Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тинто”-гийн мэхлэлт ба Оюутолгойг залгих зальжин арга

Рио Тинто”-гийн удирдлага “Гэрээнд үг, өгүүлбэр, цэг таслалын ч өөрчлөлт оруулахгүй” гэдгээ Монгол Улсын УИХ хийгээд Засгийн газарт мэдэгдсэн. Гэрээ Монголын талд ашиггүй нь нотлогдож, баталгаажсан. Тэр бүү хэл ноцтой хохирол учруулж мэдэхээр байгааг “Оюутолгой”-г шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд бий. Товчхондоо, Оюутолгой монголчуудыг биш харийнхныг тэжээж, тэтгэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ нэрээр монголчуудын хэрхэн мэхэлж өнөөг хүрсэн талаар ажлын хэсгийн дүгнэлтэд ч бий. Эмгэнэлтэй нь Монголын Засгийн газар болоод эрх мэдэлтнүүд энэ бүхэнд бүхий л талаар тусалж, харийнханд давуу эрх олгосон явдал. Энэ бүхнийг товчлон тоочиж байна.  

  • “Оюутолгой төслийн хувь нийлүүлэгч тал Зээлийн барьцаагаар дамжуулан орд газрыг олон улсын өрийн бирж дээр өндөр үнээр зараад Монголоос гарах бүх гэрээ хэлцэл, баримт бичгээ үйлдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хэдийнэ нөгөө тал авахаа авчихаад гарахад бэлэн болж, цүнхээ багласан нь энэ.
  • Олон ч хуулийг засч, өөрчилж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар баталсан. Хуулиудаас гадна ДУББСТ-аар ТЭЗҮ-г заавал дагаж мөрдөх шаардлагагүй гэдгийг талууд тохиролцсон нь Монгол Улсын Засгийн газраас төслийн зардалд хяналт хийх боломжийг хаажээ.
  • Оюутолгой төслийн туслан гүйцэтгэгч гадаадын аж ахуйн нэгжүүд зарим төрлийн борлуулалтын гэрээг DDP нөхцөлөөр хийснээс болж гадаадын аж ахуйн нэгжийн төлсөн гааль, НӨАТ, хураамж нь “Оюутолгой” ХХК-ийн төлсөн татвараар бүртгэгддэг байх жишээтэй. Энэ бол мэхлэлт.
  • ТЭЗҮ 2010-т тооцсон Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газарт орох мөнгөн урсгал татвар, ногдол ашиг. Гэвч татвараа авч чаддаг билүү гэдэг нь эргэлзээтэй. “Оюутолгой” ХХК нь байгуулагдсанаасаа хойш 2009, 2010, 2014, 2017 онуудад татварын иж бүрэн шалгалт, 2009, 2010, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалт хийжээ. Татварын иж бүрэн шалгалтын дүнг дөрвөн удаа хүлээн зөвшөөрөөгүй. Эдгээр нь Татварын маргаан таслах зөвлөл, шүүхээр шийдвэрлүүлэх, цаашилбал ТЕГ-тай эвлэрлийн гэрээ байгуулах замаар шийдвэрлэгдсэн. Хамгийн гол нь дээрх шалгалтуудаар Оюутолгой төслийн Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчтэй холбоотой асуудал гарч ирдэг.
  •  “Оюутолгой” ХХК-д 2013-2015 оны хооронд явуулсан аудитын шалгалтын дүнд Татварын ерөнхий газар тус компанийг төслийн эхний үе шатанд албан татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан гэж татварын акт тавьж байсан. Хамгийн инээдтэй 2015 онд “Оюутолгой” компани шилдэг татвар төлөгчөөр шалгарсан юм. 
  • “Оюутолгой” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүй. Үүний тод илрэл нь ажилчдын цалин. Гадаад монгол ажилчдын цалинги адилхан байх тухай гэрээнд товч бөгөөд тодорхой тусгагдсан. Гэтэл гадаад ажилтан 40 гаруй сая төгрөг, монгол ажилтан 3-5 сая төгрөг авч байгаа.
  • Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой”-гоос гаргаж өгсөн баримт үнэн эсэх, баримт нь баталгаатай эсэх нь эргэлзээтэй. Ажлын хэсгийнхэнд хүртэл баримт, материалаа гаргаж өгөлгүй луу унжиж, татгалзсан хэд хэдэн тохиолдол бий гэдгийг гишүүд хэлж байсан.
  • Манахт-6708А, Хөх хад-6710А тусгай зөввшөөрлийн талбайд хайгуулын ажил дөнгөж эхлэлтийн төдий байхад хэдийнэ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байх нь тэр. Энэ мэтчилэн ноцтой, нотой зүйлүүд ажлын хэсгийн дүгнэлтэд бий.
  • Гэрээнд Оюутолгой ХХК өөрийн хөрөнгөөр шинээр усны нөөц олж илрүүлбэл Засгийн газраас 30 хоногийн дотор ус ашиглах зөвшөөрлийг олгохоор заажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талд хэт давуу байдал олгосон нь энэ.
  • НӨОДТХНГ-д тусгагдсан Менежментийн үйлчилгээний багийн хамран ажлын хүрээнд өөрчлөлт оруулж, Рио Тинтогийн ахлах удирдлагуудаас ирэх өндөр түвшний стратегийн зөвлөгөө, дэмжлэг гэж нэрлэсэн үйлчилгээг нэмсэн. Менежментийн төлбөрийг ТЭЗҮ2010-т 1.846 сая ам.доллараар тооцож байсан бол ТЭЗҮ2015 Х2-т 6.136 сая ам.доллар тусгаж 3.3 дахин өсгөсөн байна.
  • Нэг төрлийн үйлчилгээ үзүүлж, түүнийгээ 2 өөр нэрээр давхардуулан нэхэмжилсэн. Жишээ нь, Рио Тинто группийн үйлчилгээний төлбөрийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр Менежментийн үйлчилгээний төлбөрөөс тусад нь нэхэмжлэн авч буй нэмэлт төлбөр бөгөөд НӨОДТХНГ-ний 7.2 /в/-д заасан Менежментийн үйлчилгээ давхцаж, Монголын талын хүртэх өгөөжид сөргөөр нөлөөлж, цаашид уурхайн ашиглалтын нийт хугацаанд 2 тэрбум гаруй ам.доллар болох магадлалтай байна. Ийнхүү нэмэлт төлбөр тогтоож Рио Тинто компани зардлаар дамжуулан өөрт нргдох үр ашгийг нэмэгдүүлж байна.
  • Уг нь УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэхээр тусгасан. Гэвч төрийн эзэмшлийн хувь хэмжээг анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа бус, харин хөрөнгө оруулалтын гэрээг сунгаснаас хойш 1 жилийн дотор буюу 2040-2041 онд худалдан авах замаар нэмэгдүүлэх боломжтойгоор тохиролцож, гэрээнд тусгажээ.
  • Хэдийгээр төрийн эзэмшлийг 2040-2041 онд 50 хувьд хүргэсэн ч менежментийн бүрэн эрхийг зөвхөн “Айвенхоу”-гийн Хувь нийлүүлэгчид эдлэх боломжийг олгожээ. Ийнхүү 34 хувь 50 болж өсөн нэмэгдэнэ гэдэг дашин шог. Харин ч бүр 34 хувиа цаашид Монгол Улсын Засгийн газар эзэмшиж чадах эсэх нь эргэлзээтэй.
  • Фрийдланд монголчуудыг мэхлэж, манайхан оролцож байсан үйл явдал үүгээр дуусахгүй. 2010, 2011 онуудын санхүүгийн тайланг Сангийн яам хүлээн авахдаа Хөрөнгө оруулалтын гэрээнд дурьдсан ойролцоогоор 1 тэрбум ам.доллараас 679 сая ам.долларыг хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлээр, зөрүү 245 сая ам.долларыг алдагдал бууруулж тайлагнасныг хүлээн авчээ.  Гэтэл “Оюутолгой” ХХК-ийн 2012-2017 онуудын аудитлагдсан тайланд дээрх 245 сая ам.долларыг “Бусад нэмж төлөгдсөн капитал”-аар бүртгэсэн байгаа нь Талуудын хооронд байгуулсан Хувьцаа эзэмшигчийн одоогийн зээл болон холбогдох бусад асуудлыг баталгаажуулах гэрээтэй зөрчилдөх нь тэр. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” Сангийн яамыг мэхэлсэн “ялтай”. Тодруулбал, Сангийн яаманд тайлагнаж байгаагаасаа зөрүүтэй санхүүгийн тайлан гаргаж, аудитаар баталгаажуулсан нь НББ-ийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн.
  • Түүнчлэн хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл болох 679.530.473 ам.доллар, түүнд хуримтлагдсан 321.601.594 ам.долларыг 2014-2016 онуудад 8 удаагийн гүйлгээгээр эргэн төлсөн байна. Гэхдээ НӨОДТХНГ-ий 9.8-д заасны дагуу хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг барьцаанд хөрвүүлэх эрх нь “Айвенхоу”-гийн Хувь нийлүүлэгчид байжээ. Хэрэв хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг хувьцаанд хөрвүүлсэн бол 321 сая ам.долларын хүү хуримтлагдахгүй байх байсныг мартаж болохгүй.
  • Үүнээс гадна Хөрөнгө оруулалтын гэрээ нь 2009 оны 10 сарын 6-нд байгуулагдсан. Харин өрийн бичиг 2008 оны 8 сарын 13-нд “Rio Tinto ALKAN PTE” LTD, “IVANHOE MINES MONGOLIA INC” LLC, “IVANHOE MINES” LTD гэсэн 3 компанийн хооронд тоног төхөөрөмжийн захиалгын эрх шилжүүлэх гэрээгээр үүссэн байна. Өрийн бичгийн дүн болох 195.357.117.42 ам.долларыг 2010 оны 3 сарын 18-ны өдрөөс эхлэн санхүүгийн тайлан тэнцэлд тусган хүү тооцож эхэлжээ.
  • ТЭЗҮ 2010-т Өмнөд Оюутолгойн ил уурхайгаас бүрдүүлэх орлогын эх үүсвэр нь гүний уурхайг ашиглалтад оруулах их хэмжээний хөрөнгө оруулалтад зориулагдах байв. Бодит байдал дээр Хувь нийлүүлэгчдийн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулагджээ.
  • Баяжмал борлуулах явцад Монголын төрөөс тавих хяналт сул байгаагаас болж борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлж чадалгүй өнөөг хүрсэн байгаа юм. УИХ-ын ажлын хэсэгт ч “Оюутолгой” ХХК-ийнхан зэсийн баяжмал борлуулах гэрээг үзүүлэхээс татгалзсан байна.
  • “Рио Тинто”-гийн санхүүжилтийн баталгааны шимтгэл болох 1.9 хувийг төслийн санхүүжилтийн 4.3 тэрбум ам.долларын дүнд тооцох ёстой байтал бусад хүү шимтгэлийн дүнг нэмсэн дүнгээс тооцож, улмаар 215 сая ам.долларыг нэмж авахаар тохирсон байна. Цаашид авах нэмэлт санхүүжилтэд энэхүү аргачлалаар тооцож явбал “Рио Тинто” компани 500 орчим сая ам.долларыг нэмж авахаар байна.
  • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны тэмдэглэлд ТЭЗҮ-ийг “засвартай” хүлээн авах гэсэн шийдвэр гаргасан нь журам зөрчжээ. Үүнээс улбаалан АМГ-ын даргын 2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн “ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах тухай”  т/109 дүгээр тушаал нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд хүлээн авах талаар уламжлаагүй байхад Оюутолгойн зэс, алтны бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах шийдвэр гаргасан. Ингэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсгийг зөрчжээ. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болсон байна.

Үргэлжлэл бий..

ЭХ СУРВАЛЖ: BUZZNEWS.MN

“Рио Тинто”-гийн мэхлэлт ба Оюутолгойг залгих зальжин арга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани