Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Малцев Юрий Николаевич: Монголчууд бол баян орны ядуу хүмүүс

Либерти 2019: Олон улсын чуулганы илтгэгч, АНУ-ын Висконсон мужийн Корфегэний коллежийн эдийн засгийн профессор Ю.Н.Малцев Зөвлөлт засгийн үед эдийн засагчаар ажиллаж байсан. 1989 онд АНУ-д цагаачилж гараад эдийн засгийн салбарт ажиллаж буй. Тэрээр оюутнууддаа социализм, социалист боолчлол ямар аймшигтайг ярьж ойлгуулж байгаадаа баяртай явдаг.

-Та цагаачилж гарах хүртэл ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан бэ?

-Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан байлаа. Зөвлөлтийн коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачевын Өөрчлөн байгуулалтын шинэтгэлийг хэрхэн хийх талын судалгаан дээр ажиллаж байсан. Гэвч өнөөх шинэтгэл нь маш муу боловсруулсан, дээр нь хүнд суртал түүнийг амьдрал дээр маш муу буулгасан, тэгээд нөгөө Өөрчлөн байгуулалт нь баларсан юм.

-Та тийм цаг үед яаж цагаачилж чадав аа?

-Би зүгээр л зугаатчихсан.

-Яаж тэр вэ?

-Намайг Финланд руу томилолтоор явуулсан юм. Өөрчлөн байгуулалтын тухай лекц унших ёстой байсан юм л даа. Гэхдээ тухайн цагтаа Финланд ямар нэг байдлаар Зөвлөлтийн утсан хүүхэлдэй байсан учраас тэндээс зугатаах боломжгүй. Финландын тал намайг барьж аваад Зөвлөлтөд хүлээлгэж өгөөд би Сибирьт 12 жил шоронд сууна. Авах юм нь гэвэл ямар ч хүн тэнд чилийсэн 12 жил “алба хаадаггүй” юм, 3-4 жилийн дотор л ясаа тавьдаг. Тэгэхээр би тийшээ очиж “тушаал дэвших” хүсэлгүй шүү дээ.

Гэтэл гэнэт цэвэр тохиолдлоор намайг Финландын Эдийн засгийн яаманд лекцээ уншаач гэлээ. Тэгсэн нэг хүн “Та социализмыг харааж хараачихаад эргээд тийшээ очихоосоо айхгүй байна уу?” гэж асуулаа. Хэрвээ би айхгүй байна гэсэн бол тэндээ үлдэх байсан биз. Харин би “Танд өөр санал байгаа юм уу” гэхэд “Өөр юм хүсэж байвал өөр юм байж болно” гэдэг юм байна. Тэгэхээр нь би тэг л дээ гэв. Тэгээд “Би таны буусан зочид буудал руу утасдъя” гэлээ. Би өрөөнийхөө утасны дугаарыг ч өгсөн. Ингээд ажил төрлөө дуусгаад буудалдаа ирлээ. Тэгсэн чинь “Asap залгаарай” гэсэн бичиг үлдээжээ. Би эхэндээ Asap (as soon as possible- аль болох хурдан) гэдэг нь турк хүн юм байх гэж бодсон. Тэгээд залгаад “Ноён Asap-тай ярья” гэлээ.

Тэгсэн чинь өөдөөс инээгээд “Маргааш Швед явцгаая“ гэв. Шведэд оччихсон байхад намайг эргүүлээд Зөвлөлтөд өгнө гэж байхгүй. Гэхдээ би тэмдэглэлийн дэвтрээ нээж ажлын хуваариа хараад “Би маргааш завгүй” гэлээ. Тэгсэн чинь “Танд тэр муухай социализмаасаа ч зугатах зав байхгүй гэж үү?” гэдэг юм байна. Тэгэхээр нь би ажлынхаа хуваарийг харж байгаад “Баасан гарагт зав гарах юм байна” гэлээ. Тэгсэн чинь өнөөх маань баахан инээгээд “Баасан гараг зугатдаг өдөр юм уу” гэж байна. Би тэгээд тайлбарлалаа “Баасан гарагт би Москва руу буцах юмаа, тэгэхээр намайг тэр өдөр хэн ч эрж сурахгүй шүү дээ” гэлээ. Тэгэхэд өнөөх маань “Маш зөв” гэсэн.

Орой нь болсон хүлээн авалт дээр бид хоёр хамт байлаа. Тэгээд би “Юм худалдаж авмаар байна” гэлээ. Яагаад гэвэл намайг гадаад руу томилолтоор явах гэж байгааг мэдээд академийн болон бусад найз нар маань мөнгө өгч баахан юм захисан. Би бүр нарийн бичгийн даргаараа хэн хэн юу юу захисныг тэмдэглэлүүлсэн. Тэгээд Финланд явахаасаа өмнө нарийн бичгээсээ хэн хэн юу захисныг асуулаа. Тэгсэн чинь хүүхнүүд уруулын будаг, сормуусны будаг бас компьютерийн уян диск захисан гэж байна. Тэгснээ харин эрчүүд юу захихыг та мэдэж байгаа биз дээ л гэж байна.

Би ч “Ерөнхийд нь гадарлаж байна, гэхдээ бүгдээрээ л тэрийг захилаа гэж үү” гэхэд “Тийм ээ” гэж байна. Манай эрчүүд бүгдээрээ бэлгэвч захисан юмсанж. Яагаад гэвэл тэр үед ДОХ дөнгөж гараад хүмүүс их айдастай байлаа. Бүр гудамжны таксфоноос ярихаасаа хүртэл айж байлаа шүү дээ, ДОХ халдчихна гэж бодоод. Тиймээс эрчүүд бүгдээрээ бэлгэвч захиж. Бас өөрийн найз, тухайн үеийн Сангийн яамны дэд сайдаас “Танд бас бэлгэвч авчрах уу” гэхэд “Тэдний бэлгэвч дэмий, үмхийрчихдэг юм” гэж байж билээ. Тиймээс би баахан бэлгэвч, уян диск хоёр авчихсан байсан юм.

Ингээд би Швед орж Америкийн Элчин сайдын яаманд очоод улс төрийн орогнол хүслээ. Тэгсэн чинь “Өнөөдөр бямба гараг, тиймээс даваа гарагт ирээрэй” гэж байна.

-Эрх чөлөө чинь тэгэхээр бямбад амардаг юм биз дээ?

-Харин тийм, эрх чөлөө бямба гарагт амардаг гэдгийг тэгэхэд мэдэж авсан. Тэгээд би “Ажлын өдрийг хүлээж чадахгүй. Би Шведэд хууль бусаар орж ирсэн” гэлээ. Тэгсэн намайг зочид буудалд аваачлаа. За тэгээд ингэж тэгсээр яваад Америкт ирлээ дээ. Нью-Йоркийн нисэх буудал дээр газардлаа. Тэгсэн гаалийн ажилтан нь “Та чемоданаа нээ” гэв. Нээлээ, миний чемоданаар дүүрэн бэлгэвч, уруулын будаг хоёр. Тэгсэн нөгөө гаалийн байцаагч хүүхэн “Өөрөө хэрэглэх гэж байгаа юм уу эсвэл барааны дээж юм уу” гэж байна. Тэгэхээр нь “Өөрөө хэрэглэнэ ээ” л гэлээ.

Барааны дээж байсан бол тусад нь бичиг баримт бүрдүүлэх ёстой шүү дээ. Тэгсэн нөгөө хүүхэн миний Зөвлөлтийн дипломат паспортыг авч харлаа. Миний паспорт дээр Америкийн Элчин сайдын “Цагаачлагч” гэдэг тамга дараатай. Тэгсэн нөгөө хүүхэн “Өө, та нээрээ удах юм байна” гэв. Тэгэхээр нь “Энэ надад хангалттай хүрнэ” гэсэн. Тэгсэн инээд алдаад “Хэрвээ та амралтаараа явж байсан бол би таныг ийм олон бэлгэвчтэй оруулахгүй байлаа. Та АНУ-д тавтай морил” гэсэн юм.

-Би монгол хүнийхээ хувьд танд нэг асуулт тавимаар байна. Та Зөвлөлтөд байхдаа Монгол гэдэг улсын тухай сонсож байв уу?

-Сонсолгүй яахав дээ. Социалист лагерь чинь дотроо багтдаг улсуудыг ахан дүүс гэдэг байлаа шүү дээ. Тэгэхэд “Социалист концлагерь” гэж шоолдог байсан юм. Би Москвагийн их суургулийн оюутан байхдаа зун болгон Алтайский крайд очиж ажилладаг байлаа. Баруун Монголтой хиллэдэг шүү дээ. Тэр үед би Горно-Алтайскийн мах комбинат руу мал хүргэж өгөхөөр туувар хийж яваа малчидтай олон удаа таарсан. Оройдоо тэднийг түүдэг өрдөхөөр нь шил архи аваад очдог байсан. Тэд нар бас “Архи”-тай.

-Та гэхээр “Архи” ууж үзсэн байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Архиважно. Тэгээд амьдрал ахуйгаа ярилцана. Дараа нь Москвад би бас хэдэн монгол танилтай болсон. “Архи” бол сайхан орно. Харин бас нэг согтууруулах ундаа байдаг. Тэрийг бол ёстой яагаад ч ууж барахгүй юм билээ. Сүүгээр хийдэг гэсэн. Ер нь бол социализмын үед бид нар Монголын тухай бүгд л мэддэг байсан.

-Одоо таны эх орон Орост ер нь байдал ямархуу байна гэж дүгнэж байна?

-Орост хэзээ ч өөдтэй юм болж байгаагүй, одоо ч өөдтэй юм болохгүй. Урьдынхаараа л КГБ нь ажиллаж байгаа шүү дээ. 2000 онд КГБ-ын хурандаа Путиныг ерөнхийлөгчөөр сонгогдоход, тэр хүртэл бас чиг гэж чөлөөт сонгууль болдог байлаа шүү дээ. Тэгэхэд би оросоор нэг нийтлэл бичсэн юм. Нийтлэл маань “Мах махны машинд санал өглөө” гэдэг гарчигтай.

-Нэг бодлын инээдтэй ч нөгөө талаар эмгэнэлтэй гарчиг байна.

-Тийм шүү. КГБ 45 сая хүн алсан. Тэгээд КГБ-ын ажилтан их л бахархалтайгаар “Би бол чекист” гэж цээжээ дэлддэг. Хэрвээ одоогийн Германд Гестапогийн офицерийг бүр нэг хаягдсан тосгоны ямар нэг албан тушаалд томилбол нохой нь зуугаад авна биз дээ? Тэгэхээр Путин бол үнэхээр харамсмаар түүх. Заримдаа хэрэгтэй юм хийж харагддаг. Цагтай зүйрлэж болох юм, ухаан нь эвдэрхий цаг өдөртөө ядаж хоёр удаа зөв заана. Яг түүн шиг Путин хаа нэг зөв юм хийдэг.

Германы философич Гегель “Ямар ард түмэн байна, тийм засаг байдаг” гэж хэлсэн. Гэхдээ л надад их сонин санагддаг. Орос тийм аугаа ард түмэн мөртөө ийм төртэй байх гэж.

-Манайд нэг онигоо гарсан. “Путин Оросын ард түмнийг жаргааж чадаагүй ч Монголын ард түмнийг хайрыг татсан” гэж. Танд энэ онигоо ямар сэтгэгдэл төрүүлж байна?

-Яахаараа монголчуудын хайрыг татдаг юм?

-Татаад л байгаа юм даа.

-Америкт бол “Бурхнаас холдохын хэрээр Путинд ойртдог” гэж ярьдагтай адил юм байна. Гэхдээ би та нарыг Орос, Хятад хоёртой дайсагналцаасай гэж хүсэхгүй. Хөршүүдтэйгээ үргэлж ам хэлээ олж байх хэрэгтэй. Гэхдээ заавал араас нь дагах албагүй шүү дээ.

-Монголыг хоёр хөрштэй нь харьцуулбал юугаараа илүү вэ?

-Эрх чөлөө. Та нар хамаагүй эрх чөлөөтэй. Өмнөдтэй нь харьцуулсан ч, умардтай нь харьцуулсан ч түүгээрээ л илүү. Би ийшээ ирэхээс өмнө Катарт байсан. Тэр орноос явахад сэтгэл маш хөнгөрсөн. Хятадаас явахад бас сэтгэл сайхан хөнгөрдөг юм. Нэг сайхан жорлонд ороод гарч байгаа юм шиг. Харин Монголд бол дарж дарамтлаад байгаа мэдрэмж огт төрдөггүй. Гэхдээ танай парламент маш хачин. Танай улс төр надад Казахстантай адилхан юм шиг санагддаг. Назарбаев коммунист байсан одоо капиталист болсон, яг түүнтэй адил. Гэхдээ ерөнхийлөгчөө шүүмжлэлээ гээд шоронд суулгадаггүй л дээ.

Эдийн засагчийн хувиар хэлэхэд танай мөнгөний бодлого маш муу. Сайн эдийн засгийг мөнгөний сайн бодлого бий болгодог. Би энд өөрийгөө хулгайч шиг төсөөлж байна. Би ресторанд ороод сайхан хоол идлээ. Сайхан юм уулаа. Тэгэхэд надад авчирч өгч байгаа тооцооны хуудсыг нь харахаар хэдхэн зоос. Жишээ нь, би өдөр энд хоол идэж, зуу татаад араас нь пиво уусан. Тэгээд тооцоо хийхэд 20 мянган төгрөг. Америкийн таван одтой буудалд бол доод тал нь 70 доллар гарна.

Юмны үнэ бага байна гэдэг бол цалин бага гэсэн үг. Хүмүүс ядуу гэсэн үг. Гэтэл Монгол эдийн засгийн потенциаль ихтэй. Би бол монголчуудыг баян орны ядуу хүмүүс гэж хэлнэ.

-Бид болохоор өөрсдийгөө “Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг юм.

-Яг онож хэлж. Гэхдээ сайн тал руугаа эргэх зарим нэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Харамсалтай нь маш удаан урагшилж байх шиг. 

Д.Батбаяр

Эх сурвалж: newspress.mn

 

Малцев Юрий Николаевич: Монголчууд бол баян орны ядуу хүмүүс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

Өнөөдөр, 10:14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өнөөдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өнөөдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани