсан. Гэхдээ "гэртээ” үлдсэн. Алдчихаагүйнхээ ашгийг бид хүртэж л байна.

"Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд Монголын аж ахуйн нэгжүүдээс хамгийн их ашигтай ажиллажээ. Одоо Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажил нь нэлээд өндөр хувьтай явж байгаа юм байна. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж эхэлжээ.  "…Манай компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа. "Татварын ерөнхий газраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хэрэгжүүлж 2018 онд төрийн алтан санд 391 тэрбум 979 сая төгрөг төвлөрүүлж, татвар төлөлтөөрөө улсад хоёрдугаарт, ААНОТ-ын төлөлт болон хамгийн өндөр ашигтай ажилласан. Цаашид төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж гэх мэт том төслүүдээ хэрэгжүүлснээр тус компани нүүрснээс гадна дээрх салбаруудаасаа ашиг олдог болно. Тэр хэрээр хувьцаа эзэмшигчдэд өгөх өгөөж нэмэгдэнэ. Тухайлбал 1072 хувьцаа эзэмшдэг иргэнд жилд 26 мянган төгрөг биш үүнийг 5-10 дахин өсгөсөн хэмжээний ногдол ашиг хуваарилдаг компани болох боломжтой” гэж тус компанийн захирал Б.Ганхуяг ярьж байна.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд Тавантолгой ордыг түшиглэн 100 мянган хүнтэй хот байгуулах төлөвлөгөө гаргажээ. Үүнийг олон нийт ихэд сонирхож, талархаж хүлээж авч байгаа. Уг нь Тавантолгойн бүлэг ордыг хөгжүүлэх ТЭЗҮ-ийг 1983-1985 онд ОХУ-ын институт боловсруулжээ. Түүгээр  50 мянган хүн амд зориулсан хот байгуулах төлөвлөгөө байдаг аж. Гэхдээ одоогийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр 100 мянган хүн амын суурьшлын бүс болгохоор болжээ. Зөвхөн Цогтцэций сум л гэхэд 20 мянган хүнтэй, төмөр зам, цахилгаан станц гэх мэт байгууламжид ажиллах хүн нь 15-21 мянгад хүрч байгаа юм байна. Ингэхээр 100 мянган хүнтэй суурьшлын бүс байх шаардлага гарч ирж байгаа ажээ.

Үүнээс гадна " Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс байгаа юм. 2018 онд "Chalco”-д нийлүүлж байгаа нүүрсний үнээ шинэчлэн, тонныг нь 61 ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Энэ нь 2016 оны I улиралтай харьцуулахад 2.5 дахин өссөн байна. Мөн есөн удаа зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар Баруун Цанхийн нүүрсний үнийг нэг тонн нь 71.2 ам.доллар болгон тогтоожээ. 2018 онд уурхайн нөөцийн нэгдсэн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбум тонн гэж тогтоосон байна.

Харин Оюутолгойн ордын асуудал олигтой юм дуулгахгүй болоод байна.

2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ хийснээс хойш энэ орд үндсэндээ хүний мэдэлд байгаа. Энэ гэрээ, сүүлд нэмэлтээр хийсэн гэрээнүүд Монголд ашиггүй болсон нь маш олон талаар нотлогдсоор байна.

Дээрх гэрээнүүдийг баталсан Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан 4-5 хүн АТГ-т шалгуулж байгаа. Мөн УИХ, Аудитын байгууллага, АТГ-аас эдгээр гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна гэдгийг тус бүрдээ тогтоожээ.

Шалгах явцад "Рио Тинто” компанийнхан Оюутолгойн орлогын 2 тэрбум ам.долларыг Люксембургийн Вант улсад байгуулсан оффшор компаниараа дамжуулаад авчихсан нь илэрч байна. Өөр ноцтой асуудал олон гарч ирж байна.

"Рио Тинто” манайх шиг байгалийн баялагтай атлаа менежментгүй улсыг ингэж цөлмөдөг тухай гаднын хэвлэлүүдэд бичсэн байна. Нэг үгээр олон улсад танил ийм сүлжээгээр Монголын Оюутолгойн орлогыг "сордог” болж таараад байгаа юм.

Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулагчид дотооддоо асуудалтай байгаа тухай мэдээлэл бас цацагдаж байна.

Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг  "Turquoise Hill” компанийн хувьцаа өнгөрсөн таван жилийн хугацаанд 58 хувиар буурчээ. Тавдугаар сарын 14-ний байдлаар 0.8 хувийн хувьцааны үнэ 1.77 канад.долларт хүрсэн байна.

"Turquoise Hill” компанийн 10.9 хувийг эзэмшдэг "SailingStone” фирмээс  ТУЗ болон бага хувьцаа эзэмшигчид хоорондын харилцаа сайнгүй байгааг болоод  Оюутолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлэхгүй байгаа "Rio Tinto” компанийг буруутгасан байна.

Мөн Монголын улс төрд, тэр тусмаа УИХ дээр Оюутолгой тойрсон томоохон  асуудал үүсээд байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээг өөрчлөх шаардлагатай, шаардлагагүй гэсэн хоёр талд хуваагдчихаад байна. Гэхдээ эдгээр гэрээг хамгаалах талын гишүүд олон байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Нэг үгээр, Монголын баялаг болсон томоохон ордууд болох Тавантолгой, Оюутолгойн байдал ийм тэнгэр, газар шиг ялгаа харагдах аж. Өөрсдөө ашиглаж байгаа Тавантолгойгоос ашиг хүртэж, хүнд ашиглуулж байгаагаас хүний өөрийн "хулгайч” нар  л илэрч байна.

Ер нь бол гэртээ байгаа Тавантолгой яах вэ, айлд очсон Оюутолгой эргэж ирэхээргүй явчих вий…

Эх сурвалж: www.polit.mn


Гэртээ байгаа Тавантолгой яах вэ, айлд очсон Оюутолгой эргэж ирэхээргүй явчих вий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани