Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Метан нүүрстэй өрсөлдөх үү?

Шинэ мэдээ

Манай улсын "Эрдэнэс Метан” болон Австралийн "Жейд метан” компаниуд Тавантолгой бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох хөрөнгө оруулалтын гэрээг тавдугаар сарын 17-нд байгуулав.

Энэ бол "Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс өнгөрсөн 2018 онд гаргасан "Эрдэнэс метан” компанийн нүүрсний давхаргын метан хийн төслийн эрэл хайгуул, техник эдийн засгийн үндэслэл хийх санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэн, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар олохыг чиглэл болгосон шийдвэрийн үр дүн юм. Энэ дагуу "Эрдэнэс метан” компани нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаар Австралийн "Жейд метан” компани шалгарсан юм байна.

Тус компани сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан метан хийн нөөцийг нарийвчлалтай тогтоох бөгөөд гарч болох эрсдэлийг өөрсдөө хариуцан ажиллахаар болжээ. Энэ удаа нөөц тогтоох чиглэлд илүү баталгаатай, бодитой судалгаа хийнэ. Монголчууд метан хийг ашиглах чиглэлд нэг алхам урагшилна гэсэн үг.

Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү

Монгол Улсад метан хийн зах зээл хөгжих бүрэн боломж, бас ирээдүй бий. Өнөөдөр бид нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах том ажлын эхлэлийг тавилаа.

Нажид ихтэй намгийн хий

Метан хийг эрчим хүчний нөөц баялаг, эх үүсвэр гэдэг талаас нь манай улсад төдийлөн судалж байсангүй. Түүнээс биш монголчууд метан хийтэй танилцсан цаг хугацаа нэлээд олон арван жилээр хэмжигдэнэ. 1996 онд нүүрсний давхаргын метан хий дэлбэрсэн нь Налайхын уурхай хаагдах гол шалтгаан болж байсан юм. Магадгүй тэр үеэс метан хий хүний амь нас, эрүүл мэндэд асар хортой, аюултай гэдгийг илүү мэддэг болсон байх.

Метан хий гэдэг бол намгийн хий юм. Энэ нь дэлхийн дулааралд гол нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн хийнүүдийн нэг. Байгаль дээр нүүрс, байгалийн хий, нефть зэрэгтэй хамт байдаг. Тиймээс эдгээр нөөц баялгийг олборлох, тээвэрлэх, боловсруурах явцад метан хий их хэмжээгээр ялгардаг байна. Гарал үүслийн хувьд биологийн болон уул уурхайн гаралтай гэж ангилж болно. Биологийн метан хий нь хатуу хог хаягдал булсан газрууд, мал амьтны ялгадас, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хот суурингийн бохир ус цэвэрлэх системд байгаа органик бодисын задралаас ялгардаг. Веган буюу ургамал хоолтнууд махан хоол идэх нь хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг гэж үздэг нь үндэслэлтэй бөгөөд мал, амьны гаралтай хоол хүнс, ялгадас зэргээс метан хий ихээр ялгардагтай холбоотой.

Метан хий шинж чанарын хувьд бусад хүлэмжийн хийнүүдээс илүү аюултай, маш хортой. Мөн байгаль дээр удаан хугацаанд задралгүйгээр хадгалагддаг. Энэ шинж чанар нь дэлхийн дулааралд нөлөөлдөг байна. Тухайлбал, нүүрсний олборлолтын үед болон уул уурхайн бусад үйл ажиллагааны явцад чөлөөлөгдсөн метан хий агаар мандалд 15 жил задрахгүйгээр хадгалагддаг ажээ. Үүгээрээ метан хий дэлхийн дулааралд нүүрс хүчлийн хийнээс 21 дахин илүү нөлөөлж байгаа гэдгийг судлаачид тогтоосон байна.

Метан хийг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол 2030 он гэхэд метаны ялгарал өнөөдрийхөөс 45 хувиар нэмэгдэж, байгаль орчны доройтол, дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлнө гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан байна. АНУ, БНХАУ, Украин, Австрали, ОХУ, Энэтхэг зэрэг улсууд метан хийн үндсэн ялгаруулагч гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл эдгээр хөгжингүй улс гүрнүүдийг хүлэмжийн хийг хамгийн ихээр "үйлдвэрлэж” байгаа гэж хэлж болно.

Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, байгаль экологийн доройтлыг бүрмөсөн зогсоох боломжгүй бөгөөд харин хүлэмжийн хийг аль болох бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг зохих хэмжээгээр сааруулах тухай л дэлхийн улс орнууд ярьж байна. Тиймээс ногоон эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах болжээ. Үүнийг ногоон эрчим хүчний ноёрхол эхэллээ, ногоон хувьсгал яллаа ч гэж бичих болж. Олон улсын эрчим хүчний агентлаг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нүүрснийхээс давсан тухай хоёр жилийн өмнө мэдэгдэж байв. Үүнтэй зэрэгцээд өнөөх аюул занал дагуулдаг, хор хөнөөлтэй гэгддэг нажид ихтэй намгийн хий метан болон байгалийн хийн хэрэглээ ч түүнээс дутахааргүй нэмэгдэж байгаа ажээ.

Уламжлалт бус нөөц

Байгалийн хий, метан хийг хөгжингүй улс орнууд эрчим хүчний салбартаа өргөн ашиглаж байна. Байгалийн хийн хэрэглээгээр АНУ, ОХУ, Иран, Катар, Канад, Хятад, Норвеги, Нидерланд зэрэг улсууд тэргүүлдэг. Харин уламжлалт бус нөөц метан хийн хэрэглээ сүүлийн жилүүдэд өсч байгаа ажээ.

Метан хийн олборлолтоороо АНУ, Канад, БНХАУ дэлхийд тэргүүлж байна. Манай улс нүүрсний нөөц баялаг ихтэй. Үүнийг дагаад нүүрсний давхаргийн метан хийн нөөц чамлахааргүй гэж үздэг.

Монголчуудын хувьд метан хийн асуудал эрэл судалгааны түвшиндээ яваа. Эдүгээгээс 11 жилийн өмнө буюу 2008 оноос нүүрсний давхаргын метан хийг олборлох, ашиглах тухай ярьж эхэлсэн ч энэ нь таван жилийн өмнөөс ажил хэрэг болох шатандаа орж анхны албан ёсны гэрээ хэлцлүүд хийгджээ.

Тухайлбал, 2014 оны хоёрдугаар сард Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч "Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болж байв. Уг төслийг Солонгосын төрийн өмчит "Ko­rea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн "Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэхээр талууд хамтарсан санамж бичиг байгуулсан юм. Ингэснээр эрчим хүчний уламжлалт бус нөөц буюу нүүрсний давхаргын метан хийг судлах, түүнийг ашиглах технологийг нэвтрүүлэх ажил албан ёсоор эхэлсэн билээ. Дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч "Korea Gas Corporation” компанид монголчууд итгэж байв. Тиймээс 2015 он гэхэд метан хийн туршилтын үйлдвэрээ барьчихна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байсан юм.

БНСУ-ын төрийн өмчит "Ko­rea Gas Corporation” компани нүүрсний давхаргад байгаа метан хийг гаргаж, цэвэршүүлэх байгууламж оруулж ирж угсарсан байна.

Ингээд Тавантолгойн ордын Бор тээгийн хэсэгт өрөмдлөг эхлүүлэх явцад өвлийн улиралд цооногоос их хэмжээний ус гарч хөлджээ. Үүнээс болоод эрлийн ажил зогсоход хүрсэн аж. Метан хий нь нүүрсний давхаргад их хэмжээний устай хамт байрладаг. Тиймээс эхэлж өрөмдөхөд их хэмжээний ус гардаг байна. Австраличууд нүүрсний давхаргаас гардаг энэхүү усыг хөдөө аж ахуй, газар тариаланд ашигтайгаар боловсруулж нэг сумаар хоёр туулай буудаж чадсан туршлага бий. Австралийн Квийнсланд мужийн "Квийнсландын газ” буюу QGC компани метан хийг шингэрүүлэн олборлох дэлхийн анхны үйлдвэрийг гурван жилийн өмнө байгуулжээ. Тус компанийн олборлолтын талбай нь Их Британийн газар нутгаас ч том хэмжээтэй.

Метаны хийн олборлолт байгалийн хийтэй харьцуулахад бохирдол бага. Аюулгүй байдлын хувьд ч илүү ажээ. QGC-ийнхэн метан хийн цооногоос гарсан усны 97 хувийг цэвэршүүлэн орон нутгийнханд худалдан, газар тариалан, хөдөө аж ахуйд ашиглуулдаг байна. Цооногоос гарсан метан хийнээс усыг нь ялгасны дараа өндөр даралтаар нягтруулан шахаж шингэрүүлнэ. Ингэж шингэрүүлсэн хийгээ 540 км зайтай Куртис арал руу тээвэрлэж улмаар Хятад, Япон, Энэтхэг, Сингапур руу экспортолдог ажээ. Мөн нийт олборлосон хийнхээ багахан хэсэг буюу 16 хувийг нь дотоодын зах зээлд гаргадаг байна. Гэтэл энэ нь Квийнсланд мужийн нийт хийн хэрэгцээний 40 хувь болдог гэхээр QGC- гийн олборлож байгаа метан хийн хэмжээ үлэмжхэн болох нь мэдэгдэнэ.

Австралийн дээрх жишээтэй Тавантолгой дахь метан хийн эрлийн ажлыг харьцуулах аргагүй ч технологийн хувьд яах аргагүй адилхан нөхцөлд өөр өөр үр дүнд хүрсэн нь анхаарал татна. Энд тодруулахад, эрлийн ажил гэдэг бол хайгуул биш. Лабораторийн судалгаа л гэсэн үг юм. Юутай ч Тавантолгойн нүүрсний давхаргын цооногоос гарсан ус хөлдсөн бэрхшээл хүндрэлээс гадна энэхүү эрэл судалгааг хамтран гүйцэтгэж байсан "Korea Gas Corporation” компани 2016 онд улсын төсвөөсөө санхүүжилт авч чадаагүй нь ажил зогсох бас нэг шалтгаан болжээ.

Эрлийн үзүүрт "Эрдэнэс метан”

Метан хийн эрэл судалгаа цааш үргэлжлэх ёстой гэдэг байр суурь баримталж байсан тул Засгийн газар 2017 оны хоёрдугаар сард шийдвэр гаргаж "Эрдэнэс Монгол” компанийн охин компани "Эрдэнэс метан”-ыг байгуулсан юм. Тус компани "Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн талбайд бүхэлд нь метаны эрэл хийх гэрээ байгуулан ажлаа эхэлжээ. Энэ ажилдаа гадаадын туршлагатай, томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд 2016 онд нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээг таван компани байгуулжээ. Тэдгээрээс нэг л компани бүтээгдэхүүн хуваах гэрээ буюу хайгуулд шилжихээр гэрээ хэлцэл хийсэн байна. Энэ нь Монгол Улсад нүүрсний давхаргын метаныг олборлох чиглэлээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хайгуулын ажил эхлэхээр хэлэлцээ хийх шатанд хүрсэн анхны тохиолдол болсноороо онцлог ажээ.

Ийнхүү Тавантолгойн ордод нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолт хийхээр 2016 оноос судалгаа хийсэн Австралийн "Golden Horde” компани Тавантолгойн орд зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон аж.

"Golden Horde” компани Засгийн газрын хүсэлтээр Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн тойм нөөцийн судалгааг тус нүүрсний ордод сүүлийн 30 жилд явуулсан геологийн судалгаа, хайгуулын ажлын үр дүнд тулгуурлан хийж, 4.3-8.6 триллион фут шоо хийн нөөц байх боломжтой хэмээн Засгийн газар, "Эрдэнэс Монгол” компанид танилцуулсан байна. Тавантолгойн нүүрсний ордын метан хийн чанар нь ч сайнд тооцогдож байгаа аж. Тухайлбал, Тавантолгойн уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ 84.5-92.5 хувь гэсэн судалгааны үр дүн гарч. Тэгвэл дэлхийн хэмжээнд нүүрсний давхарга дахь метан хийн агуулга 30-80 хувь байвал дундаж чанартай хэмээн үздэг байна.

Метан хийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоогоод улмаар олборлох шатанд хүрлээ гэхэд хаашаа хэрхэн тээвэрлэж, зах зээлдээ хүргэх вэ гэдэг асуудал урган гарна. Хийн нэг сул тал нь газрын тос шиг нэг саванд бөөгнүүлэх эсвэл алт шиг шууд газар дээр нь баяжуулах боломжгүй. Тиймээс газар дээрээс нь хийн хоолойгоор дамжуулан тээвэрлэх шаардлагатай. Эсвэл шууд орон нутгийн хэрэгцээнд нийлүүлж болно. Гурав дахь хувилбар нь жижиг оврын цахилгаан станц барих явдал. Хангалттай хэмжээнд метан хий олборлосон тохиолдолд Хятад руу экспортолж болно. Бусад тохиолдолд эдийн засгийн үр өгөөж бага. Улаанбаатар руу хийн хоолой татахад дэд бүтэц хөгжөөгүй тул хүндрэлтэй.

Гэхдээ Монголын метан хийн салбарт ирээдүй бий. Нүүрсний давхаргын метан хийн нөөцөөр ОХУ дэлхийд толгой цохидог бол Канад хоёрдугаарт, БНХАУ гуравдугаарт ордог. Урьдчилсан таамаг нөөцөөр бол манай улс Хятадын өмнө орох магадлалтай. Тодруулбал манай улсын нүүрсний давхаргын метан хийн таамаг нөөцийг 17-43 их наяд куб метр гэж тооцоолжээ. Хэрвээ 43 их наяд куб метр нөөц нь батлагдвал 28 их наяд куб метр метан хийн нөөцтэй Хятадаас давж гарна гэсэн үг ажээ. Нөгөө талаар Монголд буй нүүрсний ордуудад Тавантолгойн жишгээр хайгуул судалгаа хийж метаны нөөцийг тогтоох аваас ирээдүйн эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр нүүрсний давхаргад нуугдаж байж мэдэх юм.

Австралийн "Жейд Метан” компанийн гүйцэтгэх захирал Жосеп Бүркэ

Монгол Улс метан хийн гол хэрэглэгчдийнхээ зах зээлд ойрхон байгаа нь маш том давуу тал юм. Байгалийн хийн нөөц Улаанбаатар хотоос 600 гаруй км буюу харьцангуй ойр орших учраас үүнийг өрсөлдөх гол давуу тал гэж харж байна. Хятад улс байгалийн хийг бусад улсаас авахдаа далайн хамгийн хойд боомтоороо дамжуулан авдаг. Үүний оронд Монголоос байгалийн хий, метан хийг экспортлох юм бол Хятад хамгийн бага зардлаар үндсэн хэрэглэгчдэд хүргэх боломж байна.

"Эрдэнэс Метан” компанийн гүйцэтгэх захирал Д.Амар

Манай компани 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш нүүрсний сав газрууд дахь метан хийн судалгааны ажлыг нэгдсэн мэдээллийн бааз суурьтай болох ажлаас эхлүүлсэн. Улмаар орд тус бүрээр метан хийн нөөцийг олж тогтоох, түүний үндсэн дээр техник, технологийн шийдэл бүхий Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлд анхаарч ажиллах болно.

Эх сурвалж: Eagle.mn 

Метан нүүрстэй өрсөлдөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хямралыг даваад, хуримтлуулж чадвал сайн л хэрэг

Монгол Улсын эдийн засгийг энэ онд 0.5 хувиар агшина хэмээн таамагласнаа ...

2020 оны 06 сарын 20, 13 цаг 21 минут
Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ураны компанийн үйл ажиллагааг зогсоолоо

 Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын ...

2020 оны 06 сарын 17, 13 цаг 28 минут
Алтаа ухуулаад авдрандаа хаягдсан “Шүрэн гал”

Шүрэн гал. Шарын гол гэдэг нэрний гарвал энэ үгтэй холбоотой тухай ...

2020 оны 06 сарын 16, 11 цаг 07 минут
“Эрдэнэт”-ийн 49 хувь”-ийн бүлэглэлийн гишүүн Р.Амаржаргал төр тэргүүлэх ёсгүй

Ардчилсан нам өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, ...

2020 оны 06 сарын 16, 10 цаг 07 минут
Өвөр Монголоос бал чулууны арвин нөөц илэрчээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хотод бал чулууны арвин ...

2020 оны 06 сарын 15, 15 цаг 22 минут
“Бид дахин уучлал эрэхгүй”

Англи-Австралийн уул уурхайн “Рио Тинто” компани тэсэлгээ хийх ...

2020 оны 06 сарын 15, 11 цаг 44 минут
Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

Дэлхийн улс орнууд үндсэндээ зургаан сарын турш коронавирустай ...

2020 оны 06 сарын 15, 09 цаг 48 минут
Дорнод аймгийн ард иргэд нэр дэвшигч Ц.Сэргэлэнг идэвхийлэн дэмжиж байна

УИХ-ын 2020 оны сонгуульд Дорнод аймагт МАН-аас генерал Ц.Сэргэлэн, УИХ-ын ...

2020 оны 06 сарын 13, 15 цаг 46 минут
Ядуу ч “ялах” Монгол

“Баялгийн сантай болно”, “Валютын нөөцийг ...

2020 оны 06 сарын 12, 20 цаг 54 минут
2020 оны 06 сарын 12, 16 цаг 39 минут
ТЕГ-ын дарга, генерал Д.ГЭРЭЛИЙН ХҮҮГИЙН УУРХАЙД шүүх үзлэг хийж байна

ТЕГ-ын дарга, Генерал Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй ...

2020 оны 06 сарын 10, 12 цаг 00 минут
“Рио Тинто” дурсгалт газрыг сүйтгэсэн шалтгаанаа тайлбарлажээ

 Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг "Рио Тинто” ...

2020 оны 06 сарын 09, 16 цаг 31 минут
“ТОП”-ууд “Эрдэнэт үйлдвэр”-т зочиллоо

 Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн ...

2020 оны 06 сарын 09, 15 цаг 13 минут
2020 оны 06 сарын 09, 14 цаг 32 минут
Хийн хоолой бол хий мөрөөдөл биш

 Оросоос Хятад руу хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах ...

2020 оны 06 сарын 08, 20 цаг 36 минут
2020 оны 06 сарын 08, 15 цаг 41 минут
Нидерланд улс коронавирусийн халдвараас сэргийлж, 10,000 булга заазлах шийдвэр гаргажээ

Нидерландын засгийн газар коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх ...

2020 оны 06 сарын 08, 13 цаг 14 минут
Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...

Сүргийн толгойлогч сахал Эрдэнэбилэгээс асуух асуулт байна аа. Төр улсыг ...

2020 оны 06 сарын 07, 20 цаг 33 минут
Хийсэн бүтээсэн нь ямагт капитал!

Ертөнц тэр чигээрээ худалдаа хийж байна. Худалдаагаар амьдарч амьсгалж ...

2020 оны 06 сарын 07, 19 цаг 57 минут
Ураны тусгай зөвшөөрлийг хэн, хэний үед олгосон бэ?

Дэлхий нийтээр цөмийн зэвсэг, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг ...

2020 оны 06 сарын 07, 11 цаг 53 минут
2020 оны 06 сарын 04, 11 цаг 19 минут
Эрдэмтэд дэлхийн зургаа дахь ‘их мөхөл’ ойртож байгааг анхаарууллаа

Стэнфорд, Принстон, Беркелийн их сургуулийн эрдэмтэд 2015 онд ...

2020 оны 06 сарын 03, 21 цаг 33 минут
Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсжээ

Энэ долоо хоногийн Даваа гарагт (2020.06.02) Даляны түүхий эдийн бирж дээр ...

2020 оны 06 сарын 03, 16 цаг 41 минут
Америкийн занарын нефть олборлогч 17 компани дампуурлаа зарлажээ

 ВАШИНГТОН. /Financial Times/. Коронавирусний цар тахлын улмаас ...

2020 оны 06 сарын 02, 18 цаг 21 минут
2020 оны 05 сарын 31, 18 цаг 52 минут
Шилийн гол аймаг дахин уул уурхай нээхгүй

 Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Засаг захиргааны ...

2020 оны 05 сарын 28, 23 цаг 48 минут
​‘Онон’ Монголдоо эсэн мэнд буцаж ирсэн цорын ганц эгэл хөхөө болжээ

Монгол Улсын Зэрлэг ан амьтан судлах, хамгаалах төв ТББ болон Их Британийн ...

2020 оны 05 сарын 28, 11 цаг 05 минут
2020 оны 05 сарын 27, 21 цаг 43 минут
2020 оны 05 сарын 27, 17 цаг 26 минут
2020 оны 05 сарын 27, 11 цаг 15 минут
Алтны ханш 1700.60 ам.долларт буюу сүүлийн найман жилд хамгийн өндөр үнэ хүрлээ

 Алтны ханш өнөөдөр  1728.29 ам.доллар байгааг  Bloomberg ...

2020 оны 05 сарын 27, 10 цаг 58 минут
Шатахууны үнэ БУУРЛАА

 Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар ...

2020 оны 05 сарын 26, 10 цаг 58 минут
“Борц” болсон эдийн засаг

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бөхийн ...

2020 оны 05 сарын 26, 10 цаг 42 минут
Том гүрнүүд сансрын уудамд олборлолт хийхээр өрсөлдөж эхэллээ

Өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн томоохон гүрнүүд сансрын уудамд ...

2020 оны 05 сарын 25, 21 цаг 04 минут
Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ

 АНУ-ын зүгээс хатуу сануулга өгөөд байсан хэдий ч Ираны түлш ...

2020 оны 05 сарын 25, 20 цаг 17 минут
В.Путин Оросын нефтийн салбарыг дэмжих удирдамж өглөө

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газартаа хандаж, ирэх сарын 15-ны ...

2020 оны 05 сарын 25, 20 цаг 07 минут
Хятад улс цөлийг 60 жилийн дотор баян бүрд болгов

 Юйлин хотын иргэд элсэн шуурганаас хамгаалж мод суулгаж эхэлсэн ...

2020 оны 05 сарын 25, 16 цаг 12 минут
Дэлхийн ан амьтдын тухай сонирхолтой баримтуудаас

Дэлхийн ан амьтдын тухай сонирхолтой баримтуудаас та бүхэнд хүргэж байна. ...

2020 оны 05 сарын 25, 16 цаг 08 минут
Салхитын ордын авлигалын хэрэгт холбогдсон 6 шүүгчээс хоёр нь 3-5 жилийн ял авчээ

 Салхитын  ордын маргааныг шүүхээр шийдэхдээ 10-170 сая ...

2020 оны 05 сарын 25, 13 цаг 28 минут
У.Хүрэлсүх: Хил нээхгүй, хэзээ нээхийг хэлж чадахгүй

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. ...

2020 оны 05 сарын 25, 13 цаг 21 минут
АН-ЫН ДЭД ДАРГА АСАН Б.ДЭЛГЭРМАА ЯАГААД ЯАГААД ИЗНН-ААС НЭР ДЭВШИХ БОЛОВ

  АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр ...

2020 оны 05 сарын 23, 21 цаг 44 минут
2020 оны 05 сарын 23, 20 цаг 03 минут
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ

 Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн ...

2020 оны 05 сарын 23, 19 цаг 44 минут
Мартаж болохгүй үнэн!!!

Бид 100 гаруйхан жилийн өмнө ингэж дарлуулж явсан гэдгээ өглөө бүр санах ...

2020 оны 05 сарын 23, 16 цаг 21 минут
Завилаа суудалтай бурхан уулын заяа хаашаа явна вэ...

Хөгшчүүд сайхан домог, ам дамжсан ардын сургаал их хүүрнэнэ. Тээр жил ...

2020 оны 05 сарын 23, 14 цаг 34 минут
2020 оны 05 сарын 22, 19 цаг 17 минут
Хятадын цахилгаан станцууд Австралийн нүүрсийг авахаас татгалзаж эхэлснийг мэдээлжээ

Хятадын засгийн газар өөрийн төрийн өмчит цахилгаан станцуудад Австралийн ...

2020 оны 05 сарын 22, 16 цаг 56 минут
Орос гацааг хоёр хөршийн гацаа гэсээр байх уу?

Өнгөрөгч зууныг бид “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх ...

2020 оны 05 сарын 22, 10 цаг 13 минут
Тавантолгойн нүүрстэй холбоотой хэргийг өргөн хүрээтэй шалгаж эхэлжээ

   Б.ДАМДИН-ОЧИР   "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал ...

2020 оны 05 сарын 21, 13 цаг 40 минут
Шүүгчдийн авсан хахуулын мөнгө ЗЭЭЛ болоод замхарах нь ээ!!!

Салхитын ордын хэргийг шийдэхдээ шүүгчдийн авсан хахуулын хэрэг Хан-Уул ...

2020 оны 05 сарын 21, 11 цаг 57 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани