Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“РЖД" прокурорт шалгагдаж, 100 тэрбум рублийн зээл гацах магадлалтай байна

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан 2019 оны тавдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаан үеэр хэлэлцэх асуудлыг энэ сарын 12-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдсэн. Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдааныг Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Оросын талаас ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Гордеев ажлын хэсгээ ахалдаг. Тэдний ч төсөөлөөгүй нэгэн хурц асуудал энэ удаад хөндөгдөж мэдэхээр байна. Энэ бол “УБТЗ”ХНН-ийн шинэчлэлтэй холбоотой асуудал. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж 100 тэрбум рублийн зээлийн асуудлыг дахин ярьсан байдаг. Энэ тухайгаа Ерөнхийлөгч Х.Баттулга “100 тэрбум рублийн зээлийн талаар ярилцсан. Уг зээлийг олгохын тулд ОХУ-ын Сангийн яам нэлээд өндөр шаардлага тавиад байгаа юм. Бид тэр шаардлагын дагуу хүлээвэл энэ зээл бүтэхгүй гэж үзсэн учраас анхаарал хандуулахыг хүссэн. Намайг дагалдан Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын зарим гишүүн ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцсан. Оросын тал уг зээлийн үнийн дүнг өндөр гэж үзэхгүй байгаа юм билээ. Тиймээс тарифын зохицуулалттай холбоотой зарим асуудлыг шийдчихвэл зээлийг нааштай шийдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр УБТЗ шинэчлэгдэнэ” хэмээн ярьсан байдаг.

ОХУ 100 тэрбум рублийн зээлээ хойшлуулах уу?

Энэхүү 100 тэрбум рублийн зээлийн талаар анх 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд болсон Орос-Монголын Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хуралдааны дараахан яригдаж байв. Тухайн үед Оросын  lenta.ru сайт “Монголын тал ийм хэмжээний зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч энэ зээлээ юунд зарцуулах гэж байгаагаа тайлбарлахаас татгалзсан байна. Москва ийм хэмжээний зээл өгөхөөс татгалзаад “Монголын тал энэ зээлээ юунд хэрхэн зарцуулахаа тайлбарлаагүй нөхцөлд Оросын тал танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” хэмээн мэдээлж байв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа буюу 2017 оны хоёрдугаар сарын 13-14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээр хийх үеэрээ ийм санал тавьж байв. Тухайн үед дээрх мөнгөөр “УБТЗ” ХНН, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах тухай ярьж байсан юм. Харин Оросын тал “Өнгөрсөн жил буюу 2016 оны хоёрдугаар сард их өрийн асуудлыг шийдсэн учраас хоёр тал төслөө тохирчихвол ярилцаж болно. Мөн танай ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг анхааралтай ажиглаж байна” гэсэн хариу өгч байжээ. 

Та бүхэн санаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас яваагүй. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд үүнээс долоо хоногийн дараа Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ыг зорьж “таарсан” байдаг. Тэрбээр энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитинтэй уулзаж төмөр зам, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, авто зам, бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцсан. Хамгийн гол нь энэ үеэр ч дээрх 100 тэрбум рублийн зээлийн хүсэлтийг тавьсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. 

Дашрамд сануулахад Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд яг энэ асуудлаар тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг хүлээн авч уулзаж байв. Энэ уулзалтаар УБТЗ-ын үйл ажиллагааг шинэчлэхэд юуны өмнө 100 тэрбум рублийн зээл хэрэгтэй байгаа бөгөөд үүгээр нэн түрүүнд 467 км гол замыг хүчжүүлэх их засварын ажил, Салхит-Эрдэнэтийн 165 км төмөр замын засвар, Эмээлт-Хоолт, Хонхор орчмын бага радиустай 25 км тахир замыг шулуутгах зэрэг ажил хийх, мөн техник хэрэгслийн парк шинэчлэл, цахилгаанжуулалт хийх, модон дэрүүдийг бетон дэрээр солих, зөрлөг нэмэх, ачаа, сэлгээний зүтгүүрүүд, вагон нэмэх зэргийг багтаасан байв. Товчхондоо УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах, вагоны хомсдолд орох, ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болсон, иймд одоо байгаа төмөр замын ганц коридороо даруй тордох ёстойг уулзалтын үеэр ярьж байж. Гэтэл үүнээс хойш өнөөдрийг хүртэл “шил дарсан” осол аваар өнөөг хүртэл үргэлжилсээр байна. 

Тиймээс 100 тэрбум рублийн зээл анхаарал татсан хэвээрээ. Харамсалтай нь Оросын тал 100 тэрбум рублийн зээл дээр “луу унжиж” мэдэх төлөвтэй байна. Шалтгаан биш юм аа гэхэд шалтаг нь манай “УБТЗ” ХНН-тэй ч тодорхой хэмжээгээр холбоотой болж таарах бололтой. 

“РЖД” Төрийн мэдэлд шилжиж болзошгүй

Оросын Ерөнхий прокурорын газраас энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгчид төмөр замын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчилтэй асуудалтай холбоотой албан бичгийг Ерөнхийлөгч В.В.Путинд ирүүлсэн байдаг. Үүнд нэлээд ноцтой асуудал бий. Тухайлбал “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белезоровыг тус улсын прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн тухай, мөн шалгах явцад ямар хэрэг зөрчлүүд гарсан тухай дурджээ. Иймээс ОХУ-ын Засгийн газраас О.В.Белезоровтой байгуулсан гэрээнүүдийг цуцлах тухай ч энэ оны хоёр, гуравдугаар сард нэлээд идэвхтэй яригдсан байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн албан хаагчдаа ашиг орлогын мэдүүлгээ ил тодоор мэдээлж байхыг үүрэгдсэнтэй холбоотойгоор В.Якунин гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэдэг. Ингээд тус улсын Ерөнхий сайд Д.Медведев 2015 оны наймдугаар сарын 20-нд ОХУ-ын Тээврийн яамны дэд сайд, тус нийгэмлэгийн захирлуудын зөвлөлийн гишүүн О.В.Белезоровыг В.Якунины оронд томилсон. 

Харин прокурорын газрын шалгалтаар хуурамч болон бодит тооцоогүй, санхүүгийн зөрчилтэй хийгдсэн гэрээ, 814 худалдан авалтаас 557-г нь зөвхөн нэг газартай гэрээлж авсан, тоног төхөөрөмжийг хэт өндөр үнээр худалдан авч, хуурамч 30 компанид мөнгө шилжүүлсний дотор гүйцэтгэл нь бүрэн бус ажлын төлбөрийг төлсөн зэрэг олон зуун сая рублийн зөрчил илэрчээ. Мөн түрээсэлсэн газраа дам түрээслүүлсэн, хамтарсан байгууллагууд нь дампуурсан учраас 360 сая рублийн алдагдал хүлээсэн зэрэг цочирдмоор дүнг мэдээлжээ. Эцэст нь одоогоор захиргааны 32 хэрэг, эрүүгийн гурван хэрэг “РЖД” компанид үүсгээд байгаа бөгөөд Прокурорын газар эдгээр зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид энэхүү томоохон төслийн ажлыг хувийн компанид хариуцуулах биш төр өөрийн хяналтад байлгах нь зүйтэй гэсэн хүсэлтээ Ерөнхийлөгчид ирүүлсэн байдаг.

Д.Жигжиднямааг ажлаас чөлөөлөх асуудал хөндөгдөх үү?

Тиймээс энэ удаагийн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хуралдааны үеэр “РЖД”-ийн хариуцаж байсан төслийг төр мэдэлдээ авч буйгаа дуулгах магадлалтай. Мөн төмөр замын салбарт ийм хэмжээний алдагдал хүлээсэн гэх “шалтаг”-аар өнөөх 100 тэрбум рублийн зээлийг хойшлуулж ч магадгүй. Учир нь одоогоор ОХУ-ын төсөвт дээрх 100 тэрбум рублийг тусгаагүй хойшлуулсан аж. Мөн үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс “РЖД” болон “УБТЗ”ХНН-ийн одоогийн удирдлагуудын их хэмжээний санхүүгийн зөрчлүүд, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт нэр холбогдоод байгаа учраас “УБТЗ” ХНН-ийн удирдлагыг өөрчлөх асуудлыг тавих магадлал өндөр байна. 

Ганцхан жишээ дурьдахад “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авахдаа Английн компаниар зуучлуулж, 770 мянган ам.доллар зувчуулсан гэж мэдээлэл бий. АТГ шалгасан хэвээр, эцсийн дүгнэлт хүлээгдсээр байгаа. Оросын компаниас худалдан авалт хийхдээ Английн компаниар зуучлуулсан, машиных нь үйлдвэр ч, мөнгө шилжүүлсэн банк нь ч дампуурчихсан энэ хачирхалтай хэрэг түүнд холбогдох хэдэн хэргүүдээс хамгийн харамсалтай нь. 

Энэ бүхний эцэст багагүй хугацаанд яригдсан Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр, төмөр замын бүтээн байгуулалтын төслийн үйл ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ. Хэрэв ОХУ-ын тал амласнаараа 100 тэрбум рублийн зээлээ өгч, УБТЗ-д шинэчлэл хийхгүй бол цаашид бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлт хийж чадах уу гэх зэрэг ноцтой асуудлууд энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссийн хуралдааны халуун сэдэв болоод байна. 

Нийтлэлч У.Оргилмаа. 2019.05.27

“РЖД" прокурорт шалгагдаж, 100 тэрбум рублийн зээл гацах магадлалтай байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани