Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Жигжид: Ашигт малтмалын хууль батлагдсанаар хайгуулын ажил сэргэнэ

Р.Жигжид: Ашигт малтмалын хууль батлагдсанаар хайгуулын ажил сэргэнэУул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрлийн асуудал хэрхэн шийд­вэр­лэг­дэх вэ?

-Энэ оны эхээр төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого гэж гарсан байгаа. Бодлогыг гаргахдаа уул уурхайн хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгахад чиглэгдсэн. Энэхүү бодлогыг 2025 он хүртэл баримталж ажиллах чиг шугамыг тогтоож өгч байна. Тиймээс холбогдох хууль, дүрэм, журмыг боловсронгуй болго гэсэн чиглэлийг УИХ-аас өгсөн.

Үүний дагуу Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Эхний ээлжинд алтны худалдаанд ил тод байдлыг хангах арга хэмжээ авсан. Бид дараагийн шатны ажлыг хийгээд эхэлсэн. Гол нь уул уурхайн салбарыг идэвхижүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхийг хориглоод дөрвөн жил өнгөрч байгаа. Хайгуулын зөвшөөрлөөр хязгаарлагдаж байсан талбайн хэмжээ буурсан. Өмнө нь газар нутгийн 40 гаруй хувийг эзэлдэг байсан бол одоо 7-8 хувьтай байна. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар тусгай зөвшөөрлийн хориг тавигдана. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, хооронд нь шилжүүлэх эрх нээлттэй болно гэсэн үг. Ингэснээр хайгуулын салбарын ажил идэвхжиж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ.

 

-Хайгуулын 106 лиценз цуцлагдсан. Үүнийг тойрсон олон маргаан бий. Энэ асуудал юу болж байна вэ?

-Уул уурхай, хууль зүйн сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Бид тал талаас нь судалж үзсэн. Ерөнхийдөө ажлын хэсгээс ашигт малтмалынхаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол болохгүй юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Учир нь лиценз олгох, шилжүүлэх эрх нь хаалттай байгаа учраас эдгээрийг нээх хэрэгтэй байна. Цаашилбал, сонгон шалгаруулалтын журмыг мөрдөхөөр нийтлэг зүйл болох гээд байна. Тиймээс төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан асуудал учраас Засгийн газар хариуцлагыг нь үүрч, тухайн асуудлыг шийдэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Энэ чиглэлээр судал, холбогдох газруудын саналыг авсан байгаа.

 

-Дээрх 106-д цуцлагдах ёсгүй лиценз бас байгаа гэдэг гомдол гарч байсан. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Тал бүрээс нь судалж байгаа. Үнэхээр төрийн албан хаагчийн буруугаас болоод хувь хүн, албан байгууллагыг хохироосон нь тогтоогдвол төрийн зүгээс нөхөн төлбөрийн асуудал гарч ирнэ. Тиймээс асуудалд бодитоор хандаж аль, аль талдаа хохиролгүйгээр шийдүүлэх хэрэгтэй.

 

-Эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөх салбарын нэг нь нүүрс гэдэг. Нүүрсний экспортыг дэмжих талаар танайхаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нүүрс эдийн засгийн чухал салбарын нэг. Тиймээс экспорт болон олборлолтыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч байгаа. Ерөнхий сайдаар удирдуулан нүүрсний томоохон компаниудын удирдлага, нүүрсний салбартай холбоотой ажилладаг төрийн байгууллагуудын удирдлагууд оролцон тулгарч буй асуудлуудаа ярьж байна. Өнөөдрийн байдлаар 5.6 сая тонн нүүрс экспортлосон байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад долоон хувиар өссөн дүн. Манай улсын нүүрсний экспорт Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтоор гарч байгаа. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой” 1.2 орчим сая тонн, "Энержи ресурс” 2.6 сая тонн, "Тавантолгой” 500-600 мянган тонн нүүрс гаргасан байдаг. Энэ он гарснаас хойш урд хөршөөс хамааран экспорт саарсан тал бий. Ерөнхийдөө зах зээлийн үнэ бага. Хятадын талын нөөц их зэрэг шалтгаан нүүрсний экспортод нөлөөлсөн ч бид гаргасаар байгаа. Бидний гол худалдан авагч бол яах аргагүй урд хөрш. Тэд нүүрсний салбартаа өөрчлөлт хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, жижиг, байгаль орчинд хохирол учруулдаг уурхайнуудаа хаах, том уурхайгаа дэмжих бодлого явуулж байна. Хэдийгээр нөөц ихээр хуримтлагдсан ч зах зээл эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Тийм учраас цаашид манай улсын экспорт өсөх хандлага ажиглагдаж байгаа.

 

-Нэг тонн нүүрсийг хэдээр гаргаж байгаа вэ?

-Угаагүй нүүрсийг 35 ам.доллараар гаргаж байгаа байх. Нүүрсний үнийн тодорхой дүнг экспортлогч компаниудаас авах хэрэгтэй.

 

-Нүүрсний үнэ нэлээд хэл ам дагуулаад байгаа шүү дээ. 70 гаруй ам.долларын үнэтэй байсныг 50 хувь буулгачихлаа гэдэг шүүмжлэл ч бий. Үүнийг тайлбарлаач?

-Зарчмын хувьд үнэ бууруулсан гэдэг нь маш буруу ойлголт. Учир нь 70 ам.доллараар экспорт хийж байх үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 90 ам.доллар байсан. Тухайн үед Хятадын зах зээлд дөрвөн төрлийн үнэ бий. Түүнийг дундачлан 70 гэсэн суурь дээр коэффицентээр нөлөөлүүлээд үйлчлүүлдэг томьёог тохирсон байдаг. Тиймээс одоогийн ханш 70 дээр хатуу зогсох ёстой гэсэн үг биш. Зах зээлийн зарчимтай уялдсан үнийн механизм ашиглаж байсан юм. Тэгэхээр 70 байсан үнийг 35 болгосон гэдэг нь ташаа ойлголт гэдгийг эндээс харж болно. Тэр үеийн жишгээр бол магадгүй 25 хүртэл буурч болно.

Тухайн үед ашиглаж байсан үнийн коэффициентийг зах зээлийн хамгийн бага үнэтэй зах зээлийн үнийн үнэлгээний 60 хувьтай тэнцэхээр тооцсон байдаг.

 

-Тухайн үед байгуулсан гэрээний заалтад нүүрсний үнэ тогтвортой байна гэсэн заалт байхгүй гэсэн үг үү?

-Тийм. Зах зээлийн үнийн хөдөлгөөнтэй уялдаад буурахаар тооцоолсон байдаг.

 

-Гаднаас 200 гаруй сая ам.долларын нүүрсний төлбөрийг аваагүй байгаа тухай ярьж байсан. Хэдийд өрөө авах вэ?

-Нүүрсний зах зээл хүндрэлтэй байгаатай холбоотойгоор энэ өр үүссэн гэж ойлгож байгаа. "Эрдэнэс Тавантолгой”-н хувьд "Чалко”-той байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа болгон хүүтэй зээл авсныхаа төлбөрт нүүрсээ өгч байгаа учраас орлого орох боломжгүй. Нийт 350 сая ам.долларын зээл авснаас 130 орчим сая гэж сонссон. Бусад компаниудын хувьд гэрээтэй аж ахуйн нэгжүүд төлбөрийг дараа нь шилжүүлнэ гэж байгаа тухай хэлж байсан. Ямартай ч нүүрсний ачилт хэвийн явж байгаа

 

-Тэгвэл нүүрсний экспортоос орж ирэх 200 сая ам.доллар Чалкод төлөх өрөөс тусдаа дүн гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Нүүрс экспортолдог том, жижиг нийлсэн олон компани бий. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой гэдэг компаниуд тус тусдаа гэрээ байгуулан, өөр, өөр газруудтай хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр тэдний хооронд хийсэн гэрээнүүд энэ бүгдийг шийднэ. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” өглөгтэй байхад, "Энержи ресурс” авлагатай байна. Монголбанк, Сангийн яамнаас хэлээд байгаа мөнгөн дүн нийт нүүрсний салбартай холбоотой гэж ойлгох хэрэгтэй.

 

-Гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд танай яамны зүгээс ямар арга хэмээ авч байна вэ. Учир нь уул уурхайн салбар уналтад орчихоод байна л даа?

-Лондонд болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцоод ирсэн. Тэнд 200 гаруй хөрөнгө оруулагчид цугларсан байлаа. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн орчныг тогтвортой, боловсронгуй болгох чиглэлээр хийж буй ажлыг дэмжиж байгаа нь харагдсан. Жишээлбэл, Алтны ил тод байдлыг хангах хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг тэд сайн хүлээж авч байсан. Бид хөрөнгө оруулалт чухал гэдгийг ойлгож байгаа учраас манай яамны зүгээс хууль эрх зүйн орчныг тогтвортой болгохоор ажиллаж байна. Юуны өмнө Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ хуулийн төслийг батлуулах нь чухал байгаа юм. Энэ хууль гарснаар зогсчихоод байгаа хайгуулын ажил сэргэнэ. Гацаанд орсон тусгай зөвшөөрлүүдийн асуудлыг ярих бололцоо нээгдэнэ.

 

-Энэ жил уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж харж байгаа вэ?

-Бодит тоо хэлэхэд төвөгтэй. Зах зээлийг удирдаж тодорхой тоо хэлэхэд хэцүү. Бид хууль эрх зүйн орчноо боловсронгуй, ойлгомжтой болгох нь чухал юм. Үүний дараа гадаадад төдийгүй дотооддоо сурталчлах хэрэгтэй. Энэ хэрээр хөрөнгө оруулалт өсөх боломж бий. Дэлхийн эдийн засаг хямралтай үед хөрөнгө оруулалт орж ирэх магадлал бага гэдэг нь ташаа ойлголт гэж боддог.

 

-Төмрийн хүдрийн үнэ унаад экспорт зогсонги байдалтай байгаа тухай яриад байна. Энэ тал дээр танайх ямар арга хэмжээ авч байна?

-Ганц төмрийн хүдэр төдийгүй салбар бүрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж тэдний холбоодтой нь хамтарч ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Учир нь аль нэг компани, аж ахуйн нэгжийг биш, тухайн салбарыг бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор төмрийн олборлогчдын хувьд төмөр хайлуулах чиглэлээр санхүүгийн талын дэмжлэг үзүүлэх саналыг холбогдох яаманд уламжилсан байгаа.

 

-Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн сайн мэдээ бий. Энэ жил хэдэн тонн алт олборлох боломж байгаа вэ?

-Энэ жилийн тухайд 30 гаруй тонн алт авна гэсэн нэлээд өөдрөг төлөвлөгөө тавьсан байгаа. Аж ахуйн нэгжүүд маш сайн тушааж байгаа гэсэн мэдээг Төвбанкнаас бид авсан. Одоогоор 2040 кг алт Монголбанк авсан байна. Өмнөх жилийнхтэй харь­цуулахад хоёр да­хин нэмэгдсэн байх жишээтэй. Цаашид өөд­рөг байх болов уу гэсэн горьдлого бий. Алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэлээд идэвхжсэн. Одоогийн байдлаар 38 компани ажил нь жигдрээд явж байна.

 


Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Р.Жигжид: Ашигт малтмалын хууль батлагдсанаар хайгуулын ажил сэргэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани