Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Энхболдын популизм Өмнөговьчуудын орлогыг гурав дахин бууруулжээ

 

Л.Энхболдын популизм Өмнөговьчуудын орлогыг гурав дахин бууруулжээ

 

Биднийг "Эрдэнэс Тавантолгой” компани дахь 1072 хувьцаагаа анхаарч суух хойгуур "Жижиг” хэмээн нэрлэж заншсан орон нутгийн өмчит "Тавантолгой” компани 2018 оны цэвэр ашгаасaa нэгж хувьцаанд 853 төгрөг буюу нийт 44.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан нь хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн гайхшралыг төрүүлээд байна. Учир нь тус компани 2017 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаа тутамд 2410 төгрөг, нийт 126.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, бусад уул уурхайн компаниудаа хөлдөө чирч байлаа. Гэвч энэ жил өмнөговьчуудын хүртэх өгөөж 80 гаруй тэрбум төгрөг буюу гурав дахин буурчээ. Тиймээс "Нүүрсний үнэ тогтмол өсөлттэйн дээр экспортын хэмжээ ч тэлж байгаа үед "Тавантолгой” хувьцаат компанийн ашиг, иргэдэд хүртээх өгөөж яагаад огцом буурав” гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын дунд хөврөх боллоо. Тэгвэл уг асуултын хариултыг хаа холын дэлхийн зах зээлийн ханш, Хятадын гадаад худалдааны бодлогоос хайх хэрэггүй нь. Харин манай улс төрд нэвчээд байгаа нөгөө л популизм, үнэн бодит мэдээлэлгүй улстөрчийн хий хоосон мэдэгдлүүдтэй холбож болно. 2016 оны парламентын сонгуулиар Өмнөговь аймгийнхны итгэлийн хүлээн УИХ-д сонгогдсон Л.Энхболд өнгөрсөн оны хавраас эхлэн өмнөговьчуудын орлогын гол эс үүсвэр болсон Тавантолгойн баялаг, тэр дундаа "Тавантолгой” компанитай холбоотой улс төр хийж эхэлсэн байдаг.

Тэрбээр орон нутгийн "Тавантолгой” болон "Эрдэнэс-Тавантолгой” компаниудын лицензийн талбайн мөргөцгөөс 268 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдэгдлийг удаа дараа хийсэн юм. Удалгүй хулгайлагдсан гэх 268 мянган тонн нүүрсний эрэлд улс даяараа мордож билээ. Тэр даруй гишүүний мэдэгдэлд гол хохирогчоор нэрлэгдсэн "Эрдэнэс-Тавантолгой” компанийн нэр бүхий албан тушаалтан худлыг залруулж, "Гишүүний мэдэгдлийг олж үзсэн. Манай компани болон "Тавантолгой” ХК хооронд нууц гэрээ байгуулж, хараа хяналтгүйгээр нүүрс гаргасан талаар ташаа мэдээлэл гарсан байна. Манай компанийн Цанхийн Зүүн уурхай урд хэсгээрээ "Тавантолгой” ХКийн дөрөвдүгээр уурхайтай хиллэдэг. Зүүн Цанхид манай инженер, техникийн ажилчид 24 цагаар хяналт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр хараа хяналтгүй нүүрс гаргуулна гэдэг ямар ч боломжгүй зүйл. Олборлосон нүүрс болон нөөцийн мэдээллээ тухай бүрд нь Ашигт малтмал газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын газарт өгч хянуулдаг.

Орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК нь 1966 оноос хойш, манай компани 2011 оноос Тавантолгойн бүлэг ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Тавантолгойн ордын найман талбайн лиценз манай компанид мэдэлд ирснээс хойш хамгийн түрүүнд хил хязгаараа тогтоож, тэмдэглэл хийсэн. Түүнээс хойш "Тавантолгой” ХК манай лицензийн талбайгаас нүүрс олборлосон асуудал байхгүй. Түүнээс өмнө зарим нөөц хөндөгдсөн байдаг. Энэ асуудлыг эцэслэж "Эрдэнэс-Тавантолгой” ХК болон "Тавантолгой” ХК-ийн хооронд 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр №ЭТТ2017/019 тоот "Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Ямарч нууц зүйл байхгүй” гэж байсан юм.

Улмаар Сангийн яам тэргүүтэй хэд хэдэн яам, Мэргэжлийн хяналтын газраас авахуулаад хууль хяналтынхан нэгдэн шалгалт хийх нэрээр тус компанийн борлуулалтыг хоёр сарын хугацаанд гацаасан байдаг. Харин энэхүү үйл ажиллагаа нь Өмнөговь аймаг төдийгүй улсыг ч алдагдалд оруулах үр дагавартай байж таарсан. Хэрэв "Тавантолгой” компанийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаанд гацаагаагүй бол сая тонноор хэмжигдэх нүүрс олборлон борлуулж, 108.8 тэрбум төгрөг олох боломжтой байжээ. Үүнээс 23 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, улсад 36 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэх байсан гэх тооцоог шинжээчид гаргаж байсан юм. Энэ алдагдал компанийн нийт үнэлгээг бууруулж, "Тавантолгой”-н хувьцааны ханш Монголын хөрөнгийн бирж дээр 13 мянган төгрөгөөс зургаан мянга болтлоо унасан.

Орон нутгийн "Тавантолгой” компанийн нийт хувьцааны 51 хувь буюу давуу эрхийн хувьцааг өмнөговьчууд эзэмшдэг. Үлдсэн хэсэг нь "Ажнай” корпорац 20 хувь гэх мэтээр 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг. Үүнээс харахад, "Тавантолгой” хувьцаат компанийн орлого өсвөл өмнөговьчууд хамгийн их ашиг хүртдэг. Эсрэгээрээ компанийн үйл ажиллагаа доголдвол, өмнөговьчууд хамгийн их алдагдал хүлээдэг байна. Хамгийн харамсалтай нь, улс орон нутаг алдагдал хүлээгээд зогсохгүй гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байгаа Монгол Улсын нэр хүндийг олон улсад сэвтээсэн явдал. УИХын гишүүн Л.Энхболдын хортой мэдэгдэл гадаадын хөрөнгө оруулагчдад ч муу мессеж болж хүрсэн. Монголын хөрөнгийн биржид хамгийн олон гадаадын хөрөнгө оруулагч хувьцааг нь эзэмшдэг буюу 23 улсын төлөөлөл хөрөнгө оруулсан компани бол орон нутгийн өмчит "Тавантолгой”. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татсаар ирсэн. Гэтэл Л.Энхболд гишүүний мэдэгдлийн уршгаар тэдний орлого буурч, улмаар монгол компаниудад итгэл алдрах болсон гэдэг мэдээлэл байгаа.

Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтийг нь аваад харахад, ингэж дүгнэхээс ч өөр аргагүй юм. "Тавантолгой” компани өнгөрсөн онд таван сая тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөсөн боловч үйл ажиллагааг нь гацаасны улмаас ердөө 1.8 сая тонныг борлуулжээ. Ингэснээр өнгөрсөн жилийн санхүүгийн төлөвлөгөөнийх нь биелэлт 50 хүрэхгүй хувьтай гарсан байна. Нүүрсний ханш өндөр өсөлттэй байгаа үед борлуулалтын үйл ажиллагааг зогсоосон явдал компанид төдийгүй улсад нэн хохирол учруулсан нь үүнтэй холбоотой аж. Угтаа бол нүүрс алдагдсан гэгдэх мөргөцөгт агуулагдаж буй 268 мянган тонн нүүрсний 200 мянган тонн нь саажсан, исэлдсэн, сул коксжих буюу чанарын шаардлага хангаагүй болохыг анхлан "Тавантолгой” болон "Эрдэнэс-Тавантолгой” компанийн маркшейдерийн баг гараад дүгнэсэн байдаг аж.

Мөн мэргэжлийн хяналтын байцаагчид хоёр уурхайн хил буюу мөргөцөг хэт өндөр болсон тул хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахих үүднээс хамтран буулгах шаардлагыг 2012 оноос хойш жил бүр "Тавантолгой” болон "Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудад албан бичгээр сануулж байжээ. Үүнээс гадна олборлолтод хяналт тавьдаг ашигт малтмалын газрынхан болон хилээр гарахад нь хяналт тавьдаг гаалийнхан аль аль талаасаа 268 мянган тонн битгий хэл нэг ч кг нүүрс хараа хяналтгүйгээр гаргах боломжгүй гэдгийг хэлж байгаа. Тиймээс Л.Энхболдын олон тэрбум өртөгтэй үйлдэл наад талаасаа шударга ёсны эрэл мэт харагдах ч цаад учир утгаараа 2020 оны УИХ-ын сонгуулийн нүүдэл хэмээн илчлэгдэж буй нь үнэн. Тавантолгой дахь ойрын эх сурвалжуудын хэлж буйгаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын ийм арга хэмжээ авах болсон шалтгаан нь "Тавантолгой” удирлагуудаар өөрийн гарын хүмүүсийг томилуулж, улс төрийн санхүүжилтээ босгох зорилготой хэмээн тайлбарлах хүмүүс байгаа аж. Нөгөө талаар Өмнөговь аймгаас дахин сонгогдохын тулд улс төрийн оноо авч өрсөлдөгчөө намнах зорилготой гэж харагдуулж байгаа. Учир нь "Тавантолгой” ХК нь улсдаа тэргүүлэх зэргийн татвар төлөгч бөгөөд нүүрсний экспортоосоо Өмнөговь аймагт 51 хувийн ногдол ашиг, мөн Цогтцэций сумын төсвийн 90 хувийг бүрдүүлдгээс гадна улсын хэмжээнд том татвар төлөгч, том мөнгө эргэлдүүлдэг субьект. Гэтэл өмнөговьчуудыг төлөөлөн гарч ирсэн Л.Энхболд гишүүн Өмнөговь аймгийн "мөнгөний машин”-ыг гацааснаар өнгөрсөн хугацаанд багаар бодоход л өмнөговийнхон 80 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Тэгвэл ингэж улс төр хийснээс хойш түүний халааснаас нэг ч төгрөгийн гарлага гараагүй нь бас үнэн. Энэ бол ганц "Тавантолгой” компани дээр гарсан жишээ. Нийт 21 аймгийг аваад үзэхэд, компанийн үйл ажиллагаанд улс төрөөс нөлөөлж алдагдал хүлээлгэсэн тохиолдлыг нэг бүрчлэн дурдвал дуусахгүй. Тэр болгонд улс болон орон нутаг ямар нэг хэмжээгээр орлогоо алдаж байдаг. Тэгээд ч "Тавантолгой” дангаараа биш уул уурхайн салбарыг гацаана гэдэг бол манайх шиг төсвийн орлогын гурван төгрөг тутмын нэгийг энэ салбараас олдог орны хувьд улсаа хорлож буй хэрэг. Харин нэг улстөрчийн хувийн тоглолт бол хоёрдугаар асуудал байх ёстой гэдгийг популистууд ухамсарлаж баймаар юм даа.

Эх сурвалж: Д.МЯГМАРДОРЖ, NPost.mn


Л.Энхболдын популизм Өмнөговьчуудын орлогыг гурав дахин бууруулжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани