Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэрийг хөрөнгийн зах зээл хүлээж байна

Тавантолгойн ордыг олон улсын хөрөнгийн бирж дээр энэ ондоо багтаан гаргаж IPO хийнэ гэдгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдсэн билээ. Салбарын сайд мөн Тавантолгойн ордын дараа олон улсын хөрөнгийн биржид гаргах ордуудыг нэрлэсэн. Тэднийг эхнээс нь жагсаавал, Асгатын мөнгөний орд, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨУҮГ.

Тавантолгойн ордын араас олон улсын зах зээлд гарах эдгээр орд газруудын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг бид “тандлаа”. Юутай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамтарсан ажлын хэсэг олон улсын зөвлөхүүд, банкийг сонгохоор ажиллаж байгаа гэдгээ мэдээлсэн.

Асгатын мөнгөний орд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлээд таван сарын нүүр үзэж байна. Асгатын мөнгөний орд бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий 16 ашигт малтмалын ордын нэг.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг “Монголросцветмет” нэгдлээс ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.

Үүний дагуу Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруул гэдэг хугацаатай үүргийг мөн өгсөн юм.

 ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг хэвлэлийн хурал зарлаж мэдээлэхдээ “Монросцветмет-ийн Б.Мөнхбат захирал Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх бэлтгэл ажлыг ханга. Хууль, эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, орд газрыг тогтоосон байдаг. Өнөөдөр үүнийг ард түмний өмч хэлбэрээр ашиглах хэрэгтэй, шаардлагатай. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ынхон гурван сая гаруй иргэний өмч гэж үзэн, цаашид ажиллах ёстой. Хэрэв эргэлтэд оруулах ажлыг эхлүүлж чадахгүй бол “Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд албан тушаалаа хүлээлгэж өгөөрэй. Та бүхэн гурван сая гаруй хүнээ төлөөлж ажиллах хэрэгтэй” гэж үүрэгдсэн билээ. Тиймээс л Тавантолгойн бүлэг ордын араас Асгатын мөнгөний орд яалт ч үгүй олон улсын зах зээлд гарах ээлжээ хүлээж байна.

Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэрийг хөрөнгийн зах зээл хүлээж байна

Асгатын мөнгөний орд газар Монголын баруун хойд хэсэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, ОХУ-ын Горно-Алтай ба Тува улстай хил залгаа оршдог. Асгатын ордын түүийг сөхвөл, 1973 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн геологичид судалгаа хийсэн байдаг. Хойд хөршийн геологичид тухайн үеийн ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай улсын гүнд 100 км-т геологийн судалгаа явуулж байж. 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар гурван км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрчээ. Тухайн үед нөөцийг нь 26.9 сая тонн хүдэр, 7369 тонн мөнгөтэй гэж тогтоож байв.

 Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал жилдээ 300 мянган тонн хүдэр олборлож, 13.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо байдаг.

Өндөр уулын бүсэд уул геологийн хүндрэлтэй нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан газарт байрласан гэх мэт шалтгаануудын улмаас ордыг ашиглаж чадалгүй өнөөг хүрсэн юм. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай учраас төдийгөөс өдий хүртэл Оросын нэг компани л хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсныг онцолъё. ОХУ-Монголын хамтарсан компани байгуулж Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудал 2014 онд Москвад болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар сөхөгдсөн удаатай. Тэр хүрээнд байгалийн зураглалын ажил хийж байж. Ордыг ашиглалтад оруулахад дэд бүтцээс гадна хүдрийн баяжуулалтын технологийн шийдэл тодорхойгүй гэсэн бэрхшээл асуудал яригддаг. Ардчилал эхэлснээс 1996 он хүртэл төрийн өмчийн “Монгол эрдэнэ” компанид данстай байсан энэ орд тэр үеэс хойш Монгол, Оросын хамтарсан “Монросцветмет”-ийн мэдэлд байсан билээ.

Эрдэнэт үйлдвэр ТӨУҮГ

Салбарын сайдын амнаас Тавантолгойн араас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар амласан ордын нэг нь “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Одоогоор Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт 2019 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод байгаа. Үүний хүрээнд зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжлэн санхүүгийн шалгалт оруулаад байгаа билээ.

 IPO хийснээр засаглалыг сайжруулж, компанийн чадавхийг дээшлүүлнэ гэдэгт зөвхөн Тавантолгой ХК-ийг ч ганцхан хэлээгүй бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ч мөн хамаарах юм байна.  Төрийн өмчит компани анх удаа IPO хийснээ дараа жагсах ордын өмнүүр тус үйлдвэр бий.  Өмнө нь төрийг муу менежер гэдэг байсан бол олон улсын хөрөнгийн зах зээлд гарсны дараа байдал огт өөр болж томчуудын саалийн үнээ гэдэг нэрнээсээ салах цаг ирнэ хэмээн бэлтгэж байна. Олон улсын хөрөнгийн биржид гаргасан тохиолдолд хяналт өндөртэй тул хэн нэгэн албан тушаалтан ган бөмбөлөг шахна гэсэн ойлголт үгүй болох юм.

Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэрийг хөрөнгийн зах зээл хүлээж байна

“Банкны санхүүгийн хил хязгаар гэдэг бол хүний нүдэнд харагдаж, гарт баригддаг зүйл биш. Энэ бол хэмжээлшгүй том орон зай.  ”Дойче”, “GP Morgan”, “Эксим” банкны удирдлагуудтай уулзаж, ярилцаж, хамтын ажиллагаа явуулах, хөрөнгө босгох тал дээр санал солилцсон. Монгол Улсад хэрэгжих гэж байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх томоохон төслүүдийг дэмжиж санхүүгийн болон эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Гагцхүү биднээс хүсч байгаа зүйл нь хэрэгжих төсөл тов тодорхой байх, мөн хэрэгжүүлэх төсөл дээрээ Монгол Улсын Засгийн газар албан даалгавар өгч тодорхой хугацаа зааж ажиллавал сайн байна” гэсэн хэмээн салбарын сайд хэлсэн.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Асгатын мөнгөний орд, “Эрдэнэт” үйлдвэрийг хөрөнгийн зах зээл хүлээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани