Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой алдаа болсон уу?

Өнгөрсөн Ням гарагт (2019.06.02) орон даяар хамгийн олон үзэгчтэй МҮОНТ-ийн долоо хоногийн тоймоор Оюу толгой (ОТ) төсөл нь алдаа болсон, харилцан ашигтай биш. Бид алдаанаасаа туршлага, сургамжтай үлдлээ гэв. Энэ том төслийг хоёр сарын турш шалгасан УИХ-ын 12 гишүүнтэй ажлын хэсгийн тайланг Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцсэнийг сурвалжлан танилцуулаад ийм дүгнэлт хийжээ.

Алдсан ч, оносон ч эдүгээ Монголын эдийн засгийг нуруундаа үүрэлцэж яваа энэ мега төслийн тухай иймэрхүү дүгнэлт газар авч, нийгэм ОТ төсөлд сөргөөр хандах нь давамгайлсаар байна. Гэхдээ эерэг сөргийн ялгаа 2015 оныг 2019 онтой харьцуулбал тогтмол буурсныг Q-score гэдэг судалгаа харуулж байна. Яг ямар асуудлаар Монголын төр засаг ба хөрөнгө оруулагч нарын хооронд зөрөлдөөн гараад байгааг иргэд бодитоор харж тунгаан бодох шаардлага тулгарлаа.

Монголын иргэд ОТ-ын талаар ойлголтоо цэгцэлж, тодорхой байр суурин дээр нэгдэхгүй бол сонгуулийн синдромын нөлөөгөөр энэ төсөл зогсож, хөрөнгө оруулагчид монголоос гарч явах магадлал өндөр боллоо. Төсөөтэй нөхцөл байдалд, Рио Тинто нэг жилийн өмнө дэлхийд нөөцөөрөө хоёрт жагсдаг, 40 хувийг нь эзэмшиж байсан Индонезийн Грасбергийн зэсийн орд газраас гарсан билээ.

ТӨСЛИЙН БОДИТ БАЙДАЛ

Монгол Улс ба гадаадын хөрөнгө оруулагчид 32 сая тонн зэсийн олборлох нөөцөөрөө дэлхийд гуравт орж буй Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээг зураад яг 10 жил болж байна. Орд газрыг Монголын Засгийн газар 34, АНУ, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс компани 66 хувийг нь эзэмшиж байна. Туркойз Хилл Ресурсын 51 хувь нь дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Рио Тинтод очсоноор ОТ ордыг олборлох боломж ийнхүү бүрдэв. ОТ-н нөөцийн 20 хувь нь ил, 80 хувь нь газрын гүнд 700-1300 метрийн дор оршдог.

Ил уурхайг нь олборлон 2013 оноос зэсийн баяжмал экспортолж эхэлсэн, далд уурхайгаа 2016 оноос ашиглалтад бэлдэж, 2021-2022 оноос олборлолт эхлүүлэх ажээ. Эдүгээ ОТ төсөлд нийт 12 орчим тэрбум долларын санхүүжилт, 3 нь хувьцааны буюу өөрийн хөрөнгөөр, 6 нь гадаадын 15 том банкны зээлээр, 4 нь төслийн санхүүжилтээс бүрдээд байна гэж дээрх УИХ-ын Ажлын хэсгийн тайланд оржээ.

ОТ компани 2014 онд 1.8; 2015 онд 1.6; 2017 онд 0.94; 2018 онд 1.2 тэрбум доллар буюу нийт 5.6 тэрбум долларын борлуулалтыг олборлолт эхэлснээс хойш хийгээд байна. Энэ нь 18 тэрбум доллар одоогоор энэ компанид орсон гэсэн үг.

Тэгвэл Монголын ДНБ-ээс том энэ мөнгөний хагас нь буюу 9.1 тэрбум доллар нь Монголын эдийн засагт шингэжээ. ОТ компанийн мэдээлснээр үүний 6 хувь нь үндсэн болон гэрээт ажилчдын цалинд, 19 хувь нь төрийн байгууллагуудад татвар, хураамж, төлбөр хэлбэрээр, 75 хувь нь монголын 800 гаруй ханган нийлүүлэгч компаниудаас авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт явжээ. Нөгөө хагас нь тоног төхөөрөмж зэрэг үндсэн болон эргэлтийн хөрөнгө худалдан авах, менежмент болон захиргааны, бусад зардалд явжээ.

ОТ компани хөрөнгө оруулалтаа 2029 он хүртэл нөхөж чадахгүй, нөхсөнөөс хойш 10 жилийн турш Монголын Засгийн газар зээлж бүрдүүлсэн өөрийн хөрөнгийн (1.07 тэрбум доллар) төлбөрөө хүүтэй нь (2019 оны байдлаар 541 сая доллар) төлж барагдуулаад 2040 оноос л ногдол ашиг авна гэж Эрдэнэс ОТ компани мэдээлжээ.

Эдүгээ далд уурхайн бэлтгэл ажил ид явагдаж, 16 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 93 хувь нь монголчууд аж. Гэхдээ 2023 оноос олборлолт эхлээд ажил жигдрэхээр Оюутолгойн уурхайд нийт 6,000 орчим хүн л тогтмол ажиллана. Өнөөдөр ханган нийлүүлэгчдийн ажиллагсдыг оруулбал Монголын 45 мянган хүн энэ төсөлд хамрагдаж байна. Өмнөговь аймгийн өнгө төрх шинэчлэгдэж, нийт 400 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэж, Ханбогд сум гэхэд л орчин үеийн хот болох сууриа тавиад байна. Монголын олон мянган залуус мэргэжлийн хувьд олон улсын түвшинд мэргэшин дадлагажаад байна.

ОТ-н экспортлож буй баяжмалыг цэвэр зэсээр тооцвол жилд 160,000 тонн бөгөөд далд уурхайн олборлолт эхэлсний дараа үйлдвэрлэл 3-4 дахин өснө. Тэгэхэд Монгол Улсын төсвийн орлогын үлэмж хэсгийг ганц ОТ бүрдүүлэх гэнэ.

Гэхдээ энэ төслийг тэр хүртэл нь явуулах эсэх нь яг одоо асуудал болоод байна. 2020 оны сонгууль ойртож төр засгийн эрх баригчдын “улс төрийн синдром” эхэлсэн учир энэ төслийн гэрээг засч сайжруулахаасаа илүү хүчингүй болгох, төслийг зогсоож “баатрын дүрээр” ялгарах сонирхол давамгайлж эхэллээ.

Мэдээж, Монголын түүхэн дэх хамгийн том, ардчилсан Монголын барууны ертөнцтэй хийсэн анхны төсөл, Оросын мэргэжилтний зөвлөгөөгүй байгуулсан анхны гэрээ учир алдаж оносон зүйл их байгаа. Гэрээг байгуулсан сайд дарга нарыг ашиг сонирхлын зөрчил гаргасан гээд хорьж, шалгаж байцааж байна. Уул уурхайгаас хамааралтай хөгжиж буй буурай улсуудын нийтлэг зовлон Монголд тохиогоод байна.

 

АСУУДЛЫГ ӨНДРӨӨС ХАРВАЛ

ОТ бол Монголын эдийн засгийг хөтлөгч хамгийн том төсөл. Төслийг хэрэгжүүлэхийн тулд олон гэрээ байгуулж, шинэчилж ирлээ. Хөрөнгө оруулалтын, хувьцаа эзэмшлийн, гүний уурхайн, нэмэгдэл, Дубайн гэрээ гэх мэт. Олон алдаа, дутагдал гарсан тухай УИХ-ын ажлын хэсгийн тайланд нэлээн нухацтай гаргаж тавьсныг тэмдэглэх хэрэгтэй.

Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээ тохиролцоогүй байж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, үр дүнд нь төслийн зардал анх тохирсноосоо хоёр дахин өсчихсөн, хөрөнгө оруулагч нь тэр зардлынхаа 3 хувиар менежментийн төлбөр авдаг, зардлын нэр томьёоны тухай нэгдсэн ойлголт байхгүй учир татварын маргаан үргэлж гардаг зэрэг олон асуудал, сорилтууд тулгарсаар байна. 2009-2015 оны хооронд 3.2 их наяд төгрөгийн татварын зөрчил гарсан гэж тус Ажлын хэсгийн тайланд оржээ.

Гэхдээ энэ бүхнийг хоёр тал ширээний ард сууж ярилцах, ойлголцох, засч залруулах хугацаа нөхцөлөө урьдчилан тохирч ажиллах, дүгнэх замаар явж л харилцан итгэлцэл бий болно. Зөвхөн харилцан итгэлцэл тогтсон цагт л хамтын ажиллагаа өндөр өгөөжтэй, харилцан ашигтай болдог.

Монголын тал эдүгээ том төслүүдэд хувьцаа эзэмшихийн оронд эхнээсээ татвар, төлбөрөө илүү аваад явах нь зөв гэж ярих боллоо. Энэ хувилбарыг одоо байгаа нөхцөлтэй харьцуулан судлах, 34 хувиа яаж үнэлэх, хэнд борлуулах, өрөндөө хэдийг нь суутгах, төслөөс авах татвар, төлбөрийн хувь хэмжээг яаж өөрчлөх зэргийг ярилцаж эхлэх хэрэгтэй байна.

Мөн энэ төсөлтэй холбоотой төр засгийн удирдагчид, улстөрчдийн шууд ба шууд бус ашиг сонирхлыг ил тод болгох талаар иргэний нийгэм идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх замаар төслийн өгөөж нь Монголын айл өрх бүрт илүү мэдрэгдэх болно. Зөвхөн энэ замаар л байгалийн баялаг нь хараал биш, ерөөл болдог.

Ийм том төслийн менежмент хийж, тэр олон том банкнаас зээл авсны хувьд Рио Тинто бүх талын баталгаа даатгал хийлгэхээс өөр сонголтгүй юм. ОТ-н гэрээнд өөрчлөлт оруулах, эсвэл гэрээнийхээ хүрээнд дээрх асуудлуудыг тодруулж, тодорхойлох шаардлага байгаа нь үнэн. Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх талаар гэрээ хэлэлцээ хийхэд хөрөнгө оруулагч бэлэн гэж мэдэгдээд байгаа.

Тийм учраас ОТ төслийг дахиад л сонгуулийн шоу болгож биш, сонгуулийн дараа тогтон сууж, товлон ярилцах хэрэгтэй байна. Түүнээс биш зарим түшмэдийн саналаар гэрээгээ цуцлах аваас Монгол Улсын хувьд “хөл рүүгээ буудсантай” адил юм. Энэ төслийг худалдан авахад бэлэн хөршүүд ч бий. Гуравдагч хөршүүд, тэдний зээл олгосон банкууд харин монголчууд гэрээгээр тохирсон ажлаа яаж хэрэгжүүлж буйг анхааралтай ажиглаж байгаа.

Барилгыг дуусахаар нь байшин гэдэг, харин дутуу бариад хаячихвал овоолго болдог. ОТ-гоо эхлээд байшин болгоё. Овоолго болгочихвол хариуцах эзэн ч алга болж, улс орон арбитрын шүүхийн зардлыг оруулаад баахан өртэй хоцорно.

Эдийн засаг, улс төр-бодлогын шүүмж- нийтлэл

2019.06.05, Д.Жаргалсайхан 

Оюутолгой алдаа болсон уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани